Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж,

           Улсын яллагч *******,

           Шүүгдэгч *******,

            Шүүгдэгч *******,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт нарт холбогдох нэгтгэсэн эрүүгийн тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Мон иргэн **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүл 4, эхнэр 2 хүүхдийн хт ******* аймаг сум *-р баг, хорооллын *-** тоотод оршин суух, мэргэжилтэй, ял шийтгэлгүй, ******* аймгийн сумын ажилтай, овогт Гүрсэд овогтой (РД:)

 

2.Мон иргэн **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, бүл 3, эхнэр хүүгийн хт ******* аймаг сум *-р баг, *-* тоотод оршин суух хаягтай, урьд нь ял эдэлж байсан, овогт овогтой ,  (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтын гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй ******* аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт байрлах нэгж талбарын ********** дугаар бүхий ***м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын ********дугаар бүхий *****м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын ********дугаар бүхий ******м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын **********дугаар бүхий ********м.кв талбай бүхий нийт 80га газрыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162  дугаар захиржаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар ******* аймгийн сумын *-р багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж “тариаланч өрх”-өөр тодорхойлж тодорхойлолт гаргаагүй, сумын Засаг даргад өргөдөл, хүсэлтээ өгч, газрын далын бүртгэлд бүртгэгдээгүй байхад өөрийн хаарал бүхий эхнэр төрсөн дүү нөхөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар Газар олгох тухай тогтоолоор гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр эзэмшүүлэх тухай хууль бус тогтоол, шийдвэрийг гаргаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

 

2.Шүүгдэгч  ******* нь ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******той үйлдлээрээ санаатай нэгдэн ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тазар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай" 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтын гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, гэх газарт  байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захиржаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар ******* аймгийн сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэж тариаланч өрхөөр тодорхойлж тогтоол гаргаагүй байхад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 03 дугаарт Газар олгох тухай хууль бус тогтоолыг үндэслэн тус сумын 3 дугаар багийн иргэн газар эзэмшүүлэх эрх болгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хжигчаар хтран оролцсон,

******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Тазар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай" 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ******* аймгийн сумын 2 дугаар баг " ", "" гэх газруудад нийт 700 га бэлчээрийн болон тариалангийн талбайг эзэмшүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ""ХХК-ийн захирал "Хтран ажиллах" гэрээ байгуулж, гэрээний 2.1 дэх хэсг / сумын Засаг даргын тгын газрын хүлээх үүрэг/-ийн 2.1.1 дэх зэалтад "...Төслийн хүрээнд аж ахуйн байр барих, өвөлжөө хашаа барих, эрчим хүч татах, махны болон тэжээлийн үйлдвэр барих, тэжээлийн ургал тариалах газар болон бэлчээрийн газар нутгийг хашаажуулах газрын асуудлыг шийдвэрлэн гэрээгээр эзэмшүүлэх..." гэж оруулан "" ХХК-д давуу эрхээр газар эзэмшүүлэх хууль бус гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй,газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, “” гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737дугаар бүхий 91779 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, “” гэх газарт байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80га газрыг  иргэн эзэмшүүлэхээр ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн, шийдвэрлүүлсэн үйл баримт  нь:

Хоёр. Шүүгдэгч  ******* нь ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******той үйлдлээрээ санаатай нэгдэн ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй,газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ” ” гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар,” го”л гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв талбай газар,” ” гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар,” ” гэх газарт  байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 03 дугаар “Газар олгох тухай”  тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захиржаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар тус сумын 3 дугаар багийн иргэн Д. газар эзэмшүүлэх эрх олгож бусдад давуу байдал олгосон үйл баримт нь тус тус:

 

1. ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 оны  төлөвлөгөөг батлах тухай”  18 дугаар тогтоол  (1-р хавтасны 18-22-р хуудас),

2. ** дугаар багийн иргэн газрын мэдээллийн санд бүртгэлтэй дагуу 80 га атаршсан газрыг гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр шилжүүлсэн ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Газар олгох тухай” тогтоол (1-р хавтасны 15, 159 хуудас),

3. 80 га газрыг үр тарианы зориулалтаар давуу эрхээр 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/162 дугаартай захирж (1-р хавтасны 17-р хуудас),

4. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх жур” (1-р хавтасны 16-р хуудас),

5. Сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/162 тоот захиржийг үндэслэн регистрийн дугаартай ******* аймгийн сумын ** дугаар баг 1 хаягт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв гарыг Үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-1302000426 дугаарт бүртгэсэн 0000087501 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний 2022-06-10-нд хэвлэсэн хуулбар (1-р хавтасны 30-р хуудас),

6. Сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/162 тоот захиржийг үндэслэн регистрийн дугаартай ******* аймгийн сумын 2 дугаар баг 5 хаягт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв гарыг Үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-1302000425 дугаарт бүртгэсэн 0000087489 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний 2022-06-10-нд хэвлэсэн хуулбар (1-р хавтасны 31-р хуудас),

7. Сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/162 тоот захиржийг үндэслэн регистрийн дугаартай ******* аймгийн сумын 2 дугаар баг 1 хаягт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв гарыг Үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэсэн дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний 2022-06-10-нд хэвлэсэн хуулбар (1-р хавтасны 32-р хуудас),

8. Нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв газрын үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар 10 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-1302000424 дугаарт бүртгэсэн, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ [Хэвлэсэн огноо: 2022-09-24] (1-р хавтасны 151-р хуудас),

9. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020.11.05-ны өдрийн 04 дугаартай “*******ийг хурлын даргаар томилох тухай” тогтоол (3-р хавтасны 222-р хуудас)

10. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019.12.20-ны өдрийн 18 дугаартай “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт, хурлын тэмдэглэл (3-р хавтасны 243-250-р хуудас, 4-р хавтасны 1-11-р хуудас)

“...Газрын даал : ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол биелэхгүй байсан ч болохоор хгийн нь төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг л эзэмшүүлж болохгүй. Төлөвлөгөөнөөс илүүг шилжүүлж болохгүй. Тэрнээс дутуу байж болно” гэсэн тэмдэглэлийн хэсэг (4-р хавтасны 4-р хуудас),

11. Газар зохион байгуулалтын 2015, 2020, 2021, 2022 оны төлөвлөгөө, , , , нэгж талбарын дугаартай хувийн хэрэг материалууд (1-р хавтасны 40-155-р хуудас),    

12. ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 оны  төлөвлөгөөг батлах тухай”  18 дугаар тогтоол (1-р хавтасны 167-р хуудас),

13. 2020 оны сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө (1-р хавтасны 168-174-р хуудас), 

14. газрын  мэдээллийн санд бүртгэлтэй дагуу 80 га атаршсан газрыг гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан давуу эрхээр шилжүүлсэн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар олгох тухай” 03 дугаартай тогтоол, 2020 оны 05.18-нд гаргасан хүсэлт (1-р хавтасны 159-160-р хуудас),

15. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл (1-р хавтасны 161-166-р хуудас),

16. Гэрч газрын даал мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* аймгийн сумын хоёр дугаар багийн нутаг “ ” гэх газарт үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд дурдагдаагүй байна. ин төмс хүнсний ногооны зориулалтаар 34 га гэж тусгасан байна. ...Материал дээрээс харахад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоолоор гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр 80 га газар эзэмшүүлсэн байна” гэсэн мэдүүлэг (1-р хавтасны 24-р хуудас),

17. Гэрч мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ******* аймгийн сумын иргэдийн хуралд өргөдөл өгөөд аймгийн сумын ойролцоо байдаг 80 га газрыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон. Уг газар атаршсан газар байсан. ...Би ургацын борлуулалтаас ямар нэгэн ашиг авдаггүй. ин “ *******” ХХК-д тракторчноор ажиллаад хийснээрээ орлого олж ьдардаг” гэсэн мэдүүлэг (1-р хавтасны 26-р хуудас),

18. Гэрч мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ *******” ХХК-ийн захирлаар өмнө нь гэж хүн одоо миний санаж байгаагаар 1991-2000 оны хооронд ажиллаж байсан юм болов уу одоо уг компанийн захирал ийн гээд сумын ИТХ-ын дарга ийн хүү нь ажиллаж байгаа. ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 600 гаруй га талбайд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ...Би сардаа хийснээрээ цалин авдаг бөгөөд дунджаар 1 сая гаран төгрөгийн цалин авдаг юм.  ...Манай эхнэр нь ******* даргын эхнэр гэж хүний төрсөн дүү нь байгаа юм.  ...би өөрөө суманд ямар ч газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. ...******* аймгийн сумын нутаг дэвсгэрт надад эзэмшиж байгаа нэг ч га газар байхгүй. Би 2013 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 50 га газар олгож өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн тэгээд энэ өргөдлийн дагуу тухай үед газар авч чадаагүй. Тэгээд би 2020 онд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөдөл өгсөн ба тэгээд надад 2022 онд аймгийн сумын нутаг гэдэг 80 га газар олгосон юм. Тэгээд би энэ газар дээр өөрөө юм хийж чадахгүй байсан учраас ийн Гантөмөр гэж хүнтэй хтарч ажиллаж ногоон тэжээл тарья гэж тохирсон тэгээ л өнөө жил ерөөсөө очиж чадаагүй. ...Би Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөдөл гаргасан би тухайн үед ганцхан өргөдөл л өгсөн миний өргөдлийг Иргэдийн хурлаар ярилцаж байгаа тэр газрыг өгсөн байх. ...би газар тариалангийн чиглэлээр өөрөө үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд зөвхөн би тракторын жолоочоор л ажиллаж байсан надад үр тарианы чиглэлээр үндсэн орлогоо олж байсан зүйл байхгүй. Би тэр өргөдлийг багийн даргад өргөдөл гаргаагүй, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд л өргөдөл гаргасан юм... ...иргэдийн хурлаараа шийдсэн гээд надад тэр газрыг зааж өгсөн юм” гэсэн мэдүүлэг (1-р хавтасны 28-29-р хуудас),

19. Гэрч, сумын газрын далын ажлыг хавсран гүйцэтгэж байгаа, сумын газрын даал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би иргэн олгосон газрын хувийн хэргүүдтэй танилцлаа ******* аймгийн сумын Засаг дарга ******* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захиржаар олгосон нийт 4 нэгж талбарын 80 га газар олгосон нь хуулийн үндэслэлгүй хууль зөрчиж олгосон байна. Учир нь газрыг сумын Засаг дарга олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  үндэслэн олгодог бөгөөд тус газар нь газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Мөн хуулиараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг Засаг дарга, газрын даал гэсэн албан тушаалтнууд хангаж ажиллах үүрэгтэй юм. Гэтэл сумын ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоол нь иргэнд газар эзэмших эрх олгосон тогтоол буюу хууль бус тогтоол байна. ...Газар тариалангийн чиглэлээр газар давуу эрхтэйгээр эзэмших иргэн нь эхлээд багийн Засаг дарга даргад тариаланч өрх болох тухай хүсэлтээ гаргана, тухайн  хүсэлтийг багийн Засаг дарга нь багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, багийн Иргэдийн нийтийн хурлаар тариаланч өрх гэж баталсан тогтоол гарах ёстой. Үүний дагуу тухайн шатны Засаг даргад давуу эрхийн газраа эзэмших тухай өргөдөл, хүсэлтээ гаргана, тухайн  хүсэлтийг Засаг дарга тухайн шатны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж батлуулдаг юм. Ингэсний үндсэн дээр дээрх иргэнд давуу эрхтэйгээр газар тариалангийн газрыг эзэмшүүлэх эрх үүснэ гэсэн үг юм. Иргэн олгосон газрын хувийн хэргээс харахад ...Багийн Иргэдийн нийтийн хурлаас баталсан тариаланч өрх гэсэн тогтоол нь байхгүй байна. ...Иргэн Д.Бүрэнбат нь тухайн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “газар тариалангийн газрыг давуу эрхтэйгээр олгох тухай” журмын дагуу болзол шаардлагын хангаагүй байгаа бөгөөд үүнтэй холбоотой багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарах учиртай тэр нь байхгүй учраас энэ болзлыг хангаагүй байна гэж үзэхээр байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтасны 35-36-р хуудас),

20. Гэрч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны хойш Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг нэг бүрчлэн үзлээ. 2016 оны хойш Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр иргэд “Газар олгох тухай” тогтоол гарч байгаагүй юм байна. Зөвхөн 2020.10.02-ны өдөр №03 дугаартай ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч байсан байна. ...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн №15 дугаар хурал хуралд иргэн , Д.Бүрэнбат нарт газар эзэмшүүлэх саналыг бусад асуудлын хүрээнд иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэсэн. Сумын иргэд зарим тохиолдолд өргөдлөө шууд Хурлын даргад өгсөн байдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад иргэний өргөдлийг шууд авах эрх байдаггүй. ...ин Д.Бүрэнбат нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийн “ *******” ХХК-нд ажилладаг бөгөөд мөн ******* даргын эхнэр төрсөн дүү М.тэй гэр бүл болж хт ьдардаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтасны 38-39-р хуудас),

21. Гэрч, Засаг дарга мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ”, “” гэх газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталсан зүйл байхгүй. ... ХХК нь ...  гэх газруудад засаг дарга болон иргэдийн хурлаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй” гэсэн мэдүүлэг (3-р хавтасны 45-47-р хуудас),

22. “...Газрын даал : ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол биелэхгүй байсан ч болохоор хгийн нь төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг л эзэмшүүлж болохгүй. Төлөвлөгөөнөөс илүүг шилжүүлж болохгүй. Тэрнээс дутуу байж болно” гэсэн тэмдэглэлийн хэсэг (4-р хавтасны 4-р хуудас),

23. “” ХХК-ийн захирал , сумын Засаг дарга ******* нарын байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Хтран ажиллах гэрээ” (2-р хавтасны 151-152 хуудас, 203-204 хуудас, 244-247 хуудас, 4-р хавтасны 98-101 хуудас),

24. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх “” ХХК болон “” ХХК нь нэг эзэнтэй аймгийн гэх хүн захирлаар нь ажилладаг компани байдаг юм байна лээ. Компанийн захирал ийн эхнэрийн төрсөн дүү гэх одоогоос 2 жилийн өмнө 2020 оны нар 9 сарын үед найг газар дээрээ байхгүй, эзгүй байх үед миний утас руу яриад “Та нд өвөлжөөтэй юм байна, өвөлжөөгөө зарах уу, энэ газрыг манай ах худалдаад авсан, та хоосон хоцорсон дор бол тугалтай үхрээр зарах уу” гэж ярихаар нь би энэ газраа зарахгүй гэж хэлж мэдэгдсэн. 2022 оны 03 сар гарснаар нь манайд ирсэн, манайд найз малчин , , тир нарын хт ирсэн, би хоол хийж өгөөд, ганц шилж архи задалж өгөхөд архи уусан үедээ найг өвөлжөөгөө зарчих, та юу ч гүй үлдэнэ, манай ах энэ газрыг худалдаад авсан, 300,000,000 орчим сая төгрөгөөр худалдаж авсан, ...гэхээр нь ... хтран ьдарч байсан газрын эрх шилжүүлэх гэрээгээр нд өвөлжөөний зориулалттай 7800 м.кв тайлбай бүхий газрыг 40,000 м.кв талбай бүхий ...төмс хүнсний ногооны зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар сумын газрын даал өгсөн, улмаар миний өгсөн баримт нь Засаг дарга *******э дээр очсон, ...түүнтэй уулзахад миний байгаа газрын “” ХХК нь хтран ажиллах гэрээний дагуу ашиглаж байгаа, таны нэр дээр газар шилжүүлж эзэмшүүлэх боломжгүй байна, “” ХХК-ийн газартай давхцаж байгаа учир энэ асуудлыг шийдсэний дараагаар таны асуудлыг шийднэ, түүнчлэн миний хүсэлт гаргасан газарт бус өөр байрлалтай газарт газар эзэмшүүлж магадгүй гэсэн тайлбарыг өгч, энэ асуудлыг шийдтэл таны асуудлыг шийдэх боломжгүй гэж өнөөдрийг хүрээд байна. ...энэ компани нь албан ёсны гэрчилгээгүй байж хтран ажиллах гэрээ нэрээр их хэмжээний газрыг хашаалан авч, тус сумын багийн малчид болох 50 орчим айл өрхийн бэлчээрийн талбайг хууль бусаар хашаалж хохироож байна, малчид бид цоожтой талбайтай дотор малаа оруулж, гаргаж болохгүй хүндрэлтэй нөхцөл үүсээд байна...” гэсэн мэдүүлэг авсан (2-р хавтасны 250-р хуудас, 3-р хавтасны 1-2-р  хуудас),

25. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ХХК гэх компанийн талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар бол уг газар нь ******* аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газарт эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр хөдөө аж ахуй үйлдвэрийн цогцолбор байгуулж фермийн үйл ажиллагаа явуулдаг газар байгаа юмаа. ...”” ХХ-ний нэр дээр ...засаг даргын шийдвэрээр олгогдсон газар байхгүй, гэх хүн нь гэх хүний нэр дээр бүртгэлтэй эзэмших эрхтэй газар дээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн өмнөх ...засаг дарга ******* даргатай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших хтран ажиллах гэрээ байгуулсан байна. ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. ...засаг даргын захирж гарч гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших эрх албан ёсоор үүсээгүй байгаа. Яг ямар учраас хашаажуулалд хийж байгааг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (2-р хавтасны 128-131-р хуудас),

26.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8-9 сарын үед ...очиж үзэхэд гэж хүний эзэмшлийн ралтын газрын хойно ...хэсэгчлэн хашаа барьж тойруулсан байсан. ...гэрээгээр 700 га талбайг бэлчээрийн болон тариалалтын талбайг хашаажуулах гэж заасан байсан. ...хувийн хэрэг байхгүй, газрын цэг байршил тогтоож өгсөн зүйл байхгүй, иргэн аж ахуйн нэгж байгууллагаас өргөдөл хүсэлт ирээгүй, сумын тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт хийгдээгүй, зөвхөн дээрх гэрээг үндэслэн үйл ажиллагаа явуулсан байсан. ...******* сум дахь сум дундын цагдаагийн газарт энэ талаар мэдээлэл хүргүүлсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* сумын сум дундын цагдаагийн газраас , гэж нар ирж шалгалт хийх үеэр ... гэж хүнд “газар чөлөөлөх шаардах” хуудас өгөхөд ...эзэн нь биш ...гэж хэлээд ...аваагүй. ...Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл ...52.5 ...52.4-д ...тус газрыг бэлчээрийн бүс гэж тогтоосон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байхгүй, ...52.6 ...-д заасан ...Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрын хэмжээ, газар ашиглуулахтай холбоотой жур тогтоосон зүйл байхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг (3-р хавтасны 10-13-р хуудас),

27. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг 700 га хашаалсан газар дотор Дагва гэх хүний өвөлжөө байсан ...би эгчид хандаж “...энэ газрыг оруулаад хашаа барих юм байна лээ, та өвөлжөөгөө зарах уу...” гэх зүйл хэлж байсан” гэсэн мэдүүлэг авсан (3-р хавтасны 53-р хуудас),

28. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2-р баг гэх газарт 2022 оны 03 сараас хойш ХХК-ийн захирал Гантөмөр гэж хүн 700 га талбайд хашаа барьж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сард манай өвөлжөөний хажууд бетоноор өвөлжөө барьж эхэлсэн. ...хаалга үүд хийж орох гарах гарцыг хаагаад байна. ... сумын иргэний танхимд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт өвөлжиж ьдардаг иргэдийг цуглуулж хурал хийсэн ...******* ... ХХК-д гэрээгээр дээрх газрыг ашиглуулахаар болсон тийм учраас энэ газарт өвөлжиж байгаа иргэд нүүх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн” ... ХХК нь ******* даргатай шууд ашиг сонирхлоороо холбоотой ... ХХК, ХХК нь 2015 оноос хойш гэрээ байгуулж хтран ажиллаж байгаа ...******* дарга энэ компанийн өмнөөс ...бид нарыг хөөж туугаад ...байсан” гэсэн мэдүүлэг авсан (3-р хавтасны 5-7-р хуудас),

29. гэрч П.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017-2022 оныг хүртэл хугацаанд манай багийн иргэдийн нийтийн хуралд “ ”, “” гэх газруудад эрчимжсэн мал аж ахуй, махны үхрийн ...фермер ...тэжээлийн ургал тариалах ...асуудлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг (3-р хавтасны 25-26-р хуудас),

30. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ”, “” гэх газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталсан зүйл байхгүй. ...2021 оны зун 7-8 сарын үед гэж санаж байна ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” хэсэгт “” ХХК нь торон хашаа бариад үхэр хашсан байсан. ...тодруулахад аймгийн ийн Гантөмөр гэдэг хүний үхэр гэж хэлсэн бөгөөд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах талаар тухайн компани захирлыг дуудуулахад ирж уулзаагүй. Тэгээд 2022 оны зун иргэн надтай утсаар яриад “” ХХК-ийн охин компани болох “” ХХК нь хашаа бариад байна гэж гомдол гаргаж байсан. ...******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “  ”, “” гэх газруудад засаг дарга болон иргэдийн хурлаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтасны 45-47-р хуудас),

 

31. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд манай ХХК нь махны чиглэлийн 150 орчим үхэр худалдаж авсан ба энэ үхрээ байрлуулах газар хайж байгаад өөрийн найз өмчлөлийн газар дээр үхрийн аж ахуй эрхлэх болсон юм. өмчлөлийн газар нь анх аймгийн нутаг дэвсгэрт хаардаг байсан ба сүүлд нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийхэд ******* аймгийн нутаг дэвсгэрт хаардаг болчихсон юм байна лээ. Ер нь бол аймаг болон сумын нутаг дэвсгэрийн хилийн зах дээр байрладаг газар гэсэн үг. Ингээд өөрийн найз Баасанжавын газрыг ашиглахаар болж 2019 онд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газарт өөрийн үхрээ хүргэж байрлуулсан, сүүлд 2021 оны 03 сарын 07-ны өдөр өөрийн найз тай “Газар ашиглах гэрээ” байгуулсан. ...үхрээ бэлчээрт гаргах гэхээр янз бүрийн үхрийн өвчин тархах магадлалтай байсан, мөн үхрийн фермерүүдийг судалж үзэхэд бэлчээрээ хашаажуулах нь хгийн зөв з байсан юм. Ингээд үхрийн бэлчээр газар авч хашаалах зорилгоор 2019 оны сүүлээр сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нартай уулзаж байсан юм. ...Дээр ярьсан ХХК-ийн үхрийн бэлчээрийн талбайг хашаалах зорилгоор 2019 оны сүүлээр ... болон Засаг дарга нартай нь уулзаж “...үхрийн бэлчээрийн талбайг хашаалах асуудал ярьсан ...” Энэ үед , нар “...танай компани манай сум орон нутагт дэмжлэг үзүүлж з талбай барих, хогийн цэг янзлах, малчдад үржлийн үхэр өгөх ...зэргээр хтарч ажиллана гэвэл манай сум орон нутгийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэх зүйл ярьж байсан юм. Ер нь бол харилцан ашигтайгаар хтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйл ярьсан. ...Ингээд сумын иргэд ьдардаггүй учир сумын зүгээс манай компанид бэлчээрийн талбай шийдэж өгнө гэж ярьсан. Үүний дагуу 2020 оны 06 сарын 02-ны өдөр хтран ажиллаж гэрээ байгуулж, гэрээ байгуулсны үндсэн дээр манай компани өнгөрсөн зун буюу 2022 оны зун зунжингаа бетон цутгаж хашаа барьсан байгаа. Манай компанийн хашаалсан газар дээр сумын 2 айлын наржаа, өвөлжөөний газар байгаагаас болж иргэд манай компанийг шүүхэд өгсөн маргаантай явж байгаа. Манай компани дээрх гэрээ байгуулахын тулд сумын Засаг даргын тгын газарт хандаж хүсэлт ...өгснөөс  хойш , нартай 2-3 удаа уулзалт зохион байгуулж уулзсан, ...Энэ газрыг худалдаж авсан зүйл нэг ч байхгүй, зөвхөн гэрээний дагуу тус газрыг ашиглаж байгаа.

Бид нар тухайн газрыг гэрээгээр ашиглаж байгаа учир одоо сумаас гэрээгээ цуцлах юм бол бид нар хашаагаа буулгаж аваад тухайн газар хуучин хэвэндээ л орно гэсэн үг. Тухайн байршилд өвөлжөө, наржаатай , Торгууд гэх хоёр иргэн л найг тус газрыг худалдаж авсан, авлига хахууль өгсөн гэж хардаад байгаа юм. ...Зүгээр л гэрээгээр ашиглаж байгаа. ...Газрын тухай хууль дээр угаасаа байдаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл манай компанийн гэрээгээр ашиглаж байгаа газар дээр , Торгууд нарын хоёр айл байгаа учир сумын Засаг даргын тгын газраас шийдвэр гаргаад уг хоёр айлыг нүүлгэн шилжүүлэх юм бол нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг манай компани гаргах ёстой юм байна лээ. Тийм учраас би өөрийн биеэр энэ , Торгууд гэх хоёр хүнтэй уулзаж газраа чөлөөлүүлэх талаар ярьж байсан юм. , нарын хооронд ямар яриа болсон  би мэдэхгүй шүү дээ. ...гэрээний үндсэн дээр манай ХХК нь суманд 2020 онд 3 ширхэг махны махны чиглэлийн бухан бяруу өгсөн, Засаг даргын тгын газрын гадна талын 580 м2 талбай бүхий газарт хайрга асгаж өгсөн, сумын хогийн цэгийг нь түрж тэгшилсэн зэрэг ажил хийж өгсөн байгаа. ...2022 оны зун 700 га газар хашаалсан, иргэн Бүрэнбаттай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний эзэмшлийн 53га газар, Баасанжавтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний эзэмшлийн 17 га газар, нийт 70 га орчим талбайд үхрийн тэжээл болон царгас нэртэй ургал тарьсан юм. Юм хийх гээд оролдоод л байна, дэмждэг газар алга даа. ...Иргэн Торгууд, нар нь сумын иргэд биш учир тус сумын Засаг даргын тгын газраас шийдвэр гаргаж Торгууд, нарын 2 айлыг нүүлгэн шилжүүлнэ гэх асуудлыг , нар өөрсдөө надад аар хэлсэн. Хэн нэгэн албан тушаалтан газрын хил хязгаар зааж байгаагүй, манай компани өөрсдөө л Баасанжавын газрыг ашиглаж байгаа учир уг газрын ойролцоо харагдах 700 га газрыг хашаажуулсан юм.

 Угаасаа хтран ажиллах гэрээн дээр болон гэх газарт 700 га газар хашаалах асуудлыг зааж өгсөн байгаа. ...Бодит байдал дээр бол ХХК нь манай ХХК-тай хтран ажиллаж байгаа зүйл байхгүй. ХХК нь сумтай хтран ажиллаж байгаа тэр жишгээрээ л манай компанитай гэрээ байгуулж байгаа юм байна гэж ойлгосон. ...Энэ талаар би огт мэдээгүй, Иргэдийн хурлаар орсон ороогүйг би мэдэхгүй, манай компани бол хүсэлтээ л өгсөн. Тэгээд сум орон нутаг яаж шийдэж байгааг бид мэдэхүй шүү дээ. ...Манай компани хтран ажиллах гэрээ байгуулсан боловч эрхийн гэрчилгээ аваагүй, эрхийн гэрчилгээ авах ёстойг мэдээгүй. Манай компани тэр газрыг эзэмшээгүй, ашиглаж байгаа. ... Бүрэнбатыг танина. Манай компани үхрийнхээ аж ахуйтай ойрхон байрлалтай газрыг эзэмшиж байгаа ямар хүн байгааг судалж үзэхэд тэр Бүрэнбат гэх хүн тариалангийн талбай эзэмшдэг юм байна лээ. Тэгээд тэр хүнтэй уулзаж газрыг нь гэрээгээр ашиглаж байгаа. ...Манай компанийн зүгээс 2022 оны 03 сарын 15-ны өдөр Д.Бүрэнбаттай газар ашиглах гэрээ байгуулж, түүний эзэмшлийн 80 га газраас 53 га газрыг нь 5 жилийн хугацаатай ашиглаж байгаа. Манай компани ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэхдээ гэрээнд зааснаар бол тухайн жилд тариалж хурааж авсан үр тарианыхаа 10 хувийг нь өгөхөөр заасан байгаа” гэсэн мэдүүлэг (3-р хавтасны 49-51-р хуудас),

32.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2003 онд байх би тухайн үед хурлын даргаар ажиллаж байсан. Тариаланчдад давуу эрхээр газар олгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулж сумынд тариаланчаар ажиллаж байсан хүмүүсийн өргөдөл, гомдлыг авсан, шийдвэр гарсан. Хгийн ахмад настай хүн нь  хэн байна. Хэн нь олон жил ажилласан юм гээд нэрс жагсааж их нарийн аргачлалтай хийсэн. 1,2,3-р багийн хурлаар орж шийдэгдсэн. 50 гаруй хүн авсан байдаг. Тухайн үед аж ахуйн нэгжүүдээс авсан хурааж авсан газар нь хүрэхгүй газар аваагүй хүмүүс үлдсэн. Ер нь бодит ьдрал дээр шууд хуралд өгчихдөг юм. Джаад уг нь багийн нийтийн хуралд өгөөрэй гэдэг. Тухайн үед 2020 онд Ковид гарсан. Багийн нийтийн хурал хуралдаагүй байдаг юм бил ээ. Тэгээд манайх руу өгсөн. Таван хүний өргөдөл манайд ирсэн. Багийн иргэдийн төлөөлөгчийн хурлын бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдсан. 1-р ээлжид Д.Бүрэнбат гэдэг хүн газар тариаланд олон жил ажилласан нь үнэн, анхан шатны 2003, 2004 оны судалгаагаар тэр үеийн тогтоол, шийдвэрээр газар авах асуудал шийдэгдчихсэн. Буянтэгш, Отгонбаатар, Бөхбат нарт бас өгсөн байдаг. Уг тогтоол нь 50 га газар байдаг. Яагаад 80 гаагаар өгчихсөн юм бэ гэдэгт анхаарал татаж байгаа. Ер нь алсдагдсан газартай эзэнтэй байя гэдэг үүднээс хуралд оролцсон төлөөлөгч нар 80 га газрыг хуулийн дагуу эзэмшүүлэхээр тогтоол гарсан. Тогтоолыг сумын Засаг дарга төгөлдөржүүлж газрын хуваарийг олгосон. Хурлын шийдвэр хтын шийдвэрээр гардаг. Үүнийг баталгаажуулж гарын үсэг зурдаг хүн бол Засаг дарга байдаг. Тухайн үеийн хуралд 13-15 хүн оролцож байсан шиг санагдаж байна. Үүнээс 100 хувь  санал гарсан. Тухайн үед багийн иргэдийн хурлаар ажиллаж байсан Ширчмаа, багийн даргаар ажиллаж байсан Д.Заяабазар гэдэг хүн  хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хүмүүс дэмжиж байсан гэсэн мэдүүлэг,

 

33.Шүүгдэгч *******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Иргэн тариалангийн талбайг давуу эрхээр эзэмшүүлсэн асуудлын хувьд ярья. Энэ бол  сумын 2-р багийн нутаг алслагдсан бэлчээр нутаг, , , гэх газруудад байрлалтай сумын газрын нэгдмэл сангийн ангиллын тариалангийн талбай гэсэн ангилалд манай тариалангийн мэдээллийн санд байдаг газар. Тухайн талбай дээр аймгийн гэдэг компани газар тариалангийн үйлдвэр явуулж байсан. Энэ аж ахуйн нэгж нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг ханаагүй гэдэг үүднээс 2015 онд тухайн газрыг эргүүлж татсан. Эрүүлж татахдаа сумын Засаг даргын захирж дээр газрын нөөцөд авч дахин захиран зарцуулахыг сумын Засаг даргад даалгасугай гэсэн захиржтай. Бүрэнбатын газрын асуудал бол сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор нэр заагаад Засаг даргад ирсэн. Засаг даргын хувьд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59-т заасан эрх үүргийнхээ хүрээнд Засгийн газар болон дээд шатны байгууллага  иргэдийн хурлын тогтоолыг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана гэсэн зүйл заалтын дагуу шийдвэрлэгдсэн асуудал байгаа.

“” компанитай холбоотой асуудлыг бол Мон Улсын Засгийн газрын 131 эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг тогтоох тухай. Энэ нь сумын 1,2,3-р баг бүгдээрээ газар тариалангийн бүс нутагт багтдаг. Манай алслагдсан бэлчээр нутаг аймгийн сум, аймгийн сумын багтай хил залгаа газар байдаг. Ойн зөрчил, мод бэлтгэх ан ьтан гээд зөрчил их гардаг. Газар эзэмших, ашиглах эрх нь үүсээгүй аймгийн малчин багийн гэх тодоттой 70  гаруй өрхийн 200,000 гаран толгой мал байдаг. Бидний зүгээс алслагдсан газар тул хараа хяналттай, эзэнтэй байлгая гэж үзсэн. ХХК нь Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу  эрчимжсэн үхрийн аж ахуйг эрхлэх үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Манайд хүсэлт гаргасны дагуу алслагдсан бэлчээр нутаг дээр үхрийн аж ахуйг эрхлэхэд нь хтарч ажиллая гэж гэрээ байгуулсан. Хтран ажиллах гэрээ байгуулсан. Хоёр талаас хоёулаа гэрээндээ өөрсдийн саналаа тусгасан. Одоо сайн санахгүй байна. Хашаажуулах, хашаа барих эрчимжсэн үйлдвэрийн үхрийг бусад үхэртэй холихгүй гэсэн зүйл заалт байдаг. Хяналт тавих, хтарч ажиллах талаар гэрээнд заалт байдаг. Энэ гэрээг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн аж ахуйн нэгжтэй хтран ажиллах гэрээний үндсэн дээр бид хоёр үзэглэсэн. Би сонгуулийн үр дүнгээс хаарч 11-12 дугаар сард Засаг даргын үүрэгт ажлаа өгсөн. Найг ажиллаж байхад тухайн компаниас гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн хүсэлт тоот ирж байгаагүй. Газрын зөрчлийн маргаантай асуудал 2020, 2021 онд эхэлсэн байсан. Яг тэр тухайн аж ахуйн нэгжийн эрчимжсэн үхрийн ажиллагаатай холбоотой хашаалсан талбай дотор аймгийн сумын багийн харьяат , аймгийн сумын багийн харьяат Торгууд нарын өвөлжөөний асуудал хашаалсан газартай давхцал үүссэн байсан. Би  бодохдоо найг байхад гэрээний талаар хаших талаар санал ирж байгаагүй. Дараагийн Засаг даргад хандаж хүсэлтээ гаргасан бол хүмүүс тухайн газарт кадастрыг хийж өгөх ёстой байсан. Тэгсэн бол ийм маргаан үүсэхгүй байх байсан. Байцаалт авч байхад мөрдөн надаас асууж байсан. Та яагаад газартай холбоотой давхцал үүсгэсэн юм бэ, таны буруутай ажиллагаа байна гэж хэлж байсан. Гэрээний хэрэгжилт найг ажиллаж байх хугацаанд хэрэгжсэн зүйл байхгүй. Иргэний  хувьд харж байхад явцын дунд компани суманд нэлээдгүй ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн. 60 сая гаруй төгрөгөөр тохижилт хийж өгсөн байсан. Миний үзэглэсэн гэрээний дагуу Засаг даргыг энэ компанитай хтарч ажиллаж байна гэж харж байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон яллагч дүгнэлтдээ:

1-р асуудал нь 2020 онд хэргийн үйл баримт яригдана. Тухайлбал ******* тухайн үед сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан. бол тус сумын Засаг даргаар ажиллаж байсан. Ийм 2 эрх бүхий субъект  байна. Энэ хүмүүс Бүрэнбат гэх хүнд 4 талбар бүхий нэгжид газар олгосон. Газар олгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалт, зарчмыг зөрчиж олгосон. Зөрчиж олгохдоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаад газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хэлэлцээд газрыг олгож байгаа асуудал байна. Энэ нь хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөндөгдсөн. Энэ харилцааны асуудал дээр хоёр шүүгдэгчийг хоёуланд нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль холбогдох хуулийн заалтуудаар нийтийн албан тушаалтан албаныхаа чиг үүргийн эсрэг, албаны эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Нөгөө асуудал нь д хаарна. Мөн газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг аймгийн аж ахуй нэгж байгууллагад гэрээ байгуулж, ямар нэгэн иргэдийн хурлаас гарсан шийдвэр байхгүй газар төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг засаг даргын шийдвэр гараагүй байдлаар газар эзэмшүүлсэн. Иймд байдлаар давуу эрх олгосон. Энэ асуудлууд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 20, 21, 29, 32 гэсэн зүйл заалтуудыг зөрчиж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга иргэдийн хэрэгжүүлэх ёстой эрх, үүргийг тусгаж өгсөн байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчиж байна. Иргэдийн хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж байна. Засаг дарга энэ шийдвэрт тусгагдсаныг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект байна. Уг хуулийн 31-р зүйлд хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал заагдсан байх гэсэн шаардлага тавигддаг. Гэтэл энэ шаардлагыг шууд зөрчиж байна. 2020 оны газар төлөвлөлтийн төлөвлөгөөг 2019 онд хэлэлцээд баталж байгаа хурлын тэмдэглэлээс харахад газрын даал, засаг дарга өөрөө оролцоод мэдээллээ солилцоод энд яригдсан асуудал байгаа. Болохгүй шүү гэж зарчмаа өөрсдөө тодорхойлчхоод өөрсдөө зөрчөөд байна. Хоёрт энэ асуудлыг хэлэлцэн оруулж байгаа субъект нь болохоор хурлын дарга өөрөө оруулаад ирчихсэн асуудал байгаа. Хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргаж, газрын даал тэр хүсэлтийг өөрөө бүртгэж аваад бүрдлийг хангасан бол Засаг дарга нь хуралдаа улжлаад явчих асуудал юм. Энэ зарчим огт явагдаагүй. Хуулиараа нарийвчилсан зохицуулалтаараа яривал бүр иргэдийн нийтийн хурлаар хэлэлцсэн байх ёстой. Иргэдийн нийтийн  хурал чаджгүй байлаа гэж бодоход бүх юм Засаг даргаараа джих ёстой. Шүүгдэгч ийн урьдын практик гэж яриад байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал юм. Хууль бол та үүнийг зөрчиж болохгүй шүү гэж зааж өгсөн байгаа. Тухайлбал Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно гэж заагаад өгчихсөн.  Үүнийг Засгийн газрын 2003 оны журмаар энэ тариалангийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх гэж оруулж өгсөн. Засгийн газрын тогтоолоор Тариалангийн салбарт ажиллаж байх ургацын борлуулалтаасаа олдог байх шаардлагыг тавьсан байдаг. Гэтэл газрыг олгоод байдаг Бүрэнбат өөрөө энэ шаардлагыг хангадаггүй. Огт орлого олдоггүй.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөрдөн шалгах ажиллагааны явцад газрын хувийн хэргүүдийг нэг бүрчлэн татаж үзэхээр бидний тавиад байгаа хурлын шийдвэр, тогтоол шийдвэр байдаггүй. Дээр дурдсан хуулиудад заасан бусдад давуу байдал олгож болохгүй шүү, бусад этгээдэд ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй шүү, хааралгүй этгээдэд давуу эрх олгож болохгүй шүү гэж хориглосон хэмж хэмжээ байгаа. Эд нарыг бүгдийг нь давчихсан. Иймд байдлаар хууль зөрчсөн. Энэ асуудал нь ийн өөрийн хаарал бүхий эхнэрийнх нь төрөл садны хүн болчхоод байна. Өөрийнх нь бригадад олон жил ажиллаж байсан байнгын харилцаатай хүн байсан. Хэргийн үр дагавар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ч гэсэн хэргийн үйл баримтаар харвал Бүрэнбат өөрөө энэ газрыг тариалан эрхлэх гэж аваагүй. Энэ газрыг аваад цааш нь аж ахуйн нэгжид шилжүүлчихсэн. Шүүгдэгч бол үүнийг мэдэх субъект юм. Өөрөө ч хуралд сууж байсан. Өөрт нь үүрэгжүүлээд өгчихсөн. Үүргээ биелүүлээгүй учир энэ хэрэгт хжигчаар оролцож байгаа юм. Иргэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т газар иргэн эзэмших хүсэлтээ тухайн шатныхаа засаг даргад гаргана гэж маш тодорхой байгаа. 32.4-т Газрын даал хүсэлтээ бүртгэж авна. Газрын даал Засаг даргын шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулах, гэрчилгээ олгох харилцаа байдаг. Эдгээр процедур зөрчигдсөн. аймгийн аж ахуйн нэгж болох компанид газар олгоод байгаа асуудал нь энэ яригдсан хууль тогтоомжийг бүгдийг нь зөрчсөн. Нэгийг нь ч хэрэгжүүлээгүй. Засаг даргад шууд хандаж гэрээ байгуулчихсан. Иймд байдлаар давуу байдал олгож авсан. ...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар энэ газрын харилцаан дээр газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудалд бусдад давуу байдал олгосон, ингэж олгохдоо эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзэж дүгнэж байна. Иймд  шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна гэсэн агуулгатай,

Өмгөөлөгч ******* дүгнэлтдээ: ... Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ******* тухайн үедээ сумын иргэдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа хурлыг удирдаж, даргалж, төлөөлж явж байсан. Хуралдаанаас гаргасан шийдвэр бол хтын шийдвэр байдаг. Дарга гэдэг бол хтын шийдвэр, тогтоолыг баталгаажуулдаг хүн юм. Хурлын өмнө өргөдөл өгөгдөөгүй, хүсэлт гаргаагүй этгээдэд олгогдсон гэдэг байдлаар хандаж явж ирсэн. Тэгтэл хурлын явцад өргөдөл гаргаж байсан байдал, сумын иргэдийн хурлын тогтоол гарсан байдал, тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтад орсон байдлаас үүдээд энэ бол ерөөсөө зөвшөөрөгдсөн хэмж хэмжээ байна. Ковидын үед тухайн сумын иргэн газар эзэмших хүсэлтээ илэрхийлсэн байдлыг нь үндэслэсэн.  Улсын яллагч газрын төлөвлөгөөнд ороогүй байгаа байдлаар бусдад давуу байдал олгосон гэж хэлж байна. 2019, 2020 онд Ковидын нөхцөл байдалтай үе байсан. Сум, орон нутгийн хэмжээнд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуралд ч тэр, багийн засаг даргад ч тэр ямар нэгэн хэмжээгээр тавьж байсан байх. Газар эзэмших эрхийн хүрээнд энэ асуудалд хандаж шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдааныг мэтгэлцээний үндсэн дээр шүүх бас тогтоох ёстой. Шүүгдэгч *******ид холбогдуулж байгаа бусдад давуу байдал олгосон гэдэг нь хэрэгт цугларсан мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдохгүй байгаа тул эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1-д заасныг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр мөн хуулийн 36.2-т зааснаар *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх саналыг оруулж байна гэсэн агуулгатайгаар,

 

Өмгөөлөгч ******* дүгнэлтдээ: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. *******г 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 80 га газрыг иргэн олгосон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ гаргаад явсан. Мөрдөн байцаалтын явцад 80 га газрыг, атаршсан газрыг тариаланч иргэн болох олгох асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай тогтоол гаргасан нь тогтоогдсон. Энэ нь Мон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 59.1.4, Газрын тухай хуулийн 21  дүгээр зүйлийн 21.4.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд сумын засаг дарга нь иргэдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад энэ хүнд 80 га газрыг эзэмшүүлэх болсон юм бэ гэхээр 2004 онд ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, багийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслээд Засаг даргаас улжилсны дагуу тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан 10 төрлийн компани, 20-иод иргэнд газар эзэмшүүлсэн тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын дагуу иргэдэд газар олгогдоод явж байсан боловч газрын төлөвлөгөөнд орсон,  хэмжээ хязгаартай байсан учир зарим иргэд газраа авч чадаагүй. Тухайн хүнд газар олгохдоо насны байдал, газар тариалангийн үйлдвэрт ажилласан байдлыг нь харгалзаж газар олгож яваад Бүрэнбатын хувьд газраа аваагүй байсан учир Газар олгох шийдвэрийн хуралдаан дээр хураагдсан газар байгаа эсэхийг тодруулсан. Атаршсан газар байсан учир олгосон гэж ярьж тайлбарласан. Энэ талаар иргэдийн хурлын тогтоол дээр тодорхой тусгагдсан байгаа. Газрын нэгдсэн санд бүртгэгдсэн атаршсан газрыг олгоё гэж байгаа. Газрын тухай хуульд атаршсан газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал оруулж байж олгоно гэсэн заалт байхгүй. давуу байдал олгосон гэж үзэж яллах дүгнэлт  үйлдэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. давуу байдал олгосон гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: компанитай гэрээ байгуулсан бэлчээрийн газрыг ашиглуулсан гэсэн үйлдлийн. Хувьд ХК нь Засгийн  газраас гарсан үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүүний, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй өсгөж сум орон нутагт эцэг малыг гаргаж өгөх үйл ажиллагаа явуулъя гэж хтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн саналыг өгсөн байдаг.

 Энэ гэрээ 2020 оны 06 дугаар сард байгуулагдсан. Засаг дарга байсан. Гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдаад хэрэгжилт хангагдаагүй явж байгаад 2020 онд орон нутгийнхаа сонгуулийн үр дүнгээр Засаг даргынхаа ажлыг өгч *******э гэдэг хүн Засаг дарга болоод үргэлжлүүлээд явсан байдаг. Үүнээс хойш энэ гэрээний хэрэгжилт 2022 онд  хангагдсан.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т сумын Засаг дарга эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр газрыг ашиглуулж болно “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр ьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно” гэсэн заалтын дагуу энэ хүн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ газрыг хашаажуулна гэдэг асуудлыг зааж өгөөгүй.Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн агуулгатай дүгнэлт гаргаж  мэтгэлцэж байна.  

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч ******* өөрийн хаарал бүхий эхнэр төрсөн дүү нөхөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар “Газар олгох тухай” тогтоолоор гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр эзэмшүүлэх тухай хууль бус тогтоол, шийдвэрийг гаргаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт  тогтоогдсон гэж дүгнэсэн байх ба  хавтаст хэрэгт авагдсан   гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар  Д.Бүрэнбат нь Ач овогт Осорын Мэнджаргалтай гэрлэсэн  гэсэн ба *******ийн эхнэр төрсөн дүү нөхөр гэдэг нь тогтоохгүй байна. (1-р х.х-ийн198-рт),

Иймд  шүүгдэгч *******ийг албан тушаалын эрх  мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан гэж үзэх үндэсгүй гэж дүгнэв. Энэ дүгнэлт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.”  гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийн ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ******* аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтын гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737дугаар бүхий 91779 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг  иргэн эзэмшүүлэхээр ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн, шийдвэрлүүлсэн үйлдэл нь,

Шүүгдэгч  *******гийн  ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй  ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв талбай газар, гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, гэх газарт  байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар “Газар олгох тухай” хууль зөрчин хэлэлцүүлж шийдвэрлэсэн  тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захиржаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар тус сумын 3 дугаар багийн иргэн Д. газар эзэмшүүлэх эрх олгосон үйлдэл нь  тус тус

 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий  болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Үүнд:

Субьектийн хувьд:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Засаг дарга нь нийтийн албан тушаалтанд хаарна. Иймд Шүүгдэгч *******,  ******* нар нь нийтийн албан тушаалтан байна.

Обьектив  талын шинжийн хувьд:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”гэж заасан ба Мон Улсын Засгийн газрын 2003 оны 28-р тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “ тариалангийн газрын давуу эрхээр эзэмшүүлэх жур”-ын  5-д Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын саналыг ажлын 5 хоногт багтаан сумын Засаг даргад хүргүүлнэ.

 

6-д Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшїїлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.

7-д Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж тухайн иргэн бүрд давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ (га-гаар)-г тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож шийдвэр гаргана.

8-д Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрыг дугаарлаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон дарааллын дагуу давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх бүхий иргэдээр талбайг сонгуулна.

10-т Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирж гаргаж, сумын газрын даал хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж гэрчилгээ олгон бүртгэлд бүртгэнэ.гэж заажээ.

            Шүүгдэгч *******ийн хувьд:

            сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нь Засаг дарга *******гөөс тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулгаагүй, газрын байршил хэмжээний талаар саналаа боловсруулж Иргэдийн төлөөлөгчийн хуралд оруулаагүй байхад иргэн хүсэлтээр Иргэдийн хуралд санал оруулан хэлэлцүүлж 2020 оны 10-р сарын 02-ны өдрийн 03 тоот Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолоор 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 80 газар олгохоор шийдвэрлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл  Иргэдийн хурлын дарга   тариалангийн газрыг  иргэнд  давуу эрхээр эзэмшүүлэх тухай саналыг сумын Иргэдийн хуралд оруулах эрхгүй этгээд байна. Иймд *******ийг  Иргэдийн хурлын даргын албан тушаалын байдлаа ашиглаж    сумын Иргэдийн хуралд  тариалангийн газрыг  иргэнд  давуу эрхээр эзэмшүүлэх тухай саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлж бусдад давуу байдал олгосон гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь ажил үүрэг, албан тушаалын хувьд өөрийн үйлдлийн  хууль бус болохыг ухсарлах албан тушаалтан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна

 

Шүүгдэгч *******гийн хувьд:

сумын Засаг даргаар ажиллаж байхдаа ******* нь   2020 оны 10-р сарын 02-ны өдрийн өдөр болсон  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд урилгаар оролцсон нь тэмдэглэлд тусгагджээ.(  )

Энэ өдөр болсон иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өөрийн үүрэгт ажилд хаарах асуудлаар буюу тариалангийн газрыг  иргэнд  давуу эрхээр эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцож санал дүгнэлт хэлж байсан байна

******* нь Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшїїлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.

Тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрыг дугаарлаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон дарааллын дагуу давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх бүхий иргэдээр талбайг сонгуулна гэсэн журмын заалт зөрчигдөж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч байгааг мэдэж, Засаг даргын хувьд өөрийн  албан тушаалын эрх хэмжээгээ ухсарлаж Иргэдийн хурлын  төлөөлөгчдийн даргын оруулж хэлэлцүүлж буй асуудлыг хууль бус болохыг бүрэн ухсарлах албан тушаалтан байна. 

 Тийм байтал 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захиржаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар тус сумын 3 дугаар багийн иргэн Д. газар эзэмшүүлэх эрх олгосон захирж гаргаж   иргэн давуу байдал бий болгожээ.

Иймд *******г Иргэдийн хурлын дарга ******* Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  тариалангийн газрыг  иргэнд  давуу эрхээр эзэмшүүлэх тухай саналыг хууль зөрчин оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлж байгааг мэдэж хуралд оролцсон мөртлөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй 80 га газрыг иргэн   олгох захирж гаргаж  Засаг даргын албан тушаалын байдлаа ашиглаж  хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлж бусдад давуу байдал олгосон гэж дүгнэв.

Шүүгдэгч  ******* Г.Түмэн Өлзий нарыг   Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад илтэд давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Урьдчилан лаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хжигч гэнэ.“ гэжээ.

******* нь Засаг даргын хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд урилгаар оролцож өөрийн ажил үүрэгт хаарах асуудлыг иргэдийн хурлаар хэлэлцүүлж буй Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга *******ийн  буруу үйлдлийн мэдсээр байж  газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд ороогүй 80 га газрыг иргэн олгохдоо урьдчилан ласан байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг гэмт хэргийн хжигч гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй.

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийн дагуу хуулийг тайлбарлан хэрэглэхэд болон хэргийн үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй харьцуулан зүйлчлэл хийхэд эргэлзээ үүсээгүй тул  шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Прокурорын яллах дүгнэлтээс Шүүгдэгч  *******н ******* аймгийн сумын засаг даргаар ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 700 га бэлчээрийн болон тариалангийн газрыг эзэмшүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдөр “” ХХК-ний захирал хтран ажиллах гэрээ байгуулж давуу байдал бий болгосон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь: *******н ******* аймгийн сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдөр “” ХХК-ний захирал хтран ажиллах гэрээ байгуулсан ба энэ гэрээгээр газар олгогдоогүй харин газрыг зохих журмын дагуу гарын асуудлыг шийдвэрлэж олгохоор гэрээнд заасан гэж дүгнэв. ин “” ХХК-ний захирал т тэжээлийн ургал тариалах болон бэлчээрийн газрыг хуульд заасан журмын дагуу олгогдоогүй байхад дур мэдэн 700 га газар хашаалж иргэдийн өвөлжөөний газартай давхцуулсан болох иргэн Г., Б.Торгууд нарын  мэдүүлгээр тогтоогдож байна. (2-р х.х-ийн 129-рт)

Иймд Иргэний гэрээ хэлцэл байгуулсан нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр энэ үйлдэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* 2020 оны 10-р сарын 02-ны өдөр  Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолоор 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 80 газар олгохоор шийдвэрлүүлсэн, ******* Иргэдийн хурлын дарга ******* Иргэдийн хуралд  тариалангийн газрыг  иргэнд  давуу эрхээр эзэмшүүлэх тухай саналыг хууль зөрчин оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлж байгааг мэдэж хуралд оролцсон мөртлөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй 80 га газрыг иргэн   олгох захирж 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр гаргасан энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнө хугацаанд үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” Гэжээ.

 

Иймд *******, ******* нарт оногдох ялын хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Зааснаар *******, ******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн насны байдал, эрүүл мэндийн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нар нь торгох ял болох 5,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт  мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.

 Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д   заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Прокурорын яллах дүгнэлтээс *******н ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 700 га бэлчээрийн болон тариалангийн газрыг эзэмшүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдөр “” ХХК-ний захирал хтран ажиллах гэрээ байгуулж давуу байдал бий болгосон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч овогт ийг ******* аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад илтэд давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч овогт г ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хууль зөрчин Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нар нь торгох ял болох 5,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт  мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА