Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/03047

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Сургуулийн ткб-ын  тоотод оршин суух, Х овогт Ц.Х/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Хустай  дугаар гудамж  тоотод оршин суух, З овогт Я.Д/-д холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 18 гэрчилгээний дугаартай газарт Я.Д гэр барьж газар чөлөөлж өгөхгүй, Дүүргийн газрын албанаас шаардах хуудас болон утсаар ярихад утсаа таслах болон шаардах хуудас хүлээж авахгүй байгаа тул миний газрыг чөлөөлж өгөх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

Би 2*******21 оны 8 дугаар сард уг газрыг худалдаж авсан. Би сарын өмнө очиход хүн амьдардаггүй дан гэр байдаг байсан. Гэрчилгээгээ гаргаж авснаас хойш газраа чөлөөлөхийг удаа дараа хэлсэн боловч огт чөлөөлж өгөхгүй байсан тул албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Я.Д нь тухайн хорооны хэсгийн ахлагчийн ажлыг маш олон жил хийсэн гэж ярьж байсан. Тэр үедээ уг газрыг өөрийн байсан бол хөөцөлдөөд авах боломжтой байсан, өөрт нь одоо амьдарч байгаа хаягт байрлах газраас нь өөр дахиад газар байдаг гэж хорооны хүмүүс хэлж байсан. Энэ хүн уг газартай ямар ч хамааралгүй хүн юм. Хүний бичиг баримт судлалгүйгээр хамаагүй газар гэр бариад явдаг гэж харагдаж байгаа. Уг газрыг миний бие хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд М гэж хүний нэр дээр байсныг авсан. Энэ хүний нэр дээр урьд нь 2**************8 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарч эзэмшиж байсан. Д гуайг хайж их цаг алдсан. Тэгээд энэ хүнтэй ярилцсан боловч ойлголцохгүй байсан тул шүүхэд хандсан. Энэ хүн зүгээр нэг хувийн компаниар уг газрын кадастрын зургийг гаргуулж авчихаад миний газар гээд байгааг ойлгохгүй байна. Уг кадастрын зургаар эзэмшил, өмчлөлдөө бүртгүүлэн шилжүүлэн авсан гэж болохгүй. 2*******19 онд уг газрыг би аваад дугуй зоосон боловч авч хаяад, хашааны шон зоохоор мөн авч хаясан байсан. Миний эзэмшлийн газрын яг арын хашаа нь энэ хүний хамааралтай газар гэж хэлж байсан. Ж.М 2**************9 онд эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2*******21 оны *******9 дүгээр сарын *******6-ны өдөр би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэв.

 

Хариуцагч Я.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 7-р гудамж 12а тоотод оршин суудаг, би дээрх газар дээр 2**************7 оноос хойш амьдарч байна. Тус газарт би өөрийн төрсөн болоод ач зээ нарын хамт амьдардаг. Миний охин У хорих газарт хоригдож байгаад гарч ирсэн мөн энэ охин маань 4 хүүхэдтэй хүү Б нарын газар юм. Дээрх Хт өгсөн гэх газрыг би өөрийн нэр дээр газраа авахаар материал бүрдүүлж өгөх үед миний газрыг шилжүүлж авсан байна. Би газраа чөлөөлж өгөхгүй, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө. Газрын гэрчилгээг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхээр хэрэг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү. Баримт материал авч ирж өгнө. Энэ Х нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан ба гэр эзэнгүй байх хойгуур эмнэлэгт байх хойгуур хулгайгаар надад мэдэгдэхгүйгээр Х С гэх газрын албаны ажилтан нар нь хамт ингэж олон газар гаргаж авдаг юм байна лээ.

Би өөрийнхөө охин С.У, хүү У.Б нарын нэр дээр кадастын зураг гаргаж аваад газрын албанд хандахад намайг газрын албаны байцаагч хөөж гаргасан. Би өөрөө олон хүүхэдтэй, өвчтэй хүүхдээ харж асардаг учир орж гарч бичиг баримт хөөцөлдөж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. С.У, У.Б нар нь хорих ангид ял эдэлж байгаад гарч ирсэн. Энэ хүүхдүүдээ л газартай болгочихьё гэж бодож байсан юм. Энэ хүүхдүүдийн газар учир чөлөөлж өгөхгүй. Манайх уг газар дээр 14 жил болж байгаа, нэг ч хүн манай газар гэж ирээгүй. Би дүүргийн газрын алба болон засаг даргад хандахад намайг хүлээж авдаггүй. Шүүхэд хандах гэхэд чадахгүй байгаа. Энэ хүмүүс хүний газрыг луйвардаж авсан учир чөлөөлж өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Я.Дд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Я.Дгийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 4************** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон Э-22*******1*******29975 дугаарт бүртгүүлсэн Газар эзэмших эрхийн *********************175567 дугаартай гэрчилгээг үндэслэсэн байна.

Ц.Хт Дүүргийн засаг даргын 2*******21 оны *******8 дугаар сарын *******3-ны өдрийн А/474 тоот шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн -р хороо, Баруун салаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 4************** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2*******21 оны 9 дүгээр сарын *******6-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн э-22 дугаарт бүртгэн Газар эзэмших эрхийн ********************* дугаартай гэрчилгээг олгосон байна.

Тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2*******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17/2913 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн “газар баталгаажилтын хувийн хэрэг” материалд авагдсан баримтаар Ц.Х нь Ж.Мтай 2*******21 оны 6 дугаар сарын *******3-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан Сонгинохайрхан дүүргийн -р хороо, Баруун салаа хаягт байрлах, зуслангийн зориулалттай, 4************** м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож, улмаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газрын албанд хандан хүсэлтээ гаргаж шилжүүлэн бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. Уг маргаан бүхий газрыг Тулгат овогт Жамсранжавын М нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2**************6 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38******* дугаартай шийдвэрийн үндэслэн нэгж талбарын 18 дугаарт бүртгэж, 15 жилийн хугацаатай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг 2**************9 оны *******7 дугаар сарын 15-ны өдөр олгож байжээ.

 

Хариуцагч уг газрыг өөрийн эзэмшлийн газар тул чөлөөлж өгөхгүй, өөрийн төрүүлсэн охин С.У, түүний хүү У.Б нарын эзэмшилд байдаг гэх тайлбарыг гарган тэдний иргэний үнэмлэхний хуулбар, “Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийн хүлээлгэн өгсөн акт” гэх баримтуудыг шүүхэд ирүүлдэг. Эдгээр баримтаар хариуцагч Я.Д, түүний хүүхдүүд болох С.У, У.Б нар нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэлтэй газрын эзэмшигч, өмчлөгч болох нь тогтоогдохгүй, газрын нэгж талбарын дугаар болон эргэлтийн цэгийг бэхэлсэн дугаар зөрүүтэй байна. Түүнчлэн хариуцагч Я.Д нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, өөрийн өмчлөлийн Монгол гэрийг уг газарт барьсан байгаа тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна. Мөн уг газарт 2**************7 оноос хойш эзэмшиж, амьдарч байгаа гэсэн тайлбарыг гаргадаг боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн газрын албанд ажилтай н.С нь миний өргөдөл хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч Ц.Х миний газрыг өөрийн нэр дээр эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар газрын албанд болон холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь нотлогдохгүй байна.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байх ба хариуцагч зохих зөвшөөрлийн дагуу уг газрыг эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь Ж.Мас гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн 1*******6.4-т “энэ хуулийн 1*******6.2, 1*******6.3 нь хууль ёсны эзэмшигчид нэрэг адил хамаарна” гэж заасан ба нэхэмжлэгч Ц.Х нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 4************** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон Э-22 дугаарт бүртгүүлсэн Газар эзэмших эрхийн *********************175567 дугаартай гэрчилгээгээр уг газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Я.Дгийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

 Хэрэв хариуцагч Я.Д нь уг газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд иргэн Ц.Х нь хууль бусаар маргаан бүхий газрыг эзэмшил өмчлөлдөө авсан гэж үзвэл холбогдох баримтаа цуглуулан холбогдох байгууллага албан тушаалтанд гомдлоо гарган шийдвэрлүүлэх, улмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 4************** м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч Я.Дд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******,2************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7*******,2************** төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1, 1*******6.4-д заасныг баримтлан  Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салаа хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 4************** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон Э-22 дугаарт бүртгүүлсэн, газар эзэмших эрхийн *********************175567 дугаартай гэрчилгээ бүхий Ц.Хын эзэмшлийн газрыг хариуцагч Я.Дгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******,2************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Дгээс 7*******,2************** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хт  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12******* дугаар зүйлийн 12*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.НЯМСҮРЭН