Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 136/шш2022/00006

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2022/00006

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 1-р баг, Б худалдааны төв, 2 давхар, Г банк ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 3-р баг, М гудамж 1-61 тоотод оршин суух, Ч овогт Дын М /РД:......./,

Хариуцагч: Д аймаг, С сум, 4-р баг, Н гудамж 145-р байр, 16 тоотод оршин суух, Т овогт Дны Ц /РД:........./ нарт холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 8,291,058.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.М, Д.Ц нар нь манай банктай 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5405110869 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 13,300,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаанд, жилийн 16.8%-ийн хүүтэй төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээлдэгч Д.М, Д.Ц нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний

-       Үндсэн зээлийн төлбөрт 7,516,322.41 төгрөг,

-       Хүүгийн төлбөрт 750,357.81 төгрөг,

-       Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,877.91 төгрөг төлсөн.

Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,516,322.41 төгрөг, хүүд 750,357.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,877.91 төгрөг нийт 8,286,558.13 төгрөг болон нотариатын зардалд 4,500 төгрөг нийт 8,291,058.13 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г банкны нэхэмжлэлтэй, Д.М, Д.Ц нарт холбогдох 8,291,058.13 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү,

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Г банкны нэхэмжлэлтэй, Д.М, Д.Ц нарт холбогдох 8,291,058.13 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Д.М, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 8,291,058.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.М, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.М, Д.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,291,058.13 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.М, Д.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,291,058.13 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,607 төгрөгөөс 73,803.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 73,803.5 төгрөгийг Д.М, Д.Ц нараас, 73,803.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж Г банк ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ