Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2021/00776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг ******* хорооллын ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ЖЯ**************04309******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг өөрийн байранд байрлах,  регистрийн дугаартай, “” -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-д холбогдох,

“ -ийн 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах,

                                Нэхэмжлэгч Ш.*******,

                                Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосон үед “” хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан нь хууль бус бөгөөд уг хурлыг эхлээд удаагүй байхад Цагдаагийн байгууллагаас цагдаа ирж тараасан. Гэтэл уг хурлыг хуралдсан болгож тогтоол гаргаад дараа нь 2021 оны 5-р сарын *******-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Өнөөдөр тус компанийн 1******* хувийн хувьцаа эзэмшигч миний Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхэд ноцтойгоор халдсан уг үйлдлээс болж өөрийн өмч хөрөнгийг бусдад алдахад хүрээд байна. Иймд “” -ийн 2021 оны 4-р сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагынхаа талаар нэхэмжлэлийн үндэслэл дээр тодорхой бичсэн. 2021 оны 04 сарын 2*******-ны өдөр “” -ийн  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно гэж зарлагдсан. Тухайн үед цар тахлын улмаас  хорио цээрийн дэглэмтэй байсан. Тиймээс энэ хурал болох эсэх нь хувьцаа эзэмшигчдийн хувьд маш эргэлзээтэй байсан. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал болох нь тодорхой болсон учир бид хорио цээрийн дэглэмтэй гээд зам хаасан байсан хэдий ч өөрсдийн эрхээ хангах үүднээс тухайн хуралд оролцохоос өөр аргагүй байдалд орсон. Тэгээд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дунд “энэ цар тахалтай үед, жижиг олон хувьцаа эзэмшигчдийг хамруулахгүй, 1150 хувьцаа эзэмшигчтэй компанийн зургаа, долоохон хувьцаа эзэмшигч оролцсон хурлыг хийх нь зохимжгүй” гэдэг талаар нэлээн маргаан үүссэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллага ирээд хурлыг тараах шийдвэр гаргаад бид тарсан. Харамсалтай нь “” -ийн удирдлагууд болон 51 хувийн хувьцаа эзэмшигч Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шатар тэргүүтэй хүмүүс хурлыг тараагүй мэтээр үргэлжлүүлэн хийж, хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох чухал шийдвэрийг саналын ирцэд нөлөөлөхүйцээр хувьцаа эзэмшигчдийг байхгүйд сонгосон явдал нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс -ийн 2021 оны 04 сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1.    “” -ийн 2021 оны 4-р сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох тухай шаардлагын хувьд: Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлах, хуралдуулах журмыг нарийн зохицуулсан байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт ...заасан хугацаанд буюу 2021.04.2*******-ны өдөр хуралдуулах шийдвэрийг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах газар, цаг, хэлэлцэх асуудлыг баталж, хурлын зарыг хуулийн хугацаанд нийт хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Хэрэв компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дээрх хуулийн хугацаанд хийгээгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу “” нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болох бөгөөд улмаар нийт хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчих байдалд хүрэх байсан. ...Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өдөр, газар, цагтаа эхэлсэн. Хурлын ирц 50-аас дээш буюу *******4,5 хувьтай байсан учир хурлыг албан ёсоор нээж, хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу хэлэлцэн баталсан. Нэхэмжлэгч Ш.******* “Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон үед “” хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан нь хууль бус” гэж үзэж буй нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь аливаа хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг хүчин төгөлдөр гэж тооцох цорын ганц үндэслэл нь Компанийн тухай хуулийн *******9.1-д заасан шаардлага юм. “” -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааны ирц хангалттай бүрдсэн байсан учир 2021.04.2*******-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг хүчин төгөлдөр хурал гэж үзэж байна.

2.    “Шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах” тухай шаардлагын хувьд: Хувьцаат компанийн ТУЗ-ийг “Бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох” үндэслэлийг Компанийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4-т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно” гэж заажээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит 2021.04.2*******-ны өдрийн хурлаар компанийн ТУЗ-ийн нийт 9 гишүүнийг сонгосон бөгөөд үүнээс 3 хараат гишүүнийг хууль, журамд заасны дагуу сонгосон. Иймд шинээр томилогдсон ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй гэж үзэхгүй бөгөөд тус ТУЗ-өөс гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцох үндэслэлгүй байгаа учир дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийг Ш.******* шүүхэд гаргах эрхгүй субъект гэж үзэж байна. Яагаад гэхээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг тодорхой зааж өгсөн. Тус хуулийн 70.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно гээд эдгээр асуудал нь ямар ямар асуудал болохыг тодорхой заасан. Үүнд: 70.1.1-д энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, 70.1.2-т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, 70.1.3-т хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн бол шүүхэд хандах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл Ш.*******гийн шүүхэд хандсан дээрх асуудал үүнд хамаарахгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч “” -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан “ -ийн 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосон үед “” хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан нь хууль бус. Тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Цагдаагийн байгууллагын ажилтан ирж тараасан. Тараасан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон гэж байгаа нь үндэслэлгүй...” гэж тайлбарлаж, үүнийг хариуцагчийн төлөөлөгч нь эс зөвшөөрч, татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Хувьцаа эзэмшигчдийн ээлжит 2021.04.2*******-ны өдрийн хурал ирцийн хувьд ч, хорио цээрийн дэглэмийн үеийн дүрэм журмыг ч ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, Компанийн тухай хуульд заасны дагуу хурал зарлагдаж, явагдсан тул хүчингүйд тооцох үндэслэлгүй. Энэ хурлаар компанийн ТУЗ-ийн нийт 9 гишүүнийг хууль, журамд заасны дагуу сонгосон учир уг ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадвартай гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж маргаж байна.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

“” нь нийт 3 151 304 ширхэг энгийн хувьцаатай байх ба үүнээс нэхэмжлэгч Ш.******* нь 571 *******13 ширхэг буюу 1*******,15 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 4, 99, 104 тал)

Компанийн тухай хуульд компанийн хувьцааг тодорхойлон заахдаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” хэмээн заасан байхаас гадна хувьцаа эзэмшигчийн эрхийг мөн тодорхойлон заахдаа “энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрхийг эдлэх” тухай заажээ. Энэ эрхийнхээ дагуу буюу хувьцаа эзэмшигчийнхээ хувьд нэхэмжлэгч Ш.******* нь “” -ийн ТУЗ-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.  

“” -ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 14 цаг 00 минутад тус компанийн хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэж, уг хурлаар:

1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах,

2. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах,

3. ТУЗ-ийн 2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах,

4. ТУЗ-ийн 2021 оны зардлын төсвийг батлах,

5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг тус тус хэлэлцэхээр тогтжээ. Дээрх үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.2 дахь хэсэгт нийцсэн байна. (хх 74-7*******, *******0 тал)

Тус компани Компанийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд хүргэж, мөн тус хурлын хэлэлцэх асуудлаар хурлаас гарах шийдвэрийн төсөлд хувьцаа эзэмшигчдээс “санал авах хуудас”-ыг хурлын зар болон нэр дэвшигчийн мэдээллийн хамт брокер диллерийн компани руу явуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу “Өдрийн сонин”-ы 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №0**************(****************************) дугаар, “Дөл” сонины 2021 оны 03 дугаар сарын 2*******-ны өдрийн №05 0******* (5002, 5003) дугаар, “Дорнод” сонины 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №11 (710) дугаарт тус тус нийтлүүлж нийтэд мэдээлжээ. (хх 74-7*******, 95-97, 109-112 тал)

“” -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал товлогдсон өдрөө буюу 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 14 цагт өөрийн компанийн хурлын танхимд эхэлж, хуралд 1 *******07 21******* ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Б.Шатар, 2 *******52 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч “Дорнын хөх сувд” Х, 312 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч С.Бадарч, 9 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Д.Ганбаяр, 571 *******13 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Ш.*******, *******4 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Ш.Мягмарсүрэн нарын нийт 2 1*******2 2************** ширхэг саналын эрхтэй ******* хувьцаа эзэмшигч оролцож, хурал *******4,5 хувийн ирцтэй хийгдсэн болох нь тус хурлын тэмдэглэл, гэрч Б.Алтанцэцэг, Д.Ганбаяр, Ү.Ариунбат, Э.Баяржаргал, М.Мөнхбаяр, О.Гангамөрөн нарын мэдүүлэг, “” -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн баталгаажуулалт болон оролцогчдын биеийн халуун хэмжсэн бүртгэлийн хуулбар, хурлын үеэр авсан фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх 3*******-45, 47-54, 77-**************, 99, 109-112 тал)

Тодруулж хэлбэл, тус хуралд хувьцаа эзэмшигч Ш.******* нь Компанийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар өөрийн биеэр оролцсон байна. Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

Тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэхээр тогтсон асуудлуудын талаар хэлэлцэж:

- Тооллогын комиссоос 21/01 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай” тогтоол, 21/02 дугаартай “Санал хураах хуудсыг тоолсон дүнгийн тухай” /хэлэлцэх асуудлын 1, 3-4  дэх асуудлаар гаргасан/ тогтоол, 21/03 дугаартай “Санал хураах хуудсыг тоолсон дүнгийн тухай” /Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлаар гаргасан/ тогтоол,

- хурлаас 21/01 дугаар “Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах тухай тогтоол, 21/02 дугаар “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан батлах тухай” тогтоол, 21/03 дугаар “Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны цалин урамшуулал, зардлын төсөв батлах тухай” тогтоол, 21/04 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” тогтоол, мөн 21/01 дугаартай “Хурлын тэмдэглэл” тус тус гарч баталгаажсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. (хх *******7-73, *******0-************** тал)

Компанийн энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх саналаа санхүүгийн жил дууссанаас хойш *******0 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Ш.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “...би **************.1-д зааснаар саналаа өгсөн боловч хүлээж аваагүй. Надад саналаа өгсөн гэх баримт байхгүй...” гэх тайлбараас үзэхэд түүнийг хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд, өөрөөр хэлбэл энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч “” -ийн ТУЗ-ийн дэргэдэх “Нэр дэвшүүлэх хороо” нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *******0 хувийн ирцтэй хуралдаж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд материал ирүүлсэн нэр дэвшигчид /ердийн гишүүнд *******, хараат бус гишүүнд 4 хүн/-ээс ердийн гишүүнд Б.Шатар, Ш.Баясгалан, Б.Батсайхан, Ш.Идэр, Н.Болдрагчаа, Д.Галтогтох, хараат бус гишүүнд С.Бадарч, Ө.Амаржаргал, Н.Энхцэцэг нарыг тус тус дэвшүүлэх саналыг хуралд оролцсон гишүүд санал нэгтэй гаргаж, энэ тухай тус хорооны 21/01 дугаар “ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлт, зөвлөмж”-ийг гаргажээ. (хх 100-103 тал)

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-д “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна” гэж, мөн “ -ийн дүрэм”-ийн 7.22-т “Компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн ******* нь ердийн, 3 нь энэ дүрмийн 7.25-д заасан шалгуурыг хангасан хараат бус гишүүн байна” гэж тус тус заасан байна. (хх 125-150 тал)

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэхээр тогтсон асуудлуудаас эхний 4-ийг хэлэлцэж дуусаад 5 дахь асуудал буюу ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж байх үед хуралд оролцогчдын дунд маргаан гарч, тус маргаанаас болж хувьцаа эзэмшигч Д.Ганбаяр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч М.Батбилэг ирж, тус хурлыг тараасан үйл баримт болсон нь тогтоогдож байна. (хх 3*******-54, *******0-94, 113-115)  

Мөн Дорнод аймгийн Цагдаагийн газраас “” -ийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Монгол Улс даяар халдварын тархалтын улаан түвшнийг тогтоож, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосон үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр 14 цагийн үед өөрийн компанийн хурлын зааланд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион явуулж, гамшиг аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн гэх зөрчилд холбогдуулан шалгаж, зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлснээр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ЗШ/233 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч “” -ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэж,

уг шийтгэврийг зөрчилд холбогдогч “” -ийн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж 2021/ДШМЗ/02 дугаар магадлалаар “” -ийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хязгаарлалтын дэглэм...” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнээд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. (хх 10*******-10******* тал)

Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нарын хүсэлтээр гэрчүүд асууж мэдүүлэг авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 3******* дугаар зүйлийн 3*******.*******, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:

- гэрч М.Батбилэг “...Тухайн үеийн үйл явдлыг удирдлагадаа танилцуулаад, нөхцөл байдалтай холбоотойгоор хурлыг зогсоох чиглэл өгч, тараасан. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар мэдэхгүй...” гэж,

- гэрч Д.Ганбаяр “...ТУЗ-ийн гишүүдийг сонгох санал хураалт явагдана гээд хуудаснуудыг тараасан. Хамгийн их гайхсан нь 1******* хувийн хувьцаа эзэмшигч Ш.*******гийн нэр байхгүй байсан. Ингэж санал хураалт явуулахгүй гэж хэрүүл маргаан болж, ...би гараад дахин цагдаа руу ярьж ...удалгүй цагдаа нар ирж тараагаад явсан...” гэж,

- гэрч Б.Алтанцэцэг “...5 дахь асуудал буюу ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр саналын хуудас тарааж байхад маргаан гарсан. Гэхдээ саналыг авсан...” гэж,

- гэрч Э.Баяржаргал “...2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах, ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилох тухай, 2021 оны зорилго, зорилт гэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн...” гэж,

- гэрч Ү.Ариунбат “...хурал эхлээд явж байгаад саналын хуудас тараасан. Хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд дуусаж байсан...” гэж,

- гэрч М.Мөнхбаяр “...хурлаар 5 асуудал хэлэлцсэн. Эхний 4 асуудлаа танилцуулаад, хамгийн сүүлд ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудал дээр маргаан үүссэн. Бид хувьцаа эзэмшигч ******* гишүүнд саналын хуудсыг тарааж өгсөн. Тэр үед *******, Ганбаяр нар ТУЗ-ийн даргын болон ширээн дээр байсан бөглөөгүй саналын хуудаснуудаас заримыг нь булааж авч урсан. Д.Ганбаяр, ТУЗ-ийн гишүүн Бадарч нар маргаан үүсгэж, цагдаа дуудсан. Цагдаа ирээд хурлыг тараасан. Бид үлдэж саналын хуудсаа тоолоод, тогтоолоо гаргаад тарсан...” гэж,

- гэрч О.Гангамөрөн “...Тухайн өдрийн хурлаар нийт 5 асуудал хэлэлцэхээр байсан. Эхний 4 асуудлыг хэлэлцээд, 5 дахь асуудал дээр маргаан гарч эхэлсэн. 5 дахь нь ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудал байсан. ...Нийтэд мэдээлэх материал дотор саналын хуудас мөн хүргэгддэг. Түүн дээр нэр дэвшигчдийн нэрс байдаг. Хуралд оролцох боломжгүй бол саналын хуудсаа өмнө нь өгч болдог. Энэ ажлыг тооллогын комисс хариуцаж явуулдаг. Өмнө нь саналаа өгөх боломжтой байдаг учир эрх нь хангагдсан гэж үзэж байгаа...” гэж тус тус мэдүүлжээ. (хх 113-115) 

Дээрх бүгдээс гадна хэрэгт авагдсан “” -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 21/04 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай” тогтоол, мөн өдрийн 21/01 дугаартай хурлын тэмдэглэл, Тооллогын комиссын мөн өдрийн 21/03 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлаар “Санал хураах хуудсыг тоолсон дүнгийн тухай” тогтоол, хувьцаа эзэмшигч Б.Шатар, “Дорнын хөх сувд” Х, С.Бадарч нарын хэлэлцэх асуудлуудын талаар өгсөн “санал авах хуудас” зэрэг баримтуудаас тус тус үзэхэд “” -ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, тус асуудалд 73,******* хувийн хувьцаа эзэмшигчид болох Б.Шатар, “Дорнын хөх сувд” Х, С.Бадарч нар кумулятив аргаар сонгох эрхээ эдэлснээр “” -ийн ТУЗ-ийн ердийн гишүүнд Б.Шатар, Ш.Баясгалан, Б.Батсайхан, Ш.Идэр, Н.Болдрагчаа, Д.Галтогтох, хараат бус гишүүнд С.Бадарч, Ө.Амаржаргал, Н.Энхцэцэг нарыг тус тус сонгож баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. Эдгээр үйл баримтууд нь Компанийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3.*******, 72, 74, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг болон бусад холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан байдаг.

Нэхэмжлэгч Ш.******* нь “...улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон үед хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан нь хууль бус. Тус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр тогтоол гаргасан нь үндэслэлгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарладаг боловч энэ байдлаа хуульд заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш буюу *******4,5 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид оролцсон байх тул Компанийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт зааснаар тухайн хурлыг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул “” -ийн шинээр байгуулагдсан ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн “” -ийн дүрмийн 7.23-т “ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь нэг жил байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар бүрэн эрх үргэлжилнэ” гэж,

Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон дүрэмд зааснаас үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “” -ийн ТУЗ-ийн шинэ гишүүд сонгогдсоноор өмнөх ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна.

Иймд “” -ийн өмнөх ТУЗ-ийн эрхийг сэргээн, түүнд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.  

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд ямар үндэслэлүүдээр гомдол гаргаж болох талаар нарийвчлан зохицуулсан байна. “” -ийн 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигч Ш.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “” -ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ““ -ийн 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, шинээр байгуулагдсан Төлөөлөн Удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх ТУЗ-ийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.*******д өмгөөлөгч авч, өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй талаар тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй, харин 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 0900 цагт товлосон шүүх хуралдаанд “өмгөөлөгч авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч энэ шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй ирж, өмгөөлөгч авах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11*******, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдох “ -ийн 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, шинээр байгуулагдсан Төлөөлөн Удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцон, өмнөх ТУЗ-ийн эрхийг сэргээн, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй хуралдуулах шийдвэр гаргахыг өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА