Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/437

 

  2024          04            24                                       2024/ШЦТ/437       

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч: Э.Булганчимэг,

Шүүгдэгч: А.А, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт А.А холбогдох эрүүгийн “2409000000269” дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20** оны 04 дүгээр сарын **-ний өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** аймгийн **** 1 дүгээр багийн **** тосгон * дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, Урьд нь ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, *** овогт А.А /РД:******* /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2024 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд байхдаа хохирогч Б.Т "утсаар нь ярьчхаад өгье" хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч түүний эзэмшлийн айфоне 11 промакс загварын гар утсыг залилан авч 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ Б.Т утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550.000 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч А.А нь “2024 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд байхдаа хохирогч Б.Т "утсаар нь ярьчхаад өгье" хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч түүний эзэмшлийн айфоне 11 промакс загварын гар утсыг залилан авч 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан; Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ Б.Т утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550.000 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2024 оны 01 сарын 31-ний шөнө А гэх зүс таних залуу намайг хамт гарах уу гээд байсан тэгэхээр би тэгсэн ч яахав гээд хамт *** нэртэй бааранд орсон тэгээд тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаад бид хоёр нойл ороод А намайг утсаа өгөөч ээ ганц ярчихъя гээд чиний код чинь 1234 мөн бил үү гэж асуусан тэгэхээр нь би үгүй 247*** гээд код оо хэлж өгсөн. Тэгээд бид хоёр нойлоос гараад тамхины өрөө рүү ороод тамхи татаж байх үед А утсаар ярьчхаад ирье байж байгаарай гээд тамхины өрөөнөөс гарсан тэгээд хэсэг хугацааны дараа тэнд байсан нэг хүний утсаар өөр рүүгээ залгаад А-тай ярьсан чинь удахгүй наад тамхины өрөөндөө байж бай гэсэн тэгээд хүлээгээд байж байхад А ирэхгүй байхаар нь тамхины өрөөнд байсан бүх хүн рүү өөр рүүгээ ярьсан боловч заримдаа утсаа аваад заримдаа утас авахгүй байсан. Тэгээд баар хаах болоод би хувцасны өлгүүр дээр А хувцсаа үлдээсэн байж магадгүй гэж бодоод шалгатал өлгүүр дээр зогсдог хүн хэлж өгөөгүй. Тэгээд би хэсэг баарны гадаа А хайж үзсэн тэгээд олдохгүй байхаар нь гэртээ харьсан. ..." мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/;

*** ” хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай “шинжилгээний объектын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн нийт үнэлгээ 1,175,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18- 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжийг тус тус  бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч А.А-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч А.А-ын хохирогч Б.Т  "утсаар нь ярьчхаад өгье" хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч түүний эзэмшлийн айфоне 11 промакс загварын гар утсыг залилан авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд хуурч мэхлэх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин улмаар Б.Т-н утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550,000 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.А нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй.

Иймд **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтож байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төдлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт А.А /РД:******* /-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т  **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 138  дугаартай шийтгэх тогоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т шүүхээс энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС