Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/653

 

2024              06           26                                     2024/ШЦТ/653          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Х /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г

**** овогт Б.А холбогдох эрүүгийн 2209000000971 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/905 дугаар магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ***** аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, *****ХХК-д импорт хариуцсан менежер ажилтай гэх, ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ****** дүүрэг, 10 дугаар хороо, ***** 15 дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б.А, /РД:****** /.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **  ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Canon EOS 5D mark4 маркийн мэргэжлийн зургийн камер, Canon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерны линз, Canon 70-200  ММ  E/2.8 IS III  мэргэжлийн линз, турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ань Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг*****ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Canon EOS 5D mark4 маркийн мэргэжлийн зургийн камер, Canon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерны линз, Canon 70-200  ММ  E/2.8 IS III  мэргэжлийн линз, турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч А.Х н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Манай "***" ХХК нь 2020 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах явуулдаг байсан. Б.Ань 2020 оны 02 дугаар сард манай компанид захирлын туслахаар ажилд ороод 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажил албан тушаалд томилогдон ажиллах болсон. Тухай үед манай компанийн захирлаар Д.Ө д ажиллаж байсан юм..... 2020 оны 12 дугаар сард Б.Аажлыг шалгахад "Сanon EOS 5D" маркийн мэргэжлийн гэрэл зургийн камер, Canon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Сапоп 70- 200 ММ Е/2.8 IS мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлийг хувьдаа авч ашиглаж, зарж үрэгдүүлсэн байсан. Энэ бүхнийг өөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлж байсан....... Оффис камер цоож бол манай хуучин оффис буюу Сүхбаатар дүүргийн 1-р хороо Централ паркийн 12 давхарт байхад байсан. Ингээд нүүх болоод тус оффис камер цоожийг миний бие Б.А өгч "шинэ оффист энэ угаасаа таарахгүй, үүнийг цааш зараад мөнгийг нь авчраарай" гээд өгсөн. Гэтэл тэр хугацаанаас хойш мөнгийг нь эргүүлж өгөөгүй алга болсон.... ... Турбо дент майханы хувьд тус майхан тухайн үеийн захирал Өнөболдын грашид байдаг байсан. Тус майхныг Б.Ань агуулахад хийх гэж авч яваад аваад явсан байсан. Сүүлд ч түүнээс Турбо дент майханыг авсан уу чи гэж асуухад Б.Ань тиймээ би авсан гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Х  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн "... Манай*****ХХК-нь 2020 онд Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ паркын 12 давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд манай байгууллагад үйл ажиллагаа хариуцсан менежер хийдэг байсан А гээд залуу нь байгууллагын өмч болох ***** **  улсын дугаартай автомашинтай явж байгаад мөргөлдөөд автомашинд хохирол учруулсан байсан, тэгээд тухайн хүний ар гэрээс хүн дуудаж уулзахад хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд тухайн автомашины хохирлыг барагдуулж өгнө гээд манай захирлын нэр дээр өргөдөл бичиж өгч байсан, тэгээд энэ асуудалтай холбоотой тухайн хүний ажлыг шалгаж үзэхэд өөрийн ашиглаж байсан байгууллагын эд зүйлүүдийг алга болгосон хэнд өгсөн нь тодорхойгүй болгосон байсан, тэгээд өөрөө олж ирж өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй ажлаасаа гараад алга болчхоод байгаа тэгээд байгууллагын эд хөрөнгө хувьдаа завшсан байна гээд цагдаад хандаж байна...... Манай компани нэр дээр байсан тухайн хүнд хариуцуулж өгсөн ашиглаж байсан Сапоп EOS 5D mark4 загварын мэргэжлийн камер 1 ширхэг 9,368,600 төгрөгийн үнэлгээтэй, Сапоп24/70 F/2.8 II usm мэргэжлийн линз 6.657.300, canon 70-200 MM F/2.8 IS III мэргэжлийн линз 7.891.500, Турбо дент майхан 1.800.000, оффис камер цоож 1.000.000, бэлэн мөнгөний өр 1.250.000, Дээрээс нь манай байгууллагын соната 7 маркын автомашиныг унаж яваад зам тээврийн осол гаргаад автомашиныг янзалж өгөөгүй бөгөөд тухайн үед автомашин нь 12 сая төгрөгний үнэлгээтэй байсан бөгөөд манайхаас тухайн автомашиныг янзлуулахгүй хувь хүнд 4-5 орчим сая төгрөгөнд бодоод зарсан тэрний зөрүү төлбөр болох мөнгөний хохирол учирсан байгаа нийт бол 30 гаруй сая төгрөгний хохирол учирсан байгаа........ Тухайн залуу нь манай байгууллагад 2020 оны 06 сард намайг ажилд ороход ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 сарын 07-ний шөнө байгууллагын автомашинтай явж байгаад осол гаргаад өргөдөл бичиж өгөөд автомашин засуулна гэж явж байгаад он гараад ажилдаа ирэхээ болиод холбоо барихаа болиод явсан байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Д**** ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Т-н 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №СБ1-22-1053 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг ойлгож хүлээн зөвшөөрч байна........ Би "** " ХХК-нд 2020 оны 02 дугаар сард захирлын туслахаар ажилд ороод 2020 оны 06 дугаар сард үйл ажиллагаа хариуцсан менежерээр томилогдон ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын "Canon EOS 5D маркийн мэргэжлийн гэрэл зургийн камер, Сапоп 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Сапon 70-200 MM E/2.8 IS мэргэжлийн линз зэргийг авч хувьдаа ашигласан нь үнэн......... Харин Турбо дент майхан, оффис камер цоожийг тус тус аваагүй. Тубо дент байхыг бол огт мэдэхгүй. Захирлын туслах байхдаа захирлын бүх зүйлийг хийдэг байсан. Тухайн үед захирлын хүүхдүүдийг зөөдөг, гэрт нь очиж тусалдаг, гэрийнх нь юмыг хийдэг байсан. Энэ үед би захирлын гэрт нь очиж грашнаас нь хэрэгтэй хэрэггүй юмнуудыг өөр граш руу зөөж байхад турбо дент майхныг намайг авсан гэж үзээд байгаа юм. Тухайн үед бол майхан байсан. Өөр бусад юмнуудтай нь хамт Кинг таурын 1 давхрын грашид нь юмнууд зөөхөд майхныг хамт зөөж оруулсан. 2020 оны 11 дүгээр сард захирал тус майхнаа хэрэглэх гэсэн алга болсон байна, чи авсан уу гэж асууж байсан. 2021 оны 02 сарын сүүлээр оффис камер, цахилгаан цоож зэрэг эд зүйлсийг нийлүүлж цаасан хайрцагт хийгээд захирлын таньдаг цахилгааны инженер хүнд захирлын хэлснээр хүргэж өгсөн. Би бол тэр майхан, камер цоожийг мэдэхгүй, аваагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

*** банкны 12051**** дугаартай Б, А гэх нэртэй дансны хуулга /хх-ийн 53-116 дугаар хуудас/,

 

***  ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Ө-н 2020 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн Т/01-010 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А ийг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 7,914,000 төгрөгний хохирол учруулсан байна гэж үзэв.

Шүүхээс хохиролын хэмжээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний ****  ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн СБ1-24-127 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, хохиролын хэмжээг дээрх байдлаар тогтоох нь зүйтэй байна.

Уг шинжээчийн дүгнэлтэд эд зүйлсийг үнэлэхдээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр буюу гэмт хэрэг төгссөн цаг хугацааны үнэлгээгээр үнэлсэн нь хохирлын хэмжээг бодитой тогтоожээ гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Б.Ааас 7,914,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х-д олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г*** овогт Б. А-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 6.500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.А-аас 7.914.000 /долоон сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС