Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2         09           0                                        2/ШЦТ/2

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2000000*******33 дугаартай хэргийг 2 оны ******* дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал,

 Улсын яллагч                                               Б.Батцэцэг,

 Шүүгдэгч                                                      ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, яс үндэс *******, *******, боловсролтой, мэргэжилтэй, аймагт үйл ажиллагаа явуулдаг “Төмөртэй” ажилтай, ам бүл , хүүхдийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, 1 дугаар гудамжны тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд ******* дүүргийн шүүхийн 20******* оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ,

******* дүүргийн шүүхийн 2*******2 оны дугаар сарын 1-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

  овгийн /РД:930802/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны дугаар сарын 2-ны шөнө ******* цагийн орчим ******* дүүргийн дүгээр хороо, 1 дугаар гудамжны 2 тоотод хамтран амьдрагч тай хүүхдийн гар утас хямд зарсан гэх шалтгаанаар маргалдан толгой, нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, нүүрээ даран газарт суухад нь зүүн талын нүдний доод талд нь 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2 оны 0 дугаар сарын 2-ны өдөр намын сонгуулийн сурталчилгаанд явж байгаад хамт явсан хүмүүстэйгээ цуг -5 лааз пиво уучихаад гэртээ ирээд байж байтал орой 23 цагийн үед манай 2 хүүхдүүдийн хамт согтуу орж ирсэн. Тэгэхэд нь би дүү хамт гэртэй мах идээд сууж байсан. Удалгүй манай дүү гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Тэгсэн хүүхдийн гар утас өөрөө хүнд зарчихаад над руу “чи тэр хүүхдийн гар утас олж ир” гээд уурлахаар нь “юу яриад байгаа юм бэ” гээд жаахан хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл хүүхдүүдийг хойд хашааны гэх өвөөгийндөө ороод байж бай гээд явуулсан. Тэгээд би т “чи өөрөө хүүхдийн гар утас зарчихаад одоо над руу уурлаад байгаа юм уу” гэж хэрүүл хийж байгаад толгой хэсэг шанаа, дагз руу нь 2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд нүүрээ дарахаар нь баруун гараараа зүүн талын шанаа зүүн нүднийх нь доод тал руу нэг удаа цохисон. Тэгтэл намайг түлхээд би газар байсан савтай мах хөлөөрөө татаад асгачихсан. Тэгээд хэрүүл хийж байгаад манай газраар асгарсан мах хамаад сууж байгаад газар унасан байсан хутга барихаар нь наад хутгаа аваад ир гээд булаагаад авсан. Тухайн үед би гараа хутганд исгэж гэмтээсэн байсныг анзаараагүй. Гарч бие засчихаад эргээд ороод иртэл гар цус болсон байхаар нь хартал гараа зүссэн байсан. Тэгэхээр нь уур хүрээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 2-27, 8-9, 51, 123, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2 оны дугаар сарын 2-ны орой найзуудын хамт гадуур жаахан пиво ууж явж байгаад 23 цагийн үед ...гэртээ очсон. Тэгсэн чинь ******* согтуу төрсөн дүү хамт мах идээд сууж байсан. Тэгж байтал манай нөхрийн дүү Мөнхжаргал гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй манай нөхөр ******* над руу “чи хүүхдийн утас хүнд хямдхан зарлаа” гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ ард талын хашаанд өвөөгийнх рүүгээ орж бай ээж нь утсаар хэлчихье хэрүүл сонсоод яахав гээд гаргаад явуулсан. Тэгээд хэрэлдэж байтал манай нөхөр ******* толгой руу баруун гараараа 2 удаа цохихоор нь би нүүрээ дараад суусан. Тэгтэл дахиад гараараа 1 удаа зүүн талын шанаа буюу нүдний доод талд цохисон. Тэгээд би цааш нь түлхтэл мах хийгээд гэрийн газарт тавьсан байсан савтай мах, мөн дотор нь хутга байсныг хөлөөрөө татаад асгачихсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, тэр зарсан утсыг чинь буцаагаад авчихъя” гээд хэрэлдэж байгаад газар асгарсан мах, хутга зэргийг хамаад сав руу нь буцаагаад хийж байтал “чи хутга барьлаа” гээд над руу дайраад гарт байсан хутгыг булаагаад авсан. Тухайн үед гараа эсгэсэн байсныг би болон манай нөхөр анзаараагүй. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хх-н 20-21, 5-),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... дуудлага мэдээллийн дагуу очиход *******, 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёулхнаа байж байсан. *******гийн зүүн гарын салаа нь юманд зүсэгдсэн байдалтай цус гарсан, зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай байсан. Тухайн 2 хүнээс юу болсон талаар асууж тодруулахад, нь хүүхдийнхээ гар утсан дээрээс болж хоорондоо маргалдсан гэтэл манай нөхөр ******* нь намайг толгой нүүр рүү 3- удаа цохихоор нь өөрөөсөө холдуулах гээд түлхтэл газарт байсан савтай мах татаад асгасан. Тэгэхээр нь би хэрэлдэж байх хугацаандаа газраар тарсан байсан мах, хутга зэргийг сав руу нь хамж хийх гээд хутга бариад автал “чи над руу хутга барьлаа” гээд миний гарт байсан хутгыг надаас булааж авсан. Тэгээд манай нөхөр бие засах гээд гараад явсан тун удалгүй эргэж орж ирээд “чи миний гарыг зүссэн байна” гээд цагдаа руу залгасан. Нөхөр ******* нь мөн адил утгатай зүйл ярьсан ...” гэсэн мэдүүлэг (хх-н 2-3),

******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай “ биед тархины доргилт, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн  дүгнэлт (хх-н 33-3),

Хохирогч толгойн комьпютер томографийн дүгнэлт (хх-н 32),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н -9),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-н ),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-н 1),

Согтуурлыг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 1),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-н 2),

Шийтгэх тогтоолын хуулбар (хх-н 5-71) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны дугаар сарын 2-ны шөнө ******* цагийн орчим ******* дүүргийн дүгээр хороо, 1 дугаар гудамжны 2 тоотод хамтран амьдрагч тай хүүхдийн гар утас хямд зарсан гэх шалтгаанаар маргалдан толгой, нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, нүүрээ даран газарт суухад нь зүүн талын нүдний доод талд нь 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч “Манай нөхөр ******* толгой руу баруун гараараа 2 удаа цохихоор нь би нүүрээ дараад суусан. Тэгтэл дахиад гараараа 1 удаа зүүн талын шанаа буюу нүдний доод талд цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч “... дуудлага мэдээллийн дагуу очиход зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай байсан. Тухайн 2 хүнээс юу болсон талаар асууж тодруулахад нь хүүхдийнхээ гар утсан дээрээс болж хоорондоо маргалдсан гэтэл манай нөхөр ******* нь намайг толгой нүүр рүү 3- удаа цохихоор нь ... цагдаа руу залгасан гэсэн зүйл ярьсан” гэсэн мэдүүлэг, хохироогчийн биед тархины доргилт, зүүн талын шанаа зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсаныг тогтоосон ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт, хохирогч толгойн комьпютер томографийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурлыг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт болон ад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч байгууллагаас хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 70,792 төгрөгийг шүүгдэгч *******гээс нэхэмжилжээ.  

Иймд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 70,792 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүхээс *******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна” гэв.

Иймд шүүгдэгч *******гийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

          Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 3.3 дугаар зүйл, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овгийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 00 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      .Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 70,792 (далан мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

      7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.          

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ