Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2021/00071

 

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2021/00071

******* аймаг

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.******* даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:******* хот ******* дүүрэг 5-р хороо *******гийн гудамж 47 Мобиком корпораци ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн *******  сумын 6-р баг  Боржигон 11-7 тоотод оршин суух, ******* овогт *******ийн //-д холбогдох  501471 /таван зуун нэг мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөг  гаргуулах тухай 139/2021/00020/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,  нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40745177, 42317999 гэрээ байгуулан 85878588, 94696928 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsun Galaxy А10 S  /Red/  утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.  Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 409000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 48400 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний  төлбөрт 44701 төгрөг нийт 501471 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Г. 40745177 боллон 42317999 тоот гэрээ байгуулан 85878588, 94696928 дугаартай дараа төлбөрт үйлчилгээг  мөн гар утас худалдан  авах нэмэлт гэрээ байгуулан  Samsung A10 утсыг зээлээр худалдаж авсан. Хариуцагч нь гэрээгээр  хүлээсэн  үүргээ үл биелүүлж  анхааруулах  хуудас илгээсэн  боловч  төлөгдөөгүй учир хариуцагчаас  501471 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  2021 оны 02 сарын 11-ний өдөр Г. нь 150000 төгрөгийг төлсөн.  Одоо гар утасны  үнэ 351471 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Г.аас  501471 /таван зуун нэг мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.д  2021 оны 1 сарын 13 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2021 оны 1 сарын 27 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй тул  нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн зөвшөөрсөнд  тооцож нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Г.аас  Мобиком корпораци ХХК-ний 351471 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан нэг/  төгрөгийг  гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 42331529, 42317999 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ /хэргийн 5-8 хуудас/, Мобиком корпорацид ХХК-д гаргасан хүсэлт  /хэргийн 4-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 9-10 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Г.ьд шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.ийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15695 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 15695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.1, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3,  115.1, 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* овогт *******ийн ь //-аас 351477, 33 /гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан долоон төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, Мобиком корпораци ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15695 /арван таван мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 15695 /арван таван мянга зургаан зуун ерэн таван/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, түүний төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.*******