| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00150/И |
| Дугаар | 139/ШШ2021/00280 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 139/ШШ2021/00280
| 01 оны 0******* сарын 15 өдөр | Дугаар 13*******/ШШ01/00 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
|
|
|
|
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* ******* байрлах, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймаг, ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот, дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, овогт /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14.*******0.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь манай барьцаалан зээлдэх газраас ******* оны дугаар сарын 5-ны өдөр 1 жилийн хугацаатай *******.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж ******* м/кв талбай бүхий байрыг зээлийн барьцаанд тавьсан. Нэг жилийн хугацаанд удаа дараалан зээлээ төлөхийг шаардсан боловч боломж болохгүй байна гэсээр төлөөгүй. Зээлийн төлбөр төлөхтэй холбоотой мэдэгдэх хуудсыг 01 оны 1 дүгээр сарын 0-ны өдөр зээлийн гэрээнд байх гэрийн хаягаар хүргүүлсэн боловч Улаанбаатар хотод байгаа гэсэн тул гардуулж өгч чадаагүй. Иймд аас үндсэн зээл *******.000.000 төгрөг, сарын хүү 5.040.000 төгрөг, 3 сар хоногийн алданги 3.500.000 төгрөг, нотариатын зардал 500 төгрөг, нийт 15.54.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 01 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч -иас т хариуцуулан 15.54.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. тай ******* оны дугаар сарын 5-ны өдөр 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, *******.000.000 төгрөгийг зээлүүлж байгуулсан энэхүү гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа. нь ******* оны дугаар сарын 5-ны өдрөөс хойш *******.000.000 төгрөг болон үндсэн зээл, зээлийн хүүгээс нэг ч төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа 00 оны дугаар сарын 5-ны өдөр дууссанаас хойш 01 оны 1 дүгээр сарын 0-ны өдөр т үндсэн зээл *******.000.000 төгрөг, 5 хувиар хүү төлнө, нийт 11.00.000 төгрөг төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс хойш мөнгөө төлөөгүй учраас 01 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. тай байгуулсан гэрээнд зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор алдангийн хэмжээг тодорхойлж өгсөн. Хоногийн 35.000 төгрөгөөр алданги тооцож, нийт 3 сар, хоногийн алданги тооцогдож байгаа. Иргэний хуулийн дугаар зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 3.500.000 төгрөгийг алдангид гаргуулах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа 14.*******0.500 төгрөг болгож бууруулсан. Учир нь нэхэмжлэл гаргахад зээлийн хүү 5 хувь байсныг 6 хувь гэж бичиж тооцооллын алдаа гаргасан байсан учир хүүтэй холбоотой 840.000 төгрөгийг бууруулж үндсэн зээл *******.000.000 төгрөг, сарын хүү 4.00.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нотариатын зардал 500 төгрөг нийт 14.*******0.500 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү. нь зээлийн барьцаанд Дундговь аймгийн ******* сум ******* дугаар баг, 1-р байрны 113 тоотын *******м үл хөдлөх эд хөрөнгийг аман хэлцлээр барьцаалсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компаниас ******* оны 3 дугаар сард *******.000.000 төгрөг зээлсэн. Түүний хүүд нийт 5 сая гаруй төгрөг төлсөн. Би баримт хадгалаагүй. ******* оны дугаар сард үндсэн зээлээ төлж чадахгүй байсан учир зээлийн гэрээг сунгая гэж тохиролцоод *******.000.000 төгрөгийн гэрээ байгуулж гэрээг сунгасан. Би үндсэн зээл *******.000.000 төгрөг, зээлийн хүү 4.00.000 төгрөг, нийт 11.00.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алданги төлөхгүй, угаасаа Цар тахлын үед алданги төлүүлэхгүй байх талаар Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тиймээс алданги төлөхгүй. Үндсэн зээл, хүүгийн мөнгийг байраа зарж байгаад төлнө гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл *******.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.00.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 14.*******0.500 төгрөгийг хариуцагч аас гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч ...би үндсэн зээл *******.000.000 төгрөг, зээлийн хүү 4.00.000 төгрөг, нийт 11.00.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алданги төлөхгүй гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан , нарын хооронд байгуулсан *******..5-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч нь *******..5-ны өдөр *******.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон байна.
Хариуцагч тайлбартаа ...би ******* оны 3 дугаар сард -аас *******.000.000 төгрөг зээлсэн, уг зээлээ төлж чадаагүй ******* оны дугаар сард сунгаж *******.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. -ийн зээлд 5 сая гаруй төгрөг төлсөн гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй нэхэмжлэгч ******* оны 3 дугаар сард зээлсэн *******.000.000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүйн улмаас ******* оны дугаар сард зээлийн гэрээ сунгагдсан талаар маргаагүй тул хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 86., дугаар зүйлийн .4, .6-д тус тус заасан хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх талаарх хуулийн заалтуудад нийцсэн байна.
Хариуцагчаас зээлийн гэрээний алданги төлөхгүй, учир нь алданги төлүүлэхгүй талаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан гэж маргах боловч тэрээр үндсэн зээл *******.000.000 төгрөг, зээлийн хүү 4.00.000 төгрөг төлөх үндсэн үүргийг хүлээн зөвшөөрч байх тул уг гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх талаарх гэрээнд заасан үүргийг төлөх нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 8 дугаар зүйлийн 8.3, дугаар зүйлийн .6-д зааснаар зээлдэгч аас шилжүүлэн авсан мөнгийг хүү, алдангийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээл *******.000.000 төгрөг, хүү 4.00.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 14.*******0.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 86 дугаар зүйлийн 86.1, дугаар зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 14.*******0.500 /арван дөрвөн сая долоон зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 31.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ **************