Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2021/00285

 

 

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2021/00285

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, шүүгч З.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

******* аймгийн сумын -р баг, -р байр,  тоотод оршин суух,   ******* овогт ы /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 ******* аймгийн сумын 2-р багт оршин суух, овогт ын /РД:*******/-т холбогдох гэм хорын хохирол 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 139/2021/00191/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Миний бие ******* аймгийн сумын -р баг, -р байр, тоотод  оршин суудаг бөгөөд байрныхаа гадна талын зогсоол  дээр 2021 оны 03 сарын -ний өдөр өөрийн өмчлөлийн  8864 ДУА улсын дугаартай Тоёота  ист маркийн автомашинаа  байрлуулан тавьсан байсан. Гэтэл тэр өдөр хүчтэй салхи салхилж, шороо тавьсан бөгөөд  хүчтэй юм унах чимээ  гарч, над руу  байрны хүн утасдаж, машин  дээрээс чинь  балконы хаалт уначихлаа гэсний дагуу  би гарч хартал сумын  -р баг, дугаар байр, 16 тоотод оршин суух  Н. гэх айлын балконы вакум  хаалт миний машины урд талын копудан  дээр үргэлжээрээ унаж  миний машинд  хохирол гэмтэл учруулсан. Тухайн үед би орон сууцны эзэн Н. болон эхнэртэй нь утсаар 4-5 удаа ярьж болсон асуудлыг  хэлж, хохирлыг  төлж өгөөч, машинаа янзлуулмаар байна гэхэд бид хөдөө байна, балконы хаалт хийсэн  хүмүүстэй  яриад   хохирлоо авчих гэсэн утгатай юм яриад уурлаад утсаа тасалсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч  гэмт хэрэг, зөрчлийн  шинжгүй үйлдэл  байна гэсэн хариу   мэдэгдэх хуудас ирүүлсэн. Би машинд учирсан хохирлоо  хөрөнгийн  үнэлгээний Ашид билгүүн  ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд 115000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ  гарсан.  Үнэлгээ хийлгэхэд  үнэлгээний төлбөр 6000 төгрөг төлсөн. Иймээс  ******* аймгийн сумын -р баг, -р байр,16 тоот орон сууцны өмчлөгч Н.ээс хохирол 115000 төгрөг, үнэлгээний төлбөр 6000 төгрөг нийт 1242000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:   Н. надад холбогдуулж Б. нь 1242000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг тус шүүхэд гаргасанд  дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн сумын 2-р багт байнгын оршин суудаг, малчин иргэн билээ. 2018 оны  үед ******* аймгийн Төвд буюу сумын  -р баг, Залуус хороололд -р байр, 16 тоотод    байрлах орон сууцыг  Бэрхсайхан гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед буюу   худалдаж авахад тус орон сууцны балконы хаалт нь эвдэрсэн байсан. Тэгээд Бэрхсайхан нь 1000000 төгрөг өгчихвөл балконы вакум хаалтыг нь шинээр хүнээр хийлгүүлээд  өгье гэхээр нь  би зөвшөөрөөд мөнгийг нь  өгөөд хийлгүүлсэн. Бэрхсайхан нь хэн гэдэг хүнээр  тэр хаалтыг хийлгүүлснийг  би мэдэхгүй. Эхнэр, бид хоёр байнгын  хөдөө байдаг тул  дээрх худалдаж авсан байрандаа нэг ч хоног байж үзээгүй,  байрны найр ч хийгээгүй  хоосон байр байгаа.  Алсдаа үр хүүхдүүдэд  хэрэгтэй гээд  энэ байрыг  худалдаж авсан юм аа. Бас эзэнгүй байдаг юм чинь  гээд балконы  вакум хаалт хүртэл хийлгүүлсэн юм.  Гэтэл 2021 оны  3 дугаар сарын -ний манай орон сууцны балконы  вакум  хаалт манай  байранд амьдардаг гэх Б.ийн  Тоёота маркын 8864 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн  урд талын  копудан дээр унаж, түүнд 1242000 төгрөгийн хохирол учирчээ. Ийнхүү хохирол учирсанд  туйлын харамсаж байна.  Гэхдээ 2021 оны 3 дугаар сарын -ний өдөр Монгол улсын  хэмжээнд , түүн дотрооо ******* аймагт  байгалийн  гамшиг болсон. Энэ үеэр  малчин надад болон олон иргэдэд байгалийн гамшгаас  үүдэлтэй  хохирлууд  учирсан  гэж бодож байна. Би 3 жилийн өмнө хийлгүүлсэн балконы хаалтаа чанар муу эсэхээс хамаарч Б.ийн машин дээр  унасан эсэхийг  мэдэхгүй байна. Гэхдээ өдий болтол салхи,  шуурганд зүгээр  байсан хаалт маань дээрх  өдрийн шуургыг  тэсвэрлээгүй унасан байна.  Өөрөөр хэлбэл байгалийн гамшигт  үзэгдэлтэй  холбоотой Б.ид хохирол учирсан байна. Би ид  учруулсан хохирлыг учруулъя гэж  учруулаагүй.  Түүнд тухайн  хохирол нь байгалийн аюулт үзэгдлээс  болж буюу гэнэтийн буюу давагдашгүй  хүний шинжтэй онцгой нөхцөл байдлын  улмаас учирсан гэж үзэж байна.  Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 сарын -ний өдөр болсон шороон шуурганы үед хойд орцны 16 дугаар тоотын балконы хаалт тэр чигтэй миний машин дээр уначихсан байсан. Гэрийнх нь хаалгыг тогшиход гэрт нь хүн байгаагүй учир би айлын хүмүүс  ямар хүн байдаг талаар мэдэх гээд сервис СӨХ дээр очоод асуухад өнгөрсөн 2 сарын СӨХ-ийн мөнгөө өгсөн, хүн байна гэсэн. Өвлийн  хугацаанд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багшид түрээслүүлээд сурагчдад сургалт өгч байсан. Тэгээд би Онцгой байдлыг газарт болон Цагдаагийн газарт мэдэгдэхэд Цагдаа ирж үзлэг хийхэд гэмт хэргийн шинжгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Н.ийн утасны дугаарыг олж аваад өөр лүү нь 3,4 удаа залгахад эхнэр нь утсыг нь авсан. Манайх өнгөрсөн жил Бэрхээ гэдэг хүнээр вакум хаалтаа хийлгэсэн бид нарт хамаагүй, Бэрхээгээс очиж мөнгө төгрөгөө ав гэж хэлсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тул машинаа хурдан янзлуулах шаардлагатай байна. Ядаж надад 50 хувийг нь өгөх  боломж байна уу гэхэд бид нарт хамаагүй Бэрхээ гэдэг хүнээс очиж мөнгөө салгаж ав гээд уурлаад утсаа тасалчихсан. Залгаж ярьсан нь 4,5 удаа боловч ,8 удаа зүгээр сонсож байгаад тасалчихдаг байсан. 2021 оны 05 сарын 19-ний өдөр би нэхэмжлэлээ гаргасан боловч хариуцагч маань хариу тайлбар ирүүлэхгүй удсан. 2021 оны 0 сарын 08-ны өдөр Н. өөрөө над руу залгаад мөн үү гэхэд мөн байна гэхэд гаас ярьж байна гээд яахаараа чи манай балконы доор машинаа тавьдаг юм бэ? гээд хэл амаар дарамтлах гэж үзэхэд нь би, би шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа хуулийн дагуу шийдвэрлүүлье гэж хэлэхэд Хол газар нүүж явна мал туранхай байна идэшний тэмээ өгье гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Би машинаа янзлуулахдаа хүнээс мөнгө зээлээд янзлуулсан, одоо болтол өгөөгүй би өөрөө өртэй явж байгаа. Миний машины засварт гарсан 1242000 төгрөг машины үнэлгээ гаргуулсан 6000 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулах тухай нэхэмжлэл гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2021 оны 0 сарын 08-ны өдөр над руу ярихдаа идэшний тэмээ өгнө гэж ярьж байсан. Шүүх хурал бололгүйгээр наана нь өгөх юм бол уу гэж бодсон. Шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй би харамсаж байгаа гэсэн тайлбар ирүүлсэн байна. Тухайн өдөр шуургатай байсан нь үнэн хэдий ч ийн байрны балконы хаалт муу хийгдсэн байсан учраас унасан гэж бодож байна. Хэрэв үнэхээр байгалийн гамшиг болсон бол бүх айлын балконы хаалт унах байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний бие Н.ийг төлөөлж өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа билээ. Хариуцагч 2021 оны 0 сарын 23-ний өдөр өөрийнхөө зүгээс хариу тайлбараа өгсөн. Тус тайлбартаа би ******* аймгийн суманд байнгын оршин суудаг, ам бүл 5 малчин хүн байгаа юм. 3 жилийн Бэрхсайхан гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тухайн үед Бэрхсайхан гэдэн хүн 1 сая төгрөгийг нэмж өгвөл балконы хаалт хийж өгье гэж хэлэхэд зөвшөөрөөд балконы хаалтыг хийлгэсэн. Тухайн байранд нэг ч удаа хонож үзээгүй, байрныхаа найрыг ч хийж үзээгүй, тэр байранд хүүхдүүд нь ч амьдардаггүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Н. нь өөрийнх нь байрны балконы хаалт нэхэмжлэгчийн машин дээр унасанд маш их харамсаж явдаг гэдгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хэлсэн байдаг. Тухайн өдөр ямар өдөр байсан нь энэ хэрэгт маш чухал байгаа юм. 2021 оны 03 сарын -ний өдөр байгалийн аюултай үзэгдэл бий болсон. Үүний улмаас болконы хаалт эвдрээд нэхэмжлэгчийн машин дээр унасан. Хариуцагчийн зүгээс миний балконы хаалт унасан унаагүй дээр маргадаггүй. Би хариуцагчаас балконы хаалт чинь одоо хаана байдаг талаар асуухад байхгүй гэсэн. Энэ талаар Онцгой комисст мэдэгдээгүй яагаад гэвэл энэ хүн өөрөө хөдөө байдаг. Тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нэхэмжлэгчид хохирол учирсан байх юм бол үүнийг тухайн орон сууцны эзэн хариуцахгүй байх хуулийн зохицуулалт байдаг учраа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчийн дээрх тайлбарыг дэмжиж оролцож байна гэв. 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь Н.т холбогдуулан гэм хорын хохирол 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь, хариуцагч Н.ийн өмчлөлийн орон сууцны балконы хаалт машин дээрээс унасны улмаас хохирол учирсан тул хохирлыг Н. хариуцах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх ба хариуцагч Н. нь байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас балконы хаалт унасан учир хариуцах үндэслэлгүй гэж өөрийн татгалзлыг тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцны балконы хаалт нэхэмжлэгч Б.ийн өмчлөлийн  88-64 ДУА улсын дугаартай автомашин дээр унасны улмаас 115000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтад маргахгүй байх ба тухайн үед ******* аймгийн нийт нутаг давсгэрийн хэмжээнд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байгалийн давагдашгүй хүчний улмаас балконы хаалт унасан тул өмчлөгч хариуцлага хүлээхгүй гэж маргаж байна.

******* аймгийн сумын  -р баг, дугаар байр, 16 тоот хаягийн орон сууц нь хариуцагч Н.ийн өмчлөлийн орон сууц болох нь /хэргийн 60-61-рт/ нотлогдож байх ба 8864 ДУА улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч Б.ийн өмч /хэргийн 4-рт/  болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна.

2021 оны 3 сарын -ний өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар /хэргийн 31-33, 46-59-рт/ тогтоогдож байна. Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтаар  хариуцагч нь уг орон сууцандаа амьдардаггүй, 3 жилийн өмнө балконы хаалтыг хийлгэсэн гэх хариуцагч талын тайлбараар хариуцагч нь уг орон сууцны эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүйн улмаас орон сууцны балконы хаалт унасан, түүний улмаас нэхэмжлэгчийн автомашин эвдэрч 115000 төгрөгийн хохирол учирсан /хэргийн 6-11-рт/ болох нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад 6000 төгрөгийн зардал гарсан болох нь /хэргийн 5-рт/ нотлогдож байх тул Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй тухай дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.   

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1,    115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 500 дугаар зүйлийн 500.1-д зааснаар овогт ын /РД:*******/-ээс 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан   ******* овогт ы /РД:/-д олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  дугаар зүйлийн .1.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь 34360 / гучин дөрвөн мянга гурван зуун жаран /  төгрөгийг төсвийн орлогод үлдээж,  хариуцагч Н.ээс  34360 / гучин дөрвөн мянга гурван зуун жаран / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ид олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.*******

 

            ШҮҮГЧИД                                     З.*******

 

                                                                  Д.*******