Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч Б.Цэрэнханд, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Л.Сувдаа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Лхагважавын Сувдаад холбогдох эрүүгийн 201724000102 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд Ресидэнс хороолол 205 дугаар байрны 42 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугтан овогт Лхагважавын Сувдаа /РД:ШГ80083086/,

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Сувдаа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагийн үед                                                                                                                                                                                                                           Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын арын замд 13-79 УНВ улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тoyota Prius маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /2 дугаар хавсралт 3.1 Дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль, мопедонд 0.8 мм-ээс бага болсон..., 9.1-д заасан ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэсэн заалтуудыг зарчсөний улмаас Б.Цэрэнхандын жолоодож явсан 18-12 УНҮ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн автомашиныг мөргөж жолооч Б.Цэрэнхандын бие махбодид хүнд гэмтэл, тээврийн хэрэгсэлд шууд 2.180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Сувдаагаас: ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 хороо өөрийн гэрээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ажил руугаа ертөнцийн зүгээс баруунаас зүүн зүгт уулын замаар явж байсан. Тухайн үед Хийморь хотхон өнгөрөөд зам уруудаж явж байхад миний машины арын хэсэг жолоодлого алдаж зүүн тийшээ  шаравхаар нь би машиныхаа жолоог зүүн тийшээ дарсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Намайг машин дотороос нэг хүн татаж гаргасан... гэв.

Хохирогч Б.Цэрэнхандаас: ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр осол болсон. Энэ осол нь санаатай үйлдэл биш гэж бодож байна. Гэхдээ би эрүүл саруул байсан хүн энэ хэргээс болж гэмтэл авсанд маш хэцүү байна. Би хагалгаанд орж 10 ширхэг хадаас хадуулсан. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэг хөндлөн тавиулсан хадаасаа яаралтай авахуулах хагалгаанд орно. Үлдсэн 9 ширхэг хадаасаа нэг жилийн дараа авна.  Би Сувдаагаас эмчилгээний зардалд 6.050.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэв.

Мөрдөн байцаалтын шатанд  хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Цэрэнхандын ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг 10 минутын орчим нөхөр Ганбаатарыг ажилд нь хүргэж өгчихөөд Зайсангаас Нисэх чиглэлтэй Богд уулын арын замаар Монсанд-Алдар хадгалж зээлийн хоршооноос лизингээр худалдаж авсан нөхөр Ганбаатарын эзэмшлийн Х.Соната-6 маркийн 18-12УНҮ дугаартай автомашиныг жолоодон зүүнээсээ баруун зүгт ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай кабиндаа ганцаараа явж байтал урдаас ирж явсан. Т.Приус-20 маркийн автомашин гэнэт урдуур хөндөлсөөд ороод ирсэн тэр үед зогсоох арга хэмжээ авч тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дараад л тэгээд мөргөлдчихсөн. Тэгээд баруун хөл хугарчихсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч З.Ганбаатарын ...Х. Соната-6 маркийн 18-12 УНҮ улсын дугаартай автомашиныг Мон Сант-Алдар хадгаламж зээлийн хоршооноос лизингээр худалдаж авсан. Миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө манай эхнэр Цэрэнханд намайг ажил дээр хүргэж өгчихөөд буцаад гэр лүүгээ харих гээд явж байхдаа осолд орсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 Гэрч Б.Мөнх-Эрдэнийн: ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд айлд оччихоод буцаж харих гээд тухайн өдөр миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй өдөр нь байсан болохоор  урд замаараа явах гээд Яармагийн гүүрээр зүүн зүгт эргээд Зайсан зүг рүү Богд уулын арын замаар баруунаасаа зүүн зүгт өөрийн эзэмшлийн Т.Кровн маркийн 09-95 УНЧ дугаартай автомашинтай явж байтал зам дээр Т.Приус-20 маркийн автомашин болон Х.Соната-6 маркийн автомашинууд хоорондоо мөргөлдчихсөн зогсож байхаар ослыг өнгөрч зогоод машинаасаа бууж Х.Соната-6 маркийн автомашин дээр очиход дотор нь буюу руль дээр нэг эмэгтэй уйлчихсан сууж байсан. Тэгээд надаар нөхөр лүүгээ залгуулаад утсаар ярьсан. Дараа нь 102 руу залгаж дуудлага өгөөд дараа нь 103 дугаарт залгаж дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

            Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн 1932 дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

          Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

          Замын цагдаагийн албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

          Замын цагдаагийн албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн 117 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

          -2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Л.Сувдаагийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийдн 108 дугаар хуудас/,

          -2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Вендо автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 131 дугаар хуудас/,

          -2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 133  дугаар хуудас/,

          -2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

            Шүүгдэгч Л.Сувдаа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2017 оны 01-дүгээр сарын 20-ны өглөө 09- цагийн орчимд ажил руугаа Хан-Уул дүүргийн нутаг Богд Уулын арын замаар баруунаасаа зүүн зүгт өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 13-79 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан юм. Тэгээд Хийморь хотхон өнгөрөөд зам бага зэрэг уруу, мөн тойруу учир тойроод уруудаад явж байтал машины бөгс буюу арын хэсэг эсрэг урсгал руу шарвасан. Тэгэхэд рулээ хариулж буюу зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг хэсэг ухаан балартсан юм шиг байгаа юм. Тэгээд ухаан ороход нэг хүн хаалга онгойлгоод татаж байсан. Тэгээд машинаас татаж гаргаад нэг машинд суулгасан. Түргэн цагдаа дуудчихсан. Та наанаа сууж бай гэсэн. Тэгээд байж байтал түргэн ирээд эмч нь намайг машин дотор орж ирж үзчихээд та машинтай мөргөлдсөн байна, нэг эмэгтэй жолоооч байна. Тэр хүний хөлний шилбэний яс хугарсан байна. Гэмтэл рүү авч явлаа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 114 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/,

-Эд хөрөнгө эзэмших эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/,

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

          Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Сувдаа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагийн үед                                                                                                                                                                                                                           Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын арын замд 13-79 УНВ улсын дугаартай өөрийн эзэмшлийн Тoyota Prius маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /2 дугаар хавсралт 3.1 Дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль, мопедонд 0.8 мм-ээс бага болсон..., 9.1-д заасан ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэсэн заалтуудыг зарчсөний улмаас Б.Цэрэнхандын жолоодож явсан 18-12 УНҮ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн автомашиныг мөргөж жолооч Б.Цэрэнхандын бие махбодид хүнд гэмтэл, тээврийн хэрэгсэлд шууд 2.180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Л.Сувдын мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнхандын мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/, иргэний нэхэмжлэгч З.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн 1932 дугаартай дүгнэлтэнд:

  1. Б.Цэрэнхандын биед баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны ил хугарал, шагайн үений бүрэн мултрал, тархи доргилт, баруун өвдөг, баруун шагайн дотор хэсэгт шарх, зүүн өвдгөнд зулгаралт, баруун хөх, хэвлий, зүүн тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

          Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Уг автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох боломжгүй байдалтай эвдэрч гэмтсэн байв. Иймд тоормозны аппарат, гар тоормоз, жолооны механизм, явах эд анги, дуут дохио, гэрэл дохио, шил арчигч зэрэг нь бүрэн ажиллаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Урд салхины шил хагарч бяцарсан, дөрвөн дугуй нь бүрэн боловч хойд хоёр дугуйн хээний гүн, баруун гар талын урд дугуй урагдаж хагарсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Дугуйнууд нь дөрвөн улиралд ашиглагдах зориулалт М+S тэмдэглэгээтэй байна.
  2. Үзлэгээр илэрч тогтоогдсон эвдрэл гэмтлүүдээс хойд хоёр дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осол гарахад уг автомашины явж байсан хурд болон зорчих хэсгийн гадаргуугийн байдлаас болж нөлөөлөх боломжтой.
  3. Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий шинээр ямар нэгэн зүйл илрээгүй болно. гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

          Замын цагдаагийн албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн 80 дугаартай дүгнэлтэнд

  1. T Prius маркийн 13-79 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Л.Сувдаа нь МУ-ын ЗХД-ийн 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. H.Sonata-6  маркийн 18-12 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Цэрэнханд нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Т.Prius маркийн 13-79 УНВ улсын дугаартай автомашин нь дугуйн мөр байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.
  4. H.Sonata-6 маркийн 18-12 УНҮ улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын мөр биш учраас тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

          Замын цагдаагийн албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн 117 дугаартай дүгнэлтэнд

  1. T.Prius маркийн 13-79 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Л.Сувдаа нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон/- гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

          2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Л.Сувдаагийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийдн 108 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Вендо автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 131 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 133  дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Л.Сувдааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Сувдаад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэргийн хэмжээнд төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

            Шүүгдэгч Л.Сувдаа нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гурав хүртэлх насны хүүхэдтэй  эх болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар №1122001260 /хх-ийн 119 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Л.Сувдаагаас хохирогч Б.Цэрэнхандад эрүүл мэнд болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.050.000 төгрөгийг  төлсөн байна.

Шүүхийн шатанд хохирогч Б.Цэрэнханд нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 8.311.841 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс сахиур Ганбаатарын цалин 240.000 төгрөг, жолоочийн хөлс 3.150.000 төгрөг, асрагчийн цалин хөлс 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэх талаар нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 3.721.841 төгрөгийг шүүгдэгч Л.Сувдаас гаргуулан хохирогч Б.Цэрэнхандад олгохоор шийдвэрлэсэн болно.

 Хохирогч Б.Цэрэнханд нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт хураагдсан Л.Сувдаагийн №107056 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Сувдаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Л.Сувдаагийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 13-79 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /№00472802 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй/ битүүмжлэгдсэнийг дурдаж байна.      215