Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2021/00131

 

 

 

 

 

22 оны 4 сарын өдөр

Дугаар 39/ШШ22/3

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******а байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймаг, Сайнцагаан сумын ******* дугаар баг, Хар дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт /РД:**************/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт .. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /цахимаар/, түүний өмгөөлөгч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тэй 22 оны 8 дугаар сард танилцаад хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Миний бие Г.т мөнгө хадгалж байгаа талаараа ярьж байсан хариуцагч нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна .5. төгрөг зээлээч гээд 22 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүү Хаан банкны 53399 тоот дансаар авсан, үүний дараа 22 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дэлгүүрийн түрээсийн төлбөрт .. төгрөгийг түрээслэгч гэх хүний 5*******5882 тоот дансаар, 22 оны 9 дүгээр сарын -ны өдөр дэлгүүрийн бараа эргэлтийн мөнгө гээд 2.5. төгрөг, 22 оны дугаар сарын -ний өдөр .5. төгрөг, 22 оны дугаар сарын 9-ний өдөр . төгрөгийг тус тус зээлж авсан. Хамгийн эхний зээлсэн .5. төгрөгийг ажлын хөлсөө авахаараа өгчихнө гээд авсан ч өгөлгүй 3 сар болсон. Бусад мөнгөний тухайд Г. дэлгүүрийн түрээсийн гэрээ дуусахад буюу 22 ны 2 дугаар сарын 3-ны өдөр өгнө гэж авсан ч өгөөгүй. Би дэлгүүр дээр нь очиход дэлгүүр нь хаалттай байсан, өөртэй нь ярихад дэлгүүр түрээслэхээ больсон нутагтаа ирсэн, мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Би Г.тэй дэлгүүр хамтран түрээслэх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, дэлгүүрийнх нь ашиг орлогоос авсан ч зүйл байхгүй. Г.т хүүгүй, барьцаагүй 5 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн, иймд хариуцагч Г.ээс зээлж авсан мөнгө болох .. төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: , Г. нар нэгдүгээрт хамтын амьдралтай байсан, 22 оны ******* дугаар сараас эхэлж хамт амьдарсан байдаг. Зээлдүүлсэн гээд байгаа мөнгөний маргааны хувьд 22 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 9 дүгээр сарын -ны өдөр, дугаар сарын -ний өдрүүдэд шилжүүлсэн. , Г. нар дэлгүүр түрээсэлж үйл ажиллагаа эрхлэх талаар харилцан тохиролцоод 2 талаасаа тус мөнгийг нийлж гаргасан. Дан ганц .. төгрөг биш, хариуцагч өөрөө бас мөнгө зээлж нийт 8 сая гаруй төгрөгөөр тухайн дэлгүүрийг түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байсан. Хоёрдугаарт энэ хоёр хамтдаа бизнесийн үйл ажиллагаа эрхлээд түрээсэлж байсан дэлгүүрийн ард хамтдаа амьдраад бүх зардлаа хамтдаа гаргаад, үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Эдний хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, анхнаасаа зээлтэй холбоотой ямар ч хэлцэл явагдаагүй, зээлийн хугацааг тохироогүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт .. төгрөгийг хариуцагч Г.ээс гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч Г. ...би той тухайн цаг хугацаанд хамтран амьдарч байсан, бид хоёр хамтран ярилцан тохиролцоод дэлгүүр түрээсэлж, түрээсийн төлбөр, бараа худалдан авах төлбөрт 4.. төгрөгийг гаргасан, би өөрийн хуримтлуулсан мөнгөө нийлүүлж нийт 8.. төгрөгийн эргэлтийн бараатай дэлгүүр ажиллуулсан, уг мөнгийг зээлээр аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч ын 5*******29 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 22..2-ны өдрөөс 22..9-ний өдрийг хүртэл нийт 4 удаагийн гүйлгээгээр 5.. төгрөгийг хариуцагч Г.ийн хүү 53399 тоот данс руу хариуцагчид хамааралтай шилжүүлж байсан, 22..28-ны өдөр гийн 5*******5882 тоот данс руу түрээс гэх утгатай гүйлгээ хийсэн нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн бус өөр бусад этгээдийн данс руу шилжүүлсэн, мөнгийг хүлээн аваагүй талаар хариуцагч маргахгүй байна /хх-5- дугаар хуудас/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39. дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана.

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар өгсөн депозит дансны хуулгыг үндэслэн .. төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагч шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй, хариуцагчийн бидний хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэх тайлбараар талуудын хүсэл зоригийг тайлбарлах боломжгүй, тэдгээрийн хүсэл зориг харилцан нийцээгүй байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ.

Харин хариуцагч Г. нь той хамтран амьдарч байсан байсан, хамтдаа дэлгүүр түрээсэлж, хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлуулахаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу хэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн талуудын цахим харилцааны зурвасаар талуудын хооронд хамтран хөрөнгө оруулж, дэлгүүр түрээслэх тохиролцоо хийгдсэн талаар нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд .. төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон, нэхэмжлэгчтэй хариуцагч хамтран амьдарч хувийн харилцаатай байсан гэх нөхцөл байдал нь хариуцагчийг .. төгрөг авах шууд хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч хөрөнгө авч байгаа нь үндэслэлтэй болохоо нотлох үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас .. төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2., , 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-д зааснаар хариуцагч Г.ээс .. /зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., Улсын тэмдэгтийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.*******5 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 23.*******5 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   **************