| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/01583/И |
| Дугаар | 184/ШШ2021/02996 |
| Огноо | 2021-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2021/02996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай, 1*******4 байр 2******* тоотод оршин суух Б овогт Б.Э/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 27 тоотод оршин суух Б овогт Я.Б/-т холбогдох,
БЗД ******* дугаар хороо ******* хороолол хд ******* байр ******* тоот 61,54 м.квталбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр 162 тоотод байрлах 6*******,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 78,346,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Э хариуцагч “С Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ядамсүрэнгийн Б нар нь 2*******2******* оны 5 дугаар сарын *******4-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр, 161 тоотод байрлах, 61,54 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 16*******,*********************,********************* төгрөгөөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд дугаар байр тоотод байрлах, 6*******,81 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 16*******,*********************,********************* төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу урьдчилгаа 3*******,9**************,********************* төгрөгийг худалдагч Я.Бт шилжүүлэн өгч төлбөрийн үлдэгдэл 179,*********************,********************* төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны зээлээр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн бөгөөд тухайн байранд хүнсний худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч Б.Э нь Худалдаа хөгжлийн банкнаас шийдвэр гартал сар бүр зохих төлбөрийг хариуцагч тал тогтмол шилжүүлж байсан бөгөөд урьдчилгаа мөнгөнөөс гадна 22,454,1************** төгрөг, нийт 53,354,1************** төгрөгийг Я.Бт шилжүүлээд байна. 2*******21 оны 2 дугаар сарын 1*******-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны хурлын шийдвэрээр 179,*********************,********************* төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж энэ тухай Б.Эд мэдэгдсэн. Гэтэл банкнаас мэдэгдэл ирсэн өдрөөс хойш хариуцагч “С Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ядамсүрэнгийн Б нь тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг миний өмч хэвээр байгаа хэмээн 3*******,*********************,********************* төгрөгийг нэмж өгөхийг удаа дараа шаардан дарамталж байсан ба 2*******21 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн байранд хүмүүсийн хамт нэвтрэн орж бараануудыг хураан улмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож нэхэмжлэгч Б.Эд эд хөрөнгө, сэтгэл санааны асар их хохирол учруулаад байна. Иймээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу Баатарын Эыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, хд дугаар байр тоотод байрлах, 61,54 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хд дугаар байр тоотод байрлах 6*******,81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О 2*******21 оны 8-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хариуцагч Я.Бт өгсөн байрны урьдчилгаа төлбөр 3*******,9**************,********************* төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн шийдвэр гартал буюу 2*******2******* оны 5 дугаар сарын *******4-ний өдрөөс 2*******21 оны 1 дүгээр сарын *******7-ны өдөр хүртэл сар бүр тогтмол 2,5**************,********************* төгрөг нийт 22,454,1************** төгрөгийг хариуцагч талд төлсөн бөгөөд бүгд 53,354,1************** төгрөгийг Я.Бт шилжүүлсэн. Я.Б нь 2*******21 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Эыг эзгүй үед дэлгүүрийн байранд хүмүүсийн хамт хүч түрэн нэвтрэн орж дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнүүдийг дур мэдэн идэж уух, ашиглан шамшигдуулах, зориулалтын бус газарт зөөн хурааснаас бараа бүтээгдэхүүн ихээр муудсан, гэмтсэн, дутсан бөгөөд нэхэмжлэгчид 24,992,293 төгрөгийн хохирол учруулсан. Иймээс хариуцагч Я.Баас хохирол, төлбөрийн мөнгө болох 78,346,393 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа. Түрүүчийн хийсэн үзлэгийн явцад ерөнхийдөө бичлэгийг үзэхэд бараа бүтээгдэхүүнүүдийг ямар байдалтай хураасан, хохирол үүссэн гэдэг асуудал гарсан учраас хохирлын 24,992,293 төгрөгийг манайх нэхэмжилж байгаа. Энэ бол тооллогоор гарсан дүн. Эндээс хохирлын мөнгөн дээр нарийн тооцоолол хийхэд төвөгтэй санагдаад байгаа учраас 1*******,*********************,********************* төгрөгийг хохиролд тооцоод ингээд энэ мөнгийг төлнө гэвэл бид нар эвлэрч болно. Өмчлөгчөөр тогтоолгохгүйгээр урьдчилгаанд төлсөн 3*******,*********************,********************* төгрөг, түрээсийн 13,5**************,********************* төгрөг, хохирол 1*******,*********************,********************* төгрөг гээд нийт 53,5**************,********************* төгрөгийг хариуцагч нар төлнө гэвэл эвлэрч болно. Энэ Б.Э гээд охин бол ямар нэгэн гэрээнээс үүссэн буруутай зүйл хийгээгүй, амьдрах гээд ядаж яваа охин байгаа юм.
Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Б.Э нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу урьдчилгаа 3*******,9**************,********************* төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг Худалдаа хөгжлийн банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Ингээд зээлийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа маань хэвийн явагдаж мөн Худалдаа хөгжлийн банкаар зээлээ судлуулаад явж байтал худалдагч тал энэ үнээрээ зарахаа болилоо гэж хэлсэн. Нэмж 3*******,*********************,********************* төгрөгийг төл. Төлөхгүй бол бид нар дараагийн худалдан авагчид өгөх гээд байна гээд шаардан дарамталж байсан. Ингээд 2*******21 оны *******2 дугаар сарын 1*******-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны хурлын шийдвэрээр нөгөө үлдэгдэл төлбөр дээр зээл аваад гэрээг байгуулаад баталгаажуулаад ирэх үед хариуцагч талаас улам их дарамт ирсэн. Нэмж 3*******,*********************,********************* төгрөг өгөхгүй бол дараагийн хүмүүст нь зарлаа. Энэ байр чөлөөлж өг гэж шаардсан. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнийхээ үүргийг худалдан авагч тал ямар ч асуудалгүй биелүүлээд явж байгаа тохиолдолд бид нар гарахгүй гэсэн. Удахгүй Худалдаа хөгжлийн банкны зээлийг асуудал шийдэгдчихнэ гэсэн юм. Гэтэл худалдагч тал 2*******21 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн байранд нэвтрэн ороод бараануудыг хураан эвдэж гэмтээгээд хохирол учруулаад худалдан авагч талд сэтгэл санааны болон эд хөрөнгийн асар их хохирол учруулаад байна.
Одоо манай зүгээс худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан үүссэн хохирлын төлбөр 24,992,293 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн энэ худалдах, худалдан авах гэрээний явцад манайх түрээсийн гэрээ хийсэн. 2*******19 оны 1******* дугаар сарын *******7-ны өдрөөс 2*******2******* оны 1******* дугаар сарын *******7-ны өдрийн хугацаанд хийгдсэн гэрээ юм. Энэ гэрээ болохоор сар болгон энэ байрыг зарагдтал буюу худалдан авагч талын банкнаас зээл гарах үе хүртэл хугацаанд 2,*********************,********************* төгрөгөөр тохирсон боловч яг бодит байдал дээр 2,5**************,********************* төгрөг өгөөрэй гэсний дагуу худалдан авагч тал маань 2,5**************,********************* төгрөгийг тогтмол төлж байсан. Гэрээний хугацаа 2*******2******* оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр дуусгавар болсон боловч нөгөө Худалдаа хөгжлийн банкны зээлийн асуудал хараахан шийдэгдээгүй байсан учраас худалдан авагч тал маань 11,12, *******1 дүгээр сард 2,5**************,********************* төгрөгөөр өгөөд 7,5**************,********************* төгрөг төлсөн байгаа юм. Тэгээд бид нар түрээсийн гэрээнд заасан хэмжээнээс гадна тогтмол 5**************,********************* төгрөгийг илүү төлж байсан учраас 2*******19 оны 1******* дугаар сарын *******7-ны өдрөөс 2*******2******* оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр хүртэл гээд нийт илүү төлсөн 6,*********************,********************* төгрөг, дээрээс нь түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш төлж байсан 7,5**************,********************* төгрөгийг нэхэмжилээд нийт 13,5**************,********************* төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Ингээд байрны урьдчилгаа төлбөр 3*******,9**************,********************* төгрөг, хохирол 24,992,293 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 13,5**************,********************* төгрөг гээд нийт 69,392,293 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү. Мөн худалдах, худалдан авах гэрээг бид нар хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байгаа учраас тухайн хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна.
Тооллогоор 86,*******38,15******* төгрөгийн эд хөрөнгө тоологдсон байна. Энэ тооллогыг яагаад хийх болсон бэ гэхээр Худалдаа хөгжлийн банкаар зээлээ судлуулахын тулд, тус банк эргэлтийн хөрөнгийг нь мэдэж авахын тулд тооллого хийлгүүлсэн байдаг. Энэ дээр 2*******21 оны *******1 дүгээр сарын барааны татан авалтаар 52,677,79******* төгрөгийн бараа материал татаж авсан байдаг. *******2 дугаар сард цагаан сар болох гэж байсан учраас 36,7*******5,19******* төгрөгийн татан авалт хийсэн байдаг. Ингээд 2*******21 оны *******1 дүгээр сарын кассын зарлагыг ebarimt-аар тооцож үзсэн чинь 73,191,48******* төгрөгийн зарлага гарсан байна. *******2 дугаар сарын зарлагыг бодоод үзтэл 42,8**************,13******* төгрөгийн зарлага гарсан байдаг. Ингээд тооцоод үзэхээр нийт яг энэ хүмүүсийг дэлгүүрийн тийшээ ороход үйл ажиллагаанд бол 59,429,54******* төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан. Энэ бараа бүтээгдэхүүнүүд бол 2*******21 оны *******2 дугаар сарын тооцоо юм. 2*******21 онд дэлгүүрт дур мэдэж орсноос хойш энэ хүмүүс хүний бараа материалыг дур мэдэж нааш цааш зөөсөн. Гэмтээсэн, үрэгдүүлсэн, зохисгүй хадгалсан учраас гэссэн, наалдсан гээд бүх холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгчихсөн. Ингээд Я.Сд Б.Э бараа материалуудаа авъя гэж хэлэхэд би өвчтэй байна. Тоолох боломжгүй байна гэсээр байгаад 2*******21 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тооллого хийсэн байдаг. 2*******21 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл тоолж авсан үлдэгдлээр 39,2**************,676 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тоолсон. Тэгэхээр яг бодит хохирлоор байхгүй байсан бараа юу байсан бэ гэхээр 2*******,228,848 төгрөгийн бараа огт байхгүй байсан. Энийг тооллогоор нотлохгүй, өөр юугаар нотлох юм бэ. Нийт 17 хоногийн хугацаанд яасан гэхээр оруулаагүй байгаа юм. Энэ чинь мөнгө шүү дээ. Хөдөөнөөс ирсэн нэг охин хамаг байдгаа бараад зээл тавиад юм хийх гээд байдаг. Ард нь 1******* хүний ам энэ хүнийг хараад байж байдаг. Гэтэл энэ бараа бүтээгдэхүүнүүд байдаггүй. Учраа мэдэхгүй баахан цагдаагаар яваад хугацаа алдсан. Гэрээтэй гэдгээ мэдэхгүй. Мөн 1,68*******,********************* төгрөгийн ээжийнх нь ээмэг, бөгж байсан. Касс нь доор байсан боловч байхгүй болчихсон байсан. Бэлэн кассын орлого буюу тухайн өдрийн 864,********************* төгрөгийн орлого бас байхгүй байсан. 2*******21 оны *******2 дугаар сарын 23-ны өдрийн орлого байсан гэсэн үг юм. Эд нар огт байдаггүй, энийг одоо яаж нотлох юм бэ. Нотлох боломжгүй байгаа юм. Ингээд үзэхээр энэ бүх зүйл маань нэмэгдээд мөн хайлж эвдэрсэн бараа бүтээгдэхүүн маань 2,219,445 төгрөг болж байгаа юм. Ингээд эдгээрийг бүгдийг нь бодоод үзэхээр 24,992,293 төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Дураараа орсон. Өөрсдөө авах гэтэл оруулахгүй байсан. Сая Я.С хэлэхдээ 24-ний өдрийг хүртэл бараа бүтээгдэхүүнийг маш сайн хадгалж сурсан гэж ярьж байна. Маш сайн хадгалж сурсан бол яагаад бараа бүтээгдэхүүн буюу зайрмагийг гэхэд хайрцагт хийгээд хаалганы хажууд тавьчихдаг юм бэ. Яагаад тэр хагас боловсруулсан бүтээгдэхүүн мах, шууд хүнсэнд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүдийг хоорондоо шамбааралдах байдлаар хадгалж байгаа юм бэ. Угаасаа, анхнаасаа Б.Эыг хохирооё гэсэн анхны шийдэл байсан юм шиг харагдаад байна. Дээрээс нь зээлийн барьцаанд байсан хөрөнгийг дөнгөж амьдралаа эхлүүлэх гэж байгаа энэ охины толгойг эргүүлээд гэрээ байгуулсан. Баахан хөөцөлдөөд зээлийн гэрээ байгуулаад банктайгаа учраа олох гээд хугацаа шаардагдах асуудал байсан. Ингээд байж байтал 3*******,*********************,********************* төгрөг нэмж өг гээд нэмж өгөхгүй бол юмаа буцааж авна гээд байдаг. Тэртэй, тэргүй Улсын дээд шүүх дээр байгаа юм чинь хурдан шийдэгдэхгүй гэдэг байдлаар хандаад ингээд энэ асуудал үүссэн байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрөө ажиллуулаагүй. Дараагийн хүнд түрээслэсэн байгаа. Дараагийн хохирогчийг та бэлдэж байгаа шүү дээ. Өмчлөгчөөр тогтоолгож, гэрээгээр учирсан хохирлын мөнгөө нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Я.Бын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Этай 2*******19 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хаппи таун хотхонд байрлах супермаркетийг худалдахаар аман тохироо хийсэн. Гэвч Э нь түрээсийн гэрээгээр ажиллаж байгаад банкны зээлэнд хамруулья гэсэн хүсэлт гаргаж 2*******19 оны 1*******-р сарын 23-нд 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаанд банкны зээл бүтэх нь гээд 2*******2******* оны *******5 дугаар сарын *******4-ний өдөр худалдах худалдан авах гэрээг хийсэн. Үүнээс өмнө худалдан авна гэх үедээ цувуулан 3*******,9 сая төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн байгаа. Б.Э 2*******2******* оны 6-р сарын *******4-ний өдөр үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан бол уг гэрээ дуусгавар болж өмчлөх эрх үүсэх байсан. Гэвч үлдэгдэл төлбөр 289,1**************,********************* төгрөгийг төлж чадаагүй учир түрээсийн гэрээ хэвээр үргэжилж байсан. 2*******2******* оны 12 сараас эхлэн авч чадах эсэхийг нь лавлаж хариу хүлээсэн. Б.Э түүний ээж Булгансайхан нар 2*******21 оны *******1-р сард худалдан авч чадахгүй гэдгээ хэлж, тодорхой хугацаа өгчихвөл бид өөр тийшээ нүүнэ гэж хэлсэн. Энэ хүсэлтийн дагуу бид өөр худалдан авагч хайж олсон. Зах зээлийн үнэ нэмэгдсэн учир бид 3*******,******* сая төгрөгөөр зарах үнээ нэмэгдүүлж зар тавьсан. Бид Эаас 2*******19 оны 9-р сарын *******5-нд анх орж ажиллуулснаас хойшхи түрээсийн төлбөрийг л авсан. 2-р сарын түрээсийн төлбөр болон тог цахилгааны мөнгө 1,*******73,********************* төгрөгийг авч чадаагүй байгаа. Уг өмч нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа, зээлийн маргаан нь Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа. Одоо өмчлөгч болох боломжгүй.
2*******21 оны 1-р сард дэлгүүрийг худалдан авч чадахгүй боллоо 7 хоногийн дотор суллаж өгнө гэсэн боловч боловч өгөөгүй тул бид аргагүй эрхэнд шинэ худалдан авагчаа оруулсан боловч одоо болтол маргаантай байгаа учир борлуулж чадахгүй ихээхэн хохирч байна. Бас түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.Эд бид бичгээр болон утсаар захидлаар удаа дараалан анхааруулсан бөгөөд Б.Э нь мэдсээр байж санаатайгаар үл тоомсорлон бидэнтэй ямар ч холбоо харилцаа үүсгэхгүй байсан учир бид аргагүйн эрхэнд зохих журмын дагуу өөрийн эзэмшлийн байранд орж бараа материалыг агуулахад хураан байршуулсан. Үүний дараа 17 хоноод Б.Эыг бараа авья гэхэд нь хүлээлгэн өгсөн. Бүх зүйл бичлэг болон зургаар баталгаажсан байгаа.
Өмчлөгчөөр тогтоолгоно гэдэг шаардлагаасаа уг нь өмнөх хурал дээр татгалзсан гэж ойлгосон. Тэгэхээр энэ хурал дээр өмчлөгчөөр тогтоолгох асуудал яригдахгүй гэж ойлгож байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд буюу 3*******,9**************,********************* төгрөг, 13,5**************,********************* төгрөг гээд байгаагийн хувьд Компанийн тухай хуулийн 9.3-д заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн хохирол гээд байгаа 24,992,293 төгрөгийн хувьд бараа бүтээгдэхүүнийг дураараа дур мэдэж идэж уусан гэж байгаа. Хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг идээд уучихав. Ямар бараа бүтээгдэхүүнийг ашиглан шамшигдуулсан юм бэ. Зориулалтын бус газар хурааснаас болж бараа бүтээгдэхүүн ихээр муудсан гэж байна. Ямар бараа бүтээгдэхүүн муудсан, яг хэдэн төгрөгийн бараа материал байсан юм. Хэдэн төгрөгийн барааг дутаасан гээд байгаа юм. Энэ нь өөрөө нотлогдохгүй байна. Анх барааг хурааж зөөхөөс өмнө 24,992,293 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан гэдгээ яаж нотлож байгаа юм бэ. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нотлогдохгүй байна. Үзлэг дээр сая 8,9 хүн харагдаж байх шиг байна. Энэ хүмүүсийг бүгдээрээ идэж уусан, бүгдээрээ эвдэж гэмтээсэн, муутгасан гэж үзэж байгаа юм уу. Ганцхан хариуцагч л гэмтээгээд зөөсөн гэж үзэж байгаа юм уу. Энэ олон хүний алийг нь гэх вэ. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө их ойлгомжгүй бөгөөд нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй гэж ярьж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй бол хариуцагч яаж нотлох юм бэ.
Ер нь бол Б.Э, түүний ээж нар бид нарт зээл гарахгүй юм байна, тийм учраас танайх өөрсдөө өөр хүн олоорой гэж бид нарт санал тавьсан. 12 сард тэгэж хэлсэн яриа бичлэг нь хүртэл надад байгаа. Тэгээд *******1 дүгээр сард би өөрөө ороод өөрөө ажиллуулъя гэдэг үүднээс н.Булгансайхан зэрэг хүмүүстэй хэд хэдэн удаа очсон. Тэр сая үзлэгээр камерын бичлэг рүү хараад байна гэсэн шүү дээ. Б.Эаа ороод ирээч, бид нар байна шүү гэдгийг л хэлээд байсан болохоос биш бид нар камер салгаад унтраах санаа байгаагүй. Б.Э, н.Булгансайхан нар нь яг үндсэндээ *******1 дүгээр сарын 2*******-ны өдөр дэлгүүрийг хүлээлгэж өгье гэсэн хүсэлтийг өөрсдөө тавьсан. Тэгээд авъя гэтэл 2 дугаар сар гаргаад цагаан сар болгоод өгье гэсэн. *******2 дугаар сарын 1*******-ны өдөр буюу яг тохиролцсон өдрөө ирэхэд өөрсдөө алга болчихсон байсан. Хоёрдугаарт 9,1*******-ны өдрүүдэд би ирэхэд бас цоожтой байсан. Ингээд би Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдээд гэрчтэйгээ, харуул хамгаалалтын хүмүүстэй хамт уг байрандаа зөвхөн цоожны голыг солиод цоожлоод буцаад явсан. Тэгэхэд Б.Э буцаагаад цоожны голыг солиод өөрөө орчихсон байсан. Бид нар өөрсдөө бараг нэг жил хүлээсэн. Нэг сар, хоёр сар хүлээгээд за Б.Э минь яг авна гэвэл хүлээе гэсэн хүсэлтийг зөндөө тавьсан. Гэтэл Б.Э өөрөө чамаас би авахгүй. Танай юмыг авахгүй гэж бараг доромжилсон өнгө аястай хэлсэн л дээ. Бид нар банканд, шүүхэд өр зээлтэй учраас мөн бид нар өөрсдөө ажиллуулж өр зээлээ төлөх шаардлагатай байсан учраас тэр хүмүүс манай мөнгийг өгөхгүй, цоожтой байлгаад байсан учраас аргагүйн эрхэнд авсан байгаа.
Ер нь бол худалдах, худалдан авах гэрээг хийхэд Б.Э нь анх урьдчилгаа гэж ярьж байгаа боловч Б.Э сар болгон 3*******,*********************,********************* төгрөг өгнө гэсэн зүгээр аман яриагаар тохирсон. Дараа нь 1******* дугаар сард энийг чинь өгч чадахгүй юм байна. Банкны зээл хөөцөлдөж байгаа. Та хоёр туслаад яриад хэлээд өгөөч гэсэн. Бид нар ч гэсэн Худалдаа хөгжлийн банканд өр зээлтэй байсан ч хүсэлт тавиад энэ хүн ингээд худалдан авахаар болсон. Туслаад дэмжээд өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл тухайн үед Б.Эын зээл Худалдаа хөгжлийн банкнаас гараагүй. Хамгийн анх 8,9,1******* дугаар сард цувуулж өгсөн мөнгө нь 3*******,9**************,********************* төгрөг нь дэлгүүрийн худалдан авахаар цувуулж өгч байсан мөнгө нь юм. Гэрээг Я.Б гэдэг хүн өөрөө иргэнээр хийгээгүй. Уг гэрээг С Х ХХК-ийг төлөөлөн хийсэн учир Б хариуцагч биш юм. Нэхэмжлэгч тал бол гэрээгээ хуулийн этгээдтэй байгуулсан. Энэ иргэний хэргийг бол иргэн Я.Б дээр үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэхдээ өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн ганц шаардлага байсан. Сүүлийн хохирол, мөнгө нэхээд байгаа дээр бол иргэний хэрэг үүсээгүй байгаа. Мөн хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн эвдэлсэн, идэж уусан, гэмтээсэн гэдэг нь нотлогдохгүй байна. 2*******21 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр түлхүүрээ хүлээлгэж авсан гэж байна. *******1 дүгээр сарын *******2-ны өдрийн тооллогын баримтыг үндэслээд дутсан гэдэг. Үүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд Б.Э өөрөө тухайн дэлгүүрийг эзэмшиж ашиглаж байсан. Тухайн дэлгүүрийг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа тэр дутсан бараа бүтээгдэхүүнээ өөрөө авч идээд уусан юм уу гэдгийг хэн ч нотлож чадахгүй. Нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа анх хэлэхдээ энэ зүйл нь нотлогдохгүй юм. Нотлогдохгүй болохоор 1*******,*********************,********************* төгрөг дээр эвлэрэх боломжтой гэдгээ өөрөө хэлсэн. Бодит хохирол биш зүгээр хохирол үүссэн. Тиймээс хариуцагч талаас нэхнэ гэж ярьж байна. Нэхэмжлэгч тал бол бодитой үнэн зүйл ярихгүй байна. Яагаад гэвэл нэг өмчлөгчөөр тогтоолгоё. Нэг бол өгсөн мөнгөө авъя гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага биш. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна. Хоёрдугаарт сая нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ 2,*********************,********************* төгрөг, 2,5**************,********************* төгрөг гэсэн гээд өөр өөр зөрүүтэй тайлбар хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч тал өөрөө үнэн зөв зүйл ярихгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй. Хариуцагч этгээдээ сонгож чадахгүй байна. Хохирлоо нотлож чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнөх шүүх хуралдаан дээр Б.Эаас 5,*******78,419 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Я.Бт холбогдуулан БЗД ******* дугаар хороо ******* хороолол хд ******* байр ******* тоот 61,54 м.квталбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд дугаар байр тоотод байрлах 6*******,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 78,346,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн энэ шаардлагаа багасгаж 69,392,293 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Я.Бт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 3*******,9**************,********************* төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 13,5**************,********************* төгрөг, хохирол 24,992,293 төгрөг буюу гэрээнээс учирсан хохиролд тооцон нийт 69,392,293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа 2*******2******* оны 5 дугаар сарын *******4-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон 2*******19 оны 1******* дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг тус тус үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч Б.Э нь С Х ХХК-тай 2*******19 оны 1******* дугаар 23-ны өдөр түрээсийн гэрээг байгуулан БЗД ******* дугаар хороо ******* хороолол хд ******* байр ******* тоот 61,54 м.квталбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүнсний дэлгүүрийн зориулалтаар 2*******19 оны 1******* дугаар сарын *******1-ний өдрөөс 2*******2******* оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сар бүрийн *******1-ний өдөр түрээсийн төлбөрт 2,*********************,********************* төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. Мөн Б.Э болон С Х ХХК-ийн хооронд 2*******2******* оны *******5 дугаар сарын *******4-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай №1633, 1634 дугаартай гэрээнүүд тус тус байгуулагдаж БЗД ******* дугаар хороо ******* хороолол хд ******* байр ******* тоот 61,54 м.квталбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр 162 тоотод байрлах 6*******,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 16*******,*********************,********************* төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
Дээрх гэрээнүүдэд гэрээний нэг тал болон С Х ХХК-ийг төлөөлөн захирал Я.Б гарын үсэг зуржээ. С Х ХХК нь 2**************5 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 1*******-р тал/
Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох БЗД ******* дугаар хороо ******* хороолол хд ******* байр ******* тоот 61,54 м.квталбайтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр 162 тоотод байрлах 6*******,81 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь тус тус С Х ХХК /рд:5*******31486/-ийн өмчлөлд бүртгэгдэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаарт бүртгэгдсэн байна /хх-ийн 9,11-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Эыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Огаас анх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “...худалдан худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 3*******,9**************,********************* төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргасан ба уг зээлийг олгох тухай шийдвэр гарах хүртэл хугацаанд төлөгдсөн 22,454,1************** төгрөг нийт 53,354,1************** төгрөгийг шилжүүлсэн, одоо худалдаа хөгжлийн банкнаас 179,*********************,********************* төгрөгийн зээл олгох тухай шийдвэр гарсан тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай...” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн хэргийг тус шүүхэд хариуцагч Я.Бын оршин суугаа хаягийн дагуу харьяалах шүүхэд шилжүүлэн 2*******21 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1*******1/ШЗ2*******21/1126******* дугаартай шүүгчийн захирамж гарсан байна.
Уг ажиллагаанаас хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2*******21 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлэн хариуцагч Я.Баас худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн 3*******,9**************,********************* төгрөгийг, 2*******2******* оны *******5 дугаар сарын *******4-ний өдрөөс 2*******21 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр хүртэл сар бүр тогтмол шилжүүлсэн 2,5**************,********************* төгрөг буюу нийт 22,454,1************** төгрөгийг дээрх 3*******,9**************,********************* төгрөгийн хамт 53,354,1************** төгрөгийг гаргуулах, мөн 2*******21 оны *******2-р сарын 24-ний өдөр дэлгүүрт дур мэдэн орж эвдэж сүйтгэн муутгаж дутагдуулсан барааны үнэ 24,992,293 төгрөгийг хохиролд тооцон нийт 78,346,393 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. /хх-ийн 86-87-р тал/
Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгон, гэрээний үүрэгт 69,392,293 төгрөгийг гаргуулна гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 8,954,393 төгрөгөөр багасгаж байна.
Хариуцагч Я.Б, түүний төлөөлөгч өмгөөлөгч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...худалдах худалдан авах гэрээ Сутайнхишиг ХХК-тай байгуулагдсан. ...гэрээний дагуу төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй..., ... өөрсдөө худалдан авах боломжгүйгээ хэлсэн тул хугацаа олгосны дараа дэлгүүрт орсон..., ...дараагийн хүнд худалдах гэтэл гарахгүй байгаа..., ...уг үл хөдлөх эд хөрөнгө банкны барьцаанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хураагдсан байгаа..., ...нэхэмжлэгч түрээсийн төлбөр, урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө эргүүлж нэхэмжлэх эрхгүй..., ...тэр хэмжээний бараа бүтээгдэхүүн байсан болохоо нотолж чадахгүй байгаа учир төлөхгүй...” гэх тайлбарыг гарган маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар, бичмэл баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна уу эсхүл гэрээний үүргээс татгалзаж байна уу гэдэг нь тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө тодорхойлон, баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ байдлыг тодруулснаар гэрээний үүргийг биелэлтийг шаардах эсхүл харилцан өгсөн авсанаа буцаах, гэрээнээс учирсан хохирол зардлыг шаардах нэхэмжлэгчийн эрх тодорхойлогдохоор байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох гэх шаардлагыг, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 3*******,9**************,********************* төгрөгийг, түрээсийн төлбөрт төлсөн төлбөр, гэрээнээс учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байгаа нь нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардсан агуулгатай шаардлагыг, гэрээнээс татгалзан татгалзан өгсөн авснаа буцаах агуулгатай шаардлагыг хамтад нь гаргаж байгаа гэж үзэхээр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан байна. Худалдах худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд харилцан бие биенээсээ гэрээний үүрэг шаардах эрхтэй байна. Худалдах худалдан авах гэрээ нэхэмжлэгч Б.Э болон С Х ХХК-ийн хооронд байгуулагдсан байна. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчаар Я.Быг тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Сутайнхишиг ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг иргэн Я.Б хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнх нь эрхийг зөрсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй, түүний сонгож авсан этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог. Нэхэмжлэгч хариуцагчаас Я.Быг тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч оролцуулах, хариуцагчийг солих тухай хүсэлтийг гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг солих эрхгүй юм. Түүнчлэн хариуцагч Я.Б нь С Х ХХК-ийн захирал буюу хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн боловч нэхэмжлэгч Сутайнхишиг ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон нэрлэн заагаагүй тул тухайн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагч Я.Баас шаардах, уг этгээд иргэний журмаар хариуцан арилгах үүрэггүй байна гэж үзэн энэ үндэслэлээр Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Харин нэхэмжлэгч Б.Э нь Сутайнхишиг ХХК-д холбогдуулан түүнтэй байгуулсан үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах, гэрээнээс татгалзах, учирсан хохирол, зардлыг гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй болохыг дурдаж байна.
Хариуцагч нь 2*******21 оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан түрээсийн төлбөрт 2,5**************,********************* төгрөг, татварын өр 2,578,419 төгрөг, нийт 5,*******78,419 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаас хэлэлцэж эхлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,*******84,682 /1,757,95*******+326732/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,2*******5 төгрөгөөс 48,1*******2 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 48,1*******2 төгрөгийг гаргуулан хариуцагч Я.Бт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Я.Бт холбогдох Б.Эын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, 69,392,293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагын 8,954,1************** төгрөгнөөс, хариуцагч Я.Бын 5,*******78,419 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,*******84,682 /1,757,95*******+326732/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,2*******5 төгрөгөөс 48,1*******2 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 48,1*******2 төгрөгийг гаргуулан хариуцагч Я.Бт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН