Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 14

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, иргэдийн төлөөлөгч С.*******, улсын яллагч Д.*******, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 201613000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай боловч одоогоор ******* сумын *******багийн хэсгийн тоотод оршин суудаг, 2015 онд Монгол улсын шилдэг уяач Өргөмжлөлөөр шагнагдаж байсан, урьд Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 117 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Завхан аймгийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01 тоот шүүгчийн захирамжаар 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 14 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогтой гийн *******, Регистрийн дугаар //

 

Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.4 дэх хэсэгт заасан буюу бусдын олон тооны малыг давтан болон машин ашиглаж хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.*******ийг 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн , ******* сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б., Ц., Х., Ц., Х нарын 8 тэмээг хулгайлж 1.900.000 төгрөгийн, 2007 оны 09 дүгээр сарын 25, 26-ны орчим Завхан аймгийн сумын багийн нутаг Талын толгой гэдэг газраас Б.ын 48 тооны адууг хулгайлж 8.200.000 төгрөгийн, 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.ы 39 тооны адууг хулгайлж 5.930.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 16.030.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн сумын багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.гийн 30 тооны, Д.ын 2 тооны адууг хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.ын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 1.*******0.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд хохирогч Т.ын 48 тооны адууг хулгайлсан гэх 201213000249 дугаартай хэрэг тусгаарлагдсан бөгөөд улсын яллагч шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Д.*******ийг 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн , ******* сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б., Ц., Х., Ц., Х нарын 8 тэмээг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол, 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.ы 39 тооны адууг хулгайлж 5.930.000 төгрөгийн хохирол, 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн сумын багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.гийн 30 тооны, Д.ын 2 тооны адууг хулгайлж 8.350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.ын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 1.*******0.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллаж байна.  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* “Би 8 тооны тэмээ, сумын ын 2 тооны адуу, бусад 30 тооны адууг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохион байгуулалттайгаар надад хэрэг тохож байна” гэж мэдүүлжээ.

Гэвч шүүгдэгч Д.*******ийн  2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн , ******* сумын залгаа нутаг Бэрхийн ухаа гэдэг газраас Б., Ц., Х., Ц., Х нарын 8 тэмээг хулгайлсан нь

Хохирогч Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2007 оны 9 дүгээр сарын 5-нд би тэмээндээ явахад манай тэмээ , ******* сумын залгаа Бэрхийн-Ухаа гэх газар байсан юм. Гэтэл хоёр хоногийн дараа тэмээндээ явтал алга болчихсон байсан тул араас нь ,, ******* сумдын нутгаар хайгаад олоогүй. Дараа нь сумын Айраг нуурын хажуугаас манай тэмээтэй цуг алга болсон гэдэг айлын цагаан тэмээ хөл нь доголсон буцаад нутаг руугаа явж байна гэж дуулаад Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Завхан аймгийн ,,,,,,, сумдын нутгаар явж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумд очиж тэмдэглүүлээд ирсэн....тэгээд байж байтал манай тэмээтэй цуг алга болсон 3 тэмээний эзэн Зэвэг гуай тэмээгээ суманд байна би үзээд ирлээ гэж хэл өгүүлсэн байсан...тэгээд явж чадалгүй хэд хоноод суманд иртэл Цэцэн- Уул сумын гэдэг хүн сумын иргэн гэдэг хүнд өрөндөө өгсөн байна гэж сонссон...мөр хөөхөд хөтөлгөө морьтой хүн баруун хойш нь чигтээ бөөнд нь туусан мөр үлдсэн байсан...алга болсон 9-н тэмээний нэг нь удалгүй хөл нь бэртсэн байдалтай буцаж ирээд 8 тэмээ сураггүй байснаас 6 тэмээг нь сумаас олж авсан.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2007 оны 9 дүгээр сарын 5-ны үед сумын нутаг Бэрхийн Ухаа гэдэг газар байсан 3 тэмээгээ алдсан юм. Манай 3 тэмээтэй хамт Х гэдэг хүний 1 тэмээ хамт алга болсон байсан...манай 3 тэмээ 1 ингэ, 2 ат байсан...тэгээд гэдэг манай хүргэн 2 cap гаруй хугацаанд эрж хайж сумаас олсон тэгээд ******* суманд хүнд захиж үлдээгээд хавар Зэвгээ гэдэг хүн тууж ирсэн...би хоёр атаа олж авсан, ингэн тэмээгээ олж авч чадаагүй. 2 атны нэг нь хөлөө гэмтээсэн байдалтай буцаж ирсэн. ...ингэ нь суманд нядлуулсан байсан. гэж хүн хулгайлж аваад сумын “умс” гэдэг хүнд өгснийг нь олж авсан. Тэр гэдэг нь 2 ингэ нядалсан гэсэн , гэж хоёр нөхөр хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг болон дээрх мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч -Б., Ц., Х. нарын мэдүүлэг,

Гэрч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2007 оны 06 сараас эхлэн *******ийн мал дээр Завхан аймгийн ******* сумын 4-р багийн нутаг “Шap шувуутын товгор” гэж газар малыг нь хардаг байсан. Энэ хугацаанд би гэрээрээ ирж очин голдуу *******ийн гэрээр байсан...Би сумын гэж хүнд 8 тооны тэмээ хүргэж өгсөн. ******* тэр тэмээг гэж хүнд өгөх ёстой юм чи хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгсөн. Тэр тэмээг хэн хаанаас авч ирснийг мэдэхгүй. Би 2-3 хоног гэрээрээ оччихоод *******ийнд ирэхэд гэрийнх нь гадаа тэр тэмээнүүд байсан. 2 ингэ бусад нь атан тэмээ байсан...би тэр тэмээг ******* сумын Шар шувуутын товгор гэж газраас тууж сумаар дайрч сум орж сумын төвд гэж хүнд хүлээлгэн өгсөн...*******ийнх тэр үед өөрийн гэсэн тэмээгүй байсан...” мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн түүний 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн сумын багийн нутаг Их хайрханы ар гэдэг газраас Д.гийн 30 тооны, Д.ын 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь

Хохирогч Д.гийн “2009 оны 11 сарын дундуур өөрийн эзэмшлийн онгин тамгатай адууг Их хайрханы араас алдсан...Цэцэн-уул сумын улаан гэдэг “...манай адууг харж байсан буюу бубуу адууг чинь хулгайлж авсан байна, хохиролд нь үүнийг ав гэж 2 тооны хурдан үрээ өгсөн...одоо нэхэмжлэх зүйл байхгүй...Хохирол өгөхдөө ******* нь бубууг битгий цагдаад барьж өгөөч гэж хэлж байсан. ...Би ын алдсан 2 морийг мэднэ. Хондон/цавьдар/ зүсмийн 9 тоо тамгатай морь, нөгөө нь шар хээр зүсмийн 9 тоо тамгатай морьд алдагдсан...” гэсэн мэдүүлэг,

Б.ын “...2009 оны 11 сарын дундуур ******* ах 10 азарга адуу хурааж бор хярд оруулна үүнийг туугаад яв гэж /0/ онгин тамгатай халиун азаргатай адууг туугаад яваач би араас чинь очиж авна гэж хэлсэн. ... ахын захьсан онгин тамгатай 30-аад тооны адууг туугаад Бор хярд оруулаад орхисон. ...Манайд ирэхдээ халиун азрагатай адууг хулгайн адуу шүү хүнд хэлж болохгүй гэж хэлчхээд явсан. хоёр хүн амьтны мал маллаж байсан. ... ахын өвөлжөөнд аваачаад нядалсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Ю.ын “...2009 оны 11 сард нэг өдөр бид хоёр гийнд хонож байсан. Тэгтэл шөнө улаан буюу ******* ирсэн. Өглөө нь , бид гурав гарсан. Гарахад гийн унаж яваа хоёр морь байсан. Нэг нь хар нөгөөх нь хүрэн цавьдар буюу хондон морь байсан. Уг хондон морь 9 тоо тамгатай байсан. ...Тэгээд адуундаа явж байхад халиун азрагатай нэг алагтай манай тэр хавийн биш огт үзээгүй 30-аад адуу байсан. ...сүүлд нь сонсоход тууж Бор хярд ахад хүргэж өгсөн сурагтай  байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.гийн “...2009 оны 11 сард нэг шөнө , хоёр манайд хонож байсан. Шөнө үүрээр ******* ирээд намайг гадаа 2 морь байгаа чөдөрлөчих гэхээр нь гартал нилээн цан цохисон хар морь бас хүрэн хондон зүстэй 2 морь байсан. Өглөө болж , хоёр явахаар гарахад би энэ хоёртай явъя гээд гарсан...пургон машинтай эхнэртэйгээ хүнсээ төхөөрөөд явж байна гээд ирсэн...чи итгэл даахуу гэхээр нь болох байх гэхэд би Цагаанхайрхан, Шилүүстэй чиглэлээс халиун азаргатай адуу хөөж ирсэн, Нартын урд руу байгаа, тэр адууг Бор хяр руу туугаад хүргээд өг гэсэн. Тэгье гэж хэлээд гэртээ ороод эхнэртээ хэлсэн чинь чанга чанга дуугараад байж байхад ах орж ирээд юу болоод байна гэхээр нь би эхнэр явуулахгүй гээд байна гэтэл ах тэгвэл хэрэггүй, алсаас харж байгаарай гэсэн...Сүүлд нь Бор хярд хүргэж өгөөд Төмбүүшийн өвөлжөөнд аваачсан гэж сонссон...Зүүн гуяндаа 9 тоо тамгатай бүдүүн морь байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.ийн “...Тэр үед бид хоёр гийнд хонож байсан юм. Тэгсэн шөнө ******* ах гийнд орж ирсэн. ...бид нар босоод гарахад ах бид хоёртой хамт гарч ирсэн юм. ах 2 морьтой ирсэн байсан. Тэр хоёр морь нь хар зүсмийн нөгөө нь хүрэн цавьдар/хондон/ зүсмийн морь байсан. ах хүрэн хондон морио унаад хар морио үлдээгээд бид хоёртой хамт явсан. ... ахын унаж явсан хондон морины тамгыг харахад 9 тоо тамга лав дарагдсан байсан. ... ахтай тааралдсан өдөр адуундаа явж байхад Нарт гэдэг газар руу дурандахад халиун азрагатай 30 орчим тооны адуу орж ирж харагдсан. Дараа нь нараас сонсоход ахын тууж ирсэн адуу байсныг Бор хяр руу ахад хүргэж өгсөн гэж сонсогдсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Энэ үйлдлүүдтэй холбоотой хохирогч, гэрчүүдээс байцаалт авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.******* дээрх хүмүүсийг өөртэй нь өс хонзон болон тааламжгүй харилцаа байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул тэднийг худал мэдүүлсэн гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Д.******* 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ын 30 тооны адууг авснаа хүлээн зөвшөөрнө. Тэмээг бүгдийг хүлээн зөвшөөрнө.” гэж мэдүүлж байсан бөгөөд энэ мэдүүлэг дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 8 тэмээ, 30 адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг түүнийг яллах үндэслэл болголоо. 

Мөн Д.******* нь 2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Согоотын улаан хад гэдэг газраас Ө.ы 39 тооны адууг хулгайлсан нь

Хохирогч Ө.ы “...2007 оны 9 сарын 27-ноос 28-ны шөнө би өөрийнхөө 39 тооны адууг Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг Согоотын Улаан хад гэдэг газраас хулгайл алдсан...би Завхан аймгийн ******* сумын гийн ******* гэдэг хүнээс 39 тооны адууныхаа хохирлыг авсан. Нийт 6 тооны хурдан адуунууд авсан...гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлгээр болон бусад нотлох баримтуудаар,

2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Багануур багийн нутаг Тоором гэх газраас иргэн Ц.ын 2 тооны үхрийг авто машин ашиглан хулгайлсан болох нь

Хохирогч Ц.ын “...Би 2016 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Багануур багийн Тоором гэх газраас буюу өөрийн намаржаан дээрээс зөв талын чих араасаа ухам имтэй 2 тооны соёолон насны эр үхрээ хулгайд алдсан...тэр үед манай намаржааны бууцан дээр дан дугуйтай хойд талдаа хаалгатай байж болохоор машины мөр үлдсэн байсан. тухайн автомашины мөрийг сөргүүлж хөөгөөд явсан чинь ******* сумын Энхээ гэдэг айлын гадаа очсон. Тэр айлаас энэ ямар машин хэзээ ирсэн бэ гэхэд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө улаан буюу ******* бикаб маркийн автомашинтай ирээд явсан гэсэн...2 үхэр алдсаны дараа 1 дүгээр сарын 21-ний үед ******* манайд шөнө ирээд найз нь танай үхрийг танилгүй аваад явсан байна. Чи найздаа тус болоод манай үхэрнүүд буцаад ирсэн гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан. Миний 2 үхрийг нядалсан гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.ын “...******* цагаан сарын шинийн 8 буюу 2 дугаар сарын 16-ны  өглөө манайд орж ирж надтай уулзаад би 2 үхэр хулгайлсан юм одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Та цагдаа дээр очоод тэр хоёр үхрийг би хулгайлсан юм, хулгай хийхдээ гэдэг хүүхэдтэй явсан гээд хэлчих гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би 4 хүүхэдтэй хүн хулгай хийсэн гээд хэлчихвэл асуудалд орно, би хариуцлага хүлээж чадахгүй гэсэн чинь ******* гуйгаад та надад нэг удаа тус болчих, би бусад асуудлыг нь хариуцна очоод байцаалт өг гэсэн. ******* өөрөөр шахаж дарамталсан зүйл байхгүй. ******* надад тэр 2 үхрийг сумын Их хайрханы наад талаас айлын бууцан дээрээс хулгайлсан гэж хэлээрэй, цагаан хошуутай, хар халтар үхэр авсан гэж хэлээрэй, замдаа Сайрын дөрөлж даваад явж байхад 1 үхэр нь гээгдсэн, халтар үхрийг нь баазад гэдэг хүнд өгсөн гэж хэлээрэй гэсэн. Тухайн үед ******* манайд ганцаараа ирээд машин дотор хоёулхнаа уулзсан өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч П.******* дээрх хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

            Яллах дүгнэлтэд хохирогч Ө., Д., Д. нарын адууны хохирлыг тооцохдоо Ө.ы 39 тооны адууны хохирлын дүнг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр томилогдсон шинжээчийн үнэлгээгээр 5.930.000 төгрөгөөр, хохирогч Д., Д. нарын 32 тооны адууны хохирлын дүнг 2011 оны 05 дугаар сарын 07-ны өдөр томилогдсон шинжээч(сумын үнийн комисс)-ийн үнэлгээгээр 8.350.000 төгрөгөөр тооцсон нь үндэсгүй болжээ.

Хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэх үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр  2015 оны 10 дугаар сарын 08-нд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Дээрх шинжээчийн үнэлгээгээр хохирогч Ө.ы 39 тооны адууны хохирлын дүн 5.810.000 төгрөгөөр, хохирогч Д., Д. нарын 32 тооны адууны хохирлын дүн 5.835.000/энэ дүнд даага 1-ийг 120.000 төгрөгөөр тооцсон/ төгрөгөөр тогтоогдсон байна.

Хохирогч Д.гийн 30 тооны адуунд даага байгаагүй, 1 унага байсан нь тогтоогддог бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн даага 120.000 төгрөгийн, унага 80.000 төгрөгийн үнэлгээтэй байсныг тогтоосон байх тул Д., Д. нарын 32 тооны адууны хохирлын дүнг 5.795.000 төгрөгөөр тооцох үндэстэй.

Шүүгдэгч Д.*******ийн 2007 оны 09 дүгээр сараас 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн хэргийн улмаас бусдад учирсан хохирлын нийт хэмжээ 13.505.000(1.900.000₮+5.810.000₮+5.795.000₮) төгрөг  буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход их хэмжээний хохирол бөгөөд уг гэмт хэргүүдийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдлүүдийн хохирлын хэмжээг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тодорхойлох ёстой бөгөөд хамгийн сүүлийн үйлдлийн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход нийт хохирлын хэмжээ 14.905.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол болж байна.

Иймд улсын яллагч шүүх хуралдааны үед Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллаж байгаа нь зөв бөгөөд ийнхүү зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэстэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, харилцан бие биенээ нотолсон, шүүгдэгчийн үйлдлүүдтэй хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр болон бусдын 2 үхрийг авто машин ашиглан хулгайлж 14.905.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ийн бусдын 2 үхрийг хулгайлахдаа ашигласан Mazda Porceed маркийн улсын дугаартай авто машиныг хурааж улсын орлого болгох ёстой ч  уг авто машин нь иргэн Д.гийн эзэмшлийн машин болох нь тогтоогдож байх тул машин үнэ 14.000.000/ арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

            Тогтоолын машины үнийг гаргуулж улсын орлого болгох тухай заалтыг бүрэн биелэгдтэл шүүгдэгч Д.*******ийн өмчлөлийн 3500 м2 хэмжээтэй газрын битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж Д.гийн эзэмшлийн Mazda Porceed маркийн улсын дугаартай авто машины битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.гийн адууны хохирол бүрэн төлөгдсөн байх тул В./уг адуунаас бор унага В.т өгөгдсөн/-ийн 1 тооны морины битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин Д.*******ийн хэргээс тусгаарлагдсан хохирогч Т.ын 48 тооны адууг хулгайлсан гэх хэрэг цаашид шалгагдах үндэстэй учир энэ хэрэгтэй холбогдуулан битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Х.гийн эзэмшлийн авто машин, З.гийн 1 адууны битүүмжлэлийг хэвээр үлдээх, шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг албадан ирүүлэхэд тухайн үеийн Тахарын албанаас гарсан 503.900 төгрөг/шүүхийн зардал/-ийг гаргуулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Прокурорын газраас Д.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. овогт гийн *******ийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр болон бусдын 2 үхрийг авто машин ашиглан хулгайлж 14.905.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 122/нэг зуун хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

6. Шүүгдэгч П.*******т өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ болох 14.000.000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг албадан ирүүлэхэд тухайн үеийн Тахарын албанаас гарсан 503.900 төгрөг/шүүхийн зардал/-ийг гаргуулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй орхисугай.

9. Шүүгдэгч Д.*******оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай Газел маркийн авто машины 0*******2352 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******ийн өмчлөлийн Завхан аймаг ******* сум *******баг хэсэг тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний 3500 м2 талбайтай газрын битүүмжлэлийг энэ тогтоолын 10 дугаар заалтын биелэлт хангагдтал хэвээр үргэлжлүүлж, Д.гийн эзэмшлийн Mazda Porceed маркийн улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, В.ийн хүрэн халзан морийг битүүмжилсэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,                                      Х.гийн эзэмшлийн улсын дугаартай маркийн авто машиныг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, З.гийн эзэмшлийн зөв гуяндаа сартай чандмань, давхар нар саран тамгатай бүдүүн морь 1-ийг битүүмжилсэн  2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД  Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ