| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00398/И |
| Дугаар | 103/ШШ2017/00468 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2017/00468
| 2017 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2017/00468 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Гөрөөчин овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******-Ус ОНӨААТҮГ-т холбогдох ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******-Ус ОНӨААТҮГ-т 2009 оноос ус шахах станцын операторчоор ажилласан. Ажил олгогчийн зүгээс намайг шалтгаангүй ажил тасалсан хэмээн 2017.08.24-ний өдрийн Б/71 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 08 сарын 18-ны өглөө би ажлаасаа буусан, 18-19-ний өдрүүдэд миний графикт амралттай байхаар байсан. Тэр үед манай хэсгийнхэн амралтын өдрүүдээр хөдөө яваад бүтэн сайны орой амжаад ирнэ, тийм учраас хэн, хэн явах вэ, ээлжээ яаж зохицуулах вэ гээд хэсэг дээрээ очиж цуглараад ярилцсан. Тэгээд оператор , хоёр Өвөрхангай аймаг руу гэр бүлээрээ яваад үзчихсэн, тийм учраас яваагүй хоёр нь яваад ирэхгүй юу даа, бид хоёр ээлжээ аваад үлдье гээд хэсгийн инженер зөвшөөрөөд тэгвэл 20-ны өдрийн чинь гараанд ийг гаргачихъя, би ээлжээ зохицуулчихья, та хөдөө явж ирээд дараа нь 8 цагийнхаа гарааг гараад өгчихнө биз гэж тохиролцоод явцгаасан. Тухайн үед би удирдлагын зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан. Ээлж солихын хувьд инженер хэлэхдээ 20-ны өдрийн 8 цагийн гараанд ийг гаргачихъя, та ирээд хэрэгтэй үед нь гараад өгчихгүй юу, ээлжийг чинь солиод зохицуулчихлаа гэж хэлсэн. Урьд нь ч гэсэн бидэнд хувийн ямарваа нэг ажил гарахад сольж гарчихаад дараа нь буцаад гараад өгдөг байсан. Тэгээд 8.18-ны орой буюу баасан гарагийн оройн 18 цагийн үед *******аас Өвөрхангай руу гарцгаасан. Явах замдаа Налайхын ойролцоох Оргил худалдааны төв дээр захиралтай таарсан, захирал бидэнтэй уулзаад сайн яваад ирээрэй гээд гар бариад салцгаасан, тэгээд бид явсаар байгаад 19-ний өглөө Өвөрхангай аймгийн Хархорин ороод, цаашаа нэвт яваад Төвхөн хийд, Улаан цутгалан орчихоод 20-ны өдөр 1******* цагийн үед наашаа гарцгаасан. Бат-Өлзий сумаас наашаа бараг 30-аад километр явсан байх, явж байгаад нэг гол гартал машинаас кабель үнэртээд явчихсан чинь жолооч буугаарай, машинаас гал гарч байна гээд машинаа зогсоогоод бүгдээрээ бууцгаасан. Тэгээд нөгөө галыг галын хор, усаар унтраах гэтэл унтраагүй, тэгсэн жолооч аккумляторынхоо нэг утсыг салгасан чинь унтарчихсан. Тэгээд наашаа машинаа асаагаад явж байгаад даваан дээр гараад буцаж ухраад унтарчихсан. Машинаа асаачих санаатай шөнийн 2 цаг хүртэл ноцолдсон. Тэгээд ерөөсөө болохгүй байна, өглөөг хүлээхээс өөр аргагүй боллоо гээд өглөө болоход инженер хамт төв рүү ямар ч байсан яриад энэ талаар хэлээд ажлаа зохицуулъя гээд явсан. Удалгүй нэг машинтай тэр хоёр буцаж ирээд утасны сүлжээ барьдаггүй, ойрхон нэг айл байсан байна, тэр айл руу очоод утсаар нь инженерт машин тэрэг эвдэрчихлээ, өнөөдөртөө ямар ч байсан амжаад очно, машин тэрэг болохгүй бол Улаанбаатар явдаг автобусаар ч гэсэн яваад очно, сумын төв рүү хүргүүлэх гээд байж байна гээд холбоо барьчихлаа гэсэн. Тэгээд бид машинд сууцгаагаад сум руу очсон. Сумын төв дээр очоод нөгөө машины жолооч машин засдаг хоёр газар очсон чинь тэр газрууд нь эзгүй байсан, тэгээд нэг ангийнхаа хүүхэдтэй уулзалдаад машины сэлбэг авч машинаа засаж байгаад өдөр 1******* цагийн үед наашаа хөдлөөд *******-ний шөнө *******т орж ирсэн. Би ус хангамжийн инженер ийн шууд удирдлаган дор ажилладаг, хэсгийн инженер удирдаад, ерөнхий инженер т мэдэгдээд, замдаа байгууллагын даргатай таараад бүх удирдлагууд мэдсэн болохоор биднийг явахыг зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Гол нь машин эвдрээгүй байсан бол бүтэн сайны өдөр буюу 8.20-ны орой ирж амжих байсан, гэвч машинд гал гарснаас болж 1 дэх өдөр ажилдаа ирж чадаагүй. Ямар ч шалтгаангүй ажил таслаагүй, хэрвээ дарга явахыг зөвшөөрөөгүй гэдгийг мэдсэн бол явахгүй байсан. Ажлаас халагдсан тушаалыг тэр өдрөө гардаж авсан. Иймд *******-Ус ОНӨААТҮГ-т холбогдох ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.496.740 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Цалингаа нарийн сайн бодоогүй, сард багцаагаар 8 гараа, 24 цагаар гардаг. Багцаагаар бодож хэлж байна. Зөвшөөрөлгүй явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллагын цэвэр усны хэсгийн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэйгөөр 2017.08.18-ны орой Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Ингэж явахдаа чөлөө зөвшөөрөлтэй явсан болохооос биш ажил таслаагүй гэсэн байна. Ус шахах станцын операторч Т.******* нь 2017.08.18-ны орой цэвэр ус хангамжийн хэсгийн хүмүүстэй нийлээд Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байна. Ажилтан Т.******* нь энэхүү аялалаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтан 2 хүртэлх хоногийн чөлөөг ажилтны хүсэлтээр байгууллагын захирал чөлөөний хуудсаар олгоно гэснийг зөрчиж, байгууллагын захирлаас албан ёсны чөлөө аваагүй 2017.08.19-ний өдрийн өглөөний гараа, 20-ны өдрийн оройн гараа нийт 24 цагийн ажил, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Т.******* нь хоёр хоногийн ажил тасалсан нь байгууллагын 2017.08.24-ний өдрийн Зөвлөлийн хуралд хэлсэн Т.******* өөрийн тайлбар мэдүүлэг, ус хангамжийн хэсгийн 2017.08 сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа юм. Харин Т.******* дээрх зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг тус тус зөрчсөн тул Т.*******ийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно. Т.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хувьд нэгэнт тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас тушаалын хуулийн үндэслэлийг тайлбарлаж тайлбараа хийж байна. Ус хангамжийн операторчийн ажлыг эрхэлж байсан ******* нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байдаг, ингэж явахдаа ******* нь байгууллагын удирдлагаас албан ёсны чөлөө аваагүй, 24 цагийн ажил таслалттай, өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн байгаа. Энэ зөрчил нь манай байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.18 дахь заалт буюу тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил таслахыг хориглоно гэсэн заалт, мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалтад заагдсан 2-оос дээш хоног тодорхой шалтгаангүйгээр ажил таслах юм бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Ингээд нэгэнт зөрчил нь тогтоогдсон учраас байгууллагын зүгээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, арга хэмжээ авч, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажилтныг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Нөгөө талаар нэхэмжлэгчийн ярьж байгаа аялалын түүхүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй, ач холбогдолгүй зүйлүүд гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч маань өөрөө аялалд явснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ хүний ажлын таслалт нь тухайн байгууллагын цагийн хуваарь, захирлын зөвлөлийн хуралдаан буюу 2017 оны 08 сарын 24-ний хуралдаан дээр гаргасан тайлбар, мөн тухайн өдөр байгууллагын захиргаанд хандаж гаргасан өөрийнх нь өргөдөл зэргээр энэ үйл баримт тодорхой тогтоогдож байгаа. Иймд ажил тасалсан үйл баримт хангалттай тогтоогдож байгаа учраас ажилтны ажил таслаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж няцаалт хийж байна. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэгэнт батлагдсан ээлжийн графикийг нэхэмжлэгчийн шууд удирдлага буюу ийн хүслээр өөрчлөх ямар ч боломжгүй. Тухайн байгууллага өөрийн гэсэн хөдөлмөрийн дотоод журам, дүрэмтэй байгаа. Энэ дагуу байгууллагын ажилчид хөдөлмөрийн дотоод журамтайгаа танилцсан. Энэ журамд 2 ба түүнээс дээш хоногийн чөлөөг ямар албан тушаалтнаас авах вэ гэдэг зохицуулалтыг нарийн заасан байгаа. Байгууллагын чөлөө олгох асуудлыг зөвхөн захирлын зөвшөөрлөөр буюу захирлын зөвшөөрлөөр олгодог журамтай. Үүнийг тухайн ажилтан маань мэдсээр байж зөрчиж, байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн 2 хоног аяллаар явж ажил тасалсан зөрчилд ажлаас халах хариуцлагын арга хэмжээ авч байгааг хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Бас нэг зүйл бол ажилтан маань ажил таслаагүй гэдгээ тайлбарлахдаа ажлаа гэдэг хүнээр нөхүүлээд хийгээд явсан гэсэн тайлбарыг гаргаж байсан, үүнтэй холбоотой тайлбар хийхэд энэ хүний эзгүйд гэдэг хүн энэ хүнийг орлоод гарсан ямар ч гараа байхгүй байна гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт ийн 11 сарын 23-ны өдөр гарсан гараа байгаагаас энэ хүний оронд нөхөөд гарсан ямар ч үйл баримт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******-Ус ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Т.******* нь байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэсгийн ажилчидтайгаа 2017.08.18-ны өдөр зугаалганд явж 2017.08.19-ний өдрийн 8 цагийн, 2017.08.20-ны өдрийн 16 цагийн гарааны ажил тасалсан байх тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1, хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7, захирлын зөвлөлийн 2017.08.23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд тодорхой шалтгаангүй ажил тасалсан хүнийг зохих журмын дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 2017.08.24-ний өдрийн б/71 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг уг өдрөө гардан авч 2017.09.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.******* нь 2009 оноос *******-Ус ОНӨААТҮГ-ын ус шахах станцын операторчоор томилогдон ажиллаж байгаад 2017.08.24-ний өдрийн б/71 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, б/71 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-2, 6-8 дугаар хуудас/
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.
Талууд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хугацаагүй бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-3-*******/
Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалт буюу ажилтан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдрөөр ажил тасалсан, удирдлагын олгосон чөлөөг 2-оос дээш өдрөөр хэтрүүлэн ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.******* дэхь хэсэгт ажилтан ус хангамжийн инженер Т.ийн шууд удирдлаган доор ажиллана, 4.6 дахь хэсэгт ...ажилтан гэнэт өвдөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд өөрийг нь шууд удирдах албан тушаалтанд яаралтай мэдэгдэж зохицуулалт хийлгэнэ, ажлын байрны тодорхойлолтонд ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр, ус хангамжийн инженер, байгууллагын дотоод журмын 8.8 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлага гарсан, гачигдал тохиолдсон үед ажилтны хүсэлтээр 2 хүртэл өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгоно гэж тус тус заажээ.
*******-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжийн хэсгийн ажилчид хэсгийн инженер Т.ийн удирдлаган дор 2017.08.18-ны өдөр хуралдаж Өвөрхангай аймаг руу аялалаар явахаар ярилцаж инженер Т. ажилтан ******* 2017.8.19-ний өдрийн өглөөний 8 цагийн гараанд ажилтан ийг гаргахаар шийдвэрлэж уг өдөр ажил тарсны дараа Өвөрхангай аймаг руу явцгаасан, улмаар 2017.8.20-ны өдөр ******* луу буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарч гэмтлийн улмаас машин эвдэрч 2017.8.*******-ний шөнө *******т ирцгээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г., Д., М., Т., С. нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх-*******0-*******6, 10*******-106 дугаар хуудас/
*******-Ус ОНӨААТҮГ-ын 2017.08.23-ны өдрийн 16 дугаартай захирлын зөвлөлийн тэмдэглэлийг уншиж танилцахад ус хангамжийн инженер Т.ийн болсон явдлын талаар ярь гэсэн даргын асуултанд аялалд явах бүх хүмүүсдээ хэлсэн, харин танд дуулгасан та зөвшөөрөөгүй нь үнэн гэсэн мэдүүлэг, яг ямар хүн санаачлаад байдаг юм бэ гэсэн асуултанд би санаачилсан гэсэн хариулт зэргээс дүгнэж үзэхэд тухайн хэсгийн ажилчдыг аялалаар явах хүсэлтийг байгууллагын дарга албан ёсоор зөвшөөрөөгүй, энэ талаар инженер аялалд явах ажилчиддаа мэдэгдээгүй, өөрөө удирдан Өвөрхангай аймаг руу явсан үйл баримт тогтоогдлоо.
/хх-77-97/
Ажилтан Т.******* болон тухайн аялалд явсан бусад ажилчдын хувьд шууд удирдлага болох хэсгийн инженерийн хамт зугаалганд явж байгаа, аялалд явах үед нь ерөнхий инженер утасдаж хэзээ явах талаар тодруулж байсан, Налайхын Оргил худалдааны төв дээр байгууллагын дарга той таарч сайн яваарай гэж хэлээд гар бариад салсан зэрэг үйл баримтыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд удирдлагаас чөлөө авсан гэж ойлгогдохоор нөхцөл байдал байсан, ажилчдыг ямар ч зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Мөн 2017.8.20-ны орой машинд эвдрэл гарч 2017.08.*******-ний өдөр ажилдаа ирж чадаагүй нөхцөл байдлыг ерөнхий инженер т мэдэгдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалтанд заасан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нь болж өнгөрсөн үйл баримтанд тохирохгүй, ажилтны эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан, замд машин эвдэрсэн үйл баримтыг огт шалтгаангүй гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн ч хуралдаанд ирээгүй, А. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоно гэснийг дурьдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж зааснаар ******* ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.
Нөхөн олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 200******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь ээлжийн гараатай бөгөөд 2017 оны 9, 10 дугаар сард хэдэн удаагийн гараатай талаарх баримт ирүүлээгүй байх тул Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас 4, *******, 6 дугаар сард бүтэн авсан цалингийн дундажийг тодорхойлж 2017.8.24-ний өдрөөс 2017.9.20-ны өдрийг хүртэл хугацаанд дундажаар 2.272.16******* төгрөгийн нөхөх олговор олгох боломжтой байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийг *******-Ус ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, *******-Ус ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.272.16******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-Ус ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид *******1.30******* төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн SD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА