Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/03407

 

 

 

 

 

 

 

         2021 оны өдөр

      12 сар       17  р                             184/ШШ2021/03407

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД:/. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, *******ага наран  дугаар гудамж,  тоот

Хариуцагч:******* /РД: /. Хаяг: ******* аймаг, ******* сум  дугаар баг, Зүүн дэнж  дүгээр гудамж,  тоот

Хариуцагч: ******* аймгийн Ц сумын Е*******С /РД: /. Хаяг: ******* аймаг *******, Талын хайрхан  дугаар баг өөрийн байр

Гэм хорын хохиролд 1,508,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, иргэдийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал  нар оролцов.                 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний охин 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ангийн хүүхэд *******.*******д ар нуруу руугаа хүчтэй тийрч өшиглүүлсний улмаас гэмтэл авч улмаар ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* аймгийн прокурорын газрын 11 дүгээр тогтоолоор *******.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар -г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, насанд хүрээгүй хохирогч нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 572 дугаартай дүгнэлтээр -н биед хүзүү, бүсэлхийн зөөлөн эдийн няцраг гэмтлүүд тогтоогдсон. Тус гэмтлийн улмаас дүрс оношилгоо 360,000 төгрөг, нурууны зураг 288,000 төгрөг, рентген зураг 30,000 төгрөг, эм тарианд 173,820 төгрөг, физик эмчилгээ 210,000 төгрөг, бариа засал 190,000 төгрөг, түлш шатахуунд 217,480 төгрөг нийт 1,508,700 төгрөгийн хохирол учирсан.

 

Уг хэрэг сургуулийн орчинд гарсан, сургуулийн захиргаа, багш нар  хяналт тавих, сурагчдыг зохион байгуулах үүрэгтэй тул сургуулийг хамтран хариуцагчаар татсан юм. Иймд хариуцагч нараас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 1,508,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Ё.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү *******.******* 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр биеийн тамирын хичээл орж дуусаад ангидаа 1 хүүхдийн хамт ороод ширээндээ сууж байтал -ийн суудаг ширээн дээр н.******* гэдэг хүүхэд гарч цонх онгойлгосон. Гэтэл н.*******-тэй маргалдаж араас нь хөөж гүйж байхдаа миний толгойны араас хүчтэй тохойлдсон бөгөөд толгой маш их манарч өвдсөн. *******и г яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд юун сүртэй юм гээд нуруу руу ахиад алгадаад цаашаа явсан. *******и араас нь ном шидсэн бөгөөд ном түүний наана унасан. Номоо авах гээд тонгойтол нуруу руу ахин цохисон. Тэгээд би чи яаж байгаа юм гэтэл өөдөөс дахин цохих гээд дайраад байхаар нь 2 гарыг нь бариад цааш түлхтэл цааш харсан би араас нь хөлөөрөө жийсэн. 2 гараа газар тулаад тонгойгоод босон ширээ түшээд зогссон. Гаднаас н.Э багш орж ирэн -тай ярилцаад намайг өвчин намдаах эмэнд явуулсан. Эмэнд яваад ирэх үед -г эгч нь аваад явсан байсан. *******ид хоёрын дунд урд өмнө нь ямар нэг өс хонзон байхгүй гэсэн мэдүүлгийг хүү *******.******* сум болон аймгийн байцаагчид өгсөн байдаг. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг миний бие 2 удаа уншихад урд нь нуруундаа бэртэж байсан гадны нөлөөллөөс нуруунд зөөлөн эдийн гэмтэл гэж байсан. Миний бие эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. *******-тэй яриад гарсан хохирлыг цувуулж өгнө гэхэд бөөнөөр нь авна гээд намайг шүүхэд өгсөн байна. *******и түүнд 100,000 төгрөг өгсөн юм. Миний тогтсон ажилгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: , *******.******* нарын хувийн таарамжгүй харилцаатай холбоотой асуудал 2020 оны 10 дугаар сард болсон. Хичээл 40 минут орж, 2 хичээлийн дунд 5 минутын завсарлагаа байдаг. Хичээл хоорондын 5 минутын завсарлагаа буюу биеийн тамирын хичээлээс орж ирээд, дараагийн хичээлдээ бэлдэх хугацаа байдаг. Энэ хугацаанд сургуулиас ямар нэгэн багш байсан эсэх асуудал яригдахгүй. Нэг хичээл нь завсарлаж, дараагийн хичээлд бэлдэж ангидаа өнгөрүүлэх 5 минутын хугацаанд болсон байсан. Аль аль нь 9 дүгээр ангийн хүүхдүүд байсан бөгөөд манай сургуульд төрөл бүрийн судалгаа авагддаг, анхаарал татсан сурагчийн судалгаанд ороогүй байгаа. Ангийн багш нар зөрчилтэй хүүхдүүдийг эвлэрүүлэх, муудалцахаас сэргийлэх үүрэгтэй байдаг. Анги удирдсан багшийн тайлбараар 2 хүүхэд  өмнө нь хоорондоо зөрчил гаргаж байгаагүй гэсэн. Сургууль дээр болсон гэдэг үндэслэлээр манай сургуулиас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хичээл орж байхад болсон асуудал байсан бол багш байсан эсэх асуудлыг ярина. *******иеийн тамирын хичээлээс орж ирээд, завсарлагаанаар болсон. Хичээл орсон багш гарах, дараагийн багш зөрж орох хугацаанд болсон. *******и 9 дүгээр сард 2 хүүхдийн эцгийг эвлэрүүлэх талаар уулзахаар холбогдоход, ******* уулзах боломжгүй гэсэн, Ё.******* Т аймгийн шүүхийн шийдвэр гарсан, өөр ярих зүйл байхгүй гэсэн.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сургууль дээр байх 5 минутын хугацаанд юу ч болох эрсдэлтэй, сургуулиас ямар нэгэн анхаарал тавьдаггүй юм байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Ё.******* болон Т аймгийн Ц сумын Е*******С-д холбогдуулан эрүүл  мэндэд учирсан гэм хорын хохирол 1,508,700  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Т аймгийн Ц сумын Е*******С-н 9 дүгээр ангийн сурагч /нэхэмжлэгч *******-н  охин/-ийг нэг ангид сурдаг *******.******* /хариуцагч Ё.*******-н хүү/ нь хувийн таарамжгүй харилцааны  улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай тогтоол, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын тухайд талууд маргахгүй байна.

Тогтоолоос үзэхэд *******.*******-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, насанд хүрээгүй хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн охин -н эрүүл мэндэд гэм хор учруулсан насанд хүрээгүй иргэн *******.*******-н эцгээс уг гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.2, 24.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 503.2 дахь хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах, мөн 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгахаар зохицуулсан.

Хариуцагч Ё.*******-н хүү *******.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр буюу хэрэг үйлдэх үедээ 13 нас 10 сартай байсан, мөн тухайн хэрэг нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байх тул Ц сумын Е*******С-г хамтран хариуцуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.

Хариуцагч Ё.******* гэм буруугийн тухайд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 100,000 төгрөг төлсөн, энэхүү төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тухайд маргаагүй, хариуцагч Ц сумын Е*******С-н захирал нь хичээлийн завсарлагаанаар болсон асуудал, тухайн үед багш, сургуулийн захиргаанаас хяналт тавих боломжгүй байдаг тул хариуцахгүй гэж маргасан.

Хариуцагч Ц сумын Е*******С-н захирлын дээр дурдсан тайлбар үндэслэлгүй, хуульд зааснаар эрх зүйн зарим чадамжтай буюу 7-14 насны иргэн сургуулийн шууд хяналт дор /анги танхимд/ байхдаа бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан байна.

Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо охин -н эрүүл мэндэд хохирол учирсан, биеийг нь эмчлүүлэхээр эмчийн жорын дагуу авч уусан эм, тариа, эмчилгээ, оношилгооны төлбөрт 1,266,220 төгрөг, шатахууны зардал 242,480 төгрөг нийт 1,508,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 зүйлийн 506.1 дэх хэсгүүдэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байх, арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг мөн адил нөхөн төлөхөөр тус тус заасан байна. 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдал, талуудын гаргасан тайлбар, нэхэмжлэгчээс зардлаа нотлохоор гаргаж өгсөн эмийн бүтээгдэхүүн болон шатахуун худалдан авсан баримт, үзлэг оношилгоо, эмчилгээний төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн хохирлын хэмжээг 1,387,460 төгрөгөөр тооцож, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 121,240 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзэв. /хх-ийн 12-47/

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч нарт хамтран хариуцуулахаар гаргасан, хариуцагч нэг бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэн тэнцүү хэмжээгээр хариуцуулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд -ийн гэмтэл авсан цаг хугацаанд хамаарах, шаардлага хангасан баримтууд байх бөгөөд шатахуунд зарцуулсан 242,480 төгрөгийн зардлыг тал хувиар бууруулж тогтоосон болно.

Учир нь хэдийгээр шатахууны зардал гарсан нь тодорхой боловч нэхэмжлэгчийн шатахуун авсан гэх баримт бүрийг хүүхдийг эмнэлэгт үзүүлэх, оношилгоо эмчилгээ хийлгэхэд зарцуулсан зардал гэх боломжгүй юм.   

Хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч Ц сумын Е*******С хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т аймгийн Ц сумын Е*******С, хариуцагч Ё.*******  нараас 1,387,460 /нэг сая гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 121,240 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,090  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 41,949 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.*******АТСҮХ

                        ШҮҮГЧИД                                                          Л.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     Д.УРАНЗУЛ