| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00362/И |
| Дугаар | 136/шш2022/00011 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 136/шш2022/00011
| 2022 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 136/ШШ2022/00011 | Дорноговь аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д. аймаг, С. сум, .. дүгээр баг, Б б у гудамж, ..-.. тоотод оршин суух, Сд овогт Дийн О /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, ... дүгээр баг, Б б у гудамж, ..-.. тоотод оршин суух, Ц овогт Р О /РД:......./-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2018 оноос хойш Р.Отай хамтын амьдрал зохиосон юм. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2021 оны 03 сарын 22-ны өдөр охин О.А төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй болно. Охин А төрөхдөө зүрх цоорхой төрсөн. 11 сард хот явж үзүүлж хагалгаанд орох байсныг эцэг О нь хүүхдийн карт авч явж үзүүлэх хоногийг өнгөрүүлсэн. Өөрөө эдгэнэ гэж үл тоосон байдалтай өдий хүргэсэн. Хүүхдийн биеийн байдал цаг хугацаа алдсаны улмаас хүнд тал руугаа хот яв гэсэн. О өвчтэй хүүхдээ хаяад өөр хүүхэнтэй харилцаа тогтоож, өөрөө цаашид хамт амьдрахгүй гэсэн. О нь хүүхэнтэй нэр холбогдсон цагаас хойш зан ааш эвдэрч, гэрт байсан телевизор авч явсан, мөн миний биед удаа дараа гар хүрч 2 удаа утас эвдсэн. Иймд О нь охин О.А эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Оийн нэхэмжлэлийг хүлээн авсан. Бид 2 үл ойлголцол маргаан үүссэн. Одоо бид хоёр учраа олж эвлэрсэн, цаашдаа хамт амьдарна гэв.
Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Р.Оыг буруугаар ойлгосон байна. Ямар ч өөр хүнтэй явсан зүйлгүй байна. Бид учраа олж эвлэрч, хамтран амьдарч байгаа тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Р.От холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй хэдийд ч татан авах, татгалзах эрхтэй тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.От холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,650 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ