| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0632/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/624 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/624
2024 06 18 2024/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Б.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309030290696 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Б.М нь “С ” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд тус компанийн 18 харилцагчаас шилжүүлсэн 3.946.661 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэхгүй “Х” банк дахь өөрийн эзэмшлийн 0000000 тоот харилцах дансаар шилжүүлэх авч хувьдаа завшиж байгаа хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.М нь “С” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд тус компанийн 18 харилцагчаас шилжүүлсэн 3.946.661 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэхгүй “Х” банк дахь өөрийн эзэмшлийн 0000000 тоот харилцах дансаар шилжүүлэх авч хувьдаа завшиж байгаа хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь Б.М нь “С ” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд тус компанийн 18 харилцагчаас шилжүүлсэн 3.946.661 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэхгүй “Х” банк дахь өөрийн эзэмшлийн 0000000 тоот харилцах дансаар шилжүүлэх авч хувьдаа завшиж байгаа хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С ХХК-д ажилд ород удаагүй байхдаа 2023 оны 09 сарын 13-аас 10 дугаар сарын 06-ныг хүртэл зээлдэгч нартай гар утсаар холбогдож зээлийн хугацаанд төлүүлэхийг сануулж улмаар 14 иргэнээс зээлийн төлөлтийн мөнгийг өөрийн 0000000 дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С ХХК-ийн ажилтан болох Б.М нь Харилцааны менежерээр 2023 оны 09 дүгээр сарын 14-нд ажилд орсон. Ажилд ороод удаагүй байх хугацаанд С ХХК-ийн зээлдэгч нар руу ажилтанд олгосон дугаар болох 000000 дугаараас холбогдож зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа хийх мэдэгдэж зээлийн эргэн төлөлтийг хийхийг шаардаж Зээлдэгч нар луу С ХХК-ийн ажилтан байна гээд зээлдэгч нар луу зээл олгосон ББСБ дансны дугаар биш харин өөрийн эзэмшдэг 0000000 хаан банкны дансаа дур мэдэж явуулж нэр бүхий нийт 6-н зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийн мөнгө авсан №1 72201 дугаартай зээлийн байгуулсан зээлдэгчээс 105.000 төгрөг №2 230070711 дугаартай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгчээс 137,661.36 төгрөг №3 23080101 дугаартай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгчээс 306.000.000 №4 32605 дугаартай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгчээс 123.620.84 №5 23080212 дугаартай, зээлийн гэрээ байгуулсан зээлдэгчээс 151,000 төгрөг № 23080512 23080212 дугаартай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгчээс 346.000 төгрөг гэх мэт 18 зээлдэгчээс нийт 3.946.661 төгрөгийн хохирол учирсан байна ...Зээлийн Төлбөр төлөх өдөр зээлийн төлөх үүний дүн хүү болон хугацаа хэтэрсэн зэргийг утсаар сануулах үндсэн ажлын үүрэг гүйцэтгэж Шилжилт данс мэдээлэл Зээлийн Төлбөр төлөх өдөр зээлийн төлөх үүний дүн хүү болон хугацаа хэтэрсэн зэргийг утсаар сануулах үндсэн ажлын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн 18 иргэний зээлийн данс руу дүйцүүлэн хохирлыг бүрэн барагдуулсан. Тус компанид ямар нэгэн хохирол байхгүй ээ бүрэн барагдуулж авсан санал гомдол байхгүй ээ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие С ХХК-д харилцааны менежер ажил хийдэг зээлээр электрон бараа авсан зээлдэгч нартай гар утсаар холбогдож зээлээ хугацаанд төлөх талаар мөн зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтэрсэн, хүү алданги нэмэгдэж байгаа талаар сануулж улмаар зээлийн төлөлтийн зөвхөн зээл олгосон гэрээт ББСБ банкны эзэмшлийн зээлийн данс руу шилжүүлэх талаар мэдэгдэж, зээлдэгч нараар зээл төлүүлэх ажлыг гүйцэтгэдэг үндсэн ажил гүйцэтгэдэг Манай ББСБ-н нягтлан, зээлийн мэргэжилтэн өгдөг тухайн өгсөн мэдээллийн дагуу зээлээр электрон бараа авсан зээлдэгч нартай гар утсаар холбогдож сануулж утсаар ярдаг ББСБ-н нягтлан зээлийн мэргэжилтэн хянадаг. Манай ажилтан М 2023 оны 10 дугаар сарын 03-нд ажилдаа ирээгүй тул түүнд байдаг зээлийн материалууд хүнгүй болохоор хуваагдаж бид нарт ирж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
“С ” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 23/,
“С ” ХХК, Б.М нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 28-31/,
“С ” ХХК, Б.М нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ” /хх-ийн 32-33-р тал/,
Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 26-27-р тал/,
Нэр бүхий 18 хүнээс Б.М нь мөнгө шилжүүлэн авсан талаарх “С ” ХХК-аас гаргаж өгсөн тайлан /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.М-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 3.946.661 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.М нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М-н дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т хэсэгт зааснаар Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.М-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Б.М-т хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т хэсэгт зааснаар Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР