| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00335/И |
| Дугаар | 139/ШШ2021/00396 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 139/ШШ2021/00396
| 2021 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 139/ШШ2021/00396 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
аймгийн сумын -р баг, гэх газар оршин суух, овгийн ын /РД:910701/-т холбогдох 1126000 /нэг сая нэг хорин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай 139/2021/00335/И иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б. /цахим/
Нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. миний бие 2021 оны 02 сарын 07-ны өдөр Г.тай зээлийн гэрээг байгуулж 1126000 төгрөгийг 2020 оны 07 сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээл төлөх хугацаа дууссан боловч Г. нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд эхлээд удахгүй төлнө гэдэг байснаа сүүлдээ шүүхдээ ханд гээд хэлдэг болсон. Иймд хариуцагчаас 1126000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Наранчимэг нь Г.т холбогдуулан 1126000 /нэг сая нэг хорин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.т 2021 оны 10 сарын ******* өдөр нэхэмжлэлийг гардуулж 2021 оны 11 сарын 09 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
Хариуцагч Г.аас нэхэмжлэгч Б.ийн 1126000 /нэг сая нэг хорин зургаан мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас төлөөгүй гэх нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.т шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.ыг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3157 /гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3157 /гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар овгийн ын /910701/-аас 1126000 /нэг сая нэг хорин зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овгийн *******ы /РД:/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3157 /гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 3157 /гучин нэгэн мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******