Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2021/00781

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00687/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, *******, ******* гудамж, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* холбогдох,

 

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Б. өмгөөлөгчдөө хэлсэн. Гэтэл өмгөөлөгчийн биеийн байдал муу байж байгаад нас барсан. Ингээд үнэлгээнд хугацаандаа гомдол гаргаж чадаагүй. Иймээс тус үнэлгээг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэв.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Тухайн үед А.*******т хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч нь нас барж энэ нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэгч хуулийн хугацаанд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг 50-70 хувиар дутуу үнэлсэн гэж үзэж байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 11-ний өдрийн 349 дүгээр ийн дагуу төлбөр төлөгч А.*******, н. нараас 85.452.047 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор лэсний дагуу ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч А.*******, н. нарын банкны барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул ******* тухай хуулийн 55.2-т заасны дагуу 2021 оны 4 сарын 06-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж талуудаас татгалзаж байгаа эсэхийг асуухад байхгүй гэснийг тэмдэглэлд тусгаж 21/04 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

Ашид билгүүн ХХК нь хөрөнгө болох Дархан сум, баг, *******ын тоот хувийн сууц болон 60 м.кв агуулахын байрыг газрын хамт 50.451.373 төгрөгөөр, Дархан сумын баг, тоот 64 м.кв хувийн сууц, 52 м.кв агуулахын барилга, газрын хамт 42.848.100 төгрөгөөр, Дархан сумын , хэсэг, тоот 35 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 19.493.375 төгрөгөөр, Дархан сумын баг *******ын гудамж, тоот 208 м.кв хувийн сууц газрын хамт 85.325.542 төгрөгөөр тус тус хөрөнгийн үнэлгээ гаргаж, үнэлгээний тайланг 2021 оны 5 сарын 14-ний өдөр ******* тухай хуулийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдсэн. Үнэлгээний тайланг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч энэ хугацаа дуусгавар болсон. Мөн ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээл дээр худалдаалагдаж буй хөрөнгийн байршил, эд хөрөнгийн чанар, элэгдэл хорогдол, бодит үнэлгээг судалж Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Монгол Улсын үнэлгээний олон улсын стандарт 2002 эрх зүйн акт, дүрэм журамд нийцүүлэн үнэлгээ гаргасан, хуулийн хүчин төгөлдөр юм. Иймд ******* тухай хуулийн 55.7, 57.3-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А.******* нь Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд гомдол гаргагч А.******* үнэлгээ гарсан талаар 2021 оны 05 сарын 14-ний өдөр үнэлгээний тайланг биечлэн танилцуулсан болох нь хэрэгт авагдсан гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ******* тухай уулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэгч талуудад мэдэгдэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайлан 2021 оны 5 сарын 11-ний өдөр гарсан, улмаар 2021 оны 5 сарын 14-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.

Иймд гомдол гаргагч А.******* нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 21 минутад хүлээн авсан гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 349 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, А.*******, А. нарт холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж лэсэн бөгөөд 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 4228 дугаартай ******* ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 683 дугаартай хуудсыг олгосон болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, хуудас болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Тус хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар 85,359,673 төгрөг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн 292,374 төгрөгийг тус тус гаргуулж, хэрэв хугацаандаа төлж барагдуулахгүй бол зээлийн барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болох хариуцагч А.*******ийн өөрийнх нь өмчлөлийн 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, *******ын гудамжны тоотод байрлах, 102,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц болон 60,0 м.кв талбайтай агуулах байрны хамт, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын ******* гудамжны тоотод байрлах, 513,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 3. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 64,0 м.кв талбайтай хувийн сууц, 4. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, 1330,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 5. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 52,0 м.кв талбайтай автомашины граж, 6. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, ******* гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 35,0 м.кв талбайтай хувийн сууц, 7. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, ******* гудамжны байрлах, 1604,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, хамтран хариуцагч А.гийн өмчлөлийн 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын гудамжны тоотод байрлах, 208,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүргэгдсэн хувийн сууц, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын гудамжны тоотод байрлах, 208,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэргээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж... гэж бичигджээ.

Эдгээр шүүгчийн захирамж, хуудсанд үндэслэн ажиллагаа үүсгэх тухай ахлах гүйцэтгэгчийн тогтоол гарч, 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 17070199/04, 17070199/05, 17070199/06, 17070199/07 дугаартай тогтоолуудаар 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, *******ын гудамжны тоотод байрлах, 102,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц болон 60,0 м.кв талбайтай агуулах байрны хамт, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын ******* гудамжны тоотод байрлах, 513,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүргэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 3. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 64,0 м.кв талбайтай хувийн сууц, 4. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, 1330,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 5. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 52,0 м.кв талбайтай автомашины граж, 6. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, ******* гудамжны байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 35,0 м.кв талбайтай хувийн сууц, 7. Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, ******* гудамжны байрлах, 1604,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, хамтран хариуцагч А.гийн өмчлөлийн 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын гудамжны тоотод байрлах, 208,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүргэгдсэн хувийн сууц, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *******ын гудамжны тоотод байрлах, 208,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус хураасан, улмаар талуудаас үнийн санал авахад А.******* 375,000,000 төгрөгийн, Капитрон банкны Дархан салбар үнэлэх боломжгүй байх тул хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 2021/04 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгүүдийг нийт 198,119,097 төгрөгөөр үнэлжээ.

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч А.******* нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ашид билгүүн ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнэ ханшийн мэдээлэл дээр тулгуурлан зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар гаргасан талаар дурдсан бөгөөд энэхүү үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч А.******* нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг хүлээн авч лэсэн болно.

Иймд А.*******ийн Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан А.*******ийн Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС