Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/03049

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, үэ гудамж,  дүгээр байрны тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дугаар байрны тоотод түр оршин суух хаягтай, Б овогт П.У/,

                                                      

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, үэ гудамж,  дүгээр байрны  тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, дугаар байрны тоотод түр оршин суух хаягтай, Б овогт Г.П/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4*******,857,*******31.31 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген, хариуцагч П.У, хариуцагч Г.Пийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.У, Г.П нар нь Т Бтай 2*******18 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр 1 тоот зээлийн гэрээ байгуулан, 3*******,*********************,********************* төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 4******* сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянтуруун дүгээр гудамж,  тоот  м.кв талбайтай, хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 7************** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 1******* тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан.  Банк зээлийн гэрээний дагуу 2*******18 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр зээлдэгч П.Уийн 1 тоот зээлийн дансанд 3*******,*********************,********************* төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу Т Б дахь 1*******37*********************87732 тоот П.Уийн харилцах дансанд 3*******,*********************,********************* төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 6,651,648.55 төгрөг, хүүнээс 6,536,465.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 4*******6,193 төгрөг нийт 13,594,3*******7.2******* төгрөг төлсөн. Уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 23,348,351.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1*******,833,*******38.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148,39*******.65 төгрөг нийт 34,329,78*******.2******* төгрөг болж хуримтлагдсан байна. Мөн зээлдэгч П.У нь 2*******19 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1*******54**************342944 тоот кредит карт эзэмших гэрээгээр 3,9**************,********************* төгрөгийн зээлийн лимиттэй, бэлэн гүйлгээний хүү жилийн 28.8 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй картын зээл авсан. Кредит карт эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 3,895,689.7******* төгрөг, хүү 1,817,994.42 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 813,566.99 төгрөг нийт 6,527,251.11 төгрөг болж хуримтлагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.1, 24.3, 3******* дугаар зүйлийн 3*******.1, Банк болон зээлдэгчийн хооронд байгуулсан 1*******54**************328434 тоот бичил бизнесийн зээлийн гэрээ, 1*******54**************349244 тоот кредит карт эзэмших гэрээг тус тус үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн өр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч П.У, Г.П нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд дээрх хоёр зээлийн гэрээний үндсэн зээлийн үүрэгт 27,244,*******41.15 төгрөг, хүү 12,651,*******32.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,39*******.65 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 813,566.99 төгрөг, нотариатын зардал 26,********************* төгрөг нийт 4*******,883,*******31.31 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулья гэж байгаа ч одоо барьцаа хөрөнгө нь нэхэмжилж байгаа үнийн дүнд хүрэхгүй болсон. Зээлдэгч нартай банкны зүгээс хугацаа сунгаж өгсөн байгаа, харин хүү өөрчлөлт ороогүй. Зээл төлөх үүргээ хариуцагч нар 2*******19 оны 11 дүгээр сарын *******5-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн байдаг. Энэ үеэс эхлэн мэдэгдэл өгсөн. Манайд У зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг утсаар ярьж байсан боловч манай зүгээс хэрэв хойшлуулсан тохиолдолд зайлшгүй хуримтлагдсан хүүг төлүүлж байж хойшлуулах асуудал яригддаг. Гэтэл дахин банктай холбогдохгүй тэр чигт нь хаясан. Шүүхэд өгөх тухай сануулж хэлэхэд шүүхэд битгий өгөөрэй, цар тахал гайгүй болохоор төлнөө гэдэг ч төлөөгүй.

Кредит картын төлбөр, хүүгийн тооцоолол программаас гардаг байгаа. Бэлэн ба бэлэн бус гүйлгээнээс тусад нь хүү бодогддог.

Хариуцагч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд банктай очиж уулзаад төлбөр төлөх хугацаа, дүнгээ зөвшөөрөөд эвлэрэх талаар ярилцсан бол манай зүгээр төлбөр төлөх хугацаа олгож, хүү алдангиас багасгах боломжтой байсан. Очоогүй учир би шууд хүү алдангиас хасч эвлэрэх боломжгүй гэв.

 

Хариуцагч П.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.У миний бие 3*******,*********************,********************* төгрөгийн зээлийг авсан. Аав П зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Мөн зээлийн гэрээ байгуулсан үеэс хойш санхүүгийн нөхцөл байдал хүнд болж, хүүхэд төрүүлсэн, мөн цар тахалтай холбоотой ажил хийж чадахгүй байсан учир зээлийг төлж чадаагүй юм. Иймд дээрх зээлийн гэрээний хүү алдангийг багасгаж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлийг төлөх боломжгүй байна.

 

Би зах дээр модны наймаа хийдэг юм. Зээл авснаас хойш хүүхэд төрүүлж гэртээ ажилгүй суусан, мөн ковид19 цар тахал гарч эрхэлж байсан бизнес бүрэн зогссон. Хөдөө орон нутгаас мод орж ирэхгүй болсон. Төлбөрөө төлөх ямар ч чадваргүй болоод банкинд хүсэлт гаргасан боловч өмнөх үлдэгдэл хүүгээ заавал төл гээд хөнгөлж, хүүг зогсоож өгөөгүй. Кредит картыг ажилгүй байхдаа хэрэгцээндээ зарцуулаад эргэн төлөлт хийж чадаагүй. Өнөөдөр надад ямар ч орлого байхгүй учир хүүгийн төлбөрөөс хасч өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр л төлбөрөө төлөх боломж байгаа гэв.

 

Хариуцагч Г.Пийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Г.П зээлээс нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдэгч олж ир гэхээр нь л очиж гарын үсэг зурсан. Сая элэгний хагалгаад ороод мөн ковид өвчний улмаас бие нь маш муу байгаа. Охин П.У маань нэг залуутай амьдрах гээд хүүхэдтэй болсон боловч тэр залуу хань болохгүй явчихсан. Одоо бид хөлсний байраар амьдарч байгаа. Уийн өөрийнх нь буруутай байдлаас болоод ийм их зээлийн төлбөрт орчихоод байгаа юм. Монгол банкны мэдээ зэргээс үзэхээр банкны зээлийг хөнгөлж чөлөөлж багасгах боломж байгаа гэж сонссон. Энэ боломжийг олгож жаахан ч гэсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс багасгаж өгөөч гэж хүсч байна.

 

П.Уийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Г.П, П.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4*******,857,*******31.31 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Т Б ХХК нь хариуцагч П.У, Г.П нараас зээлийн гэрээний үүрэгт 4*******,883,*******31.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа П.У, Г.П нартай  байгуулсан 2*******18 оны 1******* дугаар сарын *******5-ны өдрийн №1******* тоот “Зээлийн гэрээ”-г болон хариуцагч П.Утэй байгуулсан 2*******19 оны *******3 дугаар сарын 13-ны өдрийн №1******* дугаартай Кредит карт эзэмших гэрээг тус тус үндэслэл болгожээ.

 

Талууд дээрх №1******* тоот зээлийн гэрээгээр 3*******,*********************,********************* төгрөгийг жилийн 24, сарын 2 хувийн хүүтэй, 4******* сарын хугацаатай буюу 2*******22 оны *******2 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл эргэлтийн хөрөнгө /Ойн АА, мод бэлтгэл/-ийн  зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна. Мөн өдрийн 1******* дугаартай, барьцааны гэрээг байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.Уийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянтуруун 24 дүгээр гудамж, 9 тоот 95 м.кв талбайтай, хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 7************** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус 1******* тоот “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан байна. /хх-ийн 14-18, 22-26-р хуудас/

 

Мөн 2*******19 оны *******3 дугаар сарын 13-ны өдрийн №1******* дугаартай Кредит карт эзэмших гэрээгээр 3,9**************,********************* төгрөгийн зээлжих эрхтэй, 24 сарын хугацаатай, бэлэн гүйлгээний жилийн хүү 28,8хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 21,6 хувь байхаар тохиролцжээ.

 

Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч Т Б ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл 27,244,*******41.15 төгрөг, зээлийн үндсэн хүү 12,651,*******32.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,39*******.65 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэлд 813,566.99 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдох гарсан зардал 26,********************* төгрөг нийт 4*******,883,*******31.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргаж байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

 

Т Б ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдээр 3*******,*********************,********************* төгрөгийг зээлдүүлэх, 3,9**************,********************* төгрөгийн зээлжих эрхийг олгохоор, П.Уранчимэг нь уг зээлсэн мөнгийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч П.Уранчимэгийн дансанд 3*******,*********************,********************* төгрөгийг шилжүүлсэн, кредит картыг олгосон байх тул зээлдэгч гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн гэж үзнэ. Талууд гэрээ байгуулагдсан болон мөнгийн хүлээн авч ашигласан талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.  

 

Хариуцагч П.У нь 1******* тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөх хуваарийн дагуу нийтдээ 13,594,3*******7.2******* төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал уг төлбөрийг үндсэн төлбөрт 6,651,648.55 төгрөг, хүүгийн төлбөрт 6,536,465.65 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4*******6,193.************** төгрөгийг төлсөн, харин гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөг хүртэлх үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 23,348,351.45 төгрөг, зээлийн хүү 1*******,833,*******38.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 148,39*******.65 төгрөг, нийт 34,329,78*******.2******* төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан гэж тайлбарладаг.

 

Мөн 2*******19 оны *******3 дугаар сарын 13-ны өдрийн №1*******54**************342944 дугаартай Кредит карт эзэмших гэрээгээр үндсэн зээл 3,895,689.7******* төгрөг, хүү 1,817,944.42 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 813,566.99 төгрөг, нийт 6,527,251.11 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж нийт 4*******,833,*******31.31 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч П.У, Б.П нараас шаардаж байна.

 

Хариуцагч нараас нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний хугацаанд хүүхэд төрүүлсний улмаас гэртээ цалин орлогогүй байсан..., ...өвөл болж мод бэлтгэх ажил эрхлэх боломжгүй болсон..., ...дэлхий нийтийг хамарсан Ковид 19  цар тахал гарсантай холбогдуулан банк, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас зээлдэгч нарт зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах болон хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох арга хэмжээг авч байгааг мэдээд хүсэлтээ гаргахад хүлээж аваагүй,  Ковид 19  цар тахалын улмаас хөл хорио тогтоож, улмаас эрхэлж байсан ажил буюу модны зах хааж, бизнесээ эрхлэх боломжгүй болж, орлогогүй болсон тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс багасгаж, чөлөөлж өгнө үү...”  гэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2*******18 оны 11 дүгээр сарын *******5-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2*******22 оны 2 дугаар сарын *******5-ны өдөр дуусах, 2*******19 оны *******3 дугаар сарын 13-ны өдрийн 1******* дугаартай кредит карт эзэмших гэрээний хугацаа 2*******21 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан ба талууд 2*******2******* оны *******5 дугаар сарын 21-ний өдрийн 1******* тоот Кредит карт эзэмших гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 2*******21 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан байна. Гэрээний хугацаатай холбогдуулан талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Гэрээний хугацаанд хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлийн эргэн төлөлт 2*******19 оны 1******* дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн гэж талууд хэн аль нь тайлбарлаж байна. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй заасан хугацаанд төлөөгүй тохиодолд гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч  нарт Т Бнаас 2*******19 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 29-ний өдөр, 2*******2******* оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр, 2*******2******* оны 6 дугаар сарын *******2-ны өдөр тус тус хүргүүлж байсан, хариуцагч уг мэдэгдэлийн хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

 

Улмаар хариуцагч П.Уээс Т Бинд хандан 2*******19 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2*******2******* оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр тус тус төлбөрөө төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж хүүгийн төлбөрийг төлөөд үндсэн төлбөрийг түр хойшлуулах тухай агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан нь тус тус хэрэгт авагдсан Т Бны мэдэгдэл, хариуцагчийн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 29-33, 4*******-42-р хуудас/

 

Иймд банк зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан зээлийн эргэн төлөлтийн хувиар зөрчигдөж эхэлснээс хойш төлбөрийг төлүүлэх талаар болон гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг 2*******2******* оны 6 дугаар сард өгснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил гаруй хугацаанд гэрээнд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэн зээлийн эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч П.Уранчимэг нь өөрийн зээлийг эргэлтийн хөрөнгийг зориулалтаар авсан, уг мөнгөөр өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх мод бэлтгэх ажилд зориулахаар авсан боловч хүүхэд төрүүлж, асарсан, мөн Ковид 19 цар тахалын улмаас түүний эрхэлж буй үйл ажиллагаа бүрэн зогсож, орлогогүй болсон гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байгаа боловч нэхэмжлэгч тал уг тайлбарыг хүлээн зөвшөөрч, маргадаггүй тул энэ үйл баримтыг тогтоогдож байна гэж үзлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог.

 

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “банкны хүүг бууруулах” чиглэлийн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.7-д Монгол банкнаас “...зээлийн эргэн төлөлтийн хугацааг ...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч ...бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2*******2******* оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байжээ. Хариуцагч П.Уээс энэ талаар Т Бинд зохих хүсэлтийг бичгээр гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байна.

 

Шүүх дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13,612,978 төгрөг төлөх үүргийг 4******* хувиар тооцон 5,471,2*******4 төгрөгөөр багасган чөлөөлж, хариуцагч нараас 8,167,787 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж үзлээ.  

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 27,244,*******41.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 8,167,787 төгрөг, нийт 35,411,827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,471,2*******4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч П.У, Г.П нар нь 1*******54**************328434 дугаартай, зээлийн болон барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон П.Уийн өмчлөлийн Ү-22*******1*******49151 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянтуруун 24 дүгээр гудамж, 9 тоот 95 м.кв талбайтай, хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 186253113559611 дугаар бүхий 7************** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан, уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ талаар зохигч маргахгүй байна.

 

Хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч П.У, Г.П нараас 35,411,827 /гучин таван сая, дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож, үлдэх 5,471,2*******4 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,365.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.У, Г.П нараас 335,**************9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох П.Уийн өмчлөлийн Ү-22*******1*******49151 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянтуруун 24 дүгээр гудамж, 9 тоот 95 м.кв талбайтай, хувийн сууц граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 186253113559611 дугаар бүхий 7************** м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН