Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2021/00892

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Ттэй 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд том охин Т.Н, 2013 онд хүү Т.Энар тус тус  төрсөн. 2017 оноос эхлэн хоорондоо таарч тохирохгүй болсон тул тусдаа амьдардаг болсон. Гэрлэлтээ цуцлуулж, охин Т.Н, хүү Т.Энарыг өөрийн асрамжид авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй. Хүүхдүүдийн эцэг сайн аав байнга харж хандаж тусалж дэмждэг тул хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулахгүй. Бидний дунд гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баяраа овогтой Т миний бие Т овогтой Эын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан болно. Гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн хариуд нэг хүсэлт байна.  Уг хүсэлт нь Т.Н болон Т.Эминий хүүхдүүд аавтайгаа ямар ч үед уулзаж хамт байх, мөн миний бие хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзуулж байх талаар хүсэж байна. Уг хүсэлтийг минь хүлээж авна уу. Хүүхдүүддээ хадгаламж нээгээд тогтмол мөнгө шилжүүлдэг гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2006 онд танилцаж, хамт амьдран 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 0156837 /Г-878/ дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Тгийн Энь 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, охин Тгийн Н нь 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, 0156837 /Г-878/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Т.Эгийн 0000899780 /Г-1331/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Т.Намуундарийн төрсний бүртгэлийн лавлагаар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 4 жил болсон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүү Т.Э, охин Т.Н нарт тавих анхаарал халамж, хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү Т.Э, охин Т.Н нарыг эх Т.Эын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцсон, хариуцагч Б.Т хүүхдүүдээ тогтмол харж хандан тэжээн тэтгэдэг тул нэхэмжлэгч Т.Э хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Тийн Э Х овогт Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Тгийн Э2006 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Тгийн Н нарыг эх Т.Эын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

               

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ