| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0196/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
2024 09 03 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Сын Нд холбогдох эрүүгийн 2435000880189 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 5 дугаар сарын 15-нд Увс аймгийн ............... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхай, машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Э.....” ХХК-д техник хариуцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн ........ сумын 4-р багийн ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Сын Н (РД:........................).
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулсан суудлын 12 автомашины гадна талын нийт 23 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 1’754’000 (нэг сая долоон зуун тавин дөрвөн мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулсан суудлын 12 автомашины гадна талын нийт 23 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 7-17 дахь тал),
Хохирогч Ж.Лгийн машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 18-20 дахь тал),
Хохирогч Х.Өгийн машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 21-23 дахь тал),
Толинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 24-25 дахь тал),
Хохирогч Ж.Бд 2 ширхэг толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 26 дахь тал),
Хохирогч Д.Лд 2 ширхэг толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 27 дахь тал),
Хохирогч М.Уд 2 ширхэг толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 28 дахь тал),
Хохирогч Х.Өт 2 ширхэг толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 29 дэх тал),
Хохирогч Б.Ат 2 ширхэг толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 30 дахь тал),
Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 46 дахь тал),
Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 49 дэх тал),
Хохирогч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 52 дахь тал),
Хохирогч Ж.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 55, 57 дахь тал),
Хохирогч Х.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 60, 62 дахь тал),
Хохирогч Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 65, 67 дахь тал),
Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 70 дахь тал),
Хохирогч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 73 дахь тал),
Хохирогч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 76 дахь тал),
Хохирогч Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 79 дэх тал),
Хохирогч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 82 дахь тал),
Хохирогч М.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 85 дахь тал),
Гэрч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 89 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 114 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 93 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 101 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 108 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 109 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 109 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 117 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 111 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 125 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 115 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 133 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 116 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 141 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 112 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 149 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 110 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 157 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 113 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 165 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 107 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 173 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 181 дэх тал),
Шүүгдэгч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 229 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 114 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 93 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Л.Эн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 106 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 101 дэх тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Б.Агийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 108 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 109 дэх тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Х.Өгийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 109 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 117 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Ж.Бийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 111 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 125 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Д.Огийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 115 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар “Lexus RX450” загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн талын хос хавтсан толины зах зээлийн үнэлгээг 484,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 133 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Д.Лгийн зөвшөөрөлгүйгээр авсан “Lexus RX450” загварын автомашины шилэн толь 484,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 116 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар “Subaru Forester” загварын 2008 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн шилэн хос толины зах зээлийн үнэлгээг 220,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 141 дэх тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Н.Цгийн зөвшөөрөлгүйгээр авсан “Subaru Forester” загварын автомашины шилэн толь 220,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 112 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 149 дэх тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Ж.Лгийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 110 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 157 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч М.Уын зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 113 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 165 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Б.Дийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 107 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-20 загварын тээврийн хэрэгслийн шилэн толины зах зээлийн үнэ үнэлгээ 110,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 173 дахь тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч К.Аийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 110,000 төгрөгийн үнэтэй,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 117 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар Приус-30 загварын тээврийн хэрэгслийн баруун талын толины зах зээлийн үнэ үнэлгээ 60,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 181 дэх тал)-ээр шүүгдэгч С.Нгийн хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүйгээр авсан “Приус-20” загварын автомашины шилэн толь 60,000 төгрөгийн үнэтэй болох нь тус тус тогтоогдож байна.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулсан хохирогч Б.Д, Л.Э, Ж.Л, Х.Ө, Д.О, Б.А, Ж.Б, М.У, К.А нарын “Приус 20” загварын 9 автомашины 18 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч хохирогч тус бүрт 110,000 төгрөг буюу нийт 990,000 төгрөг,
- Хохирогч Д.Лгийн “Lexus RX450” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын хос хавтсан 2 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч хохирогч Д.Лд 484,000 төгрөг,
-Хохирогч Н.Цгийн “Subaru Forester” загварын 2008 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн шилэн хос 2 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч хохирогч Н.Цэндсүрэнд 220,000 төгрөг,
- Мөн хохирогч Ц.Б “Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун талын 1 ширхэг толийг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч хохирогч К.Ад 60,000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 12 автомашины 23 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч нийт 1’754’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч С.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.Нг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Л нь мөрдөн байцаалтын шатанд “Миний машины толийг буцааж төлж хохирлыг минь барагдуулсан тул гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 215 дахь тал), Хохирогч М.У нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 216 дахь тал), Хохирогч К.А нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдол саналгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 217 дахь тал), Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдолгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 218 дахь тал), Хохирогч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд “Хохирол барагдуулсан тул гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 219 дэх тал), Хохирогч Н.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 220 дахь тал), Хохирогч Д.Л нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдолгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 221 дэх тал), Хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 222 дахь тал), Хохирогч Б.А нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 223 дахь тал), Хохирогч Х.Ө нь мөрдөн байцаалтын шатанд “Ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 224 дэх тал), Хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд “Миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 225 дахь тал), Хохирогч Л.Э нь мөрдөн байцаалтын шатанд “Ямар нэгэн гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 226 дахь тал)-г тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн I-р хавтасны 204 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Нгийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр тус тус тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон ёсоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Прокурор нь шүүгдэгчтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож ирүүлсэн боловч шүүгдэгч нь сургуульд сурдаггүй, нөхцөл байдлыг харгалзан үзээд сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Нд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Нгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг тээврийн хэрэгслийн толийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Сын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Н тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгийн гэмт хэрэг үйлдэж олсон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 ширхэг тээврийн хэрэгслийн толийг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ