Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2021/00010/И |
Дугаар | 139/ШШ2021/00123 |
Огноо | 2021-03-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 139/ШШ2021/00123
2021 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 139/ШШ2021/00123 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* сумын 7-р баг, 410-р байр, 5 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:73102478/-ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын 8-р баг, ******* 4-15 тоотод оршин суух, овогт гийн ******* /РД:/-т холбогдох 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00010/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 09 сарын 02-нд гийн *******тай байр худалдан авах гэрээ байгуулж 2020 оны 10 сарын 02-нд Д.*******ийн дансанд 15500000 төгрөгийг хийсэн боловч танай авах байрыг зарсан гэрээг цуцалсан гэсэн. Ингээд мөнгөө эргүүлэн авъя гэхэд 13500000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд үлдэгдэл 2000000 төгрөгийг авах гэтэл өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Одоо үлдэгдэл 2000000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* миний бие 2020 оны 08 сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл өдөр хүртэлх хугацаанд иргэн У.*******ийн гэрээ хийх хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ хийхгүй явсан. У.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байр худалдан авах хөнгөлөлтийг 1 удаа олгож байгаа. Түүнийг авахын тулд гэрээ хийх шаардлагатай байна. Бүтвэл таанай байрыг худалдаж авъя гэсэн хүсэлт гаргасан болно.
Тухайн үед худалдан авах хүн нь 7 хоног хүлээлгэсэн байсан тул гэрээ хийхгүйг хатуу анхааруулсан. Гэвч 7 хоногт мөнгө бүтнэ тус болооч бүтэхгүй болж зарж болно гэсэн яриаг манай нөхөр М.*******тай ярилцан тохирч гэрээ хийх болсон. Тухайн үед надад хэлж тус болохыг гуйсан. Иргэн У.*******д тов тодорхой хэлж байраа 7 хоногийн дараа зарна харин гэрээ хийхэд чинь тус болж байгаагаа дахин сайтар ойлгуулсан. Тэр хүн ч ойлгосноо илэрхийлж баярлалаа гээд явсан. Гэвч тухайн хугацаанд мөнгө нь ороогүй тул байраа зарсан. Мөн гэрээний хугацаа дууссан хойно 2020 оны 10 сарын 02-ны өдөр тухайн мөнгө ХААН банкны 5455047376 дансанд орсон. Тухайн үед байранд орох гэж ажил давчуу байсан тул тэр өдрөө шилжүүлж амжилгүй 2020 оны 10 сард шилжүүлэхэд У.******* болон түүний ээж гэж хүн утсаар элдвээр загнан дарамталж шүүхдэнэ гэж сүрдүүлсэн. Тухайн үед шилжүүлэх мөнгө байсан боловч хүн гуйж нэг ёсондоо улсаас мөнгө хуурч авчихаад өөрсдийнхөө хууль бус үйлдлийг мэдэхгүй, хүн гүтгэлээ гэсэн дургүй хүрсэн бодол төрөөд үлдэгдэл мөнгийг шилжүүлээгүй болно. Миний хувьд тухайн үлдэгдэл мөнгийг өгөхөд бэлэн байна. Гэвч энэ хүний ёс зүйгүй хүн чанаргүй үйлдэл болон нэр хүнд гутаасныг нь шалгуулах мөн тухайн мөнгөөр байр худалдан авсан эсэхэд эргэлзэж байгаа тул хариу мэдээлэл авахыг хүсч байна. У.*******ийг хүний нэр барьж мөнгө авсан байж нэр төр гутаасан үйлдэл гаргаж байгаа тул нэр төрөө сэргээлгэнэ. Мөн нотариатын төлөх мөнгөгүй байхад нь түүнийг нь төлөлцсөн мөнгөө суутгана авна гэсэн хүсэлт байна. Хүнд тус болсныхоо төлөө шийтгэл хүлээх болсондоо гүнээ харамсаж байгаагаа дахин илэрхийлье гэжээ.
Нэхэмжлэгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан. Тухайн үед Ерөнхий газраас байгууллагын нэг албан хаагчид 15000000 төгрөгийн байрны буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод намайг нутагтаа очоод байр худалдан авах гэрээ хийгээд ир гэсэн. Тэгээд Д.*******тай 2020 оны 09 сарын 02-ны өдөр 500000 төгрөгийн урьдчилгаа өгөөд байр худалдан авах гэрээ хийсэн. 10 сарын 02-ны өдөр энэ хүний дансанд 15000000 төгрөг орсон. Тэгтэл таны авах байрыг өөр хүнд зарсан гэсэн тэгээд би мөнгөө авъя гэтэл 13500000 төгрөг өгсөн. Үлдсэн 2000000 төгрөг өгөхгүй, утсаа ч авахаа больсон. Тэгээд 12 сар гараад өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Би тухайн үед гэрээ байгуулаад нотариатын мөнгө төлөөгүй нь үнэн. Нотариатын баримтаар төлсөн мөнгийг 2000000 төгрөгнөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйл үнэн. Ганц буруу юм ярьж байна. Энэ хүн анх Чойроос ярьж байна гээд урьдчилгаа байхгүй, гэхдээ байрны хөнгөлөлт авахад орон сууц худалдан авах гэрээ хэрэгтэй байна. Мөнгийг орж ирэхээр нь өгнө гэсэн. Би 10 сарын эхээр төлөх юм бол гэрээ хийхгүй гэж хэлсэн. Дараа нь *******д ирээд манай нөхөр дээр ирж гуйсан байсан. Удаа дараа гуйсны үндсэн дээр гэрээ хийсэн. 7 хоног дотроо мөнгөө хийхгүй бол дараагийн хүнд байраа зарна шүү гэж би хэлсэн. Тэр мөнгө 10 сарын эхээр орж ирсэн. Гэрээ хийснээс хойш сарын дараа мөнгө нь орж ирсэн учраас тэр хооронд орон сууцаа өөр хүнд зарсан байсан тул 13500000 төгрөгийг данс руу нь хийсэн. 2000000 төгрөгийг удахгүй өгнөө гэж хэлэхэд ойр ойрхон нэхээд, намайг луйварчин гэх мэтээр хавийн хүмүүст хэлээд байсан болохоор нь өгөөгүй юм. Хамгийн гол нь хүний нэр төрд халдаж байна. Би хүнийг залилж яваагүй, өөрийнхөө ажлыг бүтэхээр ийм зан гаргаж болохгүй шүүхдээд аваарай гэж хэлсэн юм. Гэрээн дээр гарын үсэг зурсан нь миний буруу болсон юм билээ. Миний хувьд үлдсэн мөнгийг өгөхөд бэлэн байна. Энэ хүн байраа авсан эсэх нь их эргэлзээтэй байгаа. Анх гэрээ хийхдээ 500000 төгрөгийн урьдчилгаа хийсэн, нотариатын зардал 25000 төгрөгийг би гаргаж байсан, тэр мөнгийг гаргуулна. Бас нэр төрөө цэвэрлэж авна гэв.
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
У.******* нь Д.*******аас 2000000 / хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь, Д.*******тай 2020 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ 15500000 төгрөгийн урьдчилгаа төлж байгуулсан, хариуцагч тал орон сууцыг бусдад худалдсан тул урьдчилгаа 15500000 төгрөгөөс 13500000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 2000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж;
Хариуцагч нь, “Нэхэмжлэгч У.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцны 15000000 төгрөгийн тусламж авах гэсэн юм гээд манай орон сууцыг захиалсан хүн нь хойшлуулсан байсан учраас “орон сууц захиалгаар барих гэрээ”-г У.*******ийн гуйлтаар байгуулсан. Орон сууцаа У.*******д зарах боломжгүй гэдгээ хэлж 13500000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 2000000 төгрөгийг төлөх ба үүнээс “орон сууц захиалгаар барих гэрээ”-г нотариатчаар батлуулсан зардал 25000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах хүсэлтэй байна гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 09 сарын 02-ны өдөр “орон сууц захиалгаар барих гэрээ” /хх-ийн 5-рт/ байгуулсан байна. .
Нэхэмжлэгч нь, 2020 оны 10 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.*******ийн ХААН банкны 5455047376 тоот дансанд 15000000 /арван таван сая/ төгрөгийг “ШШГЕГ-ын 2020.07.22 өдрийн А/126 дугаартай тушаалын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох 00001327 дугаартай төлбөрийн даалгавараар /хэргийн 17-рт хуудас/ шилжүүлсэн, гэрээ байгуулахад урьдчилгаа болгож 500000 төгрөгийг өгсөн гэх бөгөөд үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Дээрхи баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарт “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлсөн 15500000 төгрөгөөс 13500000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж 2000000 төгрөгийг төлөх дутуу болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас нотариатчийн зардал 25000 төгрөг хасаж тооцуулахыг хүссэн ба нэхэмжлэгч 25000 төгрөгийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1975000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 46950 төгрөгийг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч овогт гийн ******* /РД:/-аас 1975000 / нэг сая есөн зуун далан таван мянган / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:73102478/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25000 /хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ