Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2021/00472

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 1 өдөр

Дугаар 10*******/ШШ2021/0042

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны ******* дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байр 1******* тоотод оршин суух, ХХК-д ******* ******* ажилтай овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ************** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, ХХК-д ажилтай, ******* дүүргийн ******* дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: би Б.ай 2012-2018 онд хамт амьдарч байсан. Хамтын амьдралын хугацаанд бидний дундаас хүү 2014 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид 2018 оноос хамт амьдрахаа больж хүү Э. миний асрамжинд байгаа. Тусдаа амьдарснаас хойш эхний 1 жилд хүүдээ мөнгө төгрөг, хувцас авч өгдөг байсан. Сүүлийн 1 жил гаруй хугацаанд хүүгийнхээ асаргаа амьжиргаанд зориулж мөнгө төгрөг өгөхөө больсон. Энэ талаар хэлэхээр би мөнгө төгрөг өгөх албагүй гээд уурлаад байдаг болсон. Ирэхээрээ хүүхдээ эрхлүүлээд чихэр боов авч өгөөд утсаар тоглуулаад байдаг. Бид хоёрт ******* засгийн туслалцаа дэмжлэг үзүүлэхээ больсон тул би Улаанбаатар хотод ажилд орсон. ******* дүүрэгт ажил олдохгүй аргаа бараад 2020 оноос хотод ажил хийж байгаа. Хүүг маань манай ээж хардаг, би хагас бүтэн сайн өдрөөр хүү дээрээ ирдэг. Хамтын амьдралтай байхад эдний аав, ээж, ах, дүү нар намайг байнга мөрдөж мөшгөдөг, хэнтэй хаана юу хийж явна гээд байдаг байсан. Үүнээс болоод хэрүүл маргаан үүсэж, нөхөр архи уухаараа хардаж сэр******* гар хүрдэг байснаас болоод салсан. Иймд 2014 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр төрсөн хүү Э.ыг эх миний асрамжинд үлдээж, эцэг аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой би Л. хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 09 цагт болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Учир нь аймгийн суманд байрлах ХХК-д ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн журмаар ажилчид татан авах тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийг эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр хүү Э.ыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2018 онд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүү Э. нь ээж тайгаа амьдарч, эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хүү Э.ын 2*******10101000466 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ нь эцэг овгийн аар овоглосон байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүү Э.ын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийг хэний асрамжид үлдээх ...тухайгаа бие даан харилцан тохиролцож болно гэж хуульчилсан бөгөөд эцэг нь хүүхдийг эхийн асрамжид авах шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Э.ыг эх Л. асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4. дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, .******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар эцэг нь хүү Э.тай байнгын харилцаа, холбоотой байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг нэхэмжлэгч д анхааруулах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.*******-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 108.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгов.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр төрсөн овогтой ыг овгийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Э.ыг ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ