| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт******* холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, *, * * хамт, * аймаг * сумын * дүгээр багийн * оршин суух хаягтай, урьд
-Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 01 сарын 01-ний өдрийн шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 273.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
- Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 07 сарын 03-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 03 сар 11 хоногийн хорих ялаар,
- Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 3/42 дугаартай шийтгэх тогтоолоор 2003 оны 07 сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 150,000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дундын шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, * овогт******* /РД:*/
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр * аймгийн * сумын нутагт байрлах *д эхнэр *аг “ажилчид нь эрүүл байхад ганцаараа архи уучихаад дарга цэргийнхээ хажууд томорлоо” гэх шалтгаанаар гараараа толгой руу нь 3 удаа цохиж, үснээс нь зулгааж, чирж, бөгс рүү өшиглөж, халаадаг тень шидэж, хаалганы салсан хүрээ модоор хөл, өгзөг, нуруу хэсэг рүү 2-3 удаа цохиж, биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, өгзөг, хоёр өвдөгт цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийн энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр * аймгийн * сумын нутагт байрлах *д эхнэр *г “ажилчид нь эрүүл байхад ганцаараа архи уучихаад дарга цэргийнхээ хажууд томорлоо” гэх шалтгаанаар гараараа толгой руу нь 3 удаа цохиж, үснээс нь зулгааж, чирж, бөгс рүү өшиглөж, халаадаг тень шидэж, хаалганы салсан хүрээ модоор хөл, өгзөг, нуруу хэсэг рүү 2-3 удаа цохиж, биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, өгзөг, хоёр өвдөгт цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийн энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *ийн өгсөн: ...Цасны баяр гээд 70, 80 хүн цугларчихсан байсан. Нөгөө хүмүүс нь ажлаа хийгээд яваад байхад манай хүн гуйваад яваад байхаар нь олон хүний дунд хэцүү санагдсан... Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай ажлын газрынхан сумын мөсний баярт явсан юм. Тэгэхэд манай нөхөр * ажлын газрын техник хэрэгслийг өөрийн портер машиндаа ачиж хамт явсан юм. Мөсний баяр дээр байхдаа сумын дасгалд явдаг иргэд болох * эгч, * ах, * эгч нар дуудахаар нь очиход архи задалчихсан байсан ба надад хийж өгөхөөр нь 3 удаа уусан юм. Намайг уухад * цуг байсан. Архи уучхаад буцаад *өн байрлаж байсан газраа очиход ажлынхан машиндаа суугаад амарчих гэж хэлсэн. Хэсэг сууж байгаад гарч ирээд манай дасгалынхан дасгалаа хийнэ ая явуул гэж хэлээд ая тавиулж дасгал хийлгэсэн. Тэгсэн чинь * олон хүмүүсийн дунд ажилчид нь архи уугаагүй байхад наад * чинь л архи уусан байна ажлаас нь хал гээд хүн болгонд янз бүрээр яриад байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад сумын төвд орж ирсэн. *ийн гадна очиж техник хэрэгслээ буулгаж манай ажилчид болох * нар зөөж оруулсан. Техникээ оруулж байхад дарга *д наад *оо юм зөөлгөөч ээ наадахдаа юм хэлэхгүй байна гэж байсан. Тэгээд техникээ оруулчхаад *ийн дарга * бид хоёрт хандаж та нар хариад амарчихна биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь би уусан байсан болохоор би энд жаахан байж байгаад гаръя одоо харих юм бол наадах чинь намайг зодно шүү дээ, дандаа намайг зоддог шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь * чи дарга, цэргээ харчхаад их том байна аа пизда чинь гэж хэлэхээр нь би чи зайл, түй май гээд хэлчихсэн юм. Тэгээд би өрөөндөө ороод хаалгаа түгжээд хэсэг сууж байсан чинь * хоёр дуудаад хаалга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгоогүй. Тэгээд тэр хоёр гараад явах нь сонсогдсон. Тэгтэл өрөөний хаалгыг * суга татаж орж ирсэн. Тэгэхэд өрөөний хаалганы хүрээ мод дундуураа хугарч сугараад унасан чинь * над руу уурлаад чи дарга, цэргийнхээ хажууд намайг доромжиллоо гэснээ гараа атгаад толгой руу 3 удаа маш хүчтэй цохисноо үсдээд авахаар нь би сөхрөөд суусан чинь намайг үсдээд чирээд байсан. Чирч байхдаа бөгс рүү өшиглөөд байсан. Миний хамраас цус гоожиж байсан. Тэгэхээр нь би *өөс одоо болиоч ээ намайг битгий зодооч гэж гуйсан. Тэгсэн чинь толины урд байсан машины доор хийж халаадаг тень аваад над руу шидсэн чинь миний өгзөгт ойгоод газар унасан. Тэгснээ хаалганы салсан хүрээ мод аваад хөл, өгзөг, нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд * намайг зодохоо болиод тайвширсан ба бид хоёр *өөс гарах гэж байхад *ийн үйлчлэгч * орж ирээд утсаа авахаар ирлээ гэж хэлээд урд өрөө рүү орсон. Би *тэй цуг *өөс гараад жижиг машиндаа суусан чинь "пизда минь чамайг алнаа" гэх мэтээр хараагаад байсан. Тэгээд гэрийн зүг хөдлөөд явж байхад нь би машины хаалга онгойлгоод үсрээд буусан чинь газар уначихсан. Унахдаа зүүн гараараа газар тулаад унасан. Тэгээд босох гэсэн чинь гар сонин даагдахгүй болчихсон. Тэгтэл * машинаас бууж ирээд буцааж машинд суулгахаар нь би ажлаараа ороод гаръя гэсэн чинь ажил дээр хүрч ирсэн. Ажлын өрөөндөө ороод дахиж маргалдаад байж байхад гаднаа *эй хамт орж ирсэн ба *өд хандаж "чи хүн аллаа шүү дээ болиоч би цагдаа дуудаж өгнө шүү" гэсэн чинь * таныг цагдаад өгвөл би гомдоно шүү гэж хэлсэн ба гадаа 2 машин чинь байна нэг машиныг нь аваачиж тавьчхаад ир гэж хэлээд гаргасан. Тэгснээ намайг эмнэлэг цагдаа руу яв гэж хэлсэн ба би ажлаасаа гарч эмнэлэг орсон. Тэгээд их эмч үзээд айдастай байна. Шоконд орсон байна гар гэмтсэн байна. Хугарсан байж магадгүй хоноод яв гээд хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 68-70-р хуудас/,
2. Гэрч *ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр * сумын * голын "*" гэх газар сумын мөсний баяр болсон юм. Орой 18 цагийн үед месний баяраас ирээд засмал зам дээр гэрийнхээ хажууд буусан. 20 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд * цоожтой байсан ба гадаа нь *ийн портер маркийн машин нь байсан. Тэгээд *ийн арын хаалгаар ороод өрөөндөө орж компьютероо асаагаад байж байтал * орж ирээд талхны шошго хэвлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд шошго хэвлээд байж байтал арын хаалгаар гаднаас хүн орж ирээд маргалдаад байх шиг байхаар нь хаалгаар гарахад * хоёр коридор дотор орж ирчихсэн маргалдаж байсан. Тэгсэн чинь * намайг харчхаад * рүү чи намайг ямар болгосноо харж байна уу гээд уурласан. Тэгэхэд *ийн үс нь сэгсийчихсэн, улаан цамцных нь ард тал, урд тал нь өвс болчихсон, өрөөсөн гараа барьчихсан, дух хэсэг нь хавдчихсан байхаар нь *д хандаж чи хүнийг ингэж зодож болохгүй чамайг цагдаад хэлнэ гэсэн чинь битгий цагдаад хэлээрэй, * өөрөө цагдаад очиж хэлбэл хэлэг, та битгий хэлээрэй гэхээр нь тэгвэл чи 2 машиныхаа нэгийг нь гэртээ аваачиж тавь гэж хэлээд *өөс гаргаж явуулсан. * жижиг машинаа унаад явахаар нь *д цагдаа юм уу эмнэлэг яв гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/
3. Гэрч *ийн өгсөн: “...Тухайн өдөр * сумын бүдүүнд "*" гэх газар мөсний баярын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоод 18 цагийн орчимд *ийн гадаа ирж *ийн машинаас тоног төхөөрөмжөө буулгаж байхад * архи уучихсан байсан болохоор өрөө рүүгээ орсон. Тэгсэн чинь * энүүгээр юмаа буулгуулаач энэ яахаараа дархан эрхтэй байдаг юм гээд надад хэлээд байсан. Тэгэхээр нь би ороод *д хандаж чи юм буулгаач гэж хэлсэн чинь * буулгах чадвар муутай, нэлээн согтуу байсан. Тэгтэл * за яах юм бэ өөрсдөө буулгачихъя гэж хэлсэн. * тэгтэл эхнэр * руу чи яасан дархан эрхтэй юм гээд дайраад байсан ба * өөдөөс нь хэрэлдээд янз бүрийн юм яриад байсан ба *ийг *г цохичих болов уу гээд салгаад аваад гарсан чинь * өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжчихсэн. Тэгсэн чинь * над руу дайраад чи нээнтэгтэй болоод *д юм хэлж чадахгүй байна энэ хүнийгээ гаргаач гэр лүү нь явуулаач, арга хэмжээ ав гээд хэлээд байсан. Тэгээд надтай хэрүүл өдөөд байсан чинь * уурлаад *д хандаж та яагаад багш руу уурлаад, азаргалаад байгаа юм бэ гээд хэлсэн чинь зүгээр болчихсон. Тэгэхээр нь *бид хоёр *гийн өрөөний хаалгыг нэлээн удаан нүдсэн ч тайлаагүй. Тэгээд * бид хоёр эхнэр нөхөр гайгүй байлгүй гээд гэр лүү явсан. Маргааш өглөө нь ажил дээрээ ирсэн чинь *ийн өрөөний хаалга эвдэрсэн байсан ба орон нутаг судлах танхимын ажилтан * ирчихсэн байсан ба та хоёр өчигдөр яагаад хаяад явчихсан юм бэ, * чинь *г зодоод бөөн юм болсон байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд * руу залгасан чинь утас нь болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
4. Гэрч *ийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байхад *өөс талхны шошго авахаар очсон. Тэгээд очиход * дотор * байсан ба талхны шошго хэвлэж дуусаагүй байна. Дуусахаар нь хамт гаръя гэхээр нь хүлээгээд сууж байтал үүдэнд нэг эмэгтэй хүн чанга дуугараад байхаар нь гарахад * хоёр үүдний коридорт зогсож байсан. Тэгсэн чинь *д хандаж гэртээ харь, машинаа гэртээ хүргэ гэж хэлээд гаргасан. Тэгээд *д хандаж цагдаа юм уу эмнэлэг ор гэж хэлээд *өөс гаргаж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/
5. Гэрч *ийн өгсөн: ...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр * сумын “*” гэх газарлуу мөсний баярын үйл ажиллагааг соёлын төвийн ажилтнуудын хамт зохион байгуулаад 16-17 цагийн орчимд сумын төвд ирж ачаагаа буулгасан. Ачаа буулгаж байхад * архи уучихсан согтуу байсан ба нөхөр * нь *г ачаагаа буулгалцаач гээд их ширүүн дугарч байсан. Тэгээд би ачаа буулгачихаад гэртээ харьсан. 1 цаг гаруйгийн дараа хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг үлдээснээ санаад соёлын төврүү орж ирэхэд * хоёр нэгнээ сугадчихсан Соёлын төвийн коридорт зогсож байсан. Тэгэхээр нь тэр хоёроос зүгээрүү гэсэн чинь * зүгээрээ одоо харилаа гэж хэлэхээр нь би цааш өөрийн өрөөрүүгээ орж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аваад буцаад гараад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/
6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 266 дугаартай
-* биед зүүн богтос ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, өгзөг, хоёр өвдөгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх зүүн богтос ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр нүдний дээд, доод зовхи, өгзөг, хоёр өвдөгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
7. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31 хуудас/
8. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгч *с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 43 хуудас/
9. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний нэхэмжлэгч *с мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-р хуудас/,
10. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-09-р хуудас/,
11. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15-р хуудас/,
12. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн * ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-21-р хуудас/,
13. Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,
14. Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 46-50-р хуудас/,
15. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 51-57-р хуудас/,
16. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 58-66-р хуудас/,
17. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 89-94-р хуудас/,
18. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч *өөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 97-р хуудас/,
19. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар хх-ийн 103, 112-123 хуудас/
20.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109-110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч * нар нь хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдардаг, дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дах хэсгийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *гийн биед зүүн богтос ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, өгзөг, хоёр өвдөгөнд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд зүүн богтос ясны хугарал нь шүүгдэгч *ийг үйлдэлтэй шалтгаант холбоогүй бөгөөд * автомашинд зорчиж явахдаа машины хаалга онгойлгож үсэрч гараа хугалсан болох нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч *ийн мэдүүлэг, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгч *ийн *ийн толгой, нуруу, хөл, бөгсөн хэсэгт гараагаа болон халаагуур тень, хаалганы хүрээ мод зэргээр цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд *ийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Хохирогч * нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,403,625 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс *ийг иргэний нэхэмжлэгчээр томилсон байх ба иргэний нэхэмжлэгч * нь *өөс 1,403,625 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 38-43 хуудас/
Шүүгдэгч *ийн буруутай үйлдлийн улмаас *аймаг * сумын *ийн хаалганы хүрээ модыг хугалсан ба * ХХК-ын хохирлын үнэлгээгээр 120,000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гарсан бөгөөд * сумын *өөс *г иргэний нэхэмжлэгчээр томилсон байна. /хх-ийн 17-20, 36 хуудас/
Хохирогч * нь ...*д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 69-73, 126-р хуудас/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-т тус тус зааснаар шүүгдэгч *өөс 1,403,625 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, 120.000 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймаг * сумын *д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч П.Даваасүрэн: ...Шүүгдэгч * нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *тай таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож бие махбодод нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналыг,
Шүүгдэгч *нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөнгөн торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү, бид хоёр банкны зээлтэй. Ногоо тарьчихсан байгаа тул өөр шийтгэл оногдуулбал ар гэрийн амьдрал хойш тавигдах гээд байна. Торгуулийн шийтгэл оногдуулж өгөөч... гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү саналыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзах үзэх үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч * нь хувийн байдлын хувьд урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж шүүхээс 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийг давтан үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийдэггүй, засрал хүмүүжил олдоогүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хаалганы хугарсан хүрэн өнгийн хүрээ мод, улаан өнгийн цахилгаан халаагуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч * овогт *ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг 400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1-т тус тус зааснаар шүүгдэгч *өөс 1,403,625 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, 120,000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг * сумын *д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хаалганы хугарсан хүрэн өнгийн хүрээ мод, улаан өнгийн цахилгаан халаагуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН