Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2021/00375

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2021/003*******5

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байранд оршин суух, ******* овгийн *******гийн ******* //-ын нэхэмжлэлтэй,

******* аймгийн д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1561*******119 /арван таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун арван есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00305/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******

Хариуцагчийн өмгөөлөгч С.

Нарийн бичгийн дарга Б.  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь 2004 оноос мэргэжил д ажилд ороод тасралтгүй ажиллаж байгаад 2019 оны 09 сарын 02-ны өдөр захирал Ю.гийн тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан учир хөдөлмөрийн маргаан үүсч шүүхээр шийдвэрлэгдсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлын 001/ХТ2021/00*******16 тогтоолын дагуу 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нэхэмжлэл шийдвэрлэсэн. Одоо уг тогтоолын дагуу 2020 оны 06 сарын 04-ний өдрөөс ажилд орох өдөр буюу 2021 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэлх 25******* хоног, нэг өдрийн цалин 60*******6******* төгрөг нийт цалин 1561*******11******* төгрөг болж байна. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих ёсоор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ю. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.*******ын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн ерөнхий агуулгыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.******* сарын дундаж цалинг үндэслэлгүйгээр тооцож, өндөр мөнгөн дүн нэхэмжилсэн гэж үзэж байна. Тухайлбал Н.*******ын нэг сарын үндсэн цалин 8*******4,094 (найман зуун далан дөрвөн мянга ерэн дөрвөн) төгрөг, Н.******* нь захирлын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2******* тоот тушаалаар заах аргач зэрэг авсан боловч зэргийн хугацаа нь дууссан байна. Сургуулийн зүгээс 2019 оны 3-р сард зэргийн хугацаа дуусч байгаа багш нарыг бүрдүүлж ирүүлсэн материалыг хянан үнэлж, холбогдох газарт хүргүүлснээр 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар зэргийн хугацаа нь дууссан 18 багшийн зэргийг сунгаж, шинээр 6 хүнд заах аргач зэрэг олгосон байна. Тухайн үед Н.*******т зэргийн материалаа бүрдүүлж өгөхийг ын албанаас удаа дараа шаардаж байсан боловч материалаа ирүүлээгүй улмаас Н.*******ын заах аргач зэрэг сунгагдаагүй цуцлагдсан болно. Иймд 2020 оноос эхлэн заах аргач зэргийн 10 хувийн нэмэгдлийг тооцох боломжгүй болж байна. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 4 дүгээр бүлгийн 4.3 1 а заалтад Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг ын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, бусад албан хаагчид захирлын тушаалаар үр дүнгийн урамшуулал олгох"-оор заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 3 дахь хэсэгт Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож сар бүр олгоно гэх заалт, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 6З/104 дүгээр тушаалын хавсралт Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 4 дүгээр хэсэгт Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй гэх заалтууд тусгагдсан байна. Эдгээр тогтоолд зааснаар ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг ажилтан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж, тайлангаа дүгнүүлж байж тооцож олгодог учир нөхөн олгох боломжгүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу 2020 оноос эхлэн төрийн албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгож эхэлсэн. Н.******* нь төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа учир ажилласан жилийн нэмэгдэл 15 хувиар тооцвол нэг сарын цалин 1005208 (нэг сая таван мянга хоёр зуун найман) төгрөг буюу нэг өдрийн цалин 4*******415 (дөчин долоон мянга дөрвөн зуун арван таван) төгрөг байхаар байна. Дүгнэвэл Н.*******ын үндсэн цалин дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бусад нэмэгдэл урамшууллыг тооцож, нөхөж олгох боломжгүй байна. Иймд Н.*******т 2020 оны 6 дугаар сарын 4-нөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилласанд тооцогдох 25******* өдрийн цалин болох 12185655 (арван хоёр сая нэг зуун наян таван мянга зургаан зуун тавин таван) төгрөгийг нөхөн олгох боломжтой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бидний тайлбар, нотлох баримтыг үндэслэн үнэн зөвөөр тогтоож өгнө үү Хавсралтаар 2014 он, 2019 оны багшид мэргэжлийн зэрэг олгосон тушаалуудыг хүргүүлэв гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэг өдрийн цалинг 60*******6******* төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Хэрэгт заах аргач багш зэргийн үнэмлэхийг эхээр нь өгсөн байгаа. Миний зэргийн хугацаа дуусаагүй байхад намайг ажлаас халсан. Нэгэнт ажлаас халагдсан учраас мэргэжлийн зэргийн хугацааг сунгуулах боломжгүй болсон тул ажлаас халагдах үед заах аргач зэрэгтэйгээр ажиллаж байснаараа тооцож нэхэмжлэл гаргасан. Хэрэв би ажиллаж байсан бол мэргэжлийн зэргээ сунгуулаад явах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлаа хийдэггүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч нь мэргэжлийн зэргээ сунгуулаагүй учир ажилгүй байсан хугацааны цалинд заах аргач зэргийн 10 хувийн нэмэгдлийг олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь ажиллаагүй учир ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй. Иймд 2020 оны 6 сарын 4-өөс 2021 оны 6 сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12185655 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн өөс ажилгүй байсан хугацааны олговор 1561*******119 /арван таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун арван есөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00*******16 дугаар тогтоолоор /хэргийн 4-8-рт/ ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж үзсэн байна.

Мөн нэхэмжлэгчийг 2019 оны 9 сарын 2-ны өдөр ажлаас халсан гэх ба тухайн үед нэхэмжлэгч нь Заах аргач багш мэргэжлийн зэрэгтэйгээр ажиллаж байсан болох нь багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байх ба нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед авч байсан цалин хөлсний дунджаар тооцож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ******* аймгийн өөс ажилгүй байсан хугацааны олговор 1561*******119 /арван таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун арван есөн / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:/-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236036 /хоёр зуун гучин зургаан мянга гучин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* аймгийн өөс 236036 /хоёр зуун гучин зургаан мянга гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******