| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/00715/И |
| Дугаар | 135/ШШ2021/00701 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2021/00701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2021/00715/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* зам, ******* байр, ******* оршин суух ******* нуур овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, хороолол, тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд С.тай танилцсан. Бидний дундаас 2015 оны 11 сарын 18 өдөр хүү М. төрсөн. маань төрснөөсөө хойш миний асрамжид өвөө эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Энэ жил сургуульд орох нас нь болсон. Сургуульд оруулах гэтэл хүүхдийн харьяалал биш, энд бүртгэлгүй юм байна гээд сургуульд бүртгэхгүй байгаа тул хүүгээ өөрөөрөө овоглож энд сургуульд бүртгүүлэх хүсэлттэй байгаа. О. БНХАУ-д сургуульд суралцдаг. Саяхан сургууль нь эхлэх гээд явсан.
Иймд М.ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүгээ өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.******* бид хоёр 2014 онд танилцаж, үерхэж байгаад 2015 оны 11 сарын 18-нд хүү М.ыг төрүүлсэн. Бид 6 жилийн хугацаанд хамт амьдарч байсан. Үзэл бодол нийдэхгүй шалтгаанаар сүүлийн 2 жил тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү М. маань аавынхаа асрамжид байсан. Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд одоо Өвөрмонголд сургуульд суралцаж байгаа. Хүү маань аавдаа дассан, аав нь ажил хөдөлмөр хийдэг, цалин орлоготой учраас хүүгээ аавынх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Би оюутан, одоогоор цалин орлогогүй байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн талаар маргах зүйл байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.тай 2014 онд танилцан хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү М. төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараас үзэхэд М. нь эх С.аар овоглосон байх боловч нэхэмжлэгч хүүхдийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч С. нь нэхэмжлэгч Д. гаргасан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүү М. нь эцэг Д. асрамжид байгаа тул хүүхдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч С. нь шүүх хуралдааныг өөрийгөө байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчийн хүсэлтийг дэмжиж, түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Д.Очирваанийг хүү М.ын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, 2015 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн хүү М.ыг эцэг Д. асрамжид үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС