Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2021/00769

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2021/00354/È

Дархан-Уул аймаг дахь сóì äóíäûí иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Оюундарь би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум,  ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Ц.Б /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ...д овгийн Г.Э /РД:..., Утас:.../-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг Г.Э-ын нэр дээр шилжүүлэн өгч ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс өөрийгөө чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “... Миний бие нь нөхөр Г.Э-тай 2006.09.15-ны өдөр ... аймагт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.Ц, Э.Н, хүү Э.А нар төрсөн. Бид анх хадмуудтай хамт нэг дороо амьдарч байгаад 2014 онд тусдаа гарсан. Э надтай гэр бүл болсон цагаасаа намайг байнга хардаж сэрддэг, аав, ээждээ намайг явдалтай мэтээр ойлгуулж тэр байдлаас нь болж гэрт байнга маргаан үүсдэг, архи уухаараа надад агсан согтуу тавьдаг, гар хүрдэг. Тэр бүхэнд хадмууд хүүгийнхээ талд ордог. Энэ байдал нь гэр бүлийн хүрээнээс хальж даамжраад одоо ажил дээр согтуу ирж элдвээр хэлж, агсан согтуу тавьж, араас мөрдөж мөшгөж намайг байнгын айдас дарамттай байлгах болсон. Ажлын хамт олон надаас зайгаа барих болсон. Би аргаа бараад 2021 оны 02 сараас хойш 3 хүүхдээ аваад байр хөлслөн тусдаа амьдарч байна. Э-ын ор үндэсгүй хардалт байнгын хэрүүл, архидан согтуурдаг байдал нь 15 настай охины маань зан аашинд сөргөөр нөлөөлөөд байна гэж бодож байна. Охин маань их дотогшоогоо дуугай болоод байгаа. Миний хувьд Дарханд өөрийн хамаатан садан байхгүй ганцаараа. Аав, ээжээсээ ар гэрийн аливаа асуудлаа нуун зүтгэсээр өдий хүрсэн. Би 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл тэвчин амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд гэр бүлийн дундын өмчид хамаарах ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны .. тоот 2 өрөө орон сууц байдаг. Би энэ байрнаас нэхэмжлэхгүй. Энэ орон сууцыг 2014.04.16-ны өдөр ... банкны орон сууцны зээлд хамрагдаж авч байсан. Үндсэн зээлдэгчээр нь би байдаг. Одоо энэ орон сууцаа Г.Э-ын нэр дээр шилжүүлэн өгч өөрийн нэрийг гэрчилгээнээс хасуулж ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс өөрийгөө чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Би урьд нь 2011 онд тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл өгч, бид эвлэрч байсан. Тухайн үеийн байдал одоо улам хурцадсан, нөхрөөс гадна хадмууд надад гар хүрсэн. Хадам аав миний хоолойг боож энэ асуудлаар цагдаад хандаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг тухай олон баримт цагдаагийн газраас гарна, бид одоо эвлэрэх ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа:

   “Бид 2 гэр бүл болоод 15 жил ... аймагт амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. Том охин Э.Ц 14 настай “...” сургуульд, дунд охин 9 настай “...” цогцолборт, бага хүү Э.А 9 сартай гэрийн асрамжид байдаг. Бид 2 ажил төрөлтэй бусдын адил сайхан амьдарч байгаа болно. Эхнэр хүүхдүүд маань 2 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд надад урьд нь хэлэлгүйгээр гэнэт гэрээсээ нүүж 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Би нүүхийг нь гэнэт мэдсэн болохоор ярилцах боломж олдоогүй, сэтгэл тавгүй байсан тул ажил руугаа явсан. Эхнэр хүүхдүүдээ гэрээсээ явж байгааг харах надад их хэцүү байсан. Яваад 7 хоног өнгөрсний дараа үлдсэн юмаа авахаар ирэхэд хүүхдүүдтэйгээ түр уулзсан. Үүнээс хойш 2 охин маань амралтын өдөр гэртээ ирдэг боловч хүү эхнэр хоёроо их санах юм. Энэ хооронд даралт байнга ихсэж бие их муу байсан. Нэг удаа байрных нь гадаа очиж эхнэрээсээ утсаар зөвшөөрөл авч хүүхдүүдтэйгээ 20 мин гадаа уулзсан. Үүнээс хойш хүүхдүүдтэйгээ хааяа уулзаж байгаа. Би гэр бүлээ нүүснээс хойш их зүйлийг бодож Улаанбаатар хот руу явж арай цалин өндөр ажил хийе амьдралаа дээшлүүлье гэж бодон ажлын байраа ч олсон. Хорих тавигдахаар Улаанбаатар хот руу явж ажиллан амьдрал урагштай байвал бага багаар хот руу шилжин явж амьдаръя болохгүй бол та хэд маань гэртээ ирж амьдар гэж хэлж үзсэн. Хэдий болтол түрээсийн байраар амьдрах вэ дээ 2021.04.14-ний өдөр 3 хүүхэд маань ирж бүтэн өдөр өнжиж орой ээж нь ирж авсан. Тэр орой бид 2 багагүй зүйл ярилцаж бүх зүйлээ илэн далангүй ярьсан. Бид 2 ойлголцож байгаа юм байна гэж бодсон. Гэвч маргааш нь 15-ны өдөр шүүхэд өргөдлөө өгсөн байсныг би Сум дундын Анхан шатны шүүхээс над руу ярихад нь мэдсэн. Бидний хоорондын маргааны гол шалтгаан нь эхнэр маань ажлаасаа их оройтдог. Ажлын онцлог нь ч тийм гэдгийг би мэддэг болохоор би гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, хувцас хунараа угаах, зэрэг бүх ажлаа хийгээд хүлээгээд л сууц байдаг. Тэгээд өөрсдийгөө өмөөрч хэрэлдэхээр хүүхдүүд эмээ рүүгээ залгаж дууддаг. Ээж, аав маань 2011 онд 3 өрөө байраа зараад ...-д 2 өрөө байр авч өгөөд өөрсдөө манай хажуугийн байранд 1 өрөө байранд амьдардаг. Би эхнэрээ намайг гомдоож, хөөж туух үед нь гомдоод уучих тохиолдол байдаг. Гэртээ уучихсан ирэх үед шууд маргаан үүсэж хэрэлдэх үед агсам тавьж байна гэж боддог байсан байх. Би архи уухгүй байж чадна. Би ажлын бус цагаар байнга гэр орондоо эхнэр хүүхдүүддээ тусалж байдаг. Хэн завтай байгаа нь ар гэрийн ажлаа болгоод явдаг гэж боддог. Би өдий болтол эхнэрээ хоол унд болон гэр орны ажил хийсэнгүй гэж зэмлэж үзээгүй. Ээж маань хоёр охиныг минь эхнэрийг маань ажилдаа орох үед харж асарч эхнэр бид хоёрыг ажлаа санаа зоволтгүй хийхэд их тус болж байсан. Хоёр охин маань ч эмээгээ их үгүйлдэг. Ээж эхнэр бид 2-н аль алиных нь дутагдлыг хэлдэг байсан. Ээж миний эхнэр 2 бүр нэг сумын ураг төрлийн холбоотой хүмүүс. Тийм болохоор бэр маань юм саначих вий гэж бодолгүй хааяа шууд хоёуланд нь хэлэх юмаа хэлдэг байсан. Ээж уг нь бол эхнэрт маань их хайртай. Аав бол манайд бараг орж ирдэггүй. Нэг удаа намайг ОХУ-ын Улан-Үдэ хот руу явсан хойгуур харанхуй шороон шуургатай орой эхнэр хотоос орж ирж байхдаа өөр хүнээр машины түлхүүр авхуулаад дунд охиныхоо сургууль руу хийж байсан ажлаа дуусгах гээд явахад эхнэрийг дуудаж гэртээ хүргүүлэх замдаа муудаад тийм асуудал болсон байсан. Ц.Б аавыг цагдаад өгч асуудлаа шийдүүлсэн. Би эхнэрийгээ өмөөрч аавыгаа загнасан. Аав эхнэрээс уучлалт гуйсан. Би эхнэрээ зоддоггүй. Харин маргаж муудалцах үед над руу дайрч цохих, юм чулуудах, цохих үйлдэл хийхэд нь би хорьж, түлхэх зэрэг үйлдэл хийсэн явдал байгаа. Би ер нь эмэгтэй хүнд гар хүрэх нь битгий хэл эрэгтэй хүнтэй зодолдох асуудал гаргаж байгаагүй. Миний бага хүү 1 нас хүрээгүй 9 сартай, том охин маань өсвөр насны 3 жилийн дараа сургуулиа төгсөх гэж байгаа, дунд охин маань бага ангийн сурагч дөнгөж 9 настай байхад нь ингэж салж шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгийг ойлгохгүй байна. Би балчир хүүгээ өөрийн гараар өсгөлцөж 5 биедээ тус болж амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Гэр бүлээсээ салж хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Хань ижилтэйгээ элэг бүтэн сайхан амьдрах хүсэлтэй байна. Сарын цалин 1 сая төгрөг орчим цалинтай хүн байр орноо орхиод гэрээсээ явна гэхээр их гайхаж байна. Цаашид бид 2 өөрсдийнхөө дутагдлыг хүлээж дүгнэлт хийж эхнэрийнхээ ажлын онцлогийг ойлгож хардаж сэрдэхгүй сайхан амьдарч чадна. Хэн хэн нь өөр өөрийнхөө дутагдлыг засаж амьдрах болно.” гэжээ.

Хариуцагч Г.Э нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

   “Миний бие Ц.Б-тэй 2000 онд танилцаж үерхэж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулж нэг гэрт орж амьдарсан. Бид хоёр өөрийн гэсэн гэр оронгүй байсан тул манай аав М.Г, ээж У.А нарын 3 өрөө байранд хамт амьдрах болсон. 2006 оны 8 дугаар сарын 14-нд том охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бага охин Э.Н төрсөн. Бид амьдралын эхний 4 жил бусдын ижил эв найртай амьдарч байсан. 2011 онд Ц.Б жолооны курст сууж байхдаа “...” авто сургуулийн багш Б гэдэг хүнтэй гэр бүлээс гадуур холбоо тогтоож миний итгэлийг алдаж байсан. Үүнээс болж бидний гэр бүлд хэрүүл маргаан үүсэх болсон. Миний бие хүүхдүүдээ бодож гэр бүлээ бүтэн үлдээхийн тулд Ц.Б-ийн алдаа дутагдлыг олон удаа уучилж ирсэн. Гэтэл Ц.Б өөрийн дутагдлыг засах нь байтугай дахин 2018 онд хамт нэг сургуульд ажилладаг Х.М гэдэг гэр бүлтэй багштай эр, эмийн холбоо тогтоож намайг гомдоож байсан. 2019 оноос Ц.Б нь бас л иргэн ... тэр гэгчтэй гэл бүлтэй хүнтэй эр эмийн харьцаа тогтоож тэр хүнээсээ жирэмсэлж хүүхэдтэй болсон байна. Бага хүүхдийг тээснээс хойш Ц.Б-ийн ааш араншин эрс өөрчлөгдөж, Улаанбаатар хот руу явахдаа ажлаар явж байна гэж хэлдэг боловч амралтын өдөр, шөнө оройн цагаар хонуутаар явдаг болсон. Энэ байдлаас нь би Ц.Б-ийг би өөр хүнтэй явалдаад байгааг мэддэг болсон. Сүүлийн 3 жил бид үргэлж хэрүүл маргаантай байх болсон. Ц.Б өөрийнх нь буруугаас хэрүүл үүсэж байгааг мэдсээр байж хэрүүл болох бүрд Цагдаад дуудлага өгч намайг буруутгадаг байсан. Бидний таарамжгүй байдал хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Ц.Б өөр хүнтэй болж хүүхдийг нь төрүүлснээ өөрөө мэдэж байсан болохоор 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр надаас зугтаж өөр байранд амьдрах болсон. Ц.Б 2021 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрлэлтээ цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, ипотекийн зээлээ Г.Э-ын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц.Б 3 хүүхдээ аваад тусдаа гарснаас хойш 2021 оны 6 сар хүртэл хүүхдүүдтэй хамт байхдаа 6 удаа 3 хүүхдээ гэрт нь харах хүнгүй орхиж хонуутаар явдаг байсан. Том охин Э.Ц руу 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нууцалсан дугаараас эмэгтэй хүн залгаж “Чи гэртээ дүүгээ хараад байж байх хооронд ээж чинь энд айлын нөхөртэй заваараад байна.” гэж охиныг минь дарамталсан байсан. Ийм муухай зүйлдээ сүүлдээ үр хүүхдүүдээ хутгаад байж болох уу эх хүн байж. Хоёр охины минь “Эмээ чинь мөд үхээд өгнө, өвөө чинь бие сайтай болохоор мөд үхэхгүй, аав чинь гудамжны архичин болно, тэгсэн цагт та хоёр асрамжийн газартаа очоорой гэж хүртэл дарамталсан. Хоёр охин минь энэ байдлаас болж аав дээрээ ирье гэсэн тул би 2 охиноо 2021 оны 6 дугаар сард өөрийн асрамжид авсан. Одоо хоёр охин минь ээж рүүгээ явах дургүй болсон. Миний 2 охиныг шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр дуудаж аав, ээж хоёрынхоо хэнтэй хамт амьдрахыг асуусан байсан. 2 охин минь аавтайгаа хамт баймаар байна гэж хэлсэн байсан. ... 2 өрөө байрыг 61,713,600 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг байрны урьдчилгаанд миний төрсөн эгч Г.С 40,000,000 төгрөгийг А констракшны ажилтан Д.С гэдэг хүний ... банкны ... тоот дансанд 2013 оны 01 дүгээр сарын 10-нд бэлэн бусаар төлсөн. Ц.Б бид 2 хамтран зээлдэгчээр ... банкнаас 31,700,000 төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон. Энэ байранд Ц.Б-ийн зүгээс нэг ч төгрөг төлөөгүй Г.Э миний бие сар тутам Ц.Б-ийн данс руу бэлэн ба бэлэн бусаар шилжүүлдэг байсан. Зарим үед зээл төлөх боломжгүй үед миний аав, ээж хоёр олон удаа зээлийг хамжилцаж төлөх тохиолдол гардаг байсан. 2019 оноос дансаар төлдөг байсан бөгөөд 2019 оноос хойш интернэт банкаар Ц.Б-ийн данс руу зээлийг төлдөг байсан. 2013-2019 он хүртэл миний бие ... банкнаас цалингаа авдаг байхад би бэлэн мөнгөөр цалингаа аваад Ц.Б-т өгдөг байсан. Хоёр охин минь аавтайгаа хамт үлдэхээр шийдсэн. Иймээс Ц.Б-ээс гэрлэлтээ цуцлуулах, 2006 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн охин Э.Н нарыг өөрийн асрамжид авах, Төрсөн эх Ц.Б-ээс 2 охиндоо тэтгэлэг гаргуулах, Том охин Э.Ц-гийн нэр дээр анх Хаан банканд нээлгэсэн хадгаламжийг Ц.Б нь ... банк руу шилжүүлсэн дэвтрийг анх нээлгэснээс хойш одоог хүртэл төрөөс олгосон мөнгөн дүнг бүрэн гүйцэт дүнгээр нь эцэг Г.Э-т хүлээлгэж өгөх, нэр дээр шилжүүлэх, Ц.Б, Г.Э бидний хамтран өмчилдөг ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, Улсын бүртгэлтэй ...-рт бүртгэлтэй, ... мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Ц.Б-ийн нэрийг хасуулж тус орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл болох 25,286,390 төгрөгийг Ц.Б-ээр төлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

  1. Гэрлэлт цуцлуулах тухай шаардлагын тухайд миний гаргасан шаардлагатай давхцаж байгаа тул хүлээн зөвшөөрнө.
  2. Охин Э.Ц, Э.Н нарыг асрамждаа авах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүдийг маань төрсөн цагаас эхлэн эцэг нь анхаарал халамж тавьж байгаагүй. Бүх хүүхдээ л миний хүүхэд биш гэж хардаж сэрддэг байсан. Харин 2021 оны 07 дугаар сараас хойш охидыг булаацалдаад хүүхдүүдэд элдвийн юм ярьж сэтгэл санааг нь үймүүлээд байгаа. Бид 2 таарч тохирохгүй амьдралаа цэглэж байгаа ч хүүхдүүддээ эцэг эх нь хэвээр байх болно. Хүүхдүүдийг өөрийн үзэл бодлоор нь байлгахгүй, өөрийгөө бие муу өвдсөн мэтээр ойлгуулж өрөвдүүлж, үг зааж өгч битгий зовоогоод байгаач гэж хэлмээр байна.
  3. 2 охинд тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд: Би хүүхдүүдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа учраас шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
  4. Том охины нэр дээрх хадгаламж нь хүүхэд хэний асрамжид үлдэнэ тэрийг дагах байх гэж бодож байна.
  5. ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууц нь одоо ... банкны зээлийн барьцаанд байдаг. Үндсэн зээлдэгчээр би хамтран зээлдэгчээр Г.Э байдаг. Энэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг хадмын талаас төлж өгсөн ч банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 03 сар хүртэл би төлсөн. Тэрнээс хойш 6 сарын хугацаанд Э зээлийг төлсөн. Энэ орон сууц нь хуулийн дагуу манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч боловч орон сууцнаас өөрт ногдох хувь авна гэвэл миний амар заяаг үзүүлэхгүй учраас чи нэг ч төгрөг авахгүй өөрт нь үлдээнэ. Орон сууцны өр зээлийг Эт шилжүүлэн өгч зээлээс өөрийгөө чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн хугацаанд мессэжээр эвлэрье гэж бичдэг ч араас нь гэрт ирж дарамтлаад хоёр нүүр гаргаад, байнгын араас мөрдөж мөшгөөд өө сэв хайж, ажлын байранд хүртэл согтуу ирж дарамтлаад байгаа учраас бид эвлэрээгүй. Иймд гэрлэлтээ хурдан цуцлуулж, бусад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өдөр хоног өнгөрөх тусам миний амь нас эрүүл мэнд, ажлын байртай холбоотой асуудал яригдаж байгаа учир гэрлэлтийг минь хурдан цуцалж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би Э-тай 2014 онд бид гэр бүлж тусдаа гарсан. Түүнээс өмнө бид хадмындаа амьдарч байсан. Хардаж сэрдэх болон архины асуудлаас болж гэр бүл цуцлуулах асуудал үүссэн. Өмнө нь 2011 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байсан бөгөөд шүүх дээр ирээд эвлэрч байсан. Түүнээс хойш хоёр дахь охин Н төрсөн. Г.Э-ын архидах, болон хардах асуудал улам даамжирч түүнийг нь хэлэхээр хадмууд дундуур ордог гээд ерөнхийдөө гурвын эсрэг нэг болсон. Эдгээр байдлаас шалтгаалж гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн.

Хүүхдүүдийн хувьд хоёр охиноо Г.Э-ын асрамжид үлдээе гэж тохирсон. Хүүгийнхээ хувьд хүү А-ыг Э миний хүүхэд биш гэдэг байдлаар хүлээж авсан. Би үүнийг нотлох шаардлагагүй. Яагаад гэвэл том охиноо хүртэл миний хүүхэд биш гэж ханддаг байсан. Би энэ хүнд өнөөдрийн хүртэл үнэнч байгаад ирсний хувьд үүнийг нотлох шаардлага байхгүй. Хүү А-ыг бага байгаа учир өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Би 2 охиныхоо нэр дээр 2013 оноос хадгаламж нээсэн байгаа. Охидоо гэртээ амар тайван хичээл сургуульдаа явж байг гэж бодоод хүүхдийн асрамжийг аавд нь үлдээх бодолтой байгаа. Намайг тэр байрнаас гараад явснаас хойш охидтой уулзуулаагүй. Би охидтойгоо утсаар ярьж байгаад байрны гадна очиж 5 минут л уулзаад явдаг. Би охидынхоо багш нартай нь уулзаж хичээл сургуульд нь анхаарч байгаа. Том охин маань хичээлдээ сайн байгаа. Харьцангуй сурах арга барилаа олсон байна лээ. Дунд охин маань  8 дугаар түвшинд байсан одоо 5 буюу түүнээс доош орсон байсан. Миний хамт байсан үеэс дордсон байсан. Битгий настай ээждээ даатгаад үлдээ, өөрөө охидоо сайн харж хандаарай гэж захимаар байна. Байрны зээлийн хувьд би үндсэн зээлдэгч, Г.Э хамтран зээлдэгчээр явж байгаа. Энэ байрны хувьд Г.Э-аас өөрт ногдох хэсгийг авъя гэж маргаагүй. Охид маань санаа зовох зүйлгүй дулаан байрандаа амьдарч байг гэж бодоод энэ асуудлаа татаж авсан. Байрны үлдсэн мөнгийг Б-ээр төлүүлнэ гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасанд нь гайхаж байна. Би 2014 оны 10 сараас эхлээд өнөөдрийг хүртэл байрны зээлийг цалингаасаа сар бүр төлж байсан. Тэгээд байхад үлдсэн мөнгийг надаар төлүүлнэ гэдгийг гайхаж байгаа.” гэв.

Хариуцагч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Бид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Ц.Б 2021 оны 3 сарын 29 өдөр 3 хүүхдээ аваад явсан. Гэрээсээ яваад 7 сар болж байна. Би энэ хугацаанд эвлэрэх болов уу гэж харж хүлээсэн. Байнга горьдлого тээж байсан. Гэрээсээ явснаас хойш гэртээ байгаагүй зан ааш гаргасан. Уулзсан залуугийнх нь эхнэр миний охин руу нууцалсан дугаараас залгаж хэлсэн байсан. Бийг хардаж болсон шалтгаан нь юу вэ гэдгийг хэлье. 2007 онд бид гэрлэсэн. Энэ хүн намайг удаа дараа хуурч мэхэлсэн. 3 удаагийн үйлдэл нь ил тод баригдсан. Ц, Н хоёр охин 6 сард аав дээрээ ирсэн. Түүнээс хойш ээж нь дүүг нь ажилтай үедээ орхиод харуулдаг байсан. Би хоёр охиноо асарч харах тал дээр ямар нэг асуудал гаргаагүй. Хүүхдийн сурлага хүмүүжил муудсан асуудал нь ковидтой холбоотой хаа сайгүй л хоцрогдол гараад байгаа. Өнөөдөр би хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгсөн. Б-ийн хувьд хүүхдүүдтэйгээ уулзаад зуны хугацаанд агаар салхинд гаргаарай гэж л захимаар байна. Гурван хүүхдээ аваад хамт байхдаа 8 удаа харах хүнгүй үлдээсэн байсан. Миний охин аавдаа бүх үнэнийг хэлсэн. Охин руу нууцалсан дугаараас нэг эмэгтэй залгаад чи дүүгээ хараад байж байдаг чиний эх чинь энд айлын нөхөртэй заваараад байж байна гэж хэлсэн байгаа юм. Тэрний яг өмнөх өдөр Б гэртээ хоноогүй байсан. 2017 онд сургуулийн багш М-тай уулзаж байсан нь баригдсан. Би охинтойгоо тэр чатыг нь олж уншсан. Бидний дунд амьд харилцаа огт байхгүй болсон. Одоогоор бол би өөрөө хүүхдүүдийн сурлага хүмүүжилд анхаараад явж чадна. Боломжгүй бол би Б-ээс тухайн үед нь ярилцах байх. Хүү А-ын хувьд анх төрсөн цагаас нь миний хүүхэд биш гэж байгаагүй. Хүүхэд олохоос өмнө хүүхэд олсны дараа гарсан үйлдлүүд нь ямар байсныг дүгнэж үзээд тийм бодол төрсөн. Жирэмсэн болсон хойноо хайрт минь хань минь гээд өөр хүнтэй чат бичиж байсан. Охин маань “... аав ээж ингэж бичээд жил болж байна. Та ямар сонин юм бэ? та сохор юм уу” гэж хэлсэн. 2 сарын хугацаанд хүү А-тай уулзуулаагүй. Уулзах гээд очтол цагдаа дуудаж өгсөн. Нэгэнт Б өөрөө шинжилгээ хийлгэх шаардлагагүй гээд байгаа бол хэрэггүй биз дээ. Хэрвээ шинжилгээ өгөөд миний хүү мөн бол чөлөөтэй уулзаж баймаар л байна. Хэзээ нэг цагт миний хүү мөн бол аав дээрээ гүйгээд л ирэх байх. Том охин Ц-гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгийг хадгалуулж байгаа. Энэ хадгаламжийг захиран зарцуулах эрхийг өөр дээрээ авмаар байна. Зээлийн үлдэгдэл болох 25.286.390 төгрөг байгаа. Өнөөдөр Б хувийн амьдарлаа бодоод хүүхдээ үлдээгээд явж байгаагийн хувьд энэ зээлийг хувааж төлөх үүрэгтэй. Учир нь хүүхдээ би харж асарч үлдэж байгаа учир хоёр охиныхоо төлөө энэ зээлийг төлөх үүрэгтэй эсвэл хувааж төлөх саналыг тавьж байгаа. Байр миний нэр дээр байдаг. Хамтран өмчлөгчөөр Б байдаг. Анх байрыг авахад урьдчилгаанд манай талаас 40 сая төгрөг өгч байсан. Энэ байрыг авснаас хойш Б зээлийг төлж байсан мэтээр тайлбар хэлсэн. Би Б-т сар бүр цалингаа бэлнээр болон дансаар өгдөг байсан. Тэр цалингаас л зээлээ бас хоёр талаасаа төлж байсан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэрлэгчид нь шүүх хуралдаан шүүхийн танхимд ч эвлэрэх боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр талуудын гаргаж байгаа тайлбараас харахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй байгаа нь харагдаж байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж тэтгэлэг дээр эвлэрэх хууль зүйн боломж байгаа. Талууд эвлэрч байгаа тохиолдолд хүүхдийн тэтгэлэг авахгүй байх боломжтой. Нэхэмжлэгч бага хүү Аад тэтгэлэг тогтоолгохгүй саналтай байна. Орон сууцны хувьд нэхэмжлэгчээс хүүхдүүдээ орон гэртэй нь үлдээе гэдэг байдлаар хандаад дундын эд хөрөнгөтэй маргаагүй. Гэвч Б өөрөө түрээсийн байранд амьдарч байгаа. Цаашид байрны зээл хөөцөлдөж байр авах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй байсан учраас зээлээс өөрийн нэрээ хасуулах шаардлага гаргаж байсан боловч энэ шаардлагаа татан авсан. Яагаад гэвэл зээлийн гэрээнд Э болон Б нар нь банктай гэрээ хийсэн. Шүүхийн шийдвэр гарлаа гэхэд банк дээр үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан. Эд хөрөнгөтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд үүссэн байгаа Зээлийн төлбөрийг хэн хариуцах вэ гэдэг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх боломжгүй. Талууд банкны өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг байгаа. Манай талаас Э-ын бүхий л шаардлагыг зөвшөөрч байгаа учраас хууль зүйн үүднээс яриад байх зүйл байхгүй. Сая нотлох баримт судлахад сиди дээр 23 цагийн үед охин руугаа залгаад яг одоо гэртээ ир гэдэг байдлаар согтуу Э ярьсан бичлэг байсан. Ийм байдал олон давтагдах вий гэдэг байдлаас болгоомжилж охидоо амар тайван байлгах үүднээс охидоо эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Цаашид ийм асуудал давтагдвал тухайн үед нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй үлдэх учраас охидоо тайван байлгах үүднээс зөвшөөрсөн. Түүнээс хүүхдийн саналыг чухал гэж үзэхгүй байна. Хүүхдэд үг зааж өгөөд ч юм уу дарамталж байгаад авхуулсан байхыг үгүйсгэхгүй. Бага хүү А-аа өөрийн асрамжид авч, Э-аас тэтгэлэг авахгүй гэсэн. Энэ хоёр хүн 2006 онд амьдралаа эхэлж байсан боловч 2014 онд тусдаа гарсан байдаг. Гэрлэгчдийг анх тусдаа гарахад зориулж бэлэглэсэн зүйл нь гэр бүлийн дундын өмч гэж явдаг. Өмчлөлийн асуудал дээр хуваах асуудал яриагүй. Нэр хасуулах, зээл төлүүлэхтэй холбоотой асуудлыг өнөөдөр шүүх шийдвэрлэх боломжгүй байна.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э-ын хувьд Б-ээс анхнаасаа салъя гэсэн бодолтой байгаагүй. Удаа дараа эвлэрэх талаар ярилцаж байсан боловч Б эвлэрэх саналыг хүлээж аваагүй. Гэрлэгчид эвлэрэхгүй бол гэрлэлтийг цуцална гэсэн байдаг. Энэ хугацаанд Э-ын сэтгэлийг нэлээд гомдоосон. Бага хүү А-тай уулзуулахгүй байсан тул Э хүүг өөрийн хүү мөн эсэх дээр эргэлзээ төрсөн. Б хариу тайлбар өгөхдөө А нь Э-ыг хүүхэд биш гэдэг тайлбар гаргасан. Шүүх хуралдаан дээр Б хэлэхдээ Э миний хүү биш гээд байдаг учир би шинжилгээ хийлгэхийг татгалзсан гэж яриад байгаа нь их сонин байна. Өнөөдөр Э-ын сэтгэлд эргэлзээ үүсээд байна. Хүний сэтгэлд эмзэг байдал төрүүлээд байна. Цаашдаа эргэлзээ тайлах эсэх нь энэ хоёр хүний асуудал. Нэгэнт Б хүүхдийн эцэг хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Би хуульчийн хувьд ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр хүүхдийн эцэг Э биш учраас тэтгэлэг тогтоолгохгүй гээд байгаа болов уу гэж ойлгож байна. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол эвлэрэх хугацаа дуусмагц гэрлэлтийг цуцална гэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан байдаг. Гэр бүл салснаар тухайн гэр бүлээс төрсөн хүүхдүүдийн асуудал хурцаар тавигддаг. Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар талууд тохиролцоогүй бол хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг шийддэг. Мөн хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 14.7-д зааснаар хүүхдийн саналыг харгалзан Ц, Н нарыг эцэг Э-ын асрамжид үлдээх саналтай байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэмж тайлбарлая. Таван шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт гэрлэлт цуцлуулж, хоёрдугаарт охидоо өөрийн асрамжид авч, 2 охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дөрөвдүгээрт том охин Ц-гийн нэр дээр анх ... банканд нээлгэсэн хадгаламжийг Б нь ... банк руу шилжүүлсэн дэвтрийг анх нээлгэснээс хойш одоог хүртэл төрөөс олгосон мөнгийг бүрэн хэмжээгээр нь Э-т шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Төрөөс олгогдож байгаа хүүхдийн мөнгө бол хүүхдэд зориулагдах ёстой. Эх, эцэг өөрийн хэрэгцээндээ хэрэглэх үндэслэл байхгүй.  Хүү А-ын дэвтэр бол эцэгт байгаа. Ц-гийн дэвтрийг өгөхөөр нь А-ын дэвтрийг сольж өгнө. Энэ дээр маргаан гарахгүй байх гэж бодож байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлага дээр нэмээд Ц.Б, Г.Э нарын хамтран өмчилдөг ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байр ... тоот улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Анх 63.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 40 сая төгрөгийг Г.Э-ын талаас төлсөн байдаг. Банкнаас 31.000.000 төгрөгийн зээл авсан. 10.000.000 орчим төгрөгийг тавилга эд зүйл авсан. Үлдэгдэл  зээлийг төлөөд явж байгаа. Э-ын дансны хуулгыг үзэхэд сар бүр Э Б-ийн данс руу зээлээ төлөөрэй гэж хэлээд бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлж байсан байгаа юм. Өнөөдөр яагаад энэ өмчлөгчөөс Б-ийг хамтран өмчлөгчөөс хасуулах гээд байгаа юм бэ? гэхээр нэгэнт хоёр тийш болж байгаа юм чинь Б-ийг хамтран өмчлөгчөөс хасуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Зээлийн үлдэгдэл 25.286.390 төгрөгийг Бээр төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа. Анх байрыг авахад Б-ийн зүгээс дэмжлэг туслалцаа аваагүй. Эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдийг бодвол маш их хэрэгцээ шаардлагатай, энэ үндэслэлийг бодоод яагаад 50 хувийг ч болтугай төлөөд өгч болохгүй гэж гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Гэр бүл саллаа гэхэд хүүхдийг л нэн тэргүүнд тавьж байгаасай аятай тухтай орчинд амьдраасай гэж хүсэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн санал чухал биш эцэг эхийн ёс суртахууны асуудал чухал гэж ярилаа. Үнэхээр ёс суртахуунгүй гэж үзээд байгаа бол яагаад хүүхдийн асрамж дээр маргахгүй байгаа юм бэ? хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлтээс яагаад татгалзсан бэ гэхээр гэрлэлтээ хурдан цуцлуулахын тул хэргийг түдгэлзүүлэхгүй гээд явж байдаг юм уу. Ёс суртахуунтай хүн тийм байдаг юм уу. Ипотекийн зээлийг өнөөдөр шийдэх боломжгүй гээд байх юм. Гэрлэлт цуцлуулах гээд маш том шалтгаан үүсчихлээ. Тус тусдаа байранд амьдарна шүү дээ. Хуваах гээд байгаа бол яагаад байраа одоо хуваагаад авч болдоггүй юм бэ.” гэв.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Э-т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг Г.Э-ын нэр дээр шилжүүлэн өгч ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс өөрийгөө чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага,

Г.Э нь Ц.Б-т холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, охин Э.Ц, Э.Н нарыг өөрийн асрамжид авах, охин Э.Ц-гийн нэр дээрх төрөөс олгосон мөнгөний хадгаламжийг анх нээлгэснээс хойш одоог хүртэл бүрэн гүйцэт дүнгээр нь эцэг Г.Э-ын нэр дээр шилжүүлүүлэх, гэр бүлийн дундын өмчлөлийн ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Ц.Б-ийн нэрийг хасуулж тус орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл болох 25,286,390 төгрөгийг Ц.Б-ээр төлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Г.Э нар 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна. /хх-ийн 88 дугаар тал/

Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Н, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Э.А нар төрсөн, охин Э.Н, Э.Ц нар эцгийн, хүү Э.А эхийн асрамжид хүмүүжиж байгаа ба гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 3 сараас тусдаа амьдарч байгаа. /хх-ийн 89-90 дүгээр тал/

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч Ц.Б нь Г.Э надтай гэр бүл болсон цагаасаа намайг байнга хардаж сэрддэг, аав, ээждээ намайг явдалтай мэтээр ойлгуулж тэр байдлаас нь болж гэрт байнга маргаан үүсдэг, архи уухаараа надад агсан согтуу тавьдаг, гар хүрдэг ... гэж хариуцагч Г.Э .... өөр хүнтэй гэр бүлээс гадуур холбоо тогтоож миний итгэлийг алдаж байсан .. гэж гэрлэлт цуцлуулах үндэслэлээ тайлбарлаж, хэн аль нь маргаангүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Г.Э нарын ãýðëýëòèéã öóöëàâ.

Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд.

2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Н, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Э.А нар төрсөн. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.

Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эх Ц.Б-ийн асрамжид байсан боловч 2021 оны 06 дугаар сараас охин Э.Н, Э.Ц нар эцэг Г.Э-ын асрамжид байгаа эх Ц.Б “...Хүүхдүүдийн хувьд хоёр охиноо Г.Э-ын асрамжид үлдээе гэж тохирсон. Хүүгийнхээ хувьд хүү А-ыг Э миний хүүхэд биш гэдэг байдлаар хүлээж авсан. Хүү А-ыг бага байгаа учир өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна.” гэж, хариуцагч Г.Э “охин Э.Н, Э.Ц нарыг өөрийн асрамжид авна.” гэж тайлбарлаж байна.

Шинжээчийн дүгнэлтэд “Эцэг эхийн чадамжийг үнэлэх 6 багц оношилгоогоор дүгнэхэд нэхэмжлэгч буюу эх Ц.Б-т 2 давуу байдал, хариуцагч буюу эцэг Г.Э-т 1 давуу байдал үүссэн. Эцэг эхийн хүүхдүүдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох 3 судалгаанаас нэхэмжлэгч буюу эх Ц.Б-т 2 судалгаанд давуу байдал үүссэн. Хариуцагч буюу эцэг Г.Э-т 1 давуу тал үүссэн. Охин Э.Ц сэтгэл зүйн хувьд түгшүүр хэвийн, эхтэйгээ илүү эерэг харилцаатай, ээнэгшсэн дасан зохицох тестээр эцэгдээ ээнэгшил илүү оношлогдсон. Охин Э.Н сэтгэл зүйн хувьд түгшүүр хэвийн, эцэгтэйгээ эерэг харилцаатай. Гэр бүлийн аль нэг гишүүн хол зурагдаагүй нь гэр бүлийн эерэг ойр дотно байдлыг харуулна. Хэн нэгэн илүү ээнэгшилтэй харилцаа сайн гэж дүгнэх боломжгүй эцэг эхдээ адил түвшинд авч үздэг.” гэжээ. /хэргийн 66 дугаар хуудас/

Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “Õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, ìºí õóóëèéí 38 äóãààð ç¿éëèéí 38.1-ä “Ýöýã, ýõ íü íàñàíä õ¿ðýýã¿é áîëîí íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýý òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýé” ãýæ çаасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.” гэснээр охин Э.Н, Э.Ц нар аавтайгаа хамт амьдарна гэж хариулсан ба шинжээчийн дүгнэлтээр эхэд 2 давуу байдал үүссэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хүүхдийн асрамж, ээнэгшин дассан орчныг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх боломжтой боловч, нэхэмжлэгч Г.Б охин Э.Ц, Э.Н нарын одоогийн оршин суугаа орчин, суралцах орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэн эцэг Г.Э-ын асрамжид үлдээж шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ ..гэж хуульчилжээ.

Иймд 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Н нарыг эцэг Г.Э-ын асрамжид, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.А-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглохгүй болно.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд.

Насанд хүрээгүй охин Э.Н, Э.Ц нарыг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн, талууд харилцан тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар охин Э.Н, Э.Ц нарт эх Ц.Б-ээс тус сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй, хүү Э.А-ыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн, эцэг Г.Э тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй ч нэхэмжлэгч Ц.Б тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тул дахин нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Бусад шаардлагын тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ц.Б “Гэр бүлийн дундын өмчлөлийн ... аймаг, ... сум, .. баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг Г.Э-ын нэр дээр шилжүүлэн өгч ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс өөрийгөө чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг татан авч буй үндэслэлээ ... банктай байгуулан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу банкандаа хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ .. гэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Г.Э-ын гэр бүлийн дундын өмчлөлийн ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс Ц.Б-ийн нэрийг хасуулж тус орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл болох 25,286,390 төгрөгийг Ц.Б-ээр төлүүлэх тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Г.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... байрны урьдчилгаа 40,000,000 төгрөгийг манай талаас төлсөн, Ц.Б-ийн оролцоо төлөлт байхгүй, 2 охиноо би асран тэтгэж байгаа... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар /хэргийн 8 дугаар хуудас/ маргааны зүйл болж байгаа  ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот орон сууцыг хариуцагч Г.Э дундын өмч гэж тодорхойлсон, одоо уг орон сууцанд охин Э.Н, Э.Ц-гийн хамт амьдарч байгаа, нэхэмжлэгч Ц.Б хүлээн зөвшөөрсөн бөгөөд талууд гэр бүлийн дундын хөрөнгийн ногдох хэсгийн талаар маргаагүй, орон сууц талуудын ... банктай 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байгуулсан ... тоот орон сууцны зээлийн гэрээний зүйл бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байна.

Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлд дурдсанаар үлдэгдэл төлбөр 25,286,390 төгрөгийг зээлийн ихэнх хэсгийг манайх төлсөн, 2 охиноо би асарч байгаа, орон сууцны төлөлтөд Ц.Б оролцоогүй гэсэн үндэслэлээр шаардах нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг  шүүх тодорхойлох хэдий ч гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, хэдий хэмжээний үлдэгдэл төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нэхэмжлэх эрх нь гэрээнд зааснаар зээлдүүлэгчийн эрх болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Охин Э.Ц-гийн нэр дээрх төрөөс олгосон “хүүхдийн мөнгө”-ний хадгаламжийг анх нээлгэснээс хойш одоог хүртэл бүрэн гүйцэт дүнгээр нь эцэг Г.Э-ын нэр дээр шилжүүлүүлэх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 1.2 Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно., 1.3. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд үйлчлүүлэх банкийг өөрөө сонгоно. Тухайн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зөвхөн нэг банкийг сонгож, уг банканд өөр эзэмшигч ашиглаж байгаагүй зөвхөн нэг данс нээлгэнэ гэж тогтоожээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж төрөөс авах эрхтэй охин Э.Ц, Э.Н нарыг эцэг Г.Э-ын асрамжид, хүү Э.А-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг хүлээн авах банк сонгох, захиран зарцуулах эрхийг шилжүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилжээ.

 Нэхэмжлэгч  Ц.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас гэрлэлт цуцлуулах болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгохоор, орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан тул төрийн сангийн орлогоос 70 200 төгрөгийг гаргуулан Ц.Б-т олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Г.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 472,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж /2 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 68,832 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг/ 139 032 төгрөгийг  гаргуулан хариуцагч Г.Э олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ... овгийн Ц.Б /РД:.../, ... овгийн Г.Э /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Н нарыг эцэг Г.Э-ын асрамжид, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.А-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
  1. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ò çààñíàар 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Н нарт эх Ц.Б-ээс тус тус 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë/ 18 íàñ, íàñàíä õ¿ðñýí áîëîâ÷ õºäºëìºðèéí ÷àäâàðã¿é õ¿¿õäýä òýòãýëýã àâàã÷ õ¿¿õäèéí îðøèí ñóóãàà ãàçðûí á¿ñ íóòàãò òîãòîîãäñîí àìüæèðãààíû äîîä ò¿âøèíãèéí хэмжээгээр òýòãýëýã ñàð áîëãîí ãàðãóóëàí тэжээн тэтгүүлсүгэй.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар охин Э.Ц, Э.Н нарт төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн захиран зарцуулах эрхийг эцэг Г.Э-т шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.Б-т,  хүү Э.А-ад төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн захиран зарцуулах эрхийг эх Ц.Б-т шилжүүлэхийг хариуцагч Г.Эт тус тус даалгасугай
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 14 өдөр төрсөн охин Э.Ц, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Н нарын төрөөс олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг Г.Э-т, 2020 оны 6 сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.А-ад төрөөс олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эх Ц.Б-т тус бүр төлөөлөн авахыг дурдаж, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн ипотекийн зээлээс нэр хасуулах нэхэмжлэлээс татгалзсан болохыг баталсугай.
  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Г.Э-ын орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 25,286,390 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-ээр төлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан тул төрийн сангийн орлогоос 70,200 төгрөгийг гаргуулан мөн хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгөөс ипотекийн зээлийн үлдэгдэл болох 25,286,390 төгрөгийг Ц.Б-ээр төлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 284,382 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 138 032 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Г.Э олгосугай. 
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  7. Èðãýíèé õýðýã шүүхэд õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т çààñíààð ýíýхүү øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАР