Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2021/00374

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 13*******/ШШ2021/003*******4

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт /**************/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн холбогдох

Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ийн өмгөөлөгч , хариуцагч Дундговь аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн ******* сумын *******-р багийн иргэн би Дундговь аймгийн 26 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн Б/51 тоот захирамжаар Дундговь аймгийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр, 2******* оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн Б/31 тоот Аймгийн захирамжаар Дундговь аймгийн албан тушаалд томилогдон улмаар Монгол улсын Хөдөлмөрийн хууль болон Соёлын тухай хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврын хүрээнд өөрийн эрхэлсэн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл Дундговь аймгийн дарга Цагаанхүүгийн бат нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаараа Монгол улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт болон Дундговь аймгийн захирал тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4 дүгээр зүйлийн 4,2 дахь заалтуудыг тус тус үндэслэн намайг үндэслэлгүйгээр Дундговь аймгийн Номын албан тушаалын үүрэгт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна. Аймгийн Захирамжид заахдаа ...Дундговь аймгийн захирал нь аймгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б\11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн ч үл биелүүлэн, Засгийн газрын 2******* оны 05 дугаар тогтоолын 2.******* дахь заалтыг зөрчин сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцуулан авсан санхүүгийн зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Дундговь аймгийн дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-/ дугаартай Төлбөр тогтоосон тухай акт, Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хэмээн Дундговь аймгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би аймгийн Б/15 дугаар тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийн заалтын үндэслэл болсон тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын ахлах байцаагч гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-/ дугаартай актад Монгол улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч 2021 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ирүүлсэн 1/642 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч мөн өдөр нь Захиргааны ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******,4,3-д заасны дагуу албан ёсоор сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлд дээрх асуудлыг тавьж, гомдлоо Сангийн сайдаар шийдүүлсний дараа Хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хүлээж авалгүй ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд дараах 4 үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Дундговь аймгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б\15 тоот дугаартай захирамжийг хүчингүй болгуулах

2. Урьд эрхэлж байсан Дундговь аймгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,

4. Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дундговь аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4.2-т заасныг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулсан захирамж үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон юм. нь аймгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот захирамжаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байтлаа захирамжийн биелэлтийг хангаагүй, сахилгын шийтгэлийн үндсэн цалингийн 20% болох 186,523 төгрөгийг суутгаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа өөртөө хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулалд 1.316.*******30 төгрөгийн мөнгөн урамшуулал авсан нь Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26-/ дугаар Төлбөр тогтоох тухай актаар тогтоогдсон. сахилгын зөрчилтэй байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал авсан нь түүнийг төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй гэж үзнэ. тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг сахилгын ноцтой зөрчил болохыг тодорхойлсон бөгөөд гэрээний 3.2.2.6-д Санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгууллага болон хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон-ыг гэж тодорхойлж, гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний заалтыг нэхэмжлэгч зөрчсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлд зааснаар ажлаас буруу халсан нэхэмжлэлээ нэхэмжлэгч ажлаас халсан шийдвэрийг хүлээн аваад 1 сарын дотор гаргах ёстой байтал нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ... нь өмнө нь цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн ч сахилгын шийтгэлийг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа өөртөө хагас болон бүтэн жилийн урамшуулалд 1.316.*******30 төгрөгийн мөнгөн урамшуулал авч, хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 26-/ дугаартай төлбөр тогтоох актаар тогтоогдсон, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ийг 26.0*******.23-ны өдрийн Дундговь аймгийн Б/51 дугаартай захирамжаар Дундговь аймгийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд 2*******.08.2*******-ний өдрийн Б/31 дугаар захирамжаар түр үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, тус албан тушаалд томилсон Дундговь аймгийн гэрээгээр ажиллуулах тухай болон ажилд томилсон захирамжууд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Гэтэл Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3 дахь заалтын 3.2.1, 3.2.2, 3.2.2.6, 4 дэх заалтын 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ийг үүрэгт ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч ийг ажлаас халсан захирамжид ...2020.02.11-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн ч үл биелүүлэн, ...сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад үр дүнгийн мөнгөн урамшуулал тооцуулан авсан санхүүгийн зөрчлийг давтан гаргасан нь Дундговь аймгийн дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021.04.02-ны өдрийн 26-/ дугаар төлбөр тогтоох акт, тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл-ийн 2021.04.16-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирсэн тайлбараар тус тус тогтоогдсон гэж тусгаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзсэн энэ талаар хэрэгт авагдсан 2*******..25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6-д санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын болон хууль хяналтын байгууллагын шалгалт, актаар тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тухайлан заасан байна.

Хэрэгт авагдсан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021.04.02-ны өдрийн 26-/ дугаар төлбөр тогтоох тухай актаар ийг сахилгын шийтгэл ногдуулсан 186.523 төгрөгийн суутгал хийгдээгүй, хагас бүтэн жилээр 1.316.*******30 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон зэрэг санхүүгийн зөрчил гаргасан гэж акт тогтоож хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Уг актыг нь эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу гомдлоо Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид 2021.04.2*******-ны өдөр гаргасан ба Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хянаж үзээд 2021.06.21-ний өдөр улсын байцаагчийн актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх актад нэхэмжлэгч хуульд заасны дагуу гомдол гаргаж, уг гомдлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад Дундговь аймгийн дарга нь актыг үндэслэн ийг ажлаас халсан нь буруу болжээ.

Мөн хариуцагчийн тайлбарт ... нь цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн атлаа уг хувийг суутгаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал тооцуулан авсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар ажилтанд урамшуулал олгох шийдвэрийг Дундговь аймгийн 2020.0*******.*******-ний өдрийн А/241 дугаар захирамж болон Дундговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2*******.12.23-ны өдрийн А/56, 2020.0*******.08-ны өдрийн А/24 дугаар тушаалаар тус тус шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал тооцуулан авсан, сахилгын шийтгэлийн биелэлтийг хангаагүй гэх тайлбар нь ээс хамааралгүй, уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудын буруутай үйлдэл байх боломжтой тул ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлыг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч 2021.06.18-ны өдрийн ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг хүлээн авч 2021.0*******.1*******-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ийг Дундговь аймгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5.1*******2.562 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, 2021 оны цалингийн тооцооны карт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн 2021 оны цалингийн дундаж 1.116.6*******0 төгрөг, 1 өдрийн цалинг 55.834 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2021.06.18-ны өдрөөс хойш 2021.11.04-ний өдрийг хүртэл *******3 хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговрын хэмжээг 5.1*******2.562 төгрөг болохыг тогтоосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1-д ...аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын алба нь тамгын газар...байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг Дундговь аймгийн тамгын газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч тал Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг батлах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагч тал нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг татгалзаагүй зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.1.2-т заасныг баримтлан ийг Дундговь аймгийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн тамгын газраас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5.1*******2.562 төгрөгийг гаргуулж т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн 2021.06.18-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дундговь аймгийн даргаас *******8.030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн төлсөн *******0.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ **************