Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0867/з |
Дугаар | 431 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 431
“Б” ХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0375 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалтай, “Б” ХК-ний нэхэмжлэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Б” ХК-ний гүйцэтгэх захирал Ш.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0375 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Б угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 тоот “Б угсралтын ажлыг түр зогсоох тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Б” ХК-ний гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 02-07-135/1055 тоот улсын байцаагчийн дүгнэлт, 02-07-135/308 тоот акт гаргаж “Б” ХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ын хойд талд хууль журмын дагуу зохих зөвшөөрөл авч барьж байгаа 16 давхар бизнес хөгжлийн төвийн барилгыг түр зогсоох шийдвэр гаргасан.
Манай компани дээрх актыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Энэ барилгыг манайх өөрийн өмчлөлийн хуучин Ба буулган, хүчин төгөлдөр газрын гэрээ, гэрчилгээнд заагдсан газар дээрээ зохих зөвшөөрөл, батлагдсан зураг төсөл, НИТХ-аас батласан 28/13 тоот тогтоол болон Архитектур төлөвлөлтийн даалгавар (АТД), барилгын ажил явуулах зөвшөөрлийн дагуу барьж байсан юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 128/Ш2017/0375 дугаар шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн “ажлыг түр зогсоох акт”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Энэ шийдвэр нь бодит байдалд нийцсэн маргаан бүхий акт, манай нэхэмжлэлийн үйл баримтыг зөв дүгнэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэр болсон гэж үзэж байгаа юм.
Гэтэл хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж манай компанийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалыг хянуулах үндэслэл нь:
Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг зөв хэрэглэх зохицуулалтыг үл хэрэгсэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д хамаарах хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнд:
1. Шүүхийн магадлал нь өөр орон зайнд (газар талбайд) хамаарах, өөр харилцааг зохицуулсан хуулийг маргаж байгаа асуудалд шууд хамаатуулан ач холбогдол өгсөн байна. Талуудын маргаж буй асуудлыг нарийвчлан зохицуулж байгаа Хот сууринг дахин хөгжүүлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэх ёстой байтал өөр харилцааг зохицуулсан Хот байгуулалтын тухай хуулийг үндэслэн магадлал гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм.
Хот сууринг дахин хөгжүүлэх тухай (ХСДХТХ гэх) хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ....хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот суурин газрын Бжсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй Б байгууламжийг буулган шинээр барих,... дахин ...төлөвлөн Бжуулах харилцааг зохицуулна”, мөн энэ хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлж хуулийн 3.1-д “хот суурин газрын Бжсан хэсэг, Б байгууламжийг буулган шинээр Бжуулахад ...өмчийн төрөл хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ” гэж маш тодорхой хуульчилсанг давж заалдах шатны шүүх авч үзсэнгүй.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль нь илүү тодорхой харилцаа болох “...хуучин барилгыг буулгаж дахин Бжуулах илүү нарийвчилсан хууль тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ...” гэсэн заалтыг мөрдөж тусгайлан зохицуулсан хууль болох ХСДТХТ хуулийг анхан шатны шүүх баримтлан шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна.
Гэтэл магадлалыг гаргахдаа “шинэ чөлөөтэй газар талбайд хот суурин шинээр барьж байгуулах харилцааг зохицуулдаг Хот байгуулалтын хуулийн заалтыг Хот сууринг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулсан дахин Бжуулалтын харилцаанд хамаатуулан төсөөтэй харилцаа мэтээр үзэж НМХГ-ын байцаагчдын тавьсан актын хуулийн үндэслэлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, илүү тодорхой харилцааг зохицуулсан хуулийг ямар үндэслэлээр хэрэглээгүй нь тодорхойгүй байна.
2. Маргааныг шийдвэрлэхдээ ХСДТХТ хууль, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БХБ-ийн сайдын тушаалаар батлан 2016 оноос мөрдүүлж байгаа “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг улсын байцаагчид акт гаргахдаа мөрдлөг болгоогүйг давж заалдах шатны шүүх тогтоогоогүй, гагцхүү актыг зөвтгөх үүднээс хуулийн шууд хамааралгүй заалтуудыг түүвэрлэн авч шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүх ажиллагааны үндсэн зарчмуудаа баримтлаагүй байгааг гэрчилнэ.
Хот байгуулалтын хууль нь Бжаагүй сул чөлөөт талбайд шинээр хот байгуулах ерөнхий харилцааг зохицуулахаар хуульчилсан байдаг. Шүүх илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх ёстой байсан. Хот байгуулалтын хууль нь маргаж буй асуудалд шууд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан маргаж буй асуудалд хамааралгүй харилцааг зохицуулдаг хуулийн ерөнхий дүгнэлт заалтыг үндэслэн Нийслэлийн МХГ-ын улсын байцаагчдын тавьсан актын хууль зүйн үндэслэлд буруу дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүх Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж улсын байцаагчдын актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулах ёстой байсан гэж үзэж байгаа юм.
Хоёр. “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын” 3.6-д “...Б барих талбайг сонгож ИТХ-д өргөн барьж шийдвэрлүүлнэ” гэсний дагуу НИТХ-аас 28/13 тоот тогтоол гарсан, мөн журмын 5.3-д “Засаг дарга нь ... улсын бүртгэл, статистикийн газар, хэлтэс болон газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллагад төсөл хэрэгжиж дуусах хуртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох...” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болох газрын гэрээ, гэрчилгээг өөрчлөхгүй байх зохицуулалт мөрдөгдөж байна.
Гэтэл шүүхийн магадлалд хүчин төгөлдөр байгаа газрын гэрчилгээг Б нь баригдаагүй байхад өөрчлүүлэх ёстой гэсэн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасан. Манай Б дөнгөж баригдаж байгаа тул үл хөдлөх хөрөнгө бий болоогүй, уг газар талбайд анх олгогдсон зориулалтын дагуу тэнд барилгын үйлдвэрлэл явагдаж байна.
Шинээр Б баригдаж, улсын комиссийн акт гарсныг үндэслэн уг газар талбайн хуучин гэрчилгээг шинэчилдэг тогтсон практик нийтлэг үйлчилж байгааг шүүх хэрэгсээгүй.
Тэгээд ч үйлдвэрлэлийн зориулалттай талбайд одоо барилгын үйлдвэрлэл явагдаж байгаа тул хуучин гэрчилгээний зориулалтыг хэвээр байлгахаас өөр аргагүйг шүүх судлан тогтоож бодитой дүгнэлт хийх ёстой байсан. Иймд хуулийн тодорхой зохицуулалтыг хэрэглээгүй гэсэн зөрчил үүсч байна.
Гурав. Шүүхийн магадлалд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчиж гаргасан Нийслэлийн МХГ-ын байцаагчдын актыг зөвтгөж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шууд хамааралгүй 5.2.2-дахь заалтаар зөрчсөн үйлдлийг зөвтгөн тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй, логик алдаатай байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Хяналт шалгалтыг зөвхөн хууль эрх зүйн актыг дагаж мөрдөхөөр ..., гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр заасан байдаг. Мөн хуулийн 10.12.1-д “Шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторын буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэснийг зөрчиж, шинжилгээ хийлгүй үзэмжээрээ акт тавьсан, түүнчлэн маргаан бүхий акт гаргахдаа хяналт шалгалтыг гүйцэтгэх журмаа ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх тогтоогоогүй, асуудалд хийсвэрээр хандсан.
Энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хууль буруу хэрэглэж, тухайн асуудалд шууд хамааралтай хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, ингэснээр акт тавьсан байцаагчдын хууль бус үйлдлийг шүүх хамгаалан хайцаалсан явдал гэж үзэж байна.
Дөрөв. “Хот байгуулалтын хууль, Хот сууринг дахин хөгжүүлэх хууль, Газрын тухай хууль болон Газрын кадастрын тухай хуулиар тусгайлсан хяналт шалгалт хийж шийдвэрлэх эрхийг Мэргэжлийн хяналтын байгууллага байцаагчид олгоогүй байдгийг давж заалдах шатанд хянаагүй, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.
Маргаж буй энэ асуудлыг шалган шийдвэрлэх эрхийг гагцхүү Газрын харилцаа, геодез зураг зүйн газар, Аймаг нийслэлийн Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газар, Кадастрын хяналтын хэлтэс, дахин төлөвлөлтийн хяналтын хороодод дээрх хуулиудаар тусгайлан олгосон байдаг.
Гэтэл эдгээр байгууллагуудад хуулиар олгосон чиг үүрэг, эрхэнд халдаж, гуравдагч этгээдийн захиалгаар хөндлөнгийн этгээд болох НМХГ-ын байцаагчид хяналт хийж акт тавьж барилгыг зогсоож ихээхэн хохирол учруулсан.
Хууль буруу хэрэглэж, эрхгүй мөртлөө бусдын эрх, чиг үүрэгт халдан захиалгаар байцаагчийн акт гаргасны зэрэгцээ акт тавихдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын нийтлэг журмыг ч ноцтой зөрчсөнийг давж заалдах шатанд авч үзээгүй.
Тухайлбал: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах; мөн хуулийн 10.12.1-д хяналт шалгалтыг хийхдээ холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах бөгөөд, шаардлагатай гэж үзсэн асуудлыг магадлах зорилгоор лабораторын буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэж журамласан байдаг. Гэтэл эдгээр заалтыг огт мөрдөөгүй байгааг шүүх хууль зүйн үүднээс үнэн зөв үнэлээгүй орхисон.
Гэтэл НТХГ-ын байцаагч Хашчимэг, Батцэнгэл нар нь акт дүгнэлт гаргахын өмнө шинжээч томилж асуудлыг нягтлаагүй, өөрсдөө ч үзэж шалгаагүй байж хуулийн заалтуудыг үл хэрэгсэн акт гаргасан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “Т л” ХХК-ийн хүсэлтийг тэргүүн ээлжинд тавьж тэдэнд манай Бас болж ямар хор, хохирол юу учирсан, энэ нь үнэн байдалтай хэрхэн нийцэж байгааг тогтоогоогүй мөртлөө гомдол гаргагчийн ам мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн байна.
Энэ тоо, хэмжээнүүд нь ЧД-ийн ИХАШ-ээс хийлгэсэн Кадастрын шинжээчдийн хэмжилтээс (хэрэгт авагдсан) болон НЕТГ-ын баталсан АТД-т заасан хэмжээнээс 90 м2, олгосон газрын кадастрын хэмжээнээс 108 м2-аар бага байгааг үзэж шалгаагүй, Б дээр хийгдсэн геодезийн хэмжилтийн шинжилгээгээр тогтоосноос зөрүүтэй буруу тоо хэмжээ байгаа нь энэ акт алдаатай гарсныг нотолж байхад давж заалдах шатны шүүх авч үзсэнгүй.
Мөн манай компаний барилгын зөвшөөрөл баримт бичиг ёс журмынхаа дагуу байгааг нотолсон мөртлөө зөвшөөрөлгүй Б барьж эхэлсэн мэтээр гүтгэсэнийг давж заалдах шатны шүүх “үнэн гэж” хийсвэрээр дүгнэсэн зэрэг нь магадлал бүхэлдээ нэг талыг барьж хууль зөрчсөнийг харуулж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Х, Т.Б нар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 172 дугаар байр, “Т л” ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын урд талд баригдаж буй “Б корпораци” ХК-ийн 16 давхар Бд хяналт шалгалт хийж, улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 дугаар актаар “...газрын зориулалт зөрчсөн”, “... олгогдсон газрын 70 хувиас илүүд Барилгажсан”, “... архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөн”, “... цутгалтын ажил гүйцэтгэхдээ /хөрш зэргэлдээ бусдын/ барилгын дээврийн хормойг эвдсэн” гэх зөрчлүүд тогтоон, “зөрчлийг арилгах хүртэл” Б угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, маргаан бүхий газарт 756 м.кв газрыг нэхэмжлэгч “Б корпораци” ХК-нд “үйлдвэрлэлийн” зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газар дээр “Б корпораци” ХК-ийн 2 давхар Б байсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/1142 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 505 м.кв газрыг гуравдагч этгээд “Т л” ХХК-нд “орон сууц, үйлчилгээний зориулалтаар” эзэмшүүлсэн, уг газар дээр “Т л” ХХК-ийн 2 давхар барилга байршиж байгаа, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрууд нь хил залгаа хоорондоо давхцалгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
“Б корпораци” ХК-иас эзэмшил газартаа байгаа хуучин барилгыг буулгаж, 756 м.кв газрын “...666 м.кв талбайд нь 18м х 37м хэмжээтэй, 16 давхар /зоорьтой/ контор, үйлчилгээний барилга барих”-аар төлөвлөснийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 695 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар баталсан, уг архтектур, төлөвлөлтийн даалгаварт уг барилга нь “консолгүй төлөвлөгдсөн боловч, барилгын эх зураг боловсруулах шатанд барилгын гадна галын шат нэмж төлөвлөх шаардлагаар барилгын босоо чиглэлд галын шатыг барилгын багана, дам нуруутай холбох зорилгоор” консол гаргасан, барилгын хойд тал руу гарсан консолийн дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ гуравдагч этгээд “Т л” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар барилгын “дээврийн хормойн нэг хэсгийг 20-25 см сөхөж” нэвтэрсэн нь тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгох/”-оор, 34 дүгээр зүйлийн 34.6.2-т “... газар эзэмших зориулалт.../-ыг гэрээнд тусгах/”-аар, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “/газар эзэмшигч/ гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших”-ээр, 35.3.1-д “/газар эзэмшигч/ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ...зөрчсөн /нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох/-оор, Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1-д газар эзэмшүүлэгч болон эрх бүхий этгээдээс “...эдэлбэр газрын зориулалт ... зөрчиж ... /хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглох/”-оор тус тус зааснаас үзэхэд, газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх захирамж болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах, эрх бүхий этгээд нь газрыг зориулалтын дагуу ашиглуулах үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд нэхэмжлэгч “Б корпораци” ХК-нд нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар “үйлдвэрлэлийн зориулалт”-аар 756 м.кв газрыг олгосон, эрх бүхий этгээдээс газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй байхад өөр зориулалтаар буюу “контор, үйлчилгээний зориулалттай барилга барих”-аар төлөвлөж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, уг үйл ажиллагааг Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1-д заасныг зөрчсөн “зөрчил” гэж үзсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Анхан шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй, “... /уг/ нутаг дэвсгэр нь орон сууц, олон нийтийн бүсэд хамаарах /тул/ ... тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу, шүүхийн шийдвэр “хууль ёсны байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбатын “... “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын ... 5.3-д “Засаг дарга нь ... улсын бүртгэл, статистикийн газар, хэлтэс болон газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллагад төсөл хэрэгжиж дуусах хуртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох...” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болох газрын гэрээ, гэрчилгээг өөрчлөхгүй байх зохицуулалт мөрдөгдөж байхад ... шүүх ... хүчин төгөлдөр байгаа газрын гэрчилгээг барилга нь баригдаагүй байхад өөрчлүүлэх ёстой гэж ... үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо ... /барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа ... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг/ харгалзан үзэх”-ээр, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “... /Б байгууламж нь/ зэргэлдээ орших Б байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”-аар заасан байхад нэхэмжлэгч “Б корпораци” ХК нь өөрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ архтектур, төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй хийц болох барилгын хойд тал руу гарсан консолийн дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэж, ингэхдээ хил залгаа газар эзэмшигч гуравдагч этгээд “Т л” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар барилгын дээврийн хормойн хэсгийг эвдсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй, энэ үндэслэлээр, “зөрчил” тогтоосон маргаан бүхий актын холбогдох хэсэг үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдох, дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэгт, уг зөрчилд холбогдуулан баримталсан хуулийн заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй, “... дээврийн хормойн хэсэг нь /хэний эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй/” гэх маргааны үйл баримтад хамааралгүй дүгнэлт хийн, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.
Дээр дурдсан, маргаан бүхий актаар тогтоосон зөрчлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байхад “... Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1-д “шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторын буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэснийг зөрчиж, шинжилгээ хийлгүй үзэмжээрээ акт тавьсан, ... байцаагч нар нь акт дүгнэлт гаргахын өмнө шинжээч томилж асуудлыг нягтлаагүй, өөрсдөө ч үзэж шалгаагүй байж хуулийн заалтуудыг үл хэрэгсэн акт гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “...хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ ....нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг /ойлгох/”-оор заасан, түүнчлэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д “хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг мэргэжлийн хяналтын байгууллагад, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус тус олгосон байх тул Б, байгууламж барихтай холбогдсон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт, шалгалт хийх эрхгүй гэх үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан, “...эрхгүй мөртлөө бусдын эрх, чиг үүрэгт халдан захиалгаар байцаагчийн акт гаргасан, ... хяналт шалгалт хийж шийдвэрлэх эрхийг Мэргэжлийн хяналтын байгууллага байцаагчид олгоогүй байдгийг давж заалдах шатанд хянаагүй” гэх гомдол үндэслэлгүй.
Харин, маргаан бүхий актын 3 дахь хэсгийн “... тус Б нь тэнхлэгээрээ 37.0х18.0 м хэмжээтэй ... олгогдсон газрын ... 88 хувьд /хүрсэн нь/ Хот байгуулалтын тухай хуулийн ...12.6, ... 12.8 ... заалтыг зөрчсөн” гэх тухайд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу ... /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/-аар төлөвлөнө” гэсэн нь тухайн нэг барилгын хувьд шууд хамааралгүй, ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн хувьд тавигдсан стандарт байх тул маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхгүй.
Хот байгуулалтын тухай (2008) хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан “... барилгажих талбай нь тухайн /олгогдсон/ газрын 70 хувиас илүүгүй байна” гэх шаардлага нь уг хууль батлагдахаас өмнө нэгэнт баригдсан барилгын хувьд хамааралгүй, харин уг хууль батлагдсаны дараа шинээр барилгажих талбайн хувьд хамаарах зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б корпораци” ХК-ийн эзэмшлийн 756 м.кв газар дээр байсан /хуучин/ 2 давхар барилгын суурь нь нэгэнт барилгажсан талбай бөгөөд хуучин барилгын суурийг хэтрүүлэхгүй шинэ барилга барих тохиолдолд уг талбайг ирээдүйд “барилгажих талбай” гэж үзэх үндэслэлгүй, Хот байгуулалтын тухай (2008) хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан шаардлага хамаарахгүй, энэ үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...Хот байгуулалтын хууль .../-ийн заалт/ нь барилгажаагүй сул чөлөөт талбайд шинээр хот байгуулах ерөнхий харилцааг зохицуулахаар хуульчилсан, ... хуучин барилгыг буулгаж дахин барилгажуулахад ... /хамааралгүй/” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Гэхдээ, энэ нь мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-135/308 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, актаар тогтоосон бусад зөрчлүүд дээрх байдлаар нэгэнт тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхээс уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, харин, давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу тул магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбатын “... /давж заалдах шатны шүүх/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчиж гаргасан ... актыг зөвтгөж, ... /уг/ хуулийн шууд хамааралгүй 5.2.2 дахь заалтаар ... зөвтгөн тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй, логик алдаатай”, “...акт тавьсан байцаагчдын хууль бус үйлдлийг шүүх хамгаалан хайцаалсан, ... магадлал бүхэлдээ нэг талыг барьж хууль зөрчсөн ... тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхиж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0593 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3...” гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХК–иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА