Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 64

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  “А” танхимд  хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч   Б.Сарнайчимэг

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг оролцуулан    

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлэм овогт Хар-******* холбогдох эрүүгийн 201711000053 тоот эрүүгийн хэргийг  2017 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  Сэргэлэн суманд 2001 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, ээж, ах, дүү  нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 11-27 тоотод оршин суудаг,энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймгийн МСҮТ-ийн засал чимэглэлийн ангийн 1-р курсэд суралцдаг байсан , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь  ял  шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн  Зэлэм овогт *******  / РД: *******/

 Насанд хүрээгүй шүүгдэгч Зэлэм овогт ******* нь насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн 2017 оны 01  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын сумын 6 дугаар баг “Улаан загалмайн” урд байрлах мужааны газраас хадаасны лоом, градустай хөрөө, модны төмөр хөрөө, улаан цэнхэр өнгөтэй призерын машин хоёр ширхэг, цахилгаан хөрөө, гар хөрөө, хоёр талдаа бариултай хөрөө, сүх, гар харуул, тасдагч зэрэг эд зүйл хулгайлж бусдад 285000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн 2017 оны 01  сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Улаан загалмайн” урд байрлах мужааны газраас хоёр ширхэг призерын машин, нэг ширхэг тасдагч  зэрэг эд зүйл хулгайлж бусдад 340000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу бахь хэрэглэн 2017 оны 02 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух хохирогч ******* гражнаас нэг ширхэг аккумлятор, гэрийн гадна байсан машины нэг ширхэг аккумлятор мөн гэрээс нь талсттай монетон хос буюу ээмэг 2 ширхэг, хоёр цаг /эр, эм хос/, зэс сувинер зэрэг эд зүйл хулгайлж 1325000 төгрөг бусдад нийт 1950000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй шүүгдэгч Зэлэм овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохиролд шүүх хурлын өмнө 8350 төгрөг төлсөн. Өмнө нь бүх хохирлоо төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй байж чадна гэжээ.

             Хохирогч Пунцагийн Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад мужааны цехээ эргэж очсон чинь дээврийг нь цөмөлчихсөн дотор нь байсан призерын машин 2 ширхэг, зүлгүүрийн машин 1 ширхэг, хадаасны лоом,  цахилгаан хөрөө, гар хөрөө, хоёр талдаа бариултай хөрөө, гар хийцийн сүх, гар харуул, цахилгаан жижиг хэмжээтэй тасдагч 2 ширхэг алга болсон байсан. Таазыг дээвэр дээрээс цоолж дотогш орсон байсан бөгөөд гарахдаа баруун талын хаалгаар гарч явсан байсан. Өмнө нь буюу 2017 оны 01 сарын 25-26-ны өдөр хулгай орж мужааны багаж хэрэгсэл алга болж цагдаад шалгуулж байгаа бөгөөд хэдэн хүүхдүүд алдагдсан эд зүйлсийг “Шүр” зах дээр зарчихсан байсан. Анх хулгай орсоны дараа буюу 2017 оны 01 сарын 27-ны өдөр цонхнуудад хамгаалалтын тор хийж хадсан байсан боловч дээврийг нь цөмлөөд орчихсон байсан. Өмнө нь алдсан эд зүйлсээ үнэлүүлсэн болохоор дахин үнэлэх шаардлага байхгүй. Дээрх алдагдсан эд зүйлсээс гар харуул, гар хийцийн сүх, гар хөрөө зэргийг буцаан аваагүй юм. Бусад зүйлсийг нь буцаан авсан. Дутуу зүйлсээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72/

            Хохирогч Дамдинжавын Амгаланбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд гэрээ эргэхээр очсон юм. Тэгээд хашаагаар орох гэхэд хашааны хаалга онгорхой, гражны хаалга онгорхой цоожийг нь эвдчихсэн байхаар нь зүүн талаар нь тойроод байшингаа харахад зүүн талын тагтны гадна талын гялгар уут урагдсан дотор талын тагтны хаалга онгорхой байсан. Тэгээд би хулгай орж гэж мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд гэрийнхээ болон гражид байсан эд зүйлээ бүртгэхэд гражнаас аккумлятор, гадаа тавиатай байсан машины аккумлятор алга болсон байсан. Гэрт ороход шүүгээнд байсан миний цэргийн хувцасны энгэрт зүүлттэй байсан одон медаль, тэмдгүүд мөн эхнэрийн ээмэг зүүлт, алга болсон байсан. Мөн зурагтын тавиур дээр байсан зэс сувинер алга болсон байсан. Анх бүртгүүлэхдээ нэг хос монетон ээмэг гэсэн байгаа. Эхнэрийн ээмэг бөгж хийдэг хайрцаг дотор бас нэг монетон ээмэг байсан байна лээ. Тэр ээмэг нь талсттай 3,4 граммын ээмэг байсан. Би алдсан 2 ширхэг аккумлятор болон одон тэмдэг, медалиуд, 2 хос монетен ээмэг, хос цаг зэрэг зүйлүүдийг буцаан авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шаазан зааны дүрстэй сувинерийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

Иргэний нэхэмжлэгч Маньбазарын Бямбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 6-р  баг “Шүр” захын хойд талд хувиараа төмрийн сэлбэг зардаг юм. 2017 оны 01 сарын 30-ны өдөр билүү гэхдээ 31-ний ч өдөр шиг санаж байна, өдөр 12 цагийн орчимд хоёр хүүхэд ирээд “...ийм юм авах уу” гээд өрмийн ком, жижиг хайрцагтай призерын ир зэргийг худалдаж авах уу гээд асуухаар нь тус бүрийг нь 2000 төгрөгөөр бодож нийт 4000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би тэр хоёр хүүхдээс хэнээс авсан юм, яагаад зарах гэж байгаа юм, хулгайн юм биш биз гэхэд үгүй манай гэрийнх байгаа юм гэж хэлэхээр нь худалдаж авсан. Би призерийн ир 1 ширхэг, өрмийн ком 1 ширхэгийг зарсан. Нэгийг нь 2000 төгрөгөөр бодож нийт 4000 төгрөгөөр зарсан. Би 4000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/

 Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 6-р баг Шүр захын хойд талд цахилгаан, сантехникийн хэрэгсэл хувиараа авдаг наймаа хийгээд 2 жил гаруй болж байна. 2017 оны 01 сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд хоёр хүүхэд уран хөрөө, гар тасдагч барьж ирээд үүнийг худалдаж авах уу? гэж асуухад нь хэдэн төгрөг юм бэ? гэж асуухад 25000 төгрөг гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүүхэд 2-3 удаа авах уу? гээд асуугаад байхаар нь тэр хоёр хүүхдээс наад юмнуудаа хэнээс авсан юм, яагаад зарах гээд байгаа юм? гэж асуухад манай ах мужаан хийдэг юм Улаанбаатар хот руу ажил хийхээр явчихсан  эд нарыг зараарай гэж хэлсэн манай ахыг Даваасүрэн гэдэг юм гэж хэлэхээр нь уран хөрөөг нь 10000 төгрөг, гар тасдагчийг нь 10000 төгрөгөөр худалдаж авсан.Би уран хөрөөг худалдаж авсан 10000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 88-89/

Иргэний нэхэмжлэгч Дуламжавын Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 6-р баг Шүр захын төмрийн лангуун дээр ойр зуурын зүйл зардаг бөгөөд 2017 оны 01 сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд хоёр хүүхэд ирээд зүлгүүрийн машин барьчихсан та 20000 төгрөгөөр энэ хоёр багажийг авах уу? гэж хэлэхээр нь авахгүй гэж хэлээд явуулсан юм. Тэгсэн чинь удалгүй дахиж ирээд 10000 төгрөгөөр авчих гэж хэлэхээр нь ажилладаг эсэхийг нь мэдэхгүй учраас 5000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь тэр хоёр хүүхэд зөвшөөрч зарсан.Тэр хоёр хүүхдээс зүлгүүрийн машиныг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Хэдийгээр тэр хүүхдүүдээс 5000 төгрөгөөр дээрх эд зүйлийг худалдаж авсан боловч надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 91-92/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ. Би хувиараа Хэрлэн сумын 6-р баг “Шүр” захын хойд талд хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулах ажил эрхэлдэг юм. 2017 оны 02 сарын 10-ны үед шиг санаж байна намайг ажил дээрээ байж байхад 3 эрэгтэй 12-14 орчим насны хүүхдүүд 2 ширхэг аккумлятор бариад зарна гэж ирсэн. Тэгэхээр нь би юун аккумлятор юм бэ? хаанаас авчирч байгаа юм гэхэд хаягдал аккумлятор юмаа ажилладаггүй юм гэхээр нь би үзээд 18000 төгрөг тэдэнд өгсөн. Би 2 ширхэг аккумляторыг борлуулаагүй аваад байж байсан. Тэгээд эзэнд нь буцааж өгсөн. Тэдгээр 3 хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй. 18000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 18-20/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 21-25/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 26-33/

Хураан авах тогтоол / хх-ийн 34, 37, 40, 43, 46, 49,53/

Хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 35, 38, 41, 44,47, 50, 54/

Гэрэл зургийн  үзүүлэлт / хх-ийн 36,39, 42, 45,48, 51,52/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 55, 60,61,62/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 57, 58/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 66/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-74, 78-80/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн №44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121/

            *******гийн насыг тоолсон тэмдэглэл / хх-ийн 166/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172/

            *******гийн сурагчийн хувийн хэргийн материалууд  / хх-ийн 177-181/

            Хохирлын мөнгө тушаасан ХААН банкны орлогын мэдүүлэг

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагчийн шүүхэд  ирүүлсэн хүсэлт

            Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэний шүүхэд гаргасан хүсэлт

            Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ зэрэг нотлох баримтууд болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч  Зэлэм овогт *******  нь 14 насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн 2017 оны 01  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын сумын 6 дугаар баг “Улаан загалмайн” урд байрлах хохирогч ын ажиллуулдаг мужааны газарт нэвтрэн орж  хадаасны лоом, градустай хөрөө, модны төмөр хөрөө, улаан цэнхэр өнгөтэй призерын машин хоёр ширхэг, цахилгаан хөрөө, гар хөрөө, хоёр талдаа бариултай хөрөө, сүх, гар харуул, тасдагч зэрэг эд зүйл хулгайлж бусдад 285000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 14 насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн 2017 оны 01  сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Улаан загалмайн” урд байрлах хохирогч ын ажиллуулдаг мужааны газарт нэвтрэн орж хоёр ширхэг призерын машин, нэг ширхэг тасдагч  зэрэг эд зүйл хулгайлж бусдад 340000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 14 насанд хүрээгүй *******,******* нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу бахь хэрэглэн 2017 оны 02 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух хохирогч ******* орон байр, агуулах саванд нэвтэрч гражнаас нэг ширхэг аккумлятор, гэрийн гадна байсан машины нэг ширхэг аккумлятор мөн гэрээс нь талсттай монетон хос буюу ээмэг 2 ширхэг, хоёр цаг /эр, эм хос/, зэс сувинер зэрэг эд зүйл хулгайлж 1325000 төгрөг, бусдад нийт 1950000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ,, иргэний нэхэмжлэгч ,, , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 18-20/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 21-25/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 26-33/, хураан авах тогтоол / хх-ийн 34, 37, 40, 43, 46, 49,53/, хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 35, 38, 41, 44,47, 50, 54/, гэрэл зургийн  үзүүлэлт / хх-ийн 36,39, 42, 45,48, 51,52/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 55, 60,61,62/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 57, 58/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 66/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-74, 78-80/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн №44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай батлагдан тогтоогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 1950000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нарын эрх зүйн  байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд сайн дураараа нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

  Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн баримт бичгээр хураагдаж ирсэн ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг буцаан олгохоор шийдвэрлэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг *******,*******  нартай бүлэглэн үйлдсэн бөгөөд  *******,******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектийн насанд хүрээгүй өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

             Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргасан “насанд хүрээгүй шүүгдэгч *******д  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтүүд, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ болон шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгчийг цаашид суралцах болоцоогоор хангах шаардлага байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Зэлэм овогт *******г бусадтай  бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих  ялаар  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******гийн эдлэх 2 /хоёр/ жил, 6 /зургаа/  сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар ялтан *******д  2 /хоёр/  жил, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг эх, асран хамгаалагч нарт үүрэг болгосугай.

5. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн  ******* регистрийн дугаартай  төрсний гэрчилгээг  буцаан олгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ