Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2021/00625

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00625

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2021/00510/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар **************, Баянгол****************************,*********************,  /РД:МА75012100/-ийн, Хэнтий,-д холбогдох, 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батсайхан нь 2008 оны 12******* сарын 06-ны өдөр5 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр 15 000 000 төгрөг зээлээч, барьцаанд нь 59-67 ХЭА улсын*******тай hyudai cargo маркийн тээврийн хэрэгсэл тавья гэж гуйж харилцан тохиролцож бичгийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөг зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Ц.Батсайхан нь 2010 оны 06******* сарын 30, 2018 оны 08******* сарын 03-ны өдрүүдэд дахин зээлийн гэрээг сэргээж, зээлийг эргэн төлөх тухай бичгийн гэрээ байгуулж баталгаа гаргаж зээлийг эргэн төлөхөөр амлаж гарын үсэг тухай бүр зурж баталгаажуулж, нотариатаар батлуулсан боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд Ц.Батсайханаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Батсайхан би нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг 2022 оны 01 сард 5 000 000 төгрөг, 2022 оны 03******* сард 000 000 төгрөг, 2022 оны 06******* сард үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Батцэцэг нь хариуцагч Ц.Батсайханы шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж, төлбөр 20 000 000 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Батцэцэг нь хариуцагч Ц.Батсайханд холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6******* зүйлийн6.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6******* зүйлийн6.5-д зааснаар Р.Батцэцэгийн, Ц.Батсайханд холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 20 000 000 төгрөгийг 2022 оны 01 сард 5 000 000 төгрөг, 2022 оны 03******* сард 000 000 төгрөг, 2022 оны 06******* сард үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөхийг харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6******* зүйлийн6.6, 74 зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ