Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

 

 

 

      0         09           0                                        0/ШЦТ/

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . зүйлийн дэх хэсэгт зааснаар *******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  00000007 дугаартай хэргийг 0 оны 08 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал,

Улсын яллагч                                                            Б.Батцэцэг,

Шүүгдэгч                                                       Ж. нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******, ******* настай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******-Ус” ААТҮГ-т захирал ажилтай, ам бүл , хамт ******* дүүргийн дугаар хороо, 7 дугаар байрны тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт (РД:УГ8**************),

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны дугаар сарын -наас -нд шилжих шөнө 0:00 цагийн үед ******* дүүргийн хороо, “М” баарны гадна хохирогч “уншиж өгсөн шүлэг чинь таалагдсангүй” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны шинэ хугарал, ******* уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний ******* доод зовхины зөөлөн ******* гэмтэл, зүүн нүдний ******* доод зовхи, зүүн гарын бугалга, баруун өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 0 оны дугаар сарын -ны орой өөрийн найзууд, дүү нарын хамт ******* дүүргийн хороо, “М” бааранд караокед - шил архи уусан. Шөнө - цагийн үед байх, хуурай дүү манай өрөөнд орж ирээд нэг хундага архи уучихаад хүмүүсийн дунд надад зориулж шүлэг уншсан. Тухайн шүлэгийн утга нь эцэстээ модон авсанд ороод дуусч байгаа шүлэг уншихаар нь миний уур хүрээд “хүмүүсийн дунд эвгүй агуулгатай шүлэг уншлаа” гээд маргалдсан. нэлээн согтолттой байсан, надаас уучлалт гуйхгүй, үг яриа ойлгохооргүй байдалтай байсан. Бид баарны гадна гараад “Шинэ-Айл” барилгын материалын дэлгүүрийн урд зогсоол хэсэгт очиход миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед бид -ыг цуг явж байсан , нар салгасан. Баян-очир салахгүй зууралдаад байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... нь сарын өмнө аваарт орсон учир тэрнээс гэмтэл авсан байх боломжтой. Миний үйлдлийн улмаас түүнд хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр адилхан зодолдсон. Би ч гэсэн хохирогч. намайг түрүүлж цохисон. Надад зориулж тийм шүлэг уншаагүй бол ийм зүйл болохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8, 57, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

              Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж. ахад зориулж өөрийн зохиосон модны тухай шүлгээ уншиж өгсөн. Тэгтэл Ж. ах энэ шүлэг чинь таалагдахгүй байна гээд бид маргалдаж эхэлсэн. Тэгээд баар хаах болоод бид нар гарсан. Гадаа гараад Ж. ах “Уншсан шүлэг чинь таалагдахгүй байна” гээд бид барьцалдсан юм. Тэгтэл Ж. ах намайг 0 гаран удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэсэлгүй эргүүлээд - удаа гараараа нүүр, цээж хэсэг рүү нь цохисон. Миний уруул дотор талд язарсан, хоншоор ясны хугарал, нүд хөхөрч, хавдсан. Ж. ахын биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Би гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй  ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5),

              Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь өөрөө яруу найрагч хүн тул би ганц шүлэг уншчихаач гэхэд “Мод” нэртэй шүлгийг тэнд байсан хүмүүст зориулж уншиж өгсөн. Тухайн шүлэг нь төгсгөлдөө авсанд ороод дуусах утга бүхий шүлэг байж таарсан юм. Тэгээд шөнө ойролцоогоор 0 цаг өнгөрч байхад хүмүүс тарж байхад “Шинэ айл” төвийн зүүн талын зогсоолд , Ж. нар муудалцаад дуу чимээ гарахаар нь очиход хоорондоо барьцалдсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь тэнд байсан Түмэнбаяр гэх залуу бид салгах гэхэд - минут орчим барьцалдаад тавихгүй байсан. Тухайн үед , Ж. нарын амнаас нь цус гарсан байдалтай байсан ... , Ж. нар өөр хүмсүүтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тэр хоёр л маргалдсан  ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6),

              ******* дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дугаар сарын 8-ны өдрийн 0 дугаартай “...ын биед зүүн талын хоншоор ясны шинэ хугарал, ******* уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний ******* доод зовхины зөөлөн ******* гэмтэл, зүүн нүдний ******* доод зовхи, зүүн гарын бугалга, баруун өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх уруулын дотор салстад учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хх-ийн -),

            Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-0),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

              Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны дугаар сарын -наас -нд шилжих шөнө 0:00 цагийн үед ******* дүүргийн хороо, “М” баарны гадна хохирогч “уншиж өгсөн шүлэг чинь таалагдсангүй” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны шинэ хугарал, ******* уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний ******* доод зовхины зөөлөн ******* гэмтэл, зүүн нүдний ******* доод зовхи, зүүн гарын бугалга, баруун өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ын “Гадаа гараад Ж. ах “Уншсан шүлэг чинь таалагдахгүй байна” гээд бид барьцалдсан. Тэгтэл Ж. ах намайг 0 гаран удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэсэлгүй эргүүлээд - удаа гараараа нүүр, цээж хэсэг рүү нь цохисон. Миний уруул дотор талд язарсан, хоншоор ясны хугарал, нүд хөхөрч, хавдсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.ын “ойролцоогоор 0 цаг өнгөрч байхад хүмүүс тарж байхад “Шинэ айл” төвийн зүүн талын зогсоолд , Ж. нар муудалцаад дуу чимээ гарахаар нь очиход хоорондоо барьцалдсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь тэнд байсан Түмэнбаяр гэх залуу бид салгах гэхэд - минут орчим барьцалдаад тавихгүй байсан. Тухайн үед , Ж. нарын амнаас нь цус гарсан байдалтай байсан. , Ж. нар өөр хүмсүүтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тэр хоёр л маргалдсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн талын хоншоор ясны шинэ хугарал, ******* уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний ******* доод зовхины зөөлөн ******* гэмтэл, зүүн нүдний ******* доод зовхи, зүүн гарын бугалга, баруун өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсаныг тогтоосон ******* дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дугаар сарын 8-ны өдрийн 0 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн -т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн . зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

        Шүүгдэгч Ж.ын хохирогчийн нүүр хэсэг рүү цохисон үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд зүүн талын хоншоор ясны шинэ хугарал, ******* уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний ******* доод зовхины зөөлөн ******* гэмтэл, зүүн нүдний ******* доод зовхи, зүүн гарын бугалга, баруун өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

           Шүүгдэгч Ж. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ нь сарын өмнө аваарт орсон учир тэрнээс гэмтэл авсан байх боломжтой. Миний үйлдлийн улмаас түүнд хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр адилхан зодолдсон. Би ч гэсэн хохирогч. намайг түрүүлж цохисон. Надад зориулж тийм шүлэг уншаагүй бол ийм зүйл болохгүй байсан” гэж маргасан боловч тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ч.ын “Тухайн үед , Ж. нарын амнаас нь цус гарсан байдалтай байсан. , Ж. нар өөр хүмсүүтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тэр хоёр л маргалдсан” гэсэн мэдүүлэг, хохирогч ын “Ж. ах намайг 0 гаран удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэсэлгүй эргүүлээд - удаа гараараа нүүр, цээж хэсэг рүү нь цохисон. Миний уруул дотор талд язарсан, хоншоор ясны хугарал, нүд хөхөрч, хавдсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 0 дугаартай “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр энэ нь няцаагдаж байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул түүнийг буруутгах аргагүй юм.

Иймд шүүгдэгч Ж.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгэ******* үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу ,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгах саналыг гаргаж байнагэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ж.ын эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ын цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

          Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн  -, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. 000  (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. зүйлийн дэх хэсэг, 8. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ