Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Ж.Э нэхэмжлэлтэй, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход тооцогдох 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа мөн болохыг тогтоолгож, 7,598,614 төгрөгийн тэтгэмжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь улсад 35 жил ажиллаж байна. 1979 оноос 1986 онд Савхин эдлэлийн үйлдвэр /1990 оноос өмнө Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Савхин эдлэлийн үйлдвэр, 1992 оноос 1994 онд ******* ТӨХК гэж нэрээ өөрчлөн 1994 оны 2 дугаар сараас нэр өмчийн хэлбэрээ өөрчлөн Монгол савхи ХК болсон/ тухайн үед ажиллаж байсан. 2001 оноос Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст одоог хүртэл ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээд Төрийн албаны тухай хуулийн зааснаар 36 хүртэл сарын тэтгэмж авах гэтэл манай салбарын дээд байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газар /хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Н/ 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Үүнээс шалтгаалан миний ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон 35.3 жилд ноогдох 21.529,514 төгрөгийн тэтгэмжээс 7 жил нь хасагдаж 13,930,900 төгрөгийг төсөвт тусган олгохоор болсон юм. Иймээс:

1.    1990 оноос өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан бүх байгууллага төрийн байгууллага байсан бөгөөд тухайн цаг үед хувийн байгууллага гэсэн нэр томьёо байгаагүй тул 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд тооцож үлдсэн 7 жилд тооцогдох 7,598,614 төгрөгийн тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 1/99 тоотод миний 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацаа нь төрийн албанд хамаарах эсэх, түүнээс үндэслэн төрийн албанд ажилласан жилээс хамаарах тэтгэмжийн асуудалд хариу өгөхдөө Төрийн албаны тухай хуульд заасан 1996 оноос 2008 оны хоорондох хугацаанд хамаарагдах эрх зүйн зохицуулалтыг барьж тэтгэмж хассан нь үндэслэлгүй байгаа учраас дээрх шийдвэрийг хүчингүйд тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна.

З. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль нь 1990 оноос өмнөх онд ажиллаж байсан надад хамаарахгүй. Цаашлаад 1990 оноос өмнө улсын байгууллагаас өөр өмчийн хэлбэр байгаагүй. Монгол Улсын нийт иргэд тухайн цаг үеийн улсын байгууллагад ажиллаж байсан, хувийн хэвшил гэсэн ойлголтгүй байснаас үзэхэд миний 1979 оны 10-р сарын 08-ны өдрөөс 1986 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаа мөн гэж үзэж байна.

Иймд Засгийн газрын 2014 оны 405 тоот тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын дагуу 2018 оны 12-р сарын 15-ны өдрийн дотор нэг удаагийн тэтгэмжээс дутуу тооцогдсон 7,598,614 төгрөгийг олгуулах асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн эрх зүйн үндэслэлийг буруу тооцож 2018 оны 6 дугаар сараас хойш Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх гэх мэт олон шатны шүүхээр явж сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгө төгрөгийн хохирол учруулсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр шүүхэд хандахад гарсан тэмдэгтийн хураамжуудыг төлүүлэхэээр даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж-ын Энь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын еренхий газрын дарга Д.З*******од өргөдөл гаргахдаа Миний бие нас 57 хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн учраас Төрийн албаны хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмжийн асуудал тавьж байгууллага маань тодорхойлолт гаргасан. Манай хэлтэс хүний нөөц-хуулийн зөвлөх тооцож 34 жил ажилласан гэж тодорхойлж Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Н 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн үндэслэл амаар өгч 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацааг маань хассанаас 10-аад сая төгрөг хасагдаж ирлээ. Иймд ямар үндэслэлээр хассан болохыг тодорхой тайлбар гаргуулж өгөхийг хүсье гэсэн байна.

Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 1/99 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүйгээр) 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан.

Иймд Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн 1979 оноос 1986 оны хооронд Ж.Э Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзэж, хасаж тооцсон талаар дэлгэрэнгүй хариу өгсөн.

Иймээс Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн Ж-ын Э-йн нэхэмжлэлтэй Засгийн газрын 2014 оны 405 тоот тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа мөн болохыг тогтоолгож, 7,598,614 төгрөгийн тэтгэмжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Ж.Э Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход тооцогдох 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа мөн болохыг тогтоолгож, 7,598,614 төгрөгийн тэтгэмжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь

1.

тус тус баримтлан Ж.Э Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 1979 оноос 1986 оны хооронд тооцогдох 7,598,614 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ