Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00310/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... аймаг, ......... сум, ..... баг, .... байр, .... тоотод оршин суугаа, ....... регистрийн дугаартай, .. .... овогт Х.С-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ аймаг, ........ сум, ......... баг, ..... байр, ....... тоот хаягт бүртгэлтэй, ....... аймаг, ..... сум, ..... баг, ....... байр, ...... тоотод оршин суугаа, ....... регистрийн дугаартай, ......... овогт Ч.Ч-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.С-, хариуцагч Ч.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 гэр бүл болоод 2007 онд Ч-ийн Н-, 2012 онд Ч.Нт- гээд 2 охинтой болсон. 12 жил нэг гэрт амьдарсан. Анхны хүүгээ 2006 онд алдсан. Тэрнээс хойш 2 жилийн дараа 2008 онд ээж, 2010 онд аавыг алдсан. Би айлын ганц охин, манай хүн маш их архи ууна, гадуур хононо, үүнээс болоод хэрүүл маргаан, үүсээд зодоон болдог. Уусан үедээ маш догшин авиртай, хүүхдүүд их айдаг. Тэрнээс болоод бидний харилцаа муудсан. Жирэмсэн 7 сартай байхад зоддог, нялх биетэй байхад зодох гээд би гараад зугтаж байсныг дүү нь мэднэ. Шөнө босож ирээд пиздаа минь бос гутал тайл гээд, дараа нь шөнө дунд хүртэл охиноо хүртэл дуудаж сэрээгээд шөнө хүртэл ирээд хоол голоод нэгдүгээр хоол байвал хоёрдугаар хоол хий гээд шууд цонхоор асгадаг. Тэгээд яг одоо хоол хий гэдэг. Би эхлээд гараад зугтдаг байснаа сүүлдээ цагдаа дууддаг болсон. Одоо энэ хүн 4-р багийн хэсгийн цагдаа дээр тэмдэглэгээтэй, анхааралдаа авсан. 2014 онд гэр бүлээс гадуур харилцаа тогтоогоод 4 жил болсон байсан. Тэр эмэгтэйтэй нь уулзаад ханиа гэж дууддаг, хамтран амьдардаг байсан юм билээ. Тэгээд энэ харилцаагаа зогсоо гэхэд зодуулсан. Цагдаад өгөөд олон хоног байцаагдаж байсан. Би хүүхдүүдээ, гэр бүлээ бодоод уучлаад 2 жил харсан боловч бүтээгүй. Манай 2 хүүхэд хүртэл мэддэг болсон. Ингээд тусдаа амьдраад 3 жил болж байна. Энэ хүн нэг ч төгрөг өгөөгүй. Сая 9 сард л 150,000 төгрөг өгсөн, том охиндоо туслаагүй, төрсөн өдрөөр 20,000 төгрөг, саяхан 50,000 төгрөг л өгсөн. Гурван жилийн хугацаанд ердөө ингэж л тусалсан. 2021 оны 04 сард охин бид 3 ковид тусаад эмнэлэгт хэвтэхэд нэг ч уулзаагүй, нэг ч яриагүй. Тэгээд эмнэлгээс гараад гэртээ 14 хоног тусгаарлахад нэг ч хоол хүнс цуглуулаагүй, тухайн эмнэлгээс гарах өдөр бүх хувцсаа, үлдэгдэл юмаа аваад явсан. Одоо болтол хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Хүүхдийн баяраар хүүхдүүд нь бэлэг авчирч өгнө гээд унтаагүй, хүүхдүүддээ дандаа худлаа ярьдаг. Одоо хүүхдүүдээ өөр дээрээ авна, хүүхдүүдээ эцэггүй юм шиг өсгөсөн. 3 удаа төрөхөд дандаа өөр хүн эмнэлгээс гаргаж авна. Дандаа завгүй гэдэг, бүтэн жилийн хугацаанд 6 сар тусдаа, 6 сард нь хамт амьдрах жишээтэй. Хадмуудаасаа огт туслалцаа авч байгаагүй, энэ хүмүүс нэг удаа ч аяга шөл барьж ирээгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би төрсөн аавынхаа гал голомтон дээр, 2 охинтойгоо амьдарч байна.

Би хүлээн зөвшөөрөхгүй, энэ хүн олон хоног томилолтоор явдаг, тэгээд энэ хүн харж хандахгүй. Над шиг өдөр болгон хичээлийг нь хичээж, өдөр болгон харж хандаж чадахгүй, дүү нь өөрийнхөө амьдралыг яая гэж байгаа хүмүүс. Хэзээ ч эх хүн шиг асран хамгаалж чадахгүй. Би хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа уулз гэдэг, дүүгийнх нь хүүхдүүдтэй тоглож нааддаг, би хорьдоггүй. Харин дүү нь ирээд л тоглуулаад л явдаг. Яахав эр хүн гарч ирнэ гэж байна, би өдий насалсан хүн үүнээс сэргийлэх, яах талаараа мэдэлгүй яахав дээ. Одоохондоо надад тийм хүн алга, бид 3 л амьдарч байна. 2 охин маань маш хэрсүү өссөн, зөв хүмүүс гэв.

 

Хариуцагч Ч.Ч- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2006 оноос хамт амьдарсан. 50 хувь нь худлаа ярьж байна. 2021 оны 04 сараас л гэрээсээ явсан. Энэ хүн худлаа яриагүй. Тэр хүртэл би өрөөндөө тусдаа амьдарч байсан. Тэр хугацаанд би хоол хүнсийг нь аваад байдаг байсан. Харин 2021 оны 04 дүгээр сарын 15-нд ээлжийн амралтаа аваад ээж рүүгээ явсан. Миний ажил жаахан хүнд, 23-24 хоног би томилогдож явдаг. Тэгээд яах аргагүй өрх толгойлон амьдардаг нь үнэн. Архи дарс гэж ярьж байна, шалтгаантай болоод тэгдэг, аль ч талаасаа сэтгэлийн хөрөлт явагдсан, нилээн дээрээс хөндийрсөн. Бэлгийн амьдрал, хайр халамж дутуу, тэгээд гомдсон сэтгэл байдаг. Цаад угшил ийм байна. Би хүүхэнтэй харьцсан нь үнэн. Харин хэзээ ч гэр бүл, үр хүүхдүүдээсээ анхаарлаа сулруулаагүй. Цалин буулаа, гэр бүлдээ хүнс, идэж уух юмыг цуглуулдаг байсан. Гэрлэлт цуцлуулах асуудлыг зөвшөөрч байна. Бага хүүхдээ авмаар байна. Ер нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод өөр дээрээ авмаар байна. Эхийнх нь байх орчин дассан орчин нь байх нь зөв, харин хамгийн гол нь ирээдүйг нь бодож байна. Энд хэн хэн нь буруутай гэж явах биш, хамгийн гол нь хүүхдүүдийн ирээдүй л чухал. Би хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж 1,000,000 төгрөг хийгээд нээсэн. Энэ хүн насан турш ганцаараа байхгүй, хүнтэй суудаг. Тэгээд охин хүүхэд гэдэг утгаар л би санаа зовж байна. Насаараа ганцаараа явна гэж юу байхав, хойд эцгийн гар хараад элдэв юм болох вий л гэж санаа зовж байна. 18 нас хүртэл тэтгэмж төлнө. Би бас нэг хүүтэй, түүндээ тэтгэмж төлөөд явдаг. 2021 оны 04 сард л гэрээсээ явсан гэв.

Би одоо дүүгийндээ байдаг, бас төмөр замч, би Түнхэл хүртэл томилолтоор явдаг. Бага охин маань багаасаа манай дүүгийн хүүхдүүдтэй тоглоод өссөн. Тэгээд би хүүхдээ аваад дүүгийнхээ хүүхдүүдтэй тоглоод өсгөнө. Эцэг эх нь саллаа гээд хөндий өсгөнө гэж байхгүй. Би бага охиноо авна, эхээс нь салгана гээгүй. Хүүхдийн тэтгэлгийн хувьд төлнө, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж хариуцлагатай хэлье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагч Ч.Ч-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Ч- нь гэрлэлт цуцлуулах асуудлыг зөвшөөрч байна. Бага хүүхдээ авмаар байна. Ер нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод өөр дээрээ авмаар байна гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар маргаж байна.

 

Т.С-, Ч.Ч- нар 2005 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, №..... Г-50 тоот гэрчилгээг олгожээ.

 

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Ч.Н-, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин Ч.Нт- нар төрсөн болох нь №.....-094 болон №0........-690 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба эдгээр төрсний гэрчилгээнд охин Ч.Н-, охин Ч.Нт- нарын эцэг нь Сартуул овогт Ч.Ч- болох талаар тэмдэглэгээ хийгджээ.

 

Нэхэмжлэгч Т.С- нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “талууд тусдаа амьдарч байгаа, эвлэрэх хүсэлгүй хэмээн тайлбарлаж, уригдсан тал болон өргөдөл гаргагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан” үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг, мөн гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухай тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийг хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг тус тус шүүх шийдвэрлэхээр зохицуулжээ.

Гэрлэгчид нь 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах хүсэлгүй тухайгаа харилцан илэрхийлсэн, хариуцагч нь өөр хамтран амьдрагчтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь охин Ч.Нт- нарыг өөрийн асрамжид авахаар маргаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр томилсон Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь эцэг, эх асран хамгаалагчийн чадамжийг үнэлэх 6 багц оношилгоогоор дүгнэхэд нэхэмжлэгч ба эх Х.С-д 1 давуу тал үүссэн, хариуцагч ба эцэг Ч.Ч-т давуу тал үүсээгүй байна, Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох  судалгаанаас дүгнэхэд нэхэмжлэгч ба эх Х.С-д 1 давуу тал үүссэн, хариуцагч ба эцэг Ч.Ч-т давуу тал үүсээгүй, харин согтууруулах ундааны хамаарлын эхэн үе элэрсэн гэж оношлогдсон, охин Ч.Н- сэтгэл зүйн хувьд түгшүүр хэвийн, эхтэйгээ эерэг харилцаатай, охин Ч.Н- сэтгэл зүйн хувьд түгшүүр хэвийн, эцэг, эхтэйгээ ижилхэн эерэг харилцаатай гэж дүгнэжээ.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд ... бага охиноо ирээдүйг нь бодож өөрийн асрамжинд авна гэж тайлбар гаргасан боловч хүүхдийг амьдрах ээлтэй орчин бүрдүүлсэн эсэх болон өөрийн ажил орлоготой талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд харин шинжээчийн дүгнэлтээр эцэг, эх асран хамгаалагчийн чадамжийг үнэлэх 6 багц оношилгоо, Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох  судалгаагаар хариуцагч ба эцэг Ч.Ч-т давуу тал үүсээгүй гэж дүгнэгдсэн ба согтууруулах ундааны хамаарлын эхэн үе элэрсэн гэж оношлогдсон зэрэг нөхцөл байдлын үндэслэн хүүхдийн асрамжийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. 

 

Иймд Ч.Н-,  Ч.Нт- нарын төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа болон ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Т.С-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар охин Ч.Н-, Ч.Нт- нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ч.Ч-ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Т.С-, Ч.Ч- нар нь хойшид хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Ч.Ч-, Тугчин овогт Х.С- нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.6-т зааснаар 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.Н-, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.Нт- нарыг эх Т.С-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ä çààñíààð Ч.Н-, Ч.Нт- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/ -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн  хýìæýýãýýð сар бүр òýòãýëýã ãàðãóóëж эцэг Ч.Ч-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эх Т.С-, эцэг Ч.Ч- нарт даалгасугай.

 

6.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 68 832 төгрөгийг гаргуулж тус тус төрийн сангийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА