| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/181 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн,
Улсын яллагч Ж.Энхбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******гийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *** дугаар баг, ** дугаар гудамж, *** дугаар тоотод байх гэрт хохирогч *******г “*******ын хонины махыг авлаа” гэх шалтааны улмаас нүүр рүү нэг удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэх хүн “айлд мал харж байгаад хөлсөндөө хонины мах авсан” гээд манайд авч ирээд “зарчихмаар байна” гэхээр нь би 25,000 төгрөг өгөөд авчихсан байсан чинь орой нь эхнэртэйгээ орж ирээд “махаа буцааж авъя” гээд аваад явсан. Тэгснээ өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өглөө манайд ороод ирэхээр нь би “махаа яасан бэ” гэсэн чинь “би мал маллуулж байсан айлдаа туранхай мах байна гээд буцаагаад аваачаад өгчихлөө” гэхээр нь “би хамт явж авъя” гээд ын хамт очиж айлаас нь аваад гэртээ ирчхээд байж байсан чинь нь *******, , нарын хамт орж ирээд шууд ******* над дээр ирээд “юу ч хэлэхгүй намайг зодоод эхэлсэн, тэгээд намайг зодож байсан чинь мах аваад гараад явсан чинь араас нь 2 гараад явсан. Тэгээд ******* араас нь гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бүтэн хонины мах байсан. туранхай мах байсан 15 кг орчим мах байсан. Би 25,000 төгрөгөөр худалдаж авсан байсан, намайг ******* зодож байхад над руу 25,000 төгрөг шидчихээд махаа аваад гараад явсан. Би 25,000 төгрөгөө буцааж авсан. Тухайн хүмүүс бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нэлээн их хэмжээнд хэрэглэсэн байсан. Миний биед ******* ганцаараа халдаж зодсон. Миний үүдэн хэсгийн 1 ширхэг шүд хугарсан, бас хиймэл шүд хугарсан байна. Толгой жаахан өвдөж байна өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би шүдээ нөхүүлээд хийлгэчихвэл надад гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 112,104 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2024 оны 03 дугаар сарын 18-ны үеэр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байх гэх айлд мал маллаж байгаад ирэхэд надад хонины мах өгсөн юм. Тэгээд би тэр хонийг Баянхонгор аймгийн төвд авч ирээд үхсэн малын мах шиг туранхай, улаан өнгийн мах байхаар нь зарчихъя гэж бодоод дээр очсон чинь “би авъя” гээд 25,000 төгрөг өгөөд миний хонины махыг авсан. Тэгээд би маргааш нь эхнэрийн хамт дээр очоод хонины махаа буцааж аваад малаа маллуулж байсан айлд “туранхай үхсэн малын мах байна, би авахгүй” гээд буцаагаад өгчихсөн байсан чинь “буцааж авъя” гээд байхаар нь нөгөө айлдаа буцаж очоод авсан. Тэгээд гэрт нь аваачиж өгчхөөд би гарч яваад Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байх ынд очсон чинь *******, , 3 байхаар нь би “д 25,000 төгрөгөөр хонины мах зарчхаад ирлээ” гэсэн чинь ******* “махыг чинь очиж авъя” гэхээр нь *******, , нарын хамт очсон чинь хэвтэж байсан чинь ******* г очоод цохиод авсан чинь урдаас нь хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би махыг нь аваад гараад ирсэн. Миний араас , нар гарч ирсэн. Би тухайн хонины махыг хатаж улайсан байхаар нь үхсэн малын мах байна гэж бодоод 25,000 төгрөгөөр өөрөө зөвшөөрч худалдсан байсан. Би гэрээс гарахдаа “аваад явлаа” гээд хэлээд гарсан. Бид нар архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. *******, , , бид нар байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад дахин өгсөн ... Би тухайн үед д 25.000 төгрөгөөр махаа худалдаад махаа өгөхдөө мөнгөө авсан. Би махаа зараад мөнгөө аваад гарч ирээд тай таараад бид хоёр ынд очиход ******* хамт байсан. Тэгсэн чинь архи ууж байхаар нь нөгөө архинаас нь ууж байгаад “над руу зодох гэж дайраад байхаар нь би барьж явсан хонины махаа гэрт нь үлдээчихлээ” гээд *******д хэлсэн чинь “хамт очьё” гээд *******, , бид 4 очоод ******* бид хоёр түрүүлж ороод жаахан байж байгаад , 2 араас орж ирсэн. Тэгсэн чинь ******* дээр очоод бариад авсан. Тэгэхээр нь би гэрт байсан хонины махаа аваад гарсан. Тэгээд 4 хоногийн дараа 40.000 төгрөг өгсөн. , нар оролцсон зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн... Би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ *******ын хамт байж байсан чинь гэх залуу орж ирээд “хямдхан хонины мах зарах гэсэн юм, авах уу” гэхээр нь “тэгье” гэсэн чинь “гийнд байгаа, хамт очоод авчихъя” гэхээр нь *******, , бид 4 гийнд очсон. Тэгээд орсон чинь гэртээ хэвтэж байсан. Хонины бүтэн мах гэрт нь байсан. Тэгээд би архи уусан байсан болохоор авч явсан архинаасаа дахиад 2 удаа уусан. Тэгээд би орон дээр нь хэвтэж байсан чинь жаахан унтсан байсан чинь , 2 “явъя” гээд сэрээхээр нь босоод ирсэн чинь гэрт байсан махыг аваад гарсан, тэгээд би араас нь дагаад гарсан. Тэгээд араас ******* гарч ирсэн. Би гэрт ороод авч явсан архинаасаа уугаад өмнө нь уусан байсан болохоор унтсан байсан. Тухайн үед зодоон болсон үгүйг мэдэхгүй байна. Хонины махыг д зарсан гэж бид нарт хэлээгүй, гийнд “миний хонины мах байгаа, би хөдөөнөөс ирээд тэнд үлдээчихлээ, очоод аваадахъя” гээд бид нарыг дагуулж очсон. Бид нар буюу , *******, бид 4 манай гэрт авч ирээд чанаад идчихсэн. Тухайн мах нь үхсэн малын мах шиг туранхай, жижиг мах байсан. *******, , бид нар байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Гэрч Э.ын мөрдөн байцаалтад өгсөн .... Би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би архи аваад ганцаараа хөх толгой өгсөөд такситай явж байсан чинь Чандмань дэлгүүрийн харалдаа гудам руу гийн гэр лүү явж байхаар нь би буугаад араас нь очсон чинь гийн үүдэнд очоод хонины мах аваад орж байхаар нь би дуудсан чинь хонины махаа гийнд оруулж үлдээчхээд гараад ирсэн. Тэгэхээр нь бид 2 нийлээд хөх толгойн дээш өгсөөд *******ынд очсон чинь *******д “д хонины махаа өгчихлөө, танайх хоолгүй байгаа юм бол тэр махыг авах юм уу” гэсэн чинь ******* “тэгвэл хэдүүлээ очоод аваад ирье” гээд *******, , бид 4 очсон. Тэгээд гадаа нь очоод бид нар такси барьж очсон болохоор би таксины тооцоо хийх гээд үлдсэн, тэр 3 яваад орсон. Тэгээд би тооцоогоо хийчхээд араас нь орох гэсэн чинь урдаас хонины мах аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би гэрийн хаалгаар харсан чинь гэрийн зүүн талын газар хэсэгт суучихсан гийн урд ******* зогсчихсон харагдаж байсан. Тэгээд би оролгүй тай хамт хашаанаас гараад явсан. Бид 2-ын араас гарч ирсэн, гадаа хонины махаа таксинд хийх гээд зогсож байхад ******* гарч ирсэн. ******* гарч ирээд гийн нүүр хэсэгт алагдсан талаар ярьж байсан, тодорхой зүйл яриагүй. *******ынд очихдоо “гийнд хонины махаа өгчихлөө” гээд дээрэлхүүлээд алдчихсан мэтээр бид нарт ойлгуулсан. Тэгээд бид нар авахаар очсон. Бид нар буюу , *******, бид 4 ын гэрт авч ирэзд чанаж идээд 3-4 хоног хоол хийж идсэн. *******, , бид нар байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч *******, ******* нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан:
“...Гэрч *******ын: Намайг дүү ын гэрт байхад орж ирээд “ намайг зодох гэж хутга тулгаад миний хөдөөнөөс ажлын хөлсөндөө авч ирсэн хонины махыг аваад явчихлаа” гэхээр нь “хамт очъё” гээд очсон. энэ хүн гэж зааж өгсөн. Тэгэхээр нь би “чи хүний хонины махыг яахаараа авдаг юм” гээд нүүр хэсэг рүү нь алгадсан...”
“...Гэрч *******ын: “*******ын өгсөн мэдүүлэг үнэн, би тухайн үед архи уусан болохоор тэгээд хэлсэн юм. миний хонины махыг зодох гэж хутга тулгаж авсан зүйл болоогүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 195 дугаар шинжээчийн:
1. *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх зүүн нүдний 3 дугаар шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/,
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 39-48/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг, 3 дугаар гудамж, 313 дугаар тоотод байх гэрт хохирогч *******г “*******ын хонины махыг авлаа” гэх шалтааны улмаас нүүр рүү нэг удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 15-16, 18/, гэрч Н.ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-ийн 26-27/, Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 195 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 39-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь хавтаст хэргийн 12-13 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн хохирогч *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 112,104 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулав.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 6 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 112,104 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА