Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000134 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.                                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг ******* сум 2 дугаар баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* ын гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг 1.751 шоо метр нойтон модыг хөрөө ашиглан бэлтгэж улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаль орчинд 1,797,206 (нэг сая долоон зуун ерөн долоон мянга хоёр зуун зургаа) төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ******* нь надаас хэрэглээний мод хэрэглэх эрхийн бичиг аваагүй. Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг, ******* ын гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй, харин орчны бүсэд ордог. Байгал орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,

Өвөрхангай аймаг Сум дундын ойн ангийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №19 дугаартай “...Тус бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, нойтон, босоо мод байна. Ойд учруулсан хохирлын үнэлгээ бөөрөнхий нойтон шинэс мод нь  1.751 шоометрх570216 төгрөг=998,448x1.8=нийт 1,797,206 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/,

Улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №01-26-02/243/07 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 5,391,618 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв гэх акт /хх-ийн 17-р тал/,

Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХЦ24-54 дугаартай: Хятад улсад үйлдвэрлэсэн, хуучин цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээ 2024 оны 07 дугаар сарын байдлаар 50,000 төгрөг болохыг тодорхойлов гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46-р тал/,

Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Дамно хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХ10/024 дугаартай шинжилгээний обьектийн 2024 оны 07 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 10,754,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р тал/,

16 ширхэг шинэс модонд үнэлгээ тогтоосон Дамно хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ӨХЦ24-53 дугаартай шинжилгээний обьектийн 2024 оны 07 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 320,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р тал/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №84 дугаартай “...Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* ын гэх газрын солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй болно...” гэх албан бичиг/хэргийн 61-62-р хуу/,

16 ширхэг модонд үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хх-ийн 3-8-р тал/,

улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 16 ширхэг “шинэс” модыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-27-р тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх-ийн 30-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 79-80-р тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 91-р хуу/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 85-89, 91-94-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 73-75-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* ын гэх газрын ойгоос 16 ширхэг шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж улмаар улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 1,797,206 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* 16 ширхэг шинэс төрлийн нойтон мод бэлтгэж байгаль орчинд 1,797,206 хохирол учруулсан, Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулахаар заасан тул нөхөн төлбөр 5,391,618 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаль орчны санд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

                                              Бусад асуудлаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 1.751 шоо метр хэмжээтэй 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий 16 ширхэг шинэс төрлийн нойтон модыг хурааж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 10,754,000 төгрөгийн үнэлгээтэй Бонго 3 загварын тээврийн хэрэгслийг хурааж үнийг тус тус  улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн их биетэй, 92 сантиметр урттай, моторын урд хэсэгт улаан өнгийн тагтай, хуучин хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

           4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******аас нөхөн төлбөр 5,391,618 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 1.751 шоо метр хэмжээтэй 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий 16 ширхэг шинэс төрлийн нойтон модыг хурааж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,754,000 төгрөгийн үнэлгээтэй  Бонго 3 загварын тээврийн хэрэгслийн хурааж үнийг тус тус улсын орлогод шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн их биетэй, 92 сантиметр урттай, моторын урд хэсэгт улаан өнгийн тагтай, хуучин хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

           8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА