Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2021/00067/И |
Дугаар | 184/ШШ2021/03048 |
Огноо | 2021-11-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2021/03048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянзүрх хотхон тоотод байрлах, “ З Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Шархад хэсгийн тоотод оршин суух, М овог Э.Б/-т холбогдох
51,8**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ З Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай “ З Х” ХХК нь 2*******2******* оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Э.Бтай хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр Э.Б нь манайхаас оруулсан хөрөнгө оруулалтын хариу төлбөр болгож 13********************* боодол өвч, бэлнээр авсан 15,*********************,********************* төгрөгийг 2*******2******* оны 1******* дугаар сарын 3*******-ны өдрийн дотор тус тус төлөхөөр тохиролцсон. Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Харин Э.Б нь өнөөдрийн байдлаар 38************** боодол өвснөөс өөр бидэнд өгсөн зүйл байхгүй байна. Бид удаа дараа Э.Баас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл Э.Б нь гэрээний дагуу одоо 15,*********************,********************* төгрөг болон 92************** бодол өвсийг бидэнд өгөх ёстой. Иймд Э.Быг хариуцагчаар татаж түүнээс 15,*********************,********************* төгрөг, үлдэгдэл 92************** боодол өвсийг тус тус нэхэмжилж байна.
“ З Х” ХХК нь хариуцагч Э.Бтай 2*******2******* оны 9 дүгээр сард гэрээ хийгээд мөнгө төгрөг, машин өгөөд оронд нь өвс авъя гэдэг байдлаар тохирсон. Манайхаас бол хүлээлгээд өгөх ёстой юмаа бүгдийг нь өгчихсөн. Тэгээд өвсөө авах гэтэл өвс байдаггүй. 3,8************** боодол өвс өгсөн нь их муу өвс байсан. Авсан хүмүүс нь аягүй их хэл ам хийсэн. Тэгээд одоо үлдэгдэл юмаа буцааж өгөөч гэхээр өгөхгүй байгаа. Тэгэхээр би өгсөн юмныхаа үнийн дүнгээр буюу бэлэн өгсөн 15,*********************,********************* төгрөг, үлдэгдэл өвс 9,2************** боодол өвч өгөх ёстой байсан. Тэрийг 1 боодол өвсөө 4,********************* төгрөгөөр бодоод 36,8**************,********************* төгрөг болж байна. Ингээд нийт 51,8**************,********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа.
Анх 2*******2******* оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнө бид аман байдлаар тохироод би юмнуудаа өгөөд явж байсан. Энэ хүн өвсөөр худалдаж авъя гэхээр нь би гранд старекс маркийн машинаа өгсөн. Надад 3,********************* боодол өвс оронд нь өгье гэсэн. Тэгээд би түлш өгсөн. Түлшнийх нь мөнгийг би шилжүүлж байсан 51*******,********************* төгрөг гэсэн үг. Бас 1,5**************,********************* төгрөгийн мяндас, 2 ширхэг хадуур 1,2**************,********************* төгрөг, шинээр тармуур авч өгөөрэй гэхээр нь 5,*********************,********************* төгрөгөөр тармуур авч өгсөн. Сэлбэг авч өгсөн 4*******,********************* төгрөгийн үнэтэй. Үүний оронд Э.Б 13,********************* боодол өвс бэлдэж өгье гэсэн. 15,*********************,********************* төгрөгийг чинь бас буцааж өгнө л гэж хэлсэн. Би нийт 36 сая төгрөгийн юм л өгч байгаа юм. 15,*********************,********************* төгрөгийг нь зээлж байгаад 21 сая төгрөгийн хөрөнгийг шилжүүлж өгсөн. Машиныг 1*******,*********************,********************* төгрөгт бодож 3,********************* боодол өвс өгөх, түлш 51*******,********************* төгрөг, мяндас 1,5**************,********************* төгрөг, машин 1*******,*********************,*********************, хадуур 1,1**************,********************* төгрөг, тармуур 5,*********************,********************* төгрөг, сэлбэг 4*******,********************* төгрөг, тээврийн хөлсөнд 5**************,********************* төгрөг, дахиад түлш 17*******,********************* төгрөг+36*******,********************* төгрөг, дахиад өвсний тээвэрт 1,*********************,********************* төгрөг, дахиад түлш 2**************,********************* төгрөг, зээл дахиад 88*******,********************* төгрөг надаас зээлсэн. Ингээд нийт үнийн дүн гарч байгаа. Уг баримт үйлдэх үед бүх зүйлийг өгсөн байсан гэсэн үг. Надад хадуур тармуураа буцааж өгвөл би авах өвснөөсөө хасая гэж байсан. Сүүлдээ өвс ч өгөхгүй болохоор би арга ядаад тармуураа очиж авсан. Хадуур би буцааж аваагүй. Старекс машиныг энэ хүний нэр дээр шилжүүлж өгөхөд бэлэн байж байгаа. Авто тээвэр рүү ороод л шилжүүлэхэд асуудалгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн хүрээнд нотлосон байгаа. Энэ нотолгоонд юу орж байна вэ гэхээр З Х ХХК болон Э.Б нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт эргэн төлөлтийн гэрээ байна. Тус гэрээний 4.1-д зааснаар өвсний хэмжээ 8*******х45х3******* бөгөөд 2******* кг-аас доошгүй жинтэй байх ёстой. Мөн 2.1-д гэрээний хугацаа, 3.2-т бэлтгэсэн өвснөөс Б тал нь А талд 13,********************* боодол өвс төлбөрт өгнө. Мөн 15,*********************,********************* төгрөгийг тусад нь өгнө гэж бичсэн байгаа. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тус гэрээний 7.1-д заасны дагуу талууд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нөгөө талдаа учирсан бодит хохирлыг буруутай тал нь нөхөн төлөхөөр тохирсон боловч алданги нэхэмжилээгүй байгаа. Гэрээний хавсралт-1 дээр хөрөнгө оруулалт гэж байгаад түлш 4713-УНА Хюндай гранд старекс гэдэг машины түлш, мяндас, хадуур, тармуур, сэлбэг, өвсний пресс, н.Бт өвс, түлш, зээл гэж байгаад өгсөн эд материал болон мөнгөний энэ тооцоог хавсралт-1 байдлаар хүснэгт маягаар гаргаж ирээд Э.Бт танилцуулаад Д.Н болон Э.Б нар хоорондоо танилцсан тухай гарын үсэг зурсан байгаа. Мөн түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс хүсэлт гаргаж шинжээч томилуулж хөрөнгө үнэлгээний компани нь 2*******2******* оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 298 тоот үнэлгээний дүгнэлт гаргасан. Гэрээнд заасан 2*******2******* оны 9 дүгээр сараас 1******* дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгорын нуруу гээд газар дээрээ бэлтгэсэн өвс нь зах зээлийн ханшаар ямар үнэтэй байсан бэ гэдгийг нь тодруулахад 4,********************* төгрөгийн үнэлгээтэй байсан гэдгийг хөндлөнгийн байдлаар шинжээчийн байгууллага дүгнэлт гаргасан байгаа. Хариуцагч дүгнэлттэй танилцсан байх л даа. Зах зээлийн судалгааг индексээр нь томъёолоод гаргаж ирсэн тооцоо байсан. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар таамагласан асуудал бол байхгүй. Харин ч хариуцагчийн зүгээс энэ өвс чинь 8,********************* төгрөгийн үнэлгээтэй байсан шүү гэсэн асуудал ярьдаг. Хэрвээ бид нар 8,********************* төгрөгөөр үнэлнэ гэвэл нэхэмжлэгчийн шаардлага 2 дахин нэмэгдэх боломжтой. Харин бид нар гэрээнд заасан болон нэхэмжлэгч хариуцагчийн амаар тохирсон байдлыг үндэслээд 4,********************* төгрөгөөр үнэлснээ дэмжиж байгаа. Зах зээлийн ханш болон үнэлгээ нь тогтоогдоод гараад ирсэн байгаа.
Гэрээний хавсралт 1 дээр заасан эд хөрөнгийг шилжүүлсэн талаар Э.Б өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байгаа. Мөн нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т тухайн эд хөрөнгийг хүлээн авагч талын өмчлөлд шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно гэж байгаа. Тэгэхээр өмчлөлд нь шилжүүлсэн. Гэрээ дээрээ яаж шилжүүлэх талаар дурдаагүй учраас хуулийн үндэслэлээр тайлбарлаж байна.
Шилжүүлсэн гэдгээ юугаар нотлож байна вэ гэхээр гэрээний хавсралтаараа хүснэгтлээд хариуцагчид түлш болон эд хөрөнгө, сэлбэг, өвс боох мяндас, эд хөрөнгийг биет байдлаар нь шилжүүлсэн бөгөөд 15,*********************,********************* төгрөгийг зээл хэлбэрээр Д.Н өөрийн дансаар Э.Б руу шилжүүлсэн. Энэ талаар Э.Б мөн ямар тайлбар өгсөн бэ гэхээр гэрээний ард хавсралт дээр бас байгаа. Манай эхнэрийн дансанд мөнгө хийж өгнө үү. Хаан банк 5138*******32622 Э.Ганбаатар гэж бичиж байгаад дансаар 15,*********************,********************* төгрөг авсан байдаг. Гэрээгээ сайн уншаарай, гэрээ дээр чинь заасан байгаа шүү. Одоо 9,2************** боодол өвсөө өвс чигээр нь авах боломжгүй болж хугацаа алдсан тул 4,********************* төгрөгөөр тооцож буюу нийт 36,8**************,********************* төгрөгийг нэхэмжилж байна. 15,*********************,********************* төгрөг дээрээ нэмээд 36,8**************,********************* төгрөг ингээд нийт 51,8**************,********************* төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Э.Б надаас 15,*********************,********************* төгрөг 92************** боодол өвс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь бидний хооронд хийсэн гэрээний дагуу биш байна гэж үзэж байна. Учир нь гэрээ ёсоор өөрөө нэг боодол өвсийг 4********************* төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ байгуулчихаад одоо болохоор 4********************* төгрөгөөр худалдаж авахгүйгээр гаргасан. Бэлэн 15,*********************,********************* төгрөг болон хэрэглээний автомашин зэргийг тооцоод түүндээ хүү тооцож дээрх мөнгийг нэхэмжилсэн байна. Гэтэл энэ нь бодит байдалд үл нийцэхээр барахгүй миний хувьд 4********************* боодол өвс ба 16,*********************,********************* төгрөг, 5,*********************,********************* төгрөгийн үнэ бүхий тармуур, старекс маркийн автомашиныг буцааж өгөхөөр бэлэн байгаа тус компани нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй улмаас маргаан үүссэн. Иймд тус компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний хувьд Д.Н гэдэг хүнтэй анх гэрээ хийгээд тэр хэлсэн амандаа хүрэхгүй, ярьсан ярианаасаа буцсан. Өөрөө тэр тармуур гэдэг юмаа авч ирэхдээ ажилладаггүй юм авч ирээд өсгөн. Наад хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд дээр байгаа. Ажилладаггүй тармуур авч ирж өгсөн, мөн чанарын шаардлага хангахгүй мяндас хүртэл өгсөн. Тэрнээс болоод би өөрөө их хохирол амссан. Дээрээс нь би ажилласан хүмүүсийн зардал, хоол унааны зардал гээд өөрөөсөө маш их хэмжээний зардал гаргасан. Бас өөрөө тэр трактор өгнө гээд өгөөгүй учир би трактор түрээслэж төлбөрийг төлж хохирсон. Өнөөдрийг хүртэл хадлан бэлтгэх үед гарсан зардал, түрээсийн төлбөр өр төлбөрөө дуусаагүй, хадлангийнхаа өр төлбөрөөс би одоо хүртэл гарч чадаагүй л байна. Энэ хүн өөрөө хэлсэн ярьснаасаа буцаж, бид хоёрын хооронд өвсөн дээр маргаан үүссэн болохоос биш би өгч явж байсан. 3,992 боодол өвс өгсөн байсан. Тухайн үедээ мөнгөнийхөө хэмжээг тохиролцож чадалгүй өвсөө энэ тэр гэж болиод тэгээд явсан. Тэр 15,*********************,********************* төгрөгийн хувьд тэр 13,********************* боодол өвсийг мөнгөний хүүнд нь өг гээд шууд нэхсэн. Энэ нь амьдралд нийцэхгүй, шударга бус л санагдаад байгаа юм л даа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би чинь бас өөрөөсөө нэлээд зардал гаргачихсан. Дээрээс нь хадлан бэлтгэх чинь тийм амар ажил биш, цас, бороо орох гээд бүх л юм нөлөөлнө шүү дээ. 51,8**************,********************* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч 5,5**************,********************* төгрөгөөр авсан гэх тармуураа өөрөө буцаагаад аваад явчихсан. Тээвэрлэлт хийж авч ирэхдээ тэр тармуурыг буруу тээвэрлэж эвдээд аваад ирсэн. Дээшээ сөхөгдөхгүй болохоор, тармуур чинь байнгын чирээд явахаар хол газар буруу тээвэрлэж эвдэрсэн учир тэр тармуурыг нь бид нар ашиглаж чадаагүй. Хадуур тармуур, гээд багаж хэрэгслийг зөөж тээвэрлэлт хийхэд том тэргээр ачина, хамгийн багадаа 2,*********************,********************* төгрөгөөс 2,5**************,********************* төгрөгийн зардал гарна шүү дээ. Хадланд буусан ч гэсэн бид нар тоног төхөөрөмж хамаг юмаа ачиж тээвэрлэдэг байхгүй юу. Энэ болгонд зардал гардаг. Мөн нэмж хэлэхэд миний өвсийг их муу байсан гээд байх юм. Энэ хүнд би тийм өвс өгөөгүй шүү дээ. Энэ хүнд чинь Цагаан нуурын нарийн гоё хужиртай ногоон өвс өгч, өөрөө ирээд аваад явсан. Тухайн үедээ яг Дорнодын өвстэй адилхан ногоон өвс байна гэж байсан. Дорнодын өвс тухайн үедээ бараг 14,********************* төгрөг хүрсэн байсан. Тэр ногоон өвсийг энэ хүн өвөл зарсан. Тэр Цагаан нуураас авсан өвсөө зарахад л, арван хэдэн мянган төгрөгөөр л зарахад 5 сая болно шүү дээ, надаас 5************** гаруй боодол өвс авсан. Надтай цуг хадланд гарсан хүмүүс бол энэ хүнд би ямар ямар өвс өгснийг бол сайн мэдэж байгаа. Аль болох гайгүй өвсийг нь шилж сонгож өгсөн. Манай гэр бүлийн хүн хүртэл надтай хамт хадланд гараад бид хоёр гарахад энэ өвсийг чинь ч авахгүй, тэрийг чинь ч авахгүй гээд голж шилээд аваад явсан шүү дээ. Энэ хүний хадам ах гээд хүн 7 хоноод, майханд байрлаж байгаад өвс бас аваад явсан байдаг. 2,********************* гаруй өвс, 2 шалаанз дээр ачаад манай хүүгийн тэмдэглэлийн дэвтэр дээр хүртэл бичсэн, машиныхаа дугаар юм хумтайгаа байгаа. Тэр авсан өвсөө болохоор надаас гуйж байгаад тэгээд л бас аваад явсан шүү дээ. 13,********************* боодол өвс би энэ хүнд бэлдэж өгнө гэвэл бараг 72 сая төгрөг би уг нь энэ хүнээс авах ёстой. Ийм бага хөрөнгө оруулалт хийчихээд үүнийхээ оронд надаас ийм их мөнгө авна гэдэг чинь ямар ч утгагүй байгаа биз дээ. Дээрээс нь хөрөнгө оруулалт гээд байгаа юмныхаа тармуураа аваад явчихсан. Хадлангийн мяндас зэрэг нь ямар ч шаардлага хангахгүй, ашиглаж болохооргүй байсан. Боогоод явж байгаа мяндас нь тасраад шаардлага хангахгүй байсан. Хадлан гэдэг чинь хүн бүрийн хийгээд байдаг зүйл биш. Байгаль цаг уурын нөлөөнд орно. Жигд хатаана гээд янз бүрийн асуудал байдаг. Старекс машиныг хүртэл нэр дээр шилжүүлж өгөөгүй учир машиныг тийм болохоор би хөрөнгө оруулалт гэж үзэхгүй байгаа. Аваад явж болно. 4,********************* боодол өвсийг 4,********************* төгрөгөөр бодоход л 16 сая төгрөг бараг би энэ хүнд өгчихсөн гэсэн үг. Энэ хүнд би ямар хохирол учруулснаа ч мэдэхгүй байна. Харин ч би бүр өрөнд ороод намайг эхнээсээ цагдаад өгнө гээд хүмүүс хэлээд байдаг. Би хүний дарамтанд хүнд нөхцөлд байна. Миний хувьд шударга бус байна. Хадлан гээд өчнөөн зардал гаргачихаад ийм байдалд би хүрчихээд байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээ гэж байгуулсан байдаг. Гэрээн дээр бол нийтдээ 13,********************* ширхэг боодол өвсийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч бэлэн мөнгө 15,*********************,********************* төгрөг өгсөн байдаг. 1 боодол өвсийг 2,5************** төгрөгөөр бэлдсэн байна. Түлш, ажилчдын цалин, хоол унд, бүх хэрэглээ нь ороод 1 боодол өвсийг 2,5************** төгрөгөөр бэлддэг юм байна. 13,********************* боодол өвсийг 2,5************** төгрөгөөр бэлдэе гэвэл 32,5**************,********************* төгрөг шаардагдана. Тэгэхээр нэхэмжлэгч талаас 15,*********************,********************* төгрөг л өгсөн байдаг. Тэр 15,*********************,********************* төгрөгт нь бол 3,998 ширхэг боодол өвс Э.Б бол өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн бол бодит тоо биш юм. Хэрвээ 13,********************* боодол өвс бэлдүүлэе гэвэл 32,5**************,********************* төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна. Энийг бол огт хийгээгүй. Тухайн үед хөрөнгө оруулагч өвсийг тухайн үеийн зах зээлийн өндөр ханшаар бодож ашиг олсон байлгүй дээ. 4,********************* төгрөг болон цаашлаад 7,********************* төгрөг болон 8,********************* гээд бодоод явбал цааш нь нэлээд өсөөд явах боломжтой байна. Тийм учраас энэ гэрээнийхээ дагуу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. 32,5**************,********************* төгрөгөө бүрдүүлж өгөөгүй. Тийм учраас хариуцагч тал 15,*********************,********************* төгрөгт нь таарсан өвс өгсөн байдаг. Тухайн үед өвс өгч авахдаа талууд бас үнийн дүн дээр маргасан. Хэдий маргасан ч гэсэн 4,********************* төгрөгөөр бодоод ингээд явж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт дээр Ерөө суманд 2*******2******* оны 9 дүгээр сард 5,********************* төгрөг байсан. 2*******2******* оны 1******* дугаар сард 6,********************* төгрөг байсан. 2*******21 оны 11 дүгээр сард 7,********************* төгрөг байсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ дундаж үнэ нь бол 4,********************* төгрөг байсан. Газар дээрээ борлуулагдаж байгаа үнэ бол 4,********************* төгрөг байсан гэж ярьсан. Тэгэхээр шүүх бас 9,1*******,11 дүгээр саруудын гаргасан энэ дүнг бас харж анхаарч үзэх байх гэж бодож байна. Хамгийн гол нь 13,********************* ширхэг боодол өвсийг ямартай ч 32,5**************,********************* төгрөгийн зардлаар бэлдэнэ. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн бол үндэслэлгүй байна. Мөн бусад тэр техник тоног төхөөрөмжүүдийг бол бүгдийг нь буцаагаад өгсөн байгаа. Старекс машины хувьд бол нэхэмжлэлд нь байхгүй байгаа. Старекс машиныг хариуцагчийн зүгээс буцааж өгнө. Өгөхөд бэлэн байгаа. Хэрвээ Старекс машины нэрийг Э.Бын нэр дээр шилжүүлсэн байх юм бол хөрөнгө оруулалт болно. Гэтэл бичиг баримтын шилжилт хөдөлгөөн байхгүй байгаа. Тийм учраас старекс машины хувьд нэхэмжилээд байгаа зүйлд одоогоор ороогүй байна. Төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тоног төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулалт гэж үзээд тооцож нэхэмжилж байна. Тармуурыг буцаагаад өгсөн. Хадуур бол зөвхөн ирнүүд нь байсан юм байна. Хадлангаас хойш зарим тоног төхөөрөмжүүдийг өгсөн байдаг. 2*******2******* оны 9 дүгээр сард энэ гэрээг хийсэн байна. Яг энэ өдрөө бол бүх юмыг Э.Бт хүлээлгэж өгөөгүй гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл захиалагч бол 13,********************* боодол өвс бэлдэх хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Тийм хэмжээний хөрөнгө оруулаагүй гэсэн үг юм. 15,*********************,********************* төгрөгийг өгсөн ч Э.Б энэ хэмжээнд нь тооцож 3,992 боодол өгсөн байдаг. Хадлан хийх гэж байгаа гарсан зардлыг Э.Ганбаатараас нэхэмжилэх эрх бол байхгүй байна. Түлш, тээврийн хөлс зэрэг зардлыг тэгэхээр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З Х ХХК нь хариуцагч Э.Бт холбогдуулан “хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээ”-гээр тохиролцсоны дагуу бэлнээр шилжүүлэн өгсөн 15,*********************,********************* төгрөгийг гэрээний төлбөрт өгөх ёстой 9,2************** боодол өвсний үнийг 36,8**************,********************* төгрөгөөр тооцон нийт 51,8**************,********************* төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээний үүргээ биелүүлж нийт 36,26*******,********************* төгрөгийн хөрөнгийг оруулсан боловч хариуцагч нь 15,******* сая төгрөгийг бэлнээр, 9,2************** боодол өвс өгөх үүргээ биелүүлээгүй, 9,2************** боодол өвсийг одоо бодитоор гаргуулах боломжгүй тул 1ш боодол өвсийг 4********************* төгрөгөөр тооцон үнийг төлүүлнэ...” гэж тайлбарлан шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... З Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шаардлага хангасан техник тоног төхөөрөмж нийлүүлээгүй, старекс машин болон хадуур, тармуурыг буцаан өгөхөд бэлэн байна. Надаас 3,992 боодол өвс авсан. Үүнийг зах зээлийн ханшаар зарахад 3******* гаран сая төгрөг болж байгаа. 9,2************** ш боодол өвс бэлдүүлж авахад багадаа 32,*********************,********************* төгрөгийн зардал гарна. Иймд хөрөнгө оруулалт хийгээгүй тул зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З Х ХХК нь хариуцагч Э.Бтай “Хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээг талууд 2*******2******* оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2*******2******* оны 1******* дугаар сарын 3*******-ны хооронд буюу 48 хоногийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаанд хариуцагч Э.Б 13,********************* боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож, уг өвсийг бэлтгэхэд нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заагдсан зардал, хөрөнгийг гаргах, хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад 13,********************* боодол өвсийг, түүнд шилжүүлэн өгсөн 15,*********************,********************* төгрөгийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч З Х ХХК болон хариуцагч Э.Б нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч З Х ХХК-ийн захирал Д.Н нь нь гэрээний хавсралтад заагдсан 7413 УНА Хьюндай гранд старекс маркийн автомашиныг 1*******,*********************,********************* төгрөгөөр тооцон шилжүүлсэн. Мөн түлшинд 51*******,********************* төгрөг, 17*******,********************* төгрөг, 36*******,********************* төгрөг, 2**************,********************* төгрөгийг тус тус шилжүүлж түлшний зардалд нийт 1,24*******,********************* төгрөгийг, мяндас 15 боодлыг 1,5**************,********************* төгрөгөөр, хадуурны ир 2 ш-ийг 1,1**************,********************* төгрөгөөр, тармуур 5,*********************,********************* төгрөгөөр, өвс тээвэрлэх зардалд 1,5**************,********************* төгрөг /5**************,*********************+1,*********************,*********************/ сэлбэг авахад зориулан 4*******,********************* төгрөгийг тус тус зарцуулсан ба бэлнээр 8,*********************,********************* төгрөг болон 15,*********************,********************* төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн байна.
Гэрээний хавсралтад заагдсан нийт 36,26*******,********************* төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, мөнгийг З Х ХХК-ийг төлөөлөн Д.Нас шилжүүлэн өгсөн, Э.Б хүлээн авсан талаар маргахгүй байна. Харин уг худалдан авч өгсөн боодлын мяндас, хадуур, тармуур чанарын шаардага хангахгүй байсан тул хасч тооцох ёстой гэх тайлбарыг хариуцагч гаргадаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар шилжүүлсэн бараа материал чанарын шаардлага хангахгүй байгаа талаар болон үүний улмаас ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон эсхүл нэмэлт зардал шаардлагатай болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогддоггүй.
Харин нэхэмжлэгч 5,*********************,********************* төгрөгийн үнэ бүхий тармуурыг гэрээний хугацаа дууссанаас хойш хожим буцаан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Мөн 7413 УНА Хюндай гранд старекс маркийн автомашины үнийг 1*******,******* сая төгрөгөөр тооцон 3,********************* ш боодол өвс авахаар тохирсон, хариуцагч Э.Б уг автомашиныг ашигласан хугацааны торгууль, татварыг төлсөн тохиолдолд түүний өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч уг автомашиныг буцаан өгөх хүсэлтэй байгаа талаарх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч анх гэрээгээр хариуцагч Э.Баас 15,*********************,********************* төгрөгийг, тармуурын үнэ 5,*********************,********************* төгрөг, хадуурын үнэ 1,1**************,********************* төгрөг, 13,********************* боодол өвсний үнийг 4********************* төгрөгөөр тооцон 52,*********************,********************* төгрөг нийт 73,*********************,********************* төгрөгийг эргүүлэн авахаар тохирсон боловч үүнээс 3,8************** боодол өвс авсан. Одоо үлдэх 9,2************** боодол өвсийг бодитоор гаргаж өгөх боломжгүй учир нэг боодол өвсийг 4********************* төгрөгөөр тооцон 36,8**************,********************* төгрөгийг зээлсэн 15,******* сая төгрөгийн хамт гаргуулна гэж шаардаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.
Талууд харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн оруулсан хөрөнгийн хэмжээ, эргэн төлөх төлбөрийн хэмжээг нэр зааж тохиролцсон байна.
Хариуцагч 3,992 боодол өвсийг нэхэмжлэгч тал хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг гаргадаг боловч түүнд хүлээлгэн өгсөн болохоо нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 3,8************** боодол өвс хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Б тухайн үед өөрийн хадлан бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1 боодол өвс газар дээрээсээ 7*********************-85************** төгрөгөөр зарагдаж байсан учир 3992 боодол өвсийг нэхэмжлэгчид өгснөөр 28,******* сая гаруй төгрөг өгсөн байгаа гэж тайлбарлаж байгаа боловч талуудын тохиролцоогоор 1 боодол өвсийг 4********************* төгрөгөөр тооцон худалдах худалдан авахаар тохиролцсон байна. Түүнчлэн талууд 1 боодол өвсний хэмжээ 8******* см*45 см*3******* см, 2******* кг-аас доошгүй жинтэй байна гэж бэлтгэн нийлүүлэх 1 боодол өвсний тоо хэмжээ, чанар, үнийг харилцан тохиролцож тогтоосон байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2*******21 оны *******8 дугаар сарын 16-ны өдрийн 3998 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хонгорын нуруу” хэмээх газраас хадаж боосон 1 боодол өвсний 2*******2******* оны *******9, 1******* дугаар сарын байдлаарх үнэ цэнэ газар дээрээ 4,******* мянган төгрөг байсан гэх дүгнэлтээр хариуцагчийн гаргасан тайлбар няцаагдаж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.
Үүнээс үзвэл гэрээний дагуу хариуцагч Э.Б 9,2************** боодол өвсийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, одоо уг эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй тул түүний үнэ буюу 36,8**************,********************* /92***************4*********************/-ийг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчихгүй юм. Иймд гэрээгээр тохиролцсон 15,*********************,********************* төгрөгийг, өвсний үнэ 36,8**************,********************* төгрөг нийт 51,8**************,********************* төгрөгийг хариуцагч Э.Б төлөх үүрэгтэй байх боловч энэ дүнгээс нэхэмжлэгчийн буцаан авсан тармуурын үнэ 5,*********************,********************* төгрөгийг хасч тооцвол нийтдээ 46,8**************,********************* төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Баас 46,8**************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З Х ХХК-д олгож үлдэх 5,*********************,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.4-д заасныг баримтлан Э.Баас 46,8**************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З Х ХХК-д олгож, үлдэх 5,*********************,********************* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,925******* төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баас 391,95******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН