| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/1088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/270 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/270
2024 03 14 2024/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, C, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, C дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч П.Очгэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
шүүгдэгч Г.М нь Б.Б, М.Э нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Э-гийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Б нь Г.М, М.Э нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Э-ийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Э нь Г.М, Б.Б нартай бүлэглэж, гэмт хэргийг санаачлан урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ны 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр СД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээр байрны 00 тоот хаалганы дэргэд хохирогч Я.Ж-аас “Iphone 13 Рrо max” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 7.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ХД-ийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны дэргэд хохирогч Э.М-ээс “Iphone 8 Plus” загварын гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 515.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХД-ийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” хотхоны гадна хохирогч Э.О-аас “Iphone 13 Рrо” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 6.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ХД-ийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хотхоны 00 дугаар байрны 00 тоотод хохирогч А.Ч-гаас “Iphone 13 Рrо max” загварын гар утас 1 ширхэг, ‘Iphone 13” загварын гар утас 2 ширхгийг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ХД 000 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “К” хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод хохирогч Д.Э-аас 2 ширхэг “Iphone 13” загварын гар утсыг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 8.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
C дүүргийн прокурорын газраас Б.Б, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч М.Э, Б.Б, Г.М нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Э нь Г.М, Б.Б нар нь бүлэглэж гэмт хэргийг санаачлан урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоот хаалганы дэргэд хохирогч Я.Ж-аас “Iphone 13 Рrо max” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 7.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ХД 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0000 дүгээр байрны дэргэд хохирогч Э.М-ээс “Iphone 8 Plus” загварын гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 515.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Х 000дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” хотхоны гадна хохирогч Э.О-аас “Iphone 13 Рrо” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 6.480.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хотхоны 00 дугаар байрны 00 тоотод хохирогч А.Ч-гаас “Iphone 13 Рrо max” загварын гар утас 1 ширхэг, ‘Iphone 13” загварын гар утас 2 ширхгийг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгДд оруулан залилан авч, 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ХД 000 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах “К” хотхоны 000 дүгээр байрны 000 тоотод хохирогч Д.Э-аас 2 ширхэг “Iphone 13” загварын гар утсыг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 8.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Г.М нь Б.Б, М.Э нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Эгийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 0000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Б нь Г.М, М.Э нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Эгийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Ны 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримт нь:
шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйл байхгүй. Фейсбүүкээр гар утас зарах зар харж байгаад улмаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ХД 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хотхоны 00 тоотын айл буюу хохирогч А.Ч-аас Айфоне 13 Промакс 1 ширхэг, Айфони-13, 1 ширхэг, ягаан өнгийн Айфоне-13 зэрэг гар утаснуудыг авч үзэж хараад дараа нь хохирогч Ч-н гар утас руу тухайн үед барьж байсан дугаараас 000 гэсэн дугаараар хуурамч дугаар хадгалан Мессеж бичсэн юм. Тэгээд дараа нь хохирогч Ч нь надад уг 3 ширхэг гар утаснуудыг өгч явуулсан юм. А гэх нэртэй хуурай ахад өгсөн. Би тухайн үед гар утаснуудыг хохирогч Ч авсны дараа Д хотхоноос гараад зам дагуу такси бариад явсан. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Х 000 дугаар хороо, К хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод хохирогч Д.Э-аас Айфони-13 Промакс загварын 2 ширхэг гар утаснуудыг авч үзэж хараад улмаар хохирогч Э-ны гар утас руу хуурамчаар 0000 гэсэн дугаараар таны дансанд 7.500.000 төгрөг орлоо гэсэн утгатай мессеж явуулаад уг гар утаснуудыг аваад явсан. Авсан гар утаснуудаа тухайн үед нь А гэх нэртэй хуурай ахад өгдөг байсан. Би тухайн өдөр такси барьж усан цэнхэр өнгийн Тоёота Приус-10 юм уу 11 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад улмаар К дээр очсон юм. Тэгээд уг машинаа хүлээлгэж байгаад хоёр ширхэг гар утсаа хууль бусаар аваад дараа нь уг машиндаа суугаад Э дээр бууж байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Хэн нэгэнтэй хамтарч хууль бус үйлдэл хийгээгүй. Би өмнө нь хууль бус үйлдэл хийхдээ ихэвчлэн сүүлийн үеийн буюу Айфони-12 юм уу 13 загварын гар утас авдаг байсан. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би таксинд суугаад 01 цаг 32 минутад Х дүүргийн 000 дугаар хороонд байрлах Р хотхоны 000 байрны гадна очоод улмаар хохирогч Э.О-аас 2 ширхэг Айфони 13 Про маркийн гар утсыг үзэж харж байгаад миний өмнөөс хүн мөнгө шилжүүлнэ гэж хэлээд гартаа барьж байсан гар утаснуудыг нь дэргэд зогсож байсан таксиндаа суугаад аваад явсан. Би ганцаараа очсон. Замаараа такси барьж очсон. Буцахдаа уг таксиндаа суугаад явсан. 0000 гэсэн улсын дугаарыг би мэдэхгүй. Ямартай ч Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр ирж хохирогч Э.О-тай уулзсан. Уг тээврийн хэрэгслийн өнгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 108-109/,
мөн сэжигтнээр өгсөн: “....2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би М-тай хамт зочид буудалд хоносон. Маргааш нь буюу 3 дугаар сарын 08-ны өдөр өдрийн цагаар би М-тай хамт Б-тай 64 дүгээр дэлгүүрийн тэр хавьд уулзсан. Б нь ирэхдээ өөрийн 0000 улсын дугаартай Тоёота Акуа маркийн машинтайгаа ирсэн. Дараа нь би фейсбүүкээс Айфони зарна гэсэн группээс хоёр ширхэг Айфони- 13 Промакс загварын гар утас зарна гэсэн зарын дагуу үдээс хойш өөрийн 00000000 дугаарын гар утаснаас иргэн Г.Н-ы 00000000 дугаар луу гар утас үзэж авъя гэж ярьсан. Дараа нь би М, Б-тай хамт очих замдаа би М-д миний ах болоорой, Б-ыг машинаа бариад яваарай гэж хэлж ярилцаж төлөвлөсөн, Тэгээд бид гурав C дүүргийн 3 дугаар хороонд байрлах циркийн баруун талд зам дээр 17 цаг 30 минутын орчимд очсон. Тэгээд би ганцаараа гадаа зогсож гар утасны эзнийг хүлээсэн. Тэгээд би гар утасны эзэнтэй уулзаж гар нь хийлээ гэж ба дараа нь би ахдаа үзүүлээд уг хоёр ширхэг гар утасны мөнгийг нь хийлээ гэж хэлээд Б-ын машинд суугаад буцаж машинаасаа гарч ирэхээр байсан боловч би гарч ирээгүй тэр чигтээ машинтай явж зугтаасан. Би иргэн Н-аас авсан хоёр ширхэг гар утсыг нь хүнсний 4-ийн тэнд байрлах ломбарданд 2 сая гаруй мөнгөнд барьцаалан зээлдүүлж тавьсан. Би уг хоёр 2 сая мөнгийг өөрийн хонож байсан Ю зочид буудалд тооцоо хийж төлсөн, бас архи тамхи шоу цэнгээнд ашиглаж дуусгаж хувьдаа зарцуулсан. Уг ломбардны хаяг, байршил болон нэрийг нь М мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 141/,
шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би өглөө би Э-тэй хамт буудлаас гараад 000 дүгээр дэлгүүр гэх нэртэй газар луу очсон. Тэгээд тэнд Э, Б-г гадуур ажилтай, машинаа унаад х. Тэгээд Б-аар утсаар дуудсан. Дараа нь Б 000 дүгээр дэлгүүр дээр ирсэн. Тэгээд Б над бид хоёр дээр ирсэн. Дараа нь бид гурав МТ луу Э гар утас үзнэ гэж явсан. Тэгээд бид гурав МТ очоод Э Айфони-13 Промако загварын гар утас үзсэн. Тэндээс “Э” гар утас аваагүй. Тэгээд бид гурав дараа нь 3, 4 дүгээр хороолол орж өөр нэг хүнээс зарын дагуу гар утас үзсэн. Мөн “Э” уг Айфони-13 Промакс загварын гар утас аваагүй. Тэрний дараа бид гурав хорооллын эцэс рүү явж гар утас үзэх гэж байгаад болиод шууд Цирк рүү очиж гар утас үзэхээр болсон. Тэгээд бид гурав C дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах циркийн баруун талд автомашины зам дээр очсон. Тэгээд “Э” “Б” машинаас буугаад улмаар гар утас зарж байгаа хүний Субару Форестор маркийн авто машинд ганцаараа суусан. Дараа нь “Э” уг машин дотор сууж байхдаа миний нар утас руу залгаж гар утас үзэж байна гэж хэлсэн. Тэгээд би хариуд нь “Э” за за гэж хэлсэн. Тэгээд ярьсныхаа дараа “Э” Форестор маркийн автомашинаас утасны эзэн гэх эмэгтэй хүнтэй хамт бууж ирээд “Б-ын” машин дээр ирсэн. Тэгээд “Э” “Б” машины зүүн хойд талын хаалгыг онгойлгоод надаас ахаа данс чинь болж байна уу гэж асуусан. Би хариуд нь болохгүй байна гэж хэлсэн. Тэгсний дараа “Э” ганцаараа “Б” машины зүүн хойд талын суудал дээр суугаад хаалгаа хаасан. Энэ үеэр гар утасны эзэн гэх эмэгтэй “Б” машины ард талд зогсож байсан. “Э” нь “Б”ад яваач хурдал гэж чанга дуугаар орилж хэлсэн. Тэгээд “Б” нь сандарсандаа болоод машины хаазаа гишгээд хөдөлсөн. Тэрний дараа машин дотор явж байхдаа “Б” бид хоёрыг машинаас буу гэж хэлсэн. Дараа нь “Э” бид хоёр нарны замын хойд талд байрлах З нэртэй зочид буудлын хойд талд нь буусан. Тэгээд “Э” бид хоёр ..... хүртэл хамт алхсан. Дараа нь бид хоёр андуудаас “Э” надад орой юм уу, маргааш чам руу залгая гэж хэлээд явсан. Харин би гэр лүү гээ явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117/,
шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би “С” эмнэлэгт нярайн сувиллын газарт эхнэр хүүхдийн хамт байсан. Тухайн үед миний эхнэр Б төрөөд удаагүй байсан. Өглөө 10 цагийн үед “Э” миний гар утас руу "Жоохон таксинд яваад өгөөч, машинд чинь бензин хийж өгнө" гэж хэлсэн. Тэгээд би хариуд нь завтай болохоороо тэгье гэж хэлсэн. Дараа нь над руу “Э” ирж байна уу яаж байна гэх мэт зүйлс хэлсэн. Тэгээд би тэр үед эмнэлгээс гараад өөрийн 0000 улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслээр 12 цагийн үед 64 дүгээр дэлгүүр очсон. Намайг очих үед тэнд “М” “Э” нар зам дээр зогсож байсан. Тэгээд “Э” “М” нар миний машины арын суудал дэр суугаад улмаар “Э” нь надад "Сайн уу юу байна, өнөөдөр хүнээс гар утас худалдаж авна" гэж хэлсэн. Дараа нь бид нар .... орох гэж байгаа болиод ... гэх нэртэй газар 13 цаг 40 минутын үед очсон. Тэгээд “Э” нь үл таних эмэгтэй хүнээс гар утас үзчихээд буцаад машиндаа ирж суусан. “Э” нь "Больё, хэрэггүй юм байна, шууд ..... оръё" гэж хэлсэн. Тэгээд бид гурав ...-д 15 цагийн үед очсон. Тэгээд “Э” нь нэг хүнтэй гар утсаар ярьж байгаад машинаас гараад явсан. Дараа нь 20 минут орчмын дараа буцаж ирээд машинд суусан. Тэгээд “Э” нь шууд .... оръё гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед .....”ээс Т гэсэн нэртэй дэлгүүр дээр хөрөөний ир авах гэсэн чинь дэлгүүр нь тухайн өдөр хаалттай байсан. Мөн тэр үед ээж “У” над руу яриад гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа .........-оор дээшээ өгсөж байхдаа би "“Э”, “М” нарт та хоёр эндээ буучих гэж хэлсэн. Тэгтэл хариуд нь “Э” уурлаад надад "Чи ямар сүртэй юм бэ, писда минь, мөнгийг чинь өгье, ганц удаа тус болчих" гэж хэлсэн. Дараа нь бид гурав шууд C дүүргийн 3 дугаар хороонд байрлах ....... тийшээ явсан. Тэгээд .... рүү явж байх замдаа “Э”, “М” нар хоорондоо ямар нэгэн зүйл ярьж байсан ба би тухайн үед машиныхаа хөгжмийг чангалсан байсан болохоор “М”, “Э” нарыг хоорондоо юуны талаар ярьж байгааг сонсоогүй. Тэгээд бид гурав циркийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах машины зам дээр зогссон. Дараа нь “Э” “М” бид хоёрыг байж байгаарай гэж хэлээд машинаасаа ганцаараа буусан. Тэгээд “Э” нь гадаа хүнтэй гар утсаар ярьсан. Тэгтэл Субару Форестор маркийн авто машин ирээд зогссон. Уг Субару Форестор маркийн авто машин луу “Э” нь очиж суусан. Дараа нь “М” намайг Форестор маркийн авто машины хажууд машинтайгаа зэрэгцээд зогсчих гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа очиж зогссон. Дараа нь “Э” гар утас бариад буцаж ирсэн ба улмаар “М”ад уг барьсан гар утсаа үзүүлж байсан. Тэгээд “Э” “М”аад "Энэ хоёрыг авчих уу" гэж хэлсэн. “М” хариуд нь "Өөрөө л мэд" гэж хэлсэн. Дараа нь “Э” ганцаараа Форестор луу очиж суусан. Тэгээд хэсэг хугацааны дараа “Э” эмэгтэй хүнтэй хамт миний машины хажууд алхаж ирсэн. Дараа нь миний машины хажууд нэг машин зөрөх гээд байсан. Тэгтэл “Э” ганцаараа машины арын зүүн талын суудал дээр суугаад хаалгаа хаагаад надад "Яваарай, хурдан яваарай" уурласан, өндөр дуугаар орилж хэлсэн. Би сонсоод тухайн үедээ юу болсон талаар ойлгоогүй ба би машины хаазыг гишгэсэн. Тэр үед би машины арын толиндоо миний машинаас эмэгтэй хүн машины зүүн хаалганы толинд харахад хаалганы бариулаас барьсан зүйл харагдаагүй. Тэгээд би машинаа урагш хөдлөөд нэг тооромслож зогссон чинь “Э” нь надад "яваач писда минь" гэж хэлээд уурласан. Тэгээд би шууд хаазаа гишгээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ хөДсөн. Тэгээд “Э” нь явж байх замдаа нарны гүүр лүү явчих гэж хэлсэн. Тэгээд нарны гүүрний хойд талд замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нь бид гурав машинтайгаа очиж зогссон. Тэгээд “Э” нь машинаас буухдаа надад "Баярлалаа, дараа нь чам руу ярина аа" гэж хэлээд “М”тай хамт буусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108/,
хохирогч Г.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний 0000000 дугаар руу 000000 дугаараас үл таних эрэгтэй хүн 2 ширхэг Айфоне 13 Про макс загварын утас Мартын 8-ны баяраар ээж болон эмээдээ бэлэглэх зорилгоор худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд уг үл таних эрэгтэй хүний гэр нь К товерт байдаг гэсэн ба дундаа уулзъя гэж надад хэлсэн. Дараа нь 16 цаг 25 минутад 000000 дугаараас өмнө нь надтай ярьсан үл таних эрэгтэй одоо гэрээсээ гарч байна. Би ..........-д хүн буулгана. Тэгээд тэр хавьд уулзъя гэж надад хэлсэн. Дараа нь 16 цаг 39 минутад 0000000 дугаараас дахиж миний гар утас руу хүн буулгахаа больчихлоо, ....-ын хажууд уулзъя гэж залгаж хэлсэн. Тэгээд 17 цаг 12 минут, болон 26 минутад над руу ирж байна уу, би ирчихсэн байна гэж залгаж хэлсэн... Дараа нь “Э” уг хоёр ширхэг Айфоне 13 Про макс загварын гар утсыг ахдаа үзүүлье гэж хэлээд надтай хамт манай машинаас буусан. Тэгээд би “Э”тэй хамт Т загварын тээврийн хэрэгслийн хойд талын хаалгыг онгойлгоход хойд талын баруун суудал дээр нь үл таних, бас жолоочийн талын суудал дээр бас нэг үл таних хүн сууж байсан. Дараа нь хойд талын суудал дээр сууж байсан ах гэх хүнээс уг хоёр ширхэг гар утаснуудыг авчих уу гэж хэлсэн. Хариуд нь ах нь авчих, одоо өөр газраас гар утас олдохгүй гэж хэлсэн. Бас уг ах гэж дуудаад байгаа үл таних хүний хоёр нүд нь том жижиг болсон мансуурсан эсвэл согтуу байгаа юм шиг харагдсан. Тэгээд ах нь мөнгийг нь Акуа машин дотроосоо шилжүүлэхээр болсон. Дараа нь би “Э”тэй хамт өөрийн машин руугаа хамт буцаж явсан. Энэ үед хоёр ширхэг гар утас нь “Э”д байсан. Тэгээд “Э” машин дотор арын суудал дээр суусан. Би урт талын суудал дээр суусан. Дараа нь “Э”гийн гар утас руу хоёр гурван удаа ах нь интернэт банкны кодоо буруу хийгээд байна гэж хэлж залгасан. Тэгээд “Э” надад ах интернэт банкны кодоо буруу хийгээд байна. Би очоод кодыг нь хийж өгье гэж надад хэлсэн. Тэгээд би “Э”тэй Акуа машин дээр очсон. Очоод “Э” нь машины зүүн хойд талын хаалгыг онгойлгоод ах гэх үл таних хүний гар утсыг аваад тонгойгоод зогсож байсан ба би “Э”гийн хажууд зэрэгцээд зогсож байсан. Яг энэ үеэр Акуа машины ард өөр нэг машин Акуа машины хажуугаар зөрөх гээд зам тавьж өг гэх мэт дуут дохиогоо дуугаргасан. Тэгээд тухайн үед Акуа машины хойд талын зүүн хаалгыг хаавал хажуугаар нь машин зөрж явах боломжтой байсан. Тийм болохоор “Э” машин дотроо суугаад уг хаалгыг хагас хаасан. Харин би зам зам чөлөөлөхөөр уг Акуа машины багажийн хэсэг очсон. Тэгтэл энэ үеэр уг Акуа машины арын тормозны гэрэл ассан болохоор би шууд дотроо уг Акуа машин хөдлөөд явах гэж байна гэж бодсон. Тэгээд би зүүн хойд хаалганы бариулаас барьж авсан боловч машин нь хөдлөөд явсан болохоор би машины бариулаас тавихаас өөр аргагүй байсан. Тэгээд уг Акуа машин ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэж зугтаасан. Тэгээд би өөрийн машиндаа суугаад 17 цаг 45 минутын үед 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн.... Надтай уулзаж уг хоёр ширхэг гар утасны лац хайрцгийг шалгасан ба миний итгэлийг далимдуулан хуурч мэхэлж аваад 0000 улсын дугаартай саарал өнгийн Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд сууж зугтаасан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49/,
хохирогч Я.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрээсээ онлайнаар гар утас худалдаалдаг ба тэгсэн өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 43 минутад 000000 дугаараас эрэгтэй хүн холбогдож манай хаягийг асууж гэрт ирж утас үзсэн. Тэгээд манайд орж ирээд Айфон 13 промакс утас худалдаж авахаар сонирхож үзсэн. Улмаар гэрийнхээ үүдний хэсэгт би хоёр ширхэг Айфон 13 про макс загварын гар утсыг үзүүлэхээр өгсөн. Тэгсэн гар утаснуудыг шалгаж үзэж байгаад үнээ тохирох гээд ярилцаж байхад гаднаас хүн орж ирнэ гээд хаалга руу эргэхээр нь хүүе ээ наад утсаа гэж хэлсэн. Тэгсэн тоохгүй гараад зугтаасан. Тэгээд араас нь гүйж гарахаасаа өмнө нөхрийгөө дуудаж цонхоор араас нь харахад манай байрны орцоор гараад ертөнцийн зүгээр хойшоо гүйж харагдсан. Тэрний цаад талд асаалттай жижиг тэрэг харагдсан.ба тэр машинд суух гэж байна гэж бодоод тэр хүний араас нөхрийн хамт гарсан. Тэгсэн байхгүй байсан. Тухайн цонхоор харсан машин ч алга болсон байсан.... Дахин харвал танина. 175 см орчим өндөртэй, туранхай, шар цайвар цэвэрхэн царайтай, нүүрэн дээрээ нэлээн олон том том мэнгэтэй, хар үстэй, онигор нүдтэй, хамар нь дундаж өндөртэй, хар өнгийн куртиктай, комбинзон маркын гялгар хар өнгийн өмдтэй, зузаан ултай хар өнгийн гуталтай, хар саравчтай малгайтай байсан. Орж ирээд малгайгаа авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-176/,
хохирогч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д" хотхонд 00-00 тоотод гэртээ байж байх үедээ Америкаас захисан байсан Iphone 13 Pro max, Iphone 13, Iphone 13 pink гэсэн 3 ширхэг гар утсаа зарахаар интернэтэд зар тавьсан. Тэгтэл зарын дагуу над руу 00000 гэсэн дугаараас залгаж, утас авъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээ зааж өгөөд уг утас авах хүн манай гэрт ирсэн. Тэгээд тухайн хүнийг гэртээ оруулж ирэхэд 22 орчим насны 175см өндөртэй, шар царайтай, туранхайвтар, урт хар куртиктэй, хар бойтгон гуталтай, чихтэй малгайтай, хар үүргэвчтэй залуу орж ирсэн. Тэгээд надаас та гар утсаа өгч байгаач би мессеж бичээд өгье гэж хэлсэн. Тэгээд мөн би өөр рүүгээ мессеж бичиж дансыг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа өгсөн. Миний гар утсыг 3 орчим минут хэрэглэж байгаад буцааж өгсөн. Тэгээд захирал руугаа яриад утсыг авахаар боллоо мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн. Тэгтэл уг залуу миний гар утсаар мессеж бичээд өгье гэж хэлэхдээ Хаан банкны Мессеж ирдэг дугаарыг хуурамчаар хадгалаад над руу мөнгө ирж байгаа юм шиг мессеж бичиж намайг залилсан байсан. Надаас миний 3 ширхэг гар утсыг 10,200,000 төгрөгийн орлого орлоо гэсэн утгатай мессеж бичсэн. Би тэрхэн зуур уг үйлдлийг нягтлаагүй учир итгэж гар утсаа өгч явуулан залилуулсан.... Тухайн залууг харвал би танина...." гэх мэдүүлэг /1хх-ийн 240-241 /,
түүний дахин өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө тухайн хүн нь амны хаалт зүүсэн, урт хар өнгийн өвлийн куртиктэй, хуучны орос загварын чихтэй малгай өмссөн, дөрвөлжин нүдний шилтэй, шаравтар арьстай, онигор нүдтэй, 178-180 см орчим өндөртэй зэрэг шинж тэмдгээр таньж байна. Би таньж олуулах ажиллагаагаар миний заасан хүн миний гар утсыг залилж авч явсан хүн гэдэгт итгэлтэй байна. Би түүний нүдээр нь таньж байна. Түүний нүд нь онигор, мөн нэг нүд нь хэтэрхий их давхраатай, хоёр нүд нь бүлцгэр зэргээр нь таньсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245/,
хохирогч Д.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкийн гар утас зардаг группт өөрт байсан 2 ширхэг Iphone 13 pro max загварын гар утас зарна гэж зар тавьсан юм. Тэгээд орой 19 цагийн үед 0000000 дугаараас нэг залуу залгаад хүрээд ирсэн. Тэгээд худалдаж авахаар болоод надаас танд гүйлгээ орвол мессеж ирдэг үү гэж асуухаар нь би надад ирдэг. Би дансаа өгөхгүй. Ажилтай холбоотой данс учраас болохгүй. Эхнэрийн дансыг өгье гэсэн чинь тэр залуу яах юм. Мөнгө болохгүй байна гээд яваад өгсөн юм. Тэгээд байж байтал шөнийн 12 цаг өнгөрч байхад тэр залуу 0000000 дугаараас над руу залгаад мөнгө нь болчихлоо, очиж байна гэж хэлээд манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд би Iphone 13 Pro max загварын 2 ширхэг гар утсыг тэр залууд өгөөд өөрийн Хаан банкны дансаа өгсөн юм. Тэр залуу миний гар утсыг аваад ахтай яриадахъя гэж хэлээд авсан. Болохгүй байна гэж хэлээд миний гар утсыг надад өгсөн. Гар утас өгсний дараа миний гар утсанд 000000 дугаараас 7.500.000 төгрөг орсон байна гэж мессеж ирсэн. Тэгээд байж байтал тэр залуу яваад өгсөн юм. Явсных нь дараа өөрийн апп руу ороод шалгасан чинь нөгөө мөнгө нь ороогүй болохоор цагдаад дуудлага өгсөн юм...Харвал танин...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93-94/,
түүний дахин өгсөн: “...Би түүний биеийн өндөр 178 см өндөртэй, түүний нүд нь давхраатай, боровтор арьстай, нүүр нь дөрвөлжиндүү хэлбэртэй гэдгээр нь түүний зургийг хараад таньсан. Учир нь уг хүн нь манайд 3 удаа орж ирж байсан болохоор түүний нүүрний хэлбэр болон нүдийг нь сайн тогтоож чадсан. Тиймээ би 100 хувь итгэлтэй байна. Манай эхнэр Г бас 2 удаа харсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 97/,
хохирогч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Iphone 8 Plus загварын гар утсыг зарах зорилгоор 16 цаг 50 минутын үед фейсбүүкийн Iphone зарах гэх нэртэй групп дээр 8 плас зарна гэсэн зарыг тавьсан чинь орой 22 цагийн үеийн ........... rэх хаягаас утас нь байгаа юу шууд очоод авчиж болох уу гэхээр нь би байгаа газрынхаа буюу гэрийнхээ байршлыг явуулсан. Тэгсэн чинь удалгүй над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд би найз залуутайгаа нохойгоо аваад гар утсаа аваад гарсан. Тэгсэн чинь 0000 улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 10 загварын машин унасан бор царайтай 20-25 насны орчим 170 см царайтай хэвийн мар мяраатай ногоон куртиктэй залуу байсан. Миний гар утсыг үзээд ай ди гаа хийгээд үзье гэж хэлээд Ай ди хийж үзээд машинаасаа утсаа аваад үзье гэж хэлээд миний гар утсыг аваад машиндаа суугаад хөдлөөд явчихсан.... дүүргийн 000 дүгээр хороо, 000 дүгээр байрны урд талд байрлах Ц салоны баруун талын машины зогсоол дээрээс явсан. Тэгээд 000 дугаар сургуулийн хойд талын замаар зугтаагаад яваад өгсөн... Би тэр залууг харах юм бол танина...” гэх мэдүүлэг /2хх-ийн 141-142/,
түүний дахин өгсөн: “...Би түүнийг нүдээр нь таньсан. Бас надаас гар утас авах үедээ маскаа хамрынхаа доогуур буюу хагас зүүсэн байсан. Мөн Iphone 8 Plus утасны камерыг шалгана гэж хэлээд нэг удаа маскаа доошлуулсан. Тэгэхэд нь би түүний нүүрийг нь сайн харж тогтоосон юм...." гэх мэдүүлэг /2хх-ийн 139/,
хохирогч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01 цаг 32 минутад манай ах болох С залгаад өөртөө байгаа гар утсаа гаргаад үзүүлчих. Хүн гадаа чинь очсон байгаа гэж хэлэхээр нь гараад очтол нэг 20 орчим насны 175 см орчим өндөртэй залуу зогсож байсан. Тэгээд би 2 ширхэг Iphone 13 рrо загварын гар утсаа үзүүлтэл тухайн эрэгтэй хүн рүү зургийг нь үзүүлтэл тухайн эрэгтэй хүн рүү зургийг нь явуулаад, утсаар яриад хүнээс мөнгө ирнэ гэж хэлээд зогсож байгаад гар утсыг маань аваад зугтчихсан...." гэх мэдүүлэг /2хх-ийн 184-185 дугаар тал/,
түүний дахин өгсөн: “...175см орчим өндөртэй, биеийн хөгжил хэвийн, 22 насны эрэгтэй хүн байсан. Мөн би таньж олуулах ажиллагаагаар гар утас авч явсан гэх хүний давхраагүй жижиг хоёр нүдээр нь шууд таньсан. Намайг гарч ирэхэд уг хүн нь орцны гадаа ганцаараа зогсож байсан. Мөн уг гар утас авдаг хүн нь ........ Тоёота Приус 30 загварын машинаас бууж ирээгүй. Мөн би тухайн 10-30 УБГ Тоёо Приус 30 загварын машин хэзээ ирсэн талаар анзаараагүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 188/,
иргэний нэхэмжлэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ".... Би ........ гэсэн дугаар ашиглаж байгаа. Одоо өөрөө барьж байна. Анх уг дугаарыг худалдаанд 1998 оны хавьцаа манай ээж миний төрсөн эгч Т.Э-ы нэр дээр худалдан авч одоог хүртэл ашиглаж байна. Одоо манай төрсөн эгч Т.Э нэр дээр бүртгэлтэй байдаг. Би одоо цайвар ягаан өнгийн Айфоне 13 маркийн 00000000 имей кодтой гар утас ашиглаж байгаа. Дотор нь миний өөрийн 0000000 дугаар байгаа. Би тухайн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 10-нд манай нөхөр Энхүүш гэдэг хүнээс 3,100,000 төгрөг хавьцаа худалдан авсан гэсэн. Би яг мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш би л ганцхан уг гар утсыг ашиглаж байна... Би тухайн гар утсыг хайрцаг сав лацтай нь худалдан авсан...." гэх мэдүүлэг /2хх-ийн 10/,
түүний дахин өгсөн: “...Одоо би 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...." гэх мэдүүлэг /2хх-ийн 18/,
гэрч Д.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэртэй нэг хүн утас зарна гэж холбогдоод манай эхнэр гэрийн хаягаа зааж өгөөд тэр хүн C дүүргийн 000 дугаар хороонд байрлах 0000 дүгээр байрны 000 тоот буюу манай гэрт 22 цаг 2 минут орчимд орж ирээд утас үзээд ярилцаж байгаад тэр эрэгтэй өөр хүнтэй ярьж байгаа юм шиг болоод гэрт үзэж байсан 2 ширхэг гар утас аваад гэрийн хаалга онгойлгоод шууд гүйгээд зугтаагаад явсан. 30 орчим насны 175-180 см орчим өндөртэй, хар саравчтай малгайтай, хар цамцтай, хар хантааз, хар өмд өмссөн байсан.... Хаалга дуугараад би араас нь хөөгөөд гартал байгаагүй. Байрнаасаа гараад 000 дугаар дэлгүүрийн замын урд хэсэг хүртэл хайж гүйсэн боловч би олоогүй…” гэх мэдүүлэг /1хх-ийн 179-180/,
гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед .... дүүргийн 000 дүгээр хороо, Д хотхоны 0000 тоот гэртээ байсан. Манай эхнэр гар утсаар яриад гар утас үзэх хүнийг гэртээ оруулж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд утас үзэж байгаад манай эхнэрийн гар утсыг авна гэж хэлээд утсыг нь аваад явсан байсан. Тэгээд тухайн хүн манай эхнэрийн дансанд мөнгө хийсэн гэж хэлээд залилаад аваад явсан байсан. Тухайн хүн нь маск зүүсэн байсан. Би тухайн хүний нүд хөмсгөөр нь танина. Тухайн хүн нь 180см орчим өндөртэй, шар царайтай, бүлцгэр нүдтэй эрэгтэй хүн байсан...." гэх мэдүүлэг /2хх-ийн 8-9/,
гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр би ажил дээрээ орой Н гэх найзтайгаа юм ярьж суусан. Дараа нь би өөрийн А гэх ломбардаа түгжиж хаагаад гэр рүү явах гээд Г барилгын гадаа үүдний шатан дээр найз Наранбатын хамт зогсож байхад үл таних хоёроос гурван залуу 2 ирээд гар утас ломбардад тавья гэж хэлсэн. Хариуд нь би гар утас авахгүй. Манай Ломбард хаасан байна гэж хэлсэн. Тэгээд нэг залуу яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Эсхүл зарах хэрэгтэй байна. Авах хүн байна уу, хямдхан зарна гэж хэлээд 1 ширхэг Iphone 13 хайрцагтай гар утас үзүүлсэн. Тэгтэл Н хариуд нь хямдхан бол худалдаж авъя. Удахгүй шинэ жил болох гэж байна. Эхнэртэй шинэ жилийн бэлэг өгмөөр байна гэж хэлээд улмаар надаар уг гар утсыг шалгуулсан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-27/,
гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Тэгээд 4-5 минут орчмын дараа нөгөө хүн гүйж ирээд шууд яв гэж хэлсэн. Тэгээд хойноос нь эмэгтэй хүн гүйж ирж байсан. Тэр эмэгтэй миний машины хаалгыг цохиод орилоод үлдсэн. Тэгээд тухайн үед тэр 2 эрэгтэй миний ард суучхаад намайг тулгаад байсан болохоор би явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 192/,
2 ширхэг Iphone 13 Pro Max загварын гар утсыг зах зээлийн үнээр үнэлсэн “Д” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0000 хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 72-73/,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2014 онд үйлдвэрлэж, 2019 онд Монгол улсын хилээр орж оруулж ирсэн Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийг үнэлсэн “Д” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000 хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 72-73/,
хөрөнгийн үнэлгээний “....” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-22-366 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 186-187/,
Iphone 13 Pro max загварын 2 ширхэг гар утасны хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 97-98/,
Iphone 8 Plus загварын гар утсыг үнэлсэн “....” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-22-188 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 152-155/,
хөрөнгийн үнэлгээний “....” ХХК-ийн Iphone 13 Pro max загварын 2 ширхэг гар утсыг үнэлсэн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн СБ1-22-1692 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 203-204/,
шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/141 дугаартай: “...Шинжилгээнд тэнцэх №1 “Тээврийн хэрэгслийн баруун хойд хаалган дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн Дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Б.Б-ын баруун гарын алганы хээний дардастай тохирч байна. №5 “Зүүн хойд хаалган дээрээс “10А, 10Б” Зүүн хойд хэсгээс” 12 “Sprite ундааны саван дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн дакто хальсан дахь 4 ширхэг гарын мөр нь Г.Мын баруун гарын эрхий, дунд, ядам, чигчий хуруунуудын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 79-91/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-26, 1хх-ийн 152,
мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 39-43, 1хх-ийн 169-170, 1хх-ийн 217-224, 2хх-ийн 71-79, 2хх-ийн 134-138, 2хх-ийн 179/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-32/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Мын М.Э, Б.Б нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Эгийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.Б-ын Г.М, М.Э нартай бүлэглэж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж урьдчилан үгсэж тохиролцож М.Эгийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч М.Эгийн Г.М, Б.Б нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг санаачлан зохион байгуулж 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн C дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” дэлгүүрийн гадна хохирогч Г.Н-ы 2 ширхэг Iphone 13 Рrо max загварын гар утсыг худалдан авах зорилгоор дуудан ирүүлж, улмаар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан түүнд 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр C дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 16 тоот хаалганы дэргэд хохирогч Я.Ж-аас “Iphone 13 Рrо max” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 7.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээр байрны дэргэд хохирогч Э.М-ээс “Iphone 8 Plus” загварын гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 515.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” хотхоны гадна хохирогч Э.О-аас “Iphone 13 Рrо” загварын 2 ширхэг гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 6.480.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
мөн шүүгдэгч М.Э-гийн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хотхоны 000 дугаар байрны 000 тоотод хохирогч А.Ч-гаас “Iphone 13 Рrо max” загварын гар утас 1 ширхэг, ‘Iphone 13” загварын гар утас 2 ширхгийг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” хотхоны 000 дүгээр байрны 000 тоотод хохирогч Д.Эаас 2 ширхэг “Iphone 13” загварын гар утсыг худалдаж авахаар хохирогчийн данс руу мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зарлагын гүйлгээ хийсэн талаар мессеж харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, 8.460.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.М, Б.Б нарыг М.Э-гийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан үгсэн тохиролцсон “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Эг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон Б.Б, Г.М нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч М.Эг ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Э, Г.М, Б.Б нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Э, Г.М, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч М.Эг тухайд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Эд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар М.Эгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 236 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч Г.М-ын тухайд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хугацаагаар өөрийн оршин сууж байгаа дүүргээс өөр газарт зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;” үүргийг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э, Г.М, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Н-д 7.300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрт оногдох 2.430.000 төгрөгийг хохирогч Г.Н-д төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч М.Эгээс 27.785.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ч-д 6.900.000 төгрөг, Д.Эд 8.460.000 төгрөг, Э.М-т 515.000 төгрөг, Э.От 6.480.000 төгрөг, Г.Н-д 2.430.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Э-д 3.000.000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч Г.М-аас 2.430.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Н-д олгохоор тус тус шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч нараас болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч М.Э нь завсарлага авсан хугацаанд хохирогч Г.Н-д 2.430.000 төгрөг, Э.М-т 515.000 төгрөгийг, шүүгдэгч Г.М-аас хохирогч Г.Н-д 2.430.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч М.Эгээс 24.480.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ч-д 6.900.000 төгрөг, Д.Эд 8.160.000 төгрөг, Э.От 6.480.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 3.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э, Г.М, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.810.227 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлж буюу 3.270.075 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авсан гэмт хэргийг ганцаараа үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч овогт Г-ийн “М”, Г овогт Б-гийн “Б” нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэж, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б овогт М-ын “Э”г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Ч овогт Г-ийн “М”ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар өөрийн оршин сууж байгаа дүүргээс өөр газарт зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т хэсэгт зааснаар М.Э-г энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т хэсэгт зааснаар Г.М-аад энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялыг 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т хэсэгт зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;” үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” хязгаарлалтыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар М.Э-ээс 24.480.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ч-д 6.900.000 төгрөг, Д.Э-д 8.160.000 төгрөг, Э.О-т 6.480.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Э-д 3.000.000 төгрөгийг тус олгосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.Э, Г.М, Б.Б нараас тус бүр 3.270.075 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар М.Эгийн цагдан хоригдсон хоногийг 236 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.
12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Э, Г.М нарт авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Э, Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР