Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2021/00130

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2021/00130

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* лж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинбаяр,

Гэрч О.*******,

Нарийн бичгийн Б.******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг *******-3-42 тоотод оршин суух, овгийн гийн *******ын // нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* даргын т  холбогдох  ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны Б/122, Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00026/И индекстэй иргэний  хэргийг   хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.******* миний бие ******* аймгийн ******* даргын газрын жолоочийн албан тушаалд 2018 оны 12 сарын 18ы өдрийн тушаалаар томилогдсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажиллаж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулиар Аймгийн засаг ар Ц. томилогдсоны улмаас аймгийн Тамгын газрын Үйлчилгээний албаны нь 2020 оны 12 оны 03-ны өдрийн 21 цагийн үед шинэ засаг томилогдсон ажпаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг, машиныг мөн хүлээлгэж өг, шинээр ажилд орох жолооч ирчихсэн гэж  хэлсэн. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ, би тэгээд яах билээ гэсэн чинь тэр талаар тай яриарай гэж хэлсэн. Ингээд намайг 2020 оны 12 сарын 03-ны өдрийн Б/122 дугаар тушаалаар Аймгийн засаг даргын газрын үйлчилгээний албаны ажилтан П.ын чөлөөний хугацаа дуусах хүртэл хугацаагаар түр хугацаагаар томилсон. Уг тушаалд ямар албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн акт гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж томилсон тухайгаа 2020 оны 12 сарын 04-ний 19 цагийн орчимд надад утсаар Үйлчилгээний албан хэлснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Миний бие 2020 оны 12 сарын 07-ны өдөр ажил дээр ас тушаалтай танилцаж, авъя гэж ороход "Чи жижүүрт гараагүй, тэр тушаал буруу учраас даргад өгсөн” гэж хэлээд надад өгөөгүй, танилцуулаагүй. Үүнээс хойш 2020 оны 12 сарын 09-ний өдөр бас утсаар залгаж хүний нөөцтэй ирж уулз гэсний дагуу хүний нөөцийн ажилтан гаас 2020 оны 12 сарын 09-ний 2/1433 тоот Мэдэгдэл гэсэн албан бичгийг хүлээн авч, 2020 оны 12 сарын 10-ны өдөр 10 цагт сонсох ажиллагаанд орсон. Сонсох ажиллагаанд дээр мэдэгдэлд дурдсан болон намайг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг ярилцсан ба ноцтой сахилгын зөрчил гэж үзсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. тухайн үед байгууллагын дотоод журмыг үзэж судлаад харилцан тохиролцох талаар ярилцъя, дуудна гэсэн. Үүнээс хойш 2020 оны 12 сарын 14-ний өдөр миний бие юу болж байгаа талаар тодруулахаар очиход чиний тушаал гарсан, хүний нөөцөөс очиж тушаалаа ав гэсэн. Гэтэл 2021 оны 12 сарын 11-ний өдрийн Б/127 дугаар тушаалаас намайг ажлаас халсан тушаал гарсан байсныг хүлээн авсан. Иймд миний бие ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны 12 03-ны өдөр Б/127 дугаар тушаалыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/122 дугаар тушаал нь намайг жолоочийн албан тушаалаас ямар хууль зүйн үндэслэлээр чөлөөлж, эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь тодорхойгүй, ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/127 дугаар тушаалд намайг санхүү, эд хөрөнгийн ноцтой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг тушаалд Засгийн 2019 оны 33 дугаар зүйлд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн 3.1.2в барьсан атал журмын 5.1, 5.2-т заасны дагуу шалгаж тодруулалгүй, халах үндэслэл болгож байгаа нь хууль зөрсөн гэж үзэж байна. Дээрх Б/122, Б/127 дугаар тушаалууд нь ямар албан тушаалд томилж байгаа, ямар албан тушаалаас халж байгаа нь тодорхойгүй, хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д "хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасны дагуу ажлаас халж байгаад гомдолтой байна. Учир нь намайг сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил гаргасан талаар шалгаж тодруулалгүй, хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж ажлаас халсныг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/127 дугаар тушаалын үндэслэл болгосон "санхүү эд хөрөнгийн ноцтой зөрчил”-ийг хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шалгаж тогтоогоогүйгээр халсан нь хууль зөрчсөн. Миний бие автомашины техник хэрэгсэл, нормт бензиний хорогдол талаарх тайлан, замын хуудас, баримтуудаа сар бүр үнэн зөвөөр гаргаж өгч байсан. Мөн миний барьж байсан 0001 ДУА дугаартай автомашин нь нормоосоо илүү зарцуулалт гаргаж байгаа талаар албаны болон нягтлан нарт 2019 оноос хойш байнга хэлэхэд комисс томилж шалгана гэж хэлээд огт шалгаж өгөөгүй. Иймд ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны Б/122, Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* даргын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус аймгийн ******* сумын 8 дугаар багийн иргэн гийн Чулуунбатаас гаргасан ******* аймгийн ******* даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/122, 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/127 тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 463403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн ******* даргын жолооч шинээр томилогдсонтой холбогдуулан Д.*******ыг аймгийн ******* даргын Тамгын газрын даргын Б/122 тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн П.ын эхийн чөлөөний хугацаа дуусах хүртэл хугацаагаар түр томилон ажиллуулах тушаалаар үндсэн цалинг ТҮ-1-5 буюу 523405 (таван зуун хорин гурван мянга дөрвөн зуун таван) төгрөгөөр тогтоож, бусад нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоолгохыг нягтлан бодогч Д.Нандинцэцэгт зөвшөөрсөн. Д.******* нь жолоочоор ажиллаж байхдаа сарын үндсэн цалин ТҮ-3-1 буюу 510.172 (таван зуун арван мянга зуун далан хоёр) төгрөгөөр бодогдож байсан байх тул эрх зүйн байдлыг  дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.  Нэхэмжпэгч Д.*******ын машиныг хүлээлцэх комиссоос гаргасан акттай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахын урьд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахаар энэ тухайгаа аймгийн ЗДТГ-ын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 2/1433 дугаар албан бичгээр Д.*******ад мэдэгдэж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тухайн ажиллагааг хийхэд 2017 онд үйлдвэрлэгдсэн Ланд крузер 200 маркийн автомашиныг 2018 оны 02 сарын 23-ны өдөр худалдаж авсан, уг машины үнэлгээний хугацаа 6 жил, спидометрийн заалт нь 104842 км, улирлын 5 дугуйтай, зөв талын толины гадна хүрээ хагарсан, урд салхины шил чулуунд цохигдсоны улмаас цуурах магадлалтай, хойд, урд амортизатор муудсан, ерөнхий машины үнэлгээ дунд зэрэг худалдаж авсан өдрөөс хойш 12728640 төгрөгийн сэлбэг засварын үйлчилгээ хийгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар жолоочийн тооцоог бодуулснаар спидометрийн заалт нь 114266 км-ээр бичилт хийсэн, ажил хүлээлцэхэд спидометрийн заалт нь 104842 км байсан ба 9424 км-ын зөрүү гарсан асуудлаар тайлбар авахад бензин шатахууны зарцуулалт болон машины эд анги эвдэрсэн асуудалд миний буруутай үйлдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч миний эзэмшиж байсан машин нормоо хэтрүүлэн бензин хэрэглэдэг тул Улаанбаатар хот руу явахдаа 850 км-ээр тооцож бензин авдаг, авсан бензинээ авсан км-тээ багтаахын тулд жолоочийн тооцооны хуудсанд илүү бичсэн талаар тайлбарласан. 9424 км-ын зөрүүнд хэрэглэсэн 1885 л шатахууныг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцоход 4015050 төгрөгийн санхүүгийн хохирол учирсан байгаа нь тогтоогдож байна. Д.*******ын гаргасан үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 3.1.2 “в”, аймгийн ******* даргын Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/120 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.3 дахь хэсгийн 2(д) дэх заалтыг зөрчсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байгаа тул аймгийн ******* даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/127 дугаар тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй болохыг илэрхийлж байгаа тул ******* сумын 8 дугаар багийн иргэн Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2020 оны 12 сарын 03-ны өдөр Аймгийн засаг даргын авто машиныг хүлээлгэж өгсөн. 2021 оны 12 сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед Аймгийн ЗДТГ-ын , үйлчилгээний албаны 2 намайг машинаа хүлээлгэж өг гэсэн. Ямар учиртай юм бэ гэхэд жижүүрийн түр орон тоон дээр томилсон гэж хэлсэн. Энэ тушаал нь надад ирээгүй байж байгаад 12 сарын 09-ний өдөр сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл өгөөд 12 сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа болоод эргээд ярина гэж хэлээд ярихгүй болохоор нь 12 сарын 14-ний өдөр  очтол тушаалаа ав халсан гэсэн. Түр томилсон тушаал, ажлаас халсан тушаалыг 2020 оны 12 сарын 11-ний өдөр хүлээж авсан. Ажилгүй болсон хугацааны цалин тэтгэмж авах, эргээд жолоочийн ажилд эгүүлэн томилуулахыг хүсч байна. Хариуцагч талын тайлбарт эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж байна. Миний ажлын байр байнгын ажлын байр байсан гэтэл түр чөлөөлсөн хүний оронд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 12 сарын 11-ний өдөр халагдах тушаалын хамт шилжүүлж томилсон түр тушаалыг авсан. Эдгээр тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2020 оны 12 сарын 11-ний өдөр санхүүгийн ноцтой зөрчил гаргасан. Өөрийнх нь хэлсэн тайлбараар тогтоосон гэсэн. Энэ нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Миний бие  ДУА 0001 улсын дугаартай автомашиныг 2018 оны 2 сараас  хойш хариуцаж байсан. 2018-2019 онд энэ талаар замын хуудас бөглүүлэхдээ нярав, нягтланд хэлж шалгуулах газраар нь шалгаж өгнө үү гэж хэлдэг байсан. Нөгөө талын тайлбарт намайг ажлаас гарахыг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн байсан. Сонсох ажиллагааг 2020 оны 12 сарын 10-ны өдөр явуулсан. Гэтэл тайлбар дээр 2020 оны 12 сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан гэж бичсэн байна. 2020 оны 12 сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа огт явагдаагүй. Иймээс тэмдэглэлийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ******* даргын газрын хууль зүйн хэлтсийн Б.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Аймгийн засаг солигдсон. ******* нар ер нь солигдохоороо жолооч, туслахаа давхар сольдог. Тамгын ажилтныг аль болох ажлын байран дээр нь авч үлдэхийг боддог. Өнгөрсөн жил шинээр томилогдсон ******* жолооч, туслахтайгаа ирээд жолоочийг эхний ээлжинд жижүүрийн орон тоон дээр авч ажиллуулахаар болж яваандаа дахиад орон тоо гарвал авах байдлаар жижүүрийн орон тоон дээр авсан юм. Тэгээд ажлыг хүлээлцэх явцад алдаа дутагдал, дотоод журамд заасан ноцтой зөрчил гарсан учраас холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр ТҮ-3 байж байгаад ТҮ-1 болгосон гэж гомдол гаргасан. Энэ нь цалингийн хувьд  дордуулаагүй учраас нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сонсох ажиллагааг зохион байгуулсан тухайд нийтлэг үйлчилгээний , засаг даргын газрын , бусад хүмүүс оролцсон. Д.******* өөрөө оролцсон. Сая сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж байна тэгж үзэж болохгүй гэв.

 

Хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь  ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны Б/122, Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь “Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албаны жолооч Д.*******тай сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл”-ийг /хэргийн 45-53-рт/ нотлох баримтаас хасуулах тухай тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “...хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах... тухай хүсэлт гаргах” эрхтэй гэж заажээ.  “Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албаны жолооч Д.*******тай сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл” нь хуурамч нотлох баримт эсэх талаар баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй, хуурамч гэж үзэж нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргаагүй, шүүхэд гаргасан тайлбартаа  дээрх баримтыг нотлох баримтаас хасуулна гэх тайлбарыг гаргаж байна. Иймд  дээрх баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гэж үзэж шийдвэрлээгүй болно.

Ажил олгогч буюу хариуцагч ******* аймгийн ******* даргын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг ажилтан буюу нэхэмжлэгч Д.*******тай “Биечлэн уулзах” хэлбэрээр 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 10.00 цагт Аймгийн засаг даргын газрын даргын өрөөнд зохион байгуулахыг 2020 оны 12 сарын 9-ний өдрийн 2/1433 /хэргийн 36-рт/ дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. “Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албаны жолооч Д.*******тай сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл”-ийн /хэргийн 45-53-рт/ огноо 2020 оны 12 сарын 7-ны өдөр байх ба тэмдэглэлд Д.*******тай сонсох ажиллагааг 2020 оны 12 сарын 3-ны өдрийн 10.20 минутад аймгийн ЗДТГ-ын даргын өрөөнд хийв гэжээ. Хариуцагч нэхэмжлэгчтэй сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг сонсох ажиллагаа явуулснаас хойш гаргасан, сонсох ажиллагаа уг мэдэгдлээс өмнө 2020 оны 12 сарын 7-ны өдөр эсхүл 2020 оны 12 сарын 3-ны өдөр явагдсан нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ. Хариуцагчаас ирүүлсэн “Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албаны жолооч Д.*******тай сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл” баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох боловч үнэн зөв эсэх нь цаг хугацаа, он дарааллын хувьд эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хэрэгт цугларсан бусад бичгийн баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Д.*******ыг өөр ажилд шилжүүлэх тухай ******* аймгийн засаг даргын газрын даргын 2020 оны 12 сарын 3-ны өдрийн Б/122 дугаар тушаал /хэргийн 10-рт/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д заасныг үндэслэн гарсан байна. Д.*******тай 2019 оны 2 сарын 28-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г /хэргийн 12-15-рт/ ажил олгогчийн эсхүл ажилтны санаачилгаар эсхүл талууд харилцан тохиролцож цуцалсан, ямар ажил албан тушаалд түр томилон ажиллуулсан нь хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдохгүй байна. Мөн ******* аймгийн засаг даргын газрын даргын 2020 оны 12 сарын 11-ний өдрийн Б/127 дугаар тушаалын /хэргийн 11-рт/ “Гурав” дахь заалтаар дээрх Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ******* аймгийн ******* даргын газрын даргын 2020 оны Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

******* аймгийн засаг даргын газрын даргын 2020 оны 12 сарын 11-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар /хэргийн 11-рт/ нэхэмжлэгч Д.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Аймгийн засаг даргын газрын үйлчилгээний албаны жолоочийн ажлаас халсан байна.

Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилж, урд эрхэлж байсан ажлыг хүлээлцэх явцад зөрчил илэрсэн гэж үзэж өмнөх ажлаас халсан нь буруу байна. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь 2020 оны 12 сарын 3-ны өдрийн Б/122 дугаартай Д.*******ыг өөр ажилд шилжүүлэх тухай тушаал гарах үед тогтоогдоогүй байх бөгөөд ажилтныг ажлаас халах үндэслэлийг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ямар ноцтой зөрчил гаргасныг шалган тогтоосон, энэхүү зөрчил нь ажилтны буруугаас гарсан эсэх нь тогтоогдсон байвал зохино.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Бат-Эрдэнийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон автомашины спидометрийн заалт, тооцоо зөрүүтэй гэх зөрчил нь 2018 оны 2 сард 0001 ДУА улсын дугаартай автомашиныг аймгийн ******* даргын албан хэрэгцээнд ашиглаж эхэлсэн цагаас эхлэн Д.*******ыг ажлаас халах хүртэл хугацаанд үргэлжилсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгэхдээ эзэмшиж байсан 0001 ДУА улсын дугаартай Ланд круйзер 200 маркын автомашин нь  тогтоосон нормоос хэтэрсэн хэмжээний бензин шатахуун хэрэглэж байсан нь эзэмшиж буй жолоочийн буруугаас эсхүл автомашинаас, орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэх зэргийг уг автомашиныг ашиглаж эхэлсэн цаг хугацаанаас хойш шалган тогтоох боломжтой байжээ. Ажил олгогчийн зүгээс дээрхи ажиллагааг хийлгүйгээр ажилтны буруугаас санхүү, эд хөрөнгийн ноцтой зөрчил илэрсэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь буруу гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийг ******* аймгийн засаг даргын газрын үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь ******* аймгийн засаг даргын газрын даргын 2020 оны 12 сарын 11-ний өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн боловч энэхүү тушаал нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны олговор олгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч Д.*******ыг 2020 оны 12 сарын 3-ны өдөр ажлаас өөрчлөн томилсон, 2020 оны 12 сарын 11-ний өдөр ажлаас халсан тул  ажлаас халагдахаас өмнө бүрэн олгосон сүүлийн 3 сар болох 2020 оны 9 сарын цалин 743224 төгрөг, 2020 оны 10 сарын цалин 743224 төгрөг, 2020 оны 11 сарын цалин 893224 төгрөгөөс /хэргийн 7-9-рт/ дундаж цалин хөлсийг  тооцон нэг сарын дундаж цалин хөлсийг 793224 төгрөг, сүүлийн 3 сарын нийт цалин хөлсийг дээрхи хугацааны ажлын 65 хоногт хуваан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 36610 төгрөг гэж тооцсон болно.  Нэхэмжлэгч нь 2020 оны 12 сарын 11-ний өдрөөс 2021 оны 4 сарын 5-ны өдрийг хүртэл нийт 3 сар 16 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд ногдох олговорт 2965432 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид олгох олговроос хуульд заасан хувь хэмжээгээр ажил олгогчоос болон ажилтнаас төлөх хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай маргаанд шүүхээр шийдвэрлэгдсэн олговрын хэмжээнд ногдох дүнгээр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагад 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх ёстой байжээ. Хэргийг шүүх шийдвэрлэх хугацааг тооцох боломжгүй тул ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх боломжгүй байсан байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 14552 төгрөг төлж улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны олговор 2965432 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62397 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагад 70200 төгрөг нийт 132597 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс төлсөн 14552 төгрөгийг хасаж тооцон 118045 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.                         

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Тайжууд овгийн гийн ******* //-ыг ******* аймгийн ******* даргын газрын  үйлчилгээний  албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч ******* аймгийн ******* даргын газраас ажилгүй байсан хугацааны олговор 2965432 / хоёр сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос тооцон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  төлж, ажилтнаас  хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* даргын т  үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14552 /арван дөрвөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******аас 118045 /нэг зуун арван найман мянга дөчин таван/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулан,   хариуцагч ******* аймгийн ******* даргын газраас 132597   /нэг зуун гучин хоёр мянга таван зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.УРАНЧИМЭГ