| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0447/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/432 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/432
2024 04 23 2024/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Т.Ц түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, С дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт И Ж овогт Т.Ц-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409000000355 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И ж овогтой Т Ц, 1991 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “О” ХХК-д ахлах техникийн бичээч ажилтай гэх, ам бүл 5, ... дүүрэг, 000 дугаар хороо 000 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Т.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” дахь 0000000 дугаартай өөрийн данснаас өөрийн нэр дээрх бүртгэлтэй “...” банкны 000000000 тоот данс руу 26 удаагийн гүйлгээгээр нийт 49.400.000 төгрөг, мөн өөрийн төрсөн эх Д.Б н нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 9.500.000 төгрөг, өөрийн эхнэр Б.Х-ы 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр төгрөг, Ц.М нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 000000000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 17.190.000 төгрөг, М.Э нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2.902.575 төгрөгийн гүйлгээ хийхээр 37 удаа оролдож, улмаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн 80.792.575 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, уг мөнгөнөөс 70.380.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
С дүүргийн Прокурорын газраас яллагдагч Т.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "...." банкин дахь 000000000 дугаартай өөрийн данснаас өөрийн нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 000000000 тоот данс руу 26 удаагийн гүйлгээгээр нийт 49.400.000 төгрөг, мөн өөрийн төрсөн эх Д.Б нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 9.500.000 төгрөг, өөрийн эхнэр Б.Х-ы 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр төгрөг, Ц.М нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 17.190.000 төгрөг, М.Э-ын нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2.902.575 төгрөгийн гүйлгээ хийхээр 37 удаа оролдож, улмаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн 80.792.575 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, уг мөнгөнөөс 70.380.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Ц-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "...." банкин дахь 404202832 дугаартай өөрийн данснаас өөрийн нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 26 удаагийн гүйлгээгээр нийт 49.400.000 төгрөг, мөн өөрийн төрсөн эх Д.Б нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 9.500.000 төгрөг, өөрийн эхнэр Б.Х 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр төгрөг, Ц.М нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 17.190.000 төгрөг, Э нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2.902.575 төгрөгийн гүйлгээ хийхээр 37 удаа оролдож, улмаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн 80.792.575 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, уг мөнгөнөөс 70.380.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Монгол банкны системийн доголдлоос шалтгаалан манай банкны системд нэр бүхий харилцагч нарын хийсэн гүйлгээг удаа дараагийн үйлдлээр алдаатай гүйлгээ хийсэн.Т.Ц хувьд түүний "...." банкны 000000000 тоот данснаас 37 удаагийн гүйлгээгээр Т.Ц "...." Банкны 0000000000 тоот данс руу 26 удаагийн гүйлгээгээр 49.400.000 төгрөг, Х 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1.800.000 төгрөг, Б-ын "...." Банкны 0000000000 тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр 9.500.000 төгрөг, М-ы "...." Банкны 0000000000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр 17,190,000 төгрөг, Э-ын 0000000000 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 2.902.575 төгрөг нийтдээ 80.792.575 төгрөг Цо данснаас хасагдалгүйгээр "...." банкны нийт активын хөрөнгөөс хасагдаж хүлээн авагч нарт амжилттай шилжиж орсон. Манай байгууллагаас 80.792.575 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-28/,
гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2001 оноос хойш 5753062533 дугаарын "...." Банкны дансны дугаарыг ашиглаж байгаа. Би 2013 оноос хойш Найман шарга валют арилжааны төвд "Р" ББСБ-ын Валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр миний өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа эзэмшлийн 0000000000 дугаарын хаан банкин дахь дансанд Монгол Улсын иргэн Т Ц гэх хүний "...." банкин дахь 000000000 дугаарын данснаас нийт 4 удаагийн гүйлгээгээр 17.190.000 төгрөг, мөн тухайн иргэний хаан банкин дахь 0000000000 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 17.190.000 төгрөг буюу нийт 34.380.000 төгрөг шилжин орсон байна. Энэ мөнгөн шилжүүлгийг би өөрийн "...." Банкны дансны гүйлгээ болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байдаг тэмдэглэлийн дэвтэр дээр 2023.06.28-ны өдрийн гүйлгээг бичсэн байсан тэмдэглэлийг харахад Т Ц гэх хүн надаас 10.000 ам.долларыг тухайн өдрийн ханшаар 3438 төгрөгөөр бодож худалдан авсан байна. Би тухайн өдрийн худалдан авалтыг өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ гараар 5.000-р хоёр удаа авсан байна гэж бичсэн байна. Би тэр хүнийг танихгүй, урьд өмнө манай байгууллагаас өмнө нь худалдан авалт хийсэн эсэхийг танихгүй. Хэрвээ байнга ирдэг хүн байсан бол зүсийг нь хараад мэдэх байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,
гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т Ц гэх хүний ээж нь байгаа юм..., ...Би энэ 0000000000 дугаарын дансыг анх нээлгэсэн цагаасаа хойш ашиглаж байна..., ...Би 3 хүүхэдтэй бөгөөд манай нэг охин Америкийн нэгдсэн улсад амьдардаг юм. Манайх энэ жил манайх зуслан дээр барагдаж байгаа байшингаа барьж дуусгахаар төлөвлөж байсан. Тэгээд манай хүү, охин хоёрын зүгээс өөрсдийнхөө бололцоогоор мөнгө гаргаж өгдөг байсан. 0000000000 дугаарын данс руу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЕВ-Baraa materialiin гэх утгаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 9.500.000 төгрөг орж ирсэн байсан. Энэ мөнгийг би өөрийн хүүхдүүд маань өгч байгаа мөнгө байна гэж бодоод зарцуулсан. Тухайн мөнгийг "...." банкны мөнгө гэж огт мэдээгүй, надад энэ талаар тус банкнаас огт яриагүй. Сүүлд цагдаагийн байгууллагаас энэ талаар мэдүүлэг авахад нь банкны мөнгө гэж мэдсэн. Ингээд манай хүү бид хоёр "...." банкин дээр очоод уг мөнгөний учрыг асуухад алдаатай гүйлгээ гэдгийг бидэнд тайлбарлаж хэлж өгсөн. Миний буцааж төлөх талаар банктай зөвшилцөж асуухад дансны хуулгыг бидэнд өгнө гэж хэлсэн. Үүний дагуу бид нар дээрх мөнгийг яаралтай төлөхөөр байгаа. Аль данснаас орсон талаар огт мэдээгүй. Надад манай хүү л байшин барих мөнгө олж өгнө гэж байсан тул хүүгийн шилжүүлсэн мөнгө байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тийм ээ би "...." Банкны 0000000000 дугаарын дансыг 2009 оноос хойш ашиглаж байна. Би Н ш худалдааны төвд хувиараа валют арилжаа хийдэг бөгөөд тус дансаар мөнгөө хүлээн авдаг юм. Би цагдаагаас ярьсны дагуу өөрийн "...." Банкны 0000000000 дугаарын дансны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээг шалгаж үзэхэд тус өдөр "...." банкны 000000000 дугаарын данстай Т Ц гэх хүнээс 2.902.575 төгрөг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 53 минутад шилжиж орсон байна. Би тухайн үед Найман шарга худалдааны төвд валют арилжааныхаа ажлыг хийж байсан ба тус хүн надаас валют байна. Тухайн өдөр долларын ханш 3435 төгрөг байсан ба надаар 845 долларыг 2.902.575 төгрөгөөр худалдаж авсан байна. Би мөрдөгчид өөрийн "...." Банкны 0000000000 дугаартай дансны 2023.06.28-ны өдрийн 1 хуудас хуулгыг хүлээлгэн өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
гэрч М.Э нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 52 дугаар хуудас/,
гэрч Ц.М нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 дугаарын дансны хуулга, болон тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
гэрч Д.Б нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
Т.Ц "...." Банкны 0000000000 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,
Б.Х нэр дээрх бүртгэлтэй "...." Банкны 0000000000 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 65-67/,
Ц.М нэр дээрх бүртгэлтэй Хаан банк 0000000000 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 68-69/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Т.Цогбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.000 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Э танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Ц 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан болно.
Шүүгдэгч Т.Ц гэмт үйлдлийн улмаас хохирогч “"...." банк”-д 80.792.575 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Т.Ц 80.792.575 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И жа овогт Т Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.000 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Т.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.000 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Т.Ц 80.792.575 төгрөг гаргуулж хохирогч "...." ХХК-д олгосугай.
6.Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР