| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0177/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Шүүгдэгч: *******, *******, *******рагчаа, ******* тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001490210 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Нанжим овогт *******ийн ******* /РД:/,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн /РД:/,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Нанжим овогт *******ийн *******рагчаа /РД:/ ,
4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн /РД:/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч *******, *******, *******, *******рагчаа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ:
-2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд” караокены 2 давхрын өрөөнд тус өрөөний үүдэнд гийн хамт явсан найз Г.тэй маргасан шалтгаанаар тай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт өшиглөсний улмаас эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, хацар, хөхлөг сэртэн, сарвууны зулгаралт, дээд уруул, завжны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,
-Дээрх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Орд” караокены 2 давхрын коридорт бие засах өрөө рүү явж байсан ын эрүүл мэндэд нь шалтгаангүйгээр цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь духанд шарх гэмт бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
-Шүүгдэгч *******, *******, *******, *******рагчаа нар нь дээрх газар, хугацаанд бүлэглэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай “Орд” караокены 360,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг утасгүй микрофон, нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 50,000 төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг стакан зэрэг эд хөрөнгийг устгаж, гэмтээж, , нарын халдашгүй, чөлөөтэй байх, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, хохирогчид 370,000 төгрөгийн хохирол учруулж, тус газраар үйлчлүүлж байсан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 172 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би уг хэрэг дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 183 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүгдэгч *******рагчаагийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 194 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******рагчаа мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
7. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 161/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
9. Хохирогч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Тухайн өдөр намайг гэрт байж байтал 12 цагийн үед манай найз болох гэх найз маань залгаад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би өдөр 15 цагийн үед найз болох гэх найзтай очсон. Тэгтэл гэх найз маань залуутай хамт байсан ба ганц пиво ууя гээд бид нар сэрүүн нэртэй 2 литрийн савлагаатай 1 том пиво аваад хувааж уусан. Тэгсэн чинь найз маань төв рүү караоке руу хүргээд өг гэхээр Орд нэртэй караокед хүргэж өгөөд караокед хамт суусан. Тухайн караоке руу , , бид 4 явж байх замдаа найз болох Баадай гэх найзыгаа аваад хамт суусан юм. Тэгээд бид 5 нийлээд 2 том пиво аваад хувааж уусан. Тэгээд би 2 давхар руу гараад бие өрөө рүү ороод ширээн дээрээ суух гэж байгаад текэн дээр сууж байсан хүмүүс рүү харсан чинь нэг танихгүй эмэгтэй над руу хараад юугаа хараад байгаа юм лалраа гэсэн. Тэгэхээр нь би чам руу хараагүй ш дээ гэж хэлээд инээсэн чинь туранхай гэмээр өндөр /*******/ залуу над руу хараад над дээр ирээд пизда минь гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл тухайн залуутай хамт явж байсан залуу нь юу болоод байна гэхээр болсон асуудлын талаар хэлсэн чинь за уучлаарай гэж хэлээд тухайн залууг аваад дээш гарсан. Тэгээд намайг ширээн дээрээ сууж байтал надтай хамт явж байсан гэх найз маань бие засах өрөө ороод бууж ирснээ яг зодуулах гэж байна гэхээр нь би хэнд вэ гэсэн чинь чамтай маргалдсан залуучуудад гэсэн. Тэгтэл гэнэт намайг хэл амаар доромжилсон залуу /*******/ миний хажууд ирээд миний толгойг сугандаа хийж хавчаад яасан хамаа асуудал байна уу гэсэн тэгэхээр нь босоод чи чинь ямар сонин залуу вэ хэрүүл маргаан хийлгүйгээр салаа биз дээ гэсэн. Тэгтэл хажуу талаас нь тус залуутай хамт явж байсан махлаг бор залуу // ирээд яасан пиздагууд гэсэн. Тэр үед миний хажууд гэх найз маань байсан. Тэгтэл махлаг бор залуу // дээш гараад ирээд гэхээр нь араас нь бид 2 гараад өрөө рүү шагайсан чинь олон залуучууд байсан ба тэр махлаг бор залуу // нь намайг татаад өрөөд оруулсан чинь тус өрөөнд байсан залуучуудтай тус махлаг бор залуу // нийлээд 3-4 залуу намайг газар унагааж байгаад тал талаас зодож эхэлсэн. Тэр үед хэн гэж ямар хүн яаж цохиж байсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд тэд нар намайг зодож дуусаад газраас босоод харсан чинь тандаг залуу болох гэгчийг бие засах өрөөний буланд намайг зодсон залуучууд дахин зодож байсан. Тэр үед үүдэнд намайг авах гэж байгаа юмаа гээд зогсож байсан. Тэгээд би ыг зодож байхад нэг залуугийн салгах зорилгоор өөр лүүгээ татаад цээжний хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэр үед зодуулсны улмаас манарсан байсан болохоор ямар хүн цохисон гэдгээ мэдээгүй. Тэгээд би ыг авах гэсэн боловч авхуулахгүй над руу дайраад байсан. Тэгээд би доош буусан чинь араас цусаа гоожуулсан байдалтай бууж ирсэн. Тэгээд нөгөө залуучууд бууж ирээд орилж байгаа караокеноос гарсан. Тэгээд удалгүй цагдаагаас хүмүүс ирсэн чинь яг намайг болон ыг зодсон залуучууд зугтаагаад яваад өгсөн ба тэр залуучуудтай хамт явж байсан 2 залуу нь үлдээд бид 2-той хамт цагдаа дээр ирсэн өөр зүйл болоогүй... Намайг нийлээд зодсон ба миний тод санаж байгаагаар шар гэмээр царайтай // залуу нь миний дээр өвдөглөж сууж байгаад нүүр рүү цохиод байсан. Анх ороход 3-4 залуу намайг унагааж байгаад толгой тархи руу бүгд цохисон ба тэр үед намайг зодож байгаа зарим нь гараад явсан. Миний дээрээс цохиж байсан шар царайтай залуу //, нэг залуутай үлдээд намайг зодож байсан. Үлдсэн залуу миний баруун талын бөөр рүү өшиглөөд байсан.....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29-30 /,
.....Харин одоо зүгээр болсон. Надад уг хэрэг дээр ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/,
10. Хохирогч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Тухайн өдөр би 18 цагийн үед гэртээ байж байгаад найз болох Сумъяабазартай гэрийнхээ ойролцоо уулзаад бид 2 гадуур явж байгаад 21 цагийн үед Орд нэртэй караоке руу орсон. Тэгээд бид 2 нийлээд 0.5 литртэй экс нэртэй архи захиалж аваад хувааж уусан. Тэгээд би хэсэг ширээнд сууж байгаад бие засах гээд 2 давхар луу гарсан чинь 2 давхрын коридорт хүмүүст зодолдож байсан. Тэгтэл тус зодолдож байсан залуучуудын нэг нь ирээд намайг барьж аваад цохиод газар татаж унагааж байгаад 2-3 залуу нийлээд намайг зодож эхэлсэн. Би тэр үед юу болсон талаар мэдээгүй байсан ба намайг зүгээр бие засах өрөө рүү орох гээд шатан дээр зогсож байтал гэнэт намайг барьж аваад зодсон. Тэгтэл нүүр ам нь цус болсон гэмээр гадуураа хар алаг ноосон куртиктэй залуу болон тус караокены ажилтан 2 намайг тус залуучуудаас салгасан. Тус залуучууд намайг зодохдоо толгой нүүрний хэсэг рүү цохиод байсан ба газар унасан байхад нэг залуу нь миний зүүн талын хөмсөгний дээд хэсэг рүү өшиглөсөн. Тус өшиглөсөн хөмсгөө урьд өмнө нь 1 сарын өмнө мотоциклоос унаж гэмтээгээд 1 оёо тавиулаад эдгэж байсан юм. Тэгээд би доош буугаад байж байтал цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг аваад явсан... Намайг 3-4 залуу нийлээд зодоод байсан. Хэн нь хэрхэн яаж цохиж зодсон гэдгийг мэдэхгүй байна газар унасан байхад би нүүрээ хаагаад хэвтэж байсан болохоор хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/,
....Одоо зүгээр болсон байгаа. Уг хэрэгт холбогдсон хүмүүс надад эмчилгээний зардал гаргаж өгсөн. Харин миний бие эмчилгээ хийлгэсэн баримтаа тухайн үедээ хадгалаагүй болохоор гаргаж өгөх боломжгүй байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,
11. Хохирогч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Надад энэ хэрэг дээр ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай караокены эд зүйлийг эвдсэн хүмүүс манай караокены хохирлыг төлж барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42/,
12. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Би хохирогч , нарын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 388,200 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/,
13. Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед хадам аавын гэрт байж байтал манай найз болох гэгч намайг дуудсан ба би ганцаараа гэрт нь явж очтол гийн дүү болох *******рагчаагийн // хамт байсан тэгээд бид 3 байж байтал *******рагчаагийн найз гэх 2 залуу 2 эмэгтэй нийт 4 хүн Өвөрхангай аймгаас ирсэн. Тэгээд *******рагчаа дэлгүүрээс 2 литрийн савлагаатай сэрүүн нэртэй 2 пиво авчраад бид 2 , *******рагчаа Өвөрхангай аймгаас ирсэн 2 залуу бид 5 хувааж уугаад байж байтал гаднаас 15 цагийн үед манай найз болон орж ирсэн. Тэгээд бид нар 17 цагийн үед гараад Соёмбо нэртэй буудал ороод өрөө аваад тус буудалд дахин 2 том пиво хувааж уусан.Тэгээд бид нар 20 цагийн /We/ нэртэй баар орсон хүнгүй байхаар нь караоке оръё гээд Орд нэртэй караоке орсон. Тус караокед , *******рагчаа, , Өвөрхангай аймгаас ирсэн 1 залуу мөн бид нарыг хоол идэж байхад ирсэн гийн найз , найз гэх эмэгтэй бид 7 тус караокены 2 давхрын өрөөнд орж суугаад 1 шил архи аваад уугаад сууж байтал Өвөрхангай аймгаас ирсэн залуу 2 тамхи татах гээд гараад удалгүй буцаад орж ирсэн чинь араас нь танихгүй залуу орилсон байдалтай орж ирсэн ер нь бол , Өвөрхангай аймгаас ирсэн танихгүй залуу 2 тамхилаад орж ирэхдээ тус өрөөнд орилж ирсэн залуутай маргалдсан юм шиг байсан. Тэгээд тус танихгүй залууг орилоод орж ирсэн урдаас надтай хамт явж байсан босоод цохиод авах шиг болсон. Гэхдээ хаана нь цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь , *******рагчаа, Өвөрхангай аймгаас ирсэн залуу тэр 3 ын араас босоод тус танихгүй залууг цохиод байсан. Харин бид 2 тэд нарыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд бид 2 салгаад коридороо гаргаж байтал зүгээр коридорт явж байсан дахин 1 танихгүй залууг , *******рагчаа, Өвөрхангай аймгаас ирсэн залуу, 4 нийлээд дахин зодсон. Тэгээд караокены ажилчид ирээд бид нарыг гаргасан. Харин зодуулсан гэх 2 залуугийн нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд бид нарыг тус караокеноос гараад байж байтал цагдаагийн алба хаагч нар иртэл , *******рагчаа, Өвөрхангай аймгаас ирсэн залуу, болон гийн найз эмэгтэй гэх хүмүүс байхгүй алга болсон байсан. Харин бид 2 цагдаагийн газар дээр ирээд тэд нарын утас руу залгасан боловч холбогдохгүй байсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,
14. Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Би тухайн өдөр 14 цагийн спорт хороон дээр тэмцээн үзэж байгаад найз болох гэгч рүү утсаар яриад хаана байгаа гэсэн чинь гийн гэрт байна гэхээр би гийн гэрт явж очсон. Тэгээд намайг гэрт орох үед , , гийн дүү гэх 3 залуу байсан. Тэгээд намайг гэрт ороод удаагүй байж байтал гийн дүүгийн найзууд гэх Өвөрхангай аймгаас ирсэн 4 найз орж ирсэн. Тэгээд , бид 3 гэрээс нь 16 цаг өнгөрч байхад гараад гадуур явж Соёмбо нэртэй буудалд өрөө авч ороод бид 3 нийлээд Нийслэл нэртэй 2 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Тэгээд бид 3 буудалд байж байтал гийн найз гэх эмэгтэй орж ирсэн. Удалгүй дүү гэх нэг найзтайгаа ирсэн. Тэд нар гаднаас орж ирэхдээ пиво авч орж ирсэн. Тэгээд бид нар тус пивыг хувааж ууж дуусаад 18 цаг өнгөрч байхад буудлаас гараад бид 2 брүүклийн гэх хоолны газар ороод сууж байтал бид 2-ын араас найз гэх эмэгтэй, /гийн найз/, дүү нь болох нэг найзтайгаа 5-луу орж ирсэн. Тэгээд бид нар тус газар хоол идэж дуусаад Орд гэх караокены 2 давхарт гарч суусан. Тэгээд бид нар тус газарт 1 шил архи, пиво аваад уугаад сууж байтал хамт , , , гийн найз гэх энэ 4 залуу сууж байсан газраасаа гарсан ба , гийн найз эмэгтэй бил 3 суугаад үлдсэн. Тэгсэн чинь надтай хамт явж байсан 4 залуу нэг танихгүй залуутай орж ирсэн ба тус танихгүй залуу гэнэт орилоод эхэлсэн чинь надтай хамт явж байсан , , , гийн найз гэх 4 залуу босоод тэр танихгүй залуу руу дайрсан. Тэгээд бид 2 салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгэхээр нь би доош буугаад караоке хүмүүсийг дуудах гээд буусан чинь миний караокены хүмүүс орж ирсэн. Тэгээд буцаад өрөөндөө орсон чинь дахин өөр залуу зодуулсан байдалтай нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд караокены хүмүүстэй нийлээд тэд нарыг салгасан ба караокены ажилчид цагдаад дуудлага өгсөн гэсэн ба цагдаа ирсэн чинь надтай хамт явж байсан , , , гийн найз, гийн найз эмэгтэй 5 цагдаа ирэнгүүт зугтаагаад яваад өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/,
15. Гэрч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байтал 15 цагийн үед манай найз болох *******рагчаа над руу залгаад Соёмбо буудалд байна хүрээд ирээч гэхээр нь би зөвшөөрөөд *******рагчаагийн байсан буудалд очсон чинь *******рагчаа 2 найзын хамт байсан тэд нар намайг орох үед пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг ороод сууж байтал удалгүй найз нь гэх 2 залуу орж ирсэн. Тэгээд бид 6 тус буудалд ганц хоёр пиво уугаад буудлаас гараад брүүклийн нэртэй хоолны газар ороод хоол идэж байтал *******рагчаагийн найз гэх дахин 1 залуу нэмэгдсэн. Тэгээд бид 7 хоолоо идэж дуусаад 20 цагийн гараад баар орсон чинь тус баар нь хүнгүй байхаар нь хажуу талд байдаг Орд нэртэй караокены 2 давхарт өрөө аваад 1 шил архи аваад орсон. Тэгээд өрөөд бид нар дуулаад сууж байтал надтай хамт явж байсан залуучууд өрөөнөөс орж гараад байсан. Гэнэт бид нарыг сууж байсан өрөөнд 1 танихгүй залуу орж ирээд надтай цуг явж байсан залуучуудтай маргалдаад зодолдсон ба тус танихгүй залуу ганцаараа орж ирсэн. Тэгсэн чинь надтай хамт явж байсан залуучуудаас *******рагчаа, , Өвөрхангай аймгаас ирсэн залуу 3 тус залууг газар унагааж байгаад зодож эхэлсэн. Миний харснаар нүүрний хэсэгт цохиод байх шиг байсан. Хэн яаж цохиж байсан гэдгийг мэдэхгүй байна. Харин үлдсэн залуучууд буюу , , 3 салгах гээд байсан. Тэгээд салгаад бид нар өрөөнөөс гарч байтал миний тандаг гэх залуу тэр караокед явж байсан надтай явж байсан залуучууд руу өөрөө өдөж хэл ам хийж орж ирсэн чинь *******рагчаа, тай маргалдаад зодолдож эхэлсэн. Тэгтэл ын нүүр амнаас цус гарсан ба *******рагчаа, 2-ыг хамт явж байсан залуучууд салгасан. Тэгээд бид нар шууд караокеноос гарсан чинь цагдаа нар ирж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/
16. Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Тухайн өдөр 21 цагийн үед манай караокены 2 давхрын 2 номерын өрөөнд 6 эрэгтэй 1 эмэгтэй хүний хамт орсон ба тухайн хүмүүс 0.75 грамтай экс нэртэй архи 6 ширхэг сэрүүн нэртэй 500 гр шилтэй захиалсан. Тэгээд удалгүй тухайн хүмүүстэй явж байсан өндөр залуу /*******/, махлаг бор залуу //-тай хамт бууж ирээд дахин 1 шил архи авна гээд текен дээр зогсож байсан чинь махлаг бор // залуу нь хойш ухарч байгаад хар алаг ноосон куртиктэй // залуутай мөргөлдсөн тэгсэн чинь тэр 3 хоорондоо маргалдаад дээш 2 давхар луу гарсан араас хамт хар алаг куртиктэй // залуутай хамт явж байсан гэх залуу хамт гарсан юм /миний хувьд гэх залууг бага зэрэг танина гэхдээ садан төрлийн холбоо байхгүй/. Тэгсэн чинь удалгүй 5-10 минутын дараа дээд давхарт хүмүүс пижигнээд байхаар нь камерт харсан коридорт зодоон болж байсан тэгээд би дээш гараад өрөө рүү яваад орсон чинь хар алаг ноосон куртиктэй // залуу болон тус залуутай хамт явж байсан Мөнх- Эрдэнэ гэх залуу 2 тухайн өрөөнд байсан залуучуудтай зодолдож байсан ба тус өрөөнд байсан залуучуудын 3-4 залуу нь нийлээд зодоон хийгээд байсан. Тэгээд би доош зөөгч болох т хэлээд цагдаа дуудуулсан дээр зодоон хийгээд байсан хүмүүс хэсэг зодолдож байгаад миний араас бууж ирсэн тэгээд удалгүй цагдаагаас хүмүүс ирээд тухайн хүмүүсийг аваад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71/,
17. Гэрч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тухайн өдөр гэртээ байж байтал гэх найз маань манай гэрт гэх найзтайгаа 12 цагийн үед ирсэн би тухайн үед гэх найзтайгаа хамт байсан тэгээд бид 4 манай гэрт 2 литрийн савлагаатай 2 ширхэг том пиво хувааж уусан тэгээд бид 4 манай гэрт байж байгаад 17-18 цагийн үед Орд нэртэй караоке орсон тэгээд бид нар тус караокед 6 шил пиво аваач уугаад сууж байсан. Тэгээд ширээнд сууж байтал гэх найз маань текний ойролцоо хүмүүстэй маргалдаж байгаад дээш 2 давхар луу 2 танихгүй залуутай гарахаар нь би араас дагаад гартал г нэг өрөө рүү дагуулаад орохоор би араас яваад орсон чинь тэр хүмүүс хаалга хаасан ба тус өрөөнд байсан хүмүүс босож ирээд бид 2-ыг газар унагааж байгаад зодож эхэлсэн тэгээд би ариа хийж босож байгаад хаалга онгойхоор нь гарах гэтэл тэр өрөөнд байсан залуучууд намайг зураад цохиод байсан би зөрүүлээд нэгийн барьж аваад хойш ухраад өрөөнөөс гарсан харин үлдсэн тэгтэл тус залуучууд намайг коридорт газар унагааж байгаад дахин зодож эхэлсэн би бужигнаж байсан болохоор хэн гэж ямар цариа зүстэй залуучууд намайг зодож байсан гэдгийн мэдэхгүй байна тэгээд тэд байсан зарим хүмүүс нь бид нарыг салгахаар нь би доош буугаад караокеноос гараад байж байтал удалгүй цагдаагаа хүмүүс ирээд тэд нарыг аваад явсан би харин шууд гэр лүүгээ явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,
18. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнийн 01 цагийн үед караоке дээрээ ирэхэд манай караоке хэвийн ажиллаж байсан харин манай зөөгч охин болох нь 2 давхрын өрөөнд байсан залуучууд хоорондоо зодолдож байгаад цагдаа ирээд аваад явсан талаар хэлсэн. Мөн тус залуучууд сууж байсан өрөөнийхөө микрофоныг болон стакануудыг эвдэлсэн өөр зүйл болоогүй гэж надад хэлсэн. Төлж барагдуулсан миний данс руу шилжүүлсэн байсан. Би Энх нахиа ХХК-ний 54 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тийм зүйл болоогүй манай байгууллага хэвийн ажиллаж байсан. Тус зодоон хийсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд аваад явсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76/,
19. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 134 дугаартай:.... 1. гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, хацар, хөхлөг сэртэн, сарвууны зулгаралт, дээд уруул, завжны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-86/,
17. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай:.... 1. ын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-110/,
20. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай шинжээчдийн:..1.ын духанд шарх тогтоогдож байна.
2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй.
4. Гэмтэл цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Гэмтэл нь хатуу мохоо эсвэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119/,
21. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 546 дугаартай шинжээчдийн:..1. Урьд гаргасан хүний биед шинжилгээ хийсэн 133 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. ын духанд шарх, хамар ясны хуучин хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй.
5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх духны шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал нь нэг сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-126/,
22. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн :... Утасгүй микрофон 360.000 төгрөг,
Стакан 5 ширхэг нийт 50.000 төгрөг
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 410.000 /Дөрвөн зуун арван мянга/ төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /1-р хх-ийн 136/,зэрэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 3 хуудас хохирол төлсөн нотлох баримтыг шинээр гаргасан нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Хохирогч гийн өгсөн “....Тэгээд би 2 давхар руу гараад бие өрөө рүү ороод ширээн дээрээ суух гэж байгаад текэн дээр сууж байсан хүмүүс рүү харсан чинь нэг танихгүй эмэгтэй над руу хараад юугаа хараад байгаа юм лалраа гэсэн. Тэгэхээр нь би чам руу хараагүй ш дээ гэж хэлээд инээсэн чинь туранхай гэмээр өндөр /*******/ залуу над руу хараад над дээр ирээд пизда минь гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл тухайн залуутай хамт явж байсан залуу нь юу болоод байна гэхээр болсон асуудлын талаар хэлсэн чинь за уучлаарай гэж хэлээд тухайн залууг аваад дээш гарсан. Тэгээд намайг ширээн дээрээ сууж байтал надтай хамт явж байсан гэх найз маань бие засах өрөө ороод бууж ирснээ яг зодуулах гэж байна гэхээр нь би хэнд вэ гэсэн чинь чамтай маргалдсан залуучуудад гэсэн. Тэгтэл гэнэт намайг хэл амаар доромжилсон залуу /*******/ миний хажууд ирээд миний толгойг сугандаа хийж хавчаад яасан хамаа асуудал байна уу гэсэн тэгэхээр нь босоод чи чинь ямар сонин залуу вэ хэрүүл маргаан хийлгүйгээр салаа биз дээ гэсэн. Тэгтэл хажуу талаас нь тус залуутай хамт явж байсан махлаг бор залуу // ирээд яасан пиздагууд гэсэн. Тэр үед миний хажууд гэх найз маань байсан. Тэгтэл махлаг бор залуу // дээш гараад ирээд гэхээр нь араас нь бид 2 гараад өрөө рүү шагайсан чинь олон залуучууд байсан ба тэр махлаг бор залуу // нь намайг татаад өрөөд оруулсан чинь тус өрөөнд байсан залуучуудтай тус махлаг бор залуу // нийлээд 3-4 залуу намайг газар унагааж байгаад тал талаас зодож эхэлсэн. Тэр үед хэн гэж ямар хүн яаж цохиж байсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд тэд нар намайг зодож дуусаад газраас босоод харсан чинь тандаг залуу болох гэгчийг бие засах өрөөний буланд намайг зодсон залуучууд дахин зодож байсан. Тэр үед үүдэнд намайг авах гэж байгаа юмаа гээд зогсож байсан. Тэгээд би ыг зодож байхад нэг залуугийн салгах зорилгоор өөр лүүгээ татаад цээжний хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэр үед зодуулсны улмаас манарсан байсан болохоор ямар хүн цохисон гэдгээ мэдээгүй. Тэгээд би ыг авах гэсэн боловч авхуулахгүй над руу дайраад байсан. Тэгээд би доош буусан чинь араас цусаа гоожуулсан байдалтай бууж ирсэн. Тэгээд нөгөө залуучууд бууж ирээд орилж байгаа караокеноос гарсан. Тэгээд удалгүй цагдаагаас хүмүүс ирсэн чинь яг намайг болон ыг зодсон залуучууд зугтаагаад яваад өгсөн ба тэр залуучуудтай хамт явж байсан 2 залуу нь үлдээд бид 2-той хамт цагдаа дээр ирсэн өөр зүйл болоогүй... Намайг нийлээд зодсон ба миний тод санаж байгаагаар шар гэмээр царайтай // залуу нь миний дээр өвдөглөж сууж байгаад нүүр рүү цохиод байсан. Анх ороход 3-4 залуу намайг унагааж байгаад толгой тархи руу бүгд цохисон ба тэр үед намайг зодож байгаа зарим нь гараад явсан. Миний дээрээс цохиж байсан шар царайтай залуу //, нэг залуутай үлдээд намайг зодож байсан. Үлдсэн залуу миний баруун талын бөөр рүү өшиглөөд байсан.....гэх,
Харин одоо зүгээр болсон. Надад уг хэрэг дээр ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,
Хохирогч ын “....Тухайн өдөр би 18 цагийн үед гэртээ байж байгаад найз болох Сумъяабазартай гэрийнхээ ойролцоо уулзаад бид 2 гадуур явж байгаад 21 цагийн үед Орд нэртэй караоке руу орсон. Тэгээд бид 2 нийлээд 0.5 литртэй экс нэртэй архи захиалж аваад хувааж уусан. Тэгээд би хэсэг ширээнд сууж байгаад бие засах гээд 2 давхар луу гарсан чинь 2 давхрын коридорт хүмүүст зодолдож байсан. Тэгтэл тус зодолдож байсан залуучуудын нэг нь ирээд намайг барьж аваад цохиод газар татаж унагааж байгаад 2-3 залуу нийлээд намайг зодож эхэлсэн. Би тэр үед юу болсон талаар мэдээгүй байсан ба намайг зүгээр бие засах өрөө рүү орох гээд шатан дээр зогсож байтал гэнэт намайг барьж аваад зодсон. Тэгтэл нүүр ам нь цус болсон гэмээр гадуураа хар алаг ноосон куртиктэй залуу болон тус караокены ажилтан 2 намайг тус залуучуудаас салгасан. Тус залуучууд намайг зодохдоо толгой нүүрний хэсэг рүү цохиод байсан ба газар унасан байхад нэг залуу нь миний зүүн талын хөмсөгний дээд хэсэг рүү өшиглөсөн. Тус өшиглөсөн хөмсгөө урьд өмнө нь 1 сарын өмнө мотоциклоос унаж гэмтээгээд 1 оёо тавиулаад эдгэж байсан юм. Тэгээд би доош буугаад байж байтал цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг аваад явсан... Намайг 3-4 залуу нийлээд зодоод байсан. Хэн нь хэрхэн яаж цохиж зодсон гэдгийг мэдэхгүй байна газар унасан байхад би нүүрээ хаагаад хэвтэж байсан болохоор хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна...гэх,
....Одоо зүгээр болсон байгаа. Уг хэрэгт холбогдсон хүмүүс надад эмчилгээний зардал гаргаж өгсөн. Харин миний бие эмчилгээ хийлгэсэн баримтаа тухайн үедээ хадгалаагүй болохоор гаргаж өгөх боломжгүй байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....”гэх мэдүүлэг
Гэрч Ж.ын “.... Өвөрхангай аймгаас ирсэн залуу 2 тамхи татах гээд гараад удалгүй буцаад орж ирсэн чинь араас нь танихгүй залуу орилсон байдалтай орж ирсэн ер нь бол , Өвөрхангай аймгаас ирсэн танихгүй залуу 2 тамхилаад орж ирэхдээ тус өрөөнд орилж ирсэн залуутай маргалдсан юм шиг байсан. Тэгээд тус танихгүй залууг орилоод орж ирсэн урдаас надтай хамт явж байсан босоод цохиод авах шиг болсон. Гэхдээ хаана нь цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь , *******рагчаа, Өвөрхангай аймгаас ирсэн залуу тэр 3 ын араас босоод тус танихгүй залууг цохиод байсан. Харин бид 2 тэд нарыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд бид 2 салгаад коридороо гаргаж байтал зүгээр коридорт явж байсан дахин 1 танихгүй залууг , *******рагчаа, Өвөрхангай аймгаас ирсэн залуу, 4 нийлээд дахин зодсон. Тэгээд караокены ажилчид ирээд бид нарыг гаргасан. Харин зодуулсан гэх 2 залуугийн нүүр ам нь цус болсон байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Жавзанпагамын “....Тэгээд бид 7 хоолоо идэж дуусаад 20 цагийн гараад баар орсон чинь тус баар нь хүнгүй байхаар нь хажуу талд байдаг Орд нэртэй караокены 2 давхарт өрөө аваад 1 шил архи аваад орсон. Тэгээд өрөөд бид нар дуулаад сууж байтал надтай хамт явж байсан залуучууд өрөөнөөс орж гараад байсан. Гэнэт бид нарыг сууж байсан өрөөнд 1 танихгүй залуу орж ирээд надтай цуг явж байсан залуучуудтай маргалдаад зодолдсон ба тус танихгүй залуу ганцаараа орж ирсэн. Тэгсэн чинь надтай хамт явж байсан залуучуудаас *******рагчаа, , Өвөрхангай аймгаас ирсэн залуу 3 тус залууг газар унагааж байгаад зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тухайн өдөр гэртээ байж байтал гэх найз маань манай гэрт гэх найзтайгаа 12 цагийн үед ирсэн би тухайн үед гэх найзтайгаа хамт байсан тэгээд бид 4 манай гэрт 2 литрийн савлагаатай 2 ширхэг том пиво хувааж уусан тэгээд бид 4 манай гэрт байж байгаад 17-18 цагийн үед Орд нэртэй караоке орсон тэгээд бид нар тус караокед 6 шил пиво аваач уугаад сууж байсан. Тэгээд ширээнд сууж байтал гэх найз маань текний ойролцоо хүмүүстэй маргалдаж байгаад дээш 2 давхар луу 2 танихгүй залуутай гарахаар нь би араас дагаад гартал г нэг өрөө рүү дагуулаад орохоор би араас яваад орсон чинь тэр хүмүүс хаалга хаасан ба тус өрөөнд байсан хүмүүс босож ирээд бид 2-ыг газар унагааж байгаад зодож эхэлсэн тэгээд би ариа хийж босож байгаад хаалга онгойхоор нь гарах гэтэл тэр өрөөнд байсан залуучууд намайг зураад цохиод байсан би зөрүүлээд нэгийн барьж аваад хойш ухраад өрөөнөөс гарсан харин үлдсэн тэгтэл тус залуучууд намайг коридорт газар унагааж байгаад дахин зодож эхэлсэн би бужигнаж байсан болохоор хэн гэж ямар цариа зүстэй залуучууд намайг зодож байсан гэдгийн мэдэхгүй байна тэгээд тэд байсан зарим хүмүүс нь бид нарыг салгахаар нь би доош буугаад караокеноос гараад байж байтал удалгүй цагдаагаа хүмүүс ирээд тэд нарыг аваад явсан би харин шууд гэр лүүгээ явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг, болон Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 134 дугаартай:.... 1. гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, хацар, хөхлөг сэртэн, сарвууны зулгаралт, дээд уруул, завжны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай:.... 1. ын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай шинжээчдийн:..1.ын духанд шарх тогтоогдож байна.
2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй.
4. Гэмтэл цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Гэмтэл нь хатуу мохоо эсвэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 546 дугаартай шинжээчдийн:..1. Урьд гаргасан хүний биед шинжилгээ хийсэн 133 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. ын духанд шарх, хамар ясны хуучин хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй.
5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх духны шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал нь нэг сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт зэргээр 2024 оны 02 дугаар сарын 23-ний 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг”Орд” баранд шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нар нь архидан согтуурч улмаар шүүгдэгч *******рагчаа нь Б.Мөнх-эрдэнэтэй маргалдаж түүнийг өмөөрсөн хохирогч г шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн зодсон мөн уг баранд үйлчлүүлж байсан хохирогч ыг мөн шалтгаангүйгээр бүлэглэн зодсон, бүлэглэн зодох явцдаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, зодолдох явцдаа “Орд” барны эд зүйлийг эвдсэн үйл баримт болсон нь нотлогдсон байна.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нар нь нийлж архидан согтуурч улмаар “Орд” баранд үйлчлүүлж байсан хохирогч , нарыг үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, “Орд” барны эд зүйлийг эвдэж устгасан байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь хоер түүнээс олон хүнийг, бүлэглэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нар нь нийтийн хэв журам бүлэглэн зөрчих явцдаа “Орд” барны эд зүйлийг устгасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг дангаар агуулаагүй бөгөөд нийтийн хэв журам бүлэглэн зөрчих явцдаа эд хөрөнгө устгасан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарыг хоёр түүнээс олон хүнийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг бичиж авсан “Орд” барны камерын бичлэгийг СД-нд хуулбарлан эд мөрийн баримтаар хураан авч уг СД-ийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэж уг бичлэгээр шүүгдэгч нарыг гэм буруутай байна гэж дүгнэх үндэслэл болсоныг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч , болон “Орд” барны иргэний нэхэмжлэгч нь эвдсэн эд зүйлийн хохирлоо төлүүлж авсан талаар илэрхийлж мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн, хохирогч мөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж тэдний зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллага 303200 төгрөг гарсан бөгөөд уг зардлыг нэхэмжлэх талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгч нь нэхэмжилсэн байх бөгөөд уг уг зардлыг нөхөн төлсөн талаарх банкны мөнгө шилжүүлсэн баримтыг шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхэд шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйл баримтыг бичиж авсан 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Шүүх шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарт нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, *******рагчаа, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа тэднийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гадагш явахгүй байх, шүүгдэгч *******ыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хэд хэдэн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ийн , ******* овгийн *******ийн *******рагчаа, овгийн ийн нарыг хоёр түүнээс олон хүнийг, бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ийн , ******* овгийн *******ийн *******рагчаа, овгийн ийн нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ийн , ******* овгийн *******ийн *******рагчаа, овгийн ийн нарыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ийн , ******* овгийн *******ийн *******рагчаа, овгийн ийн нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын / 01 жил 01 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******рагчаа, ******* нарыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс гадагш явахгүй байх, шүүгдэгч *******ыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгаас гадагш явахгүй байх үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтын бичлэг бүхий СД нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******рагчаа, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ