Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2021/00134

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 0 өдөр

Дугаар 139/ШШ2021/00134

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн , холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинд 8.29.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2004 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрөөс хойш тус аймгийн , жижүүр, жолоочоор ажиллаж байгаад 200 оноос нярав, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад тус газрын даргын 2019 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Тус газрын даргын ыг ажлаас халсан дээрх тушаал нь хууль бус байсан тул тэрээр Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны ******* дугаар сарын 20-ны өдөр Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр, мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр баталсан. Ийнхүү шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлж нь 2020 оны дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэвч хариуцагч тал болох тус аймгийн , газраас ажилгүй байсан хугацааны цалин гэж 2019 оны ******* дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийнх хүртэл буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 2.*********************.2*******4 төгрөгийг т төлж, холбогдох шимтгэлүүдийг тушаан, дэвтрүүдэд бичилт хийсэн. Харин нэхэмжлэгч нь 2020 оны дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон тул хууль бус шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны дүгээр сарын -ний өдрийг хүртэлх ажлын 300 өдөрт ногдох олговор 8.29.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүх 1 сарын дундаж цалин *******8*******.381 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 2.**************9 төгрөг гэж шийдвэрлэсний дагуу шаардаж байна гэв.

Хариуцагч Дундговь аймгийн , газрын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 2*******-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр ыг ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд миний бие шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг 2019..19-ны өдрийн 28 тоот магадлалаар шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч хуульд заасан эрхийнхээ дагуу хяналтын шатны шатны шүүхэд миний бие 2020 оны 12 сарын 09-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасан. Гэтэл Улсын дээд шүүх хэргийг 2020 оны 09 сарын 08-ны өдөр буюу намайг гомдол гаргаснаас 9 сарын дараа хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар хяналтын шатны шүүх хэргийг хүлээж аваад 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан байна. Гэтэл 9 сарын дараа шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээс нэхэмжлэлийн үнийн дүн хэт өндөр нэхэмжилсэн байна. ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ анхан шатны шүүх дундаж цалин хөлсийг өмнө нь тогтоосон учир үүнийг үндэслэн нэхэмжилж байна гэсэн. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.2*******-ны өдрийн 398 тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 2.*********************.2*******4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг гаргуулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 200******* оны ************** тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын -д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу шүүх тогтоох ёстой байтал ын анх ажилд томилсон тушаалын цалин олгохтой холбоотой хэсэгт заасныг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь буруу гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинд 8.29.00 төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн , газраас гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ...өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан боловч Улсын дээд шүүх хэргийг хүлээж авснаас хойш 9 сарын дараа шийдвэрлэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээс нэхэмжлэлийн үнийн дүн хэт өндөр нэхэмжилсэн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэхдээ ажилтны дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2*******-ны 139/ШШ20/00398 дугаар шийдвэрээр ыг урьд эрхэлж байсан Дундговь аймгийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Дундговь аймгийн газраас гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна./хх-*******-******* дугаар хуудас/

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан байх ба Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын 19-ний өдрийн 2/МА2019/00028 дугаар магадлал, Монгол Улсын дээд шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/0042 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ /хх--1 дугаар хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2020 оны дүгээр сарын -ны өдрийг хүртэл үргэлжилсэн байх бөгөөд ыг Дундговь аймгийн , Хүүхэд газрын даргын 2020 оны дүгээр сарын 19-ний Б/19 дугаар тушаалаар тус газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн томилсон болох нь 2020..19-ний өдрийн Б/19 дугаар тушаал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо ажилтны дундаж цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсөөр тооцон нэхэмжилсэн, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр ажилтны дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон гэж маргадаг бөгөөд тус шүүхийн шийдвэрээр ажилтны 1 сарын дундаж цалин *******8*******.381 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 2.**************9 төгрөг болсон гэх дүгнэлт хийсэн бөгөөд уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн түүнийг дахин нотлохгүй тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны дүгээр сарын -ны өдрийг хүртэлх ажлын 300 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.29.00 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд дээрх хугацаанд ногдох ажлын өдрийг тооцоход ажлын 293 хоног ногдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцсон хоногт ногдох цалин 193.*******13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8.104.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.2.2, *******, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.*******, *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дундговь аймгийн , Хүүхэд, газраас ажилгүй байсан хугацааны цалинд 8.104.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 193.*******13 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ **************