Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

   

 

 

 

 

                                 

      2024         04           17                                        2024/ШЦТ/84

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2419000390077 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А.Б

 

           Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.Нг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... тоотод хэл амаар доромжлон, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д аймгийн ...... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гичий, ал, янхан” гэх мэт үг хэлээр доромжилж, таягаар зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохиж зодсон,

          мөн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт толгойн тус газар автомашины түлхүүрээр цохиж зодсон,

          мөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр толгойтой үснээс зулгаан, нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

          мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Булагийн 1-2 тоотод оршин суух гэртээ “янхан, гичий, ал” гэх мэтээр доромжилж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө. Ө.Нг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Булагийн 1-2 тоотод хэл амаар доромжлон, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гичий, ал, янхан” гэх мэт үг хэлээр доромжилж, таягаар зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохиж зодсон,

          мөн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт толгойн тус газар автомашины түлхүүрээр цохиж зодсон,

          мөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр толгойтой үснээс зулгаан, нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

          мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг ... тоотод оршин суух гэртээ “янхан, гичий, ал” гэх мэтээр доромжилж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн болох нь үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.Нн “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр айлд А.Б бид 2 хамт архи уучихсан байж байгаад тэр айлаас гарч байтал манай хамтран амьдрагч А.Б миний ар талаас гараараа цохих шиг болтол миний толгой руу машиныхаа түлхүүрээр цохиод язалчихсан. Тухайн үед А.Б бид 2 хоёулаа архи уучихсан байсан бөгөөд удалгүй толгой руу халуу дүүгээд явчихаар нь гараараа толгойгоо бариад үзтэл цус болчихсон байсан. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр юу болсныг ерөөсөө сайн санахгүй байна. Би тухайн өдөр гаднаас ойр дотнын хүн ирсэн гээд архи уучихсан байсан бөгөөд намайг архи уулаа гээд А.Б намайг загнаж байгаад “зайлаарай” гээд хөөхөөр нь би тэр чигтээ хүүхдээ аваад гараад явчихсан...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... манай гэрт манай хамтран амьдрагч А.Бы хуучин эхнэр болох У, найз нь болох Б нар 1 шил 0,75 литрийн Агар нэртэй архитай ирсэн. Тэр авчирсан архийг манай хамтран амьдрагч Б.А.Б, А.Бы хуучин эхнэр болох У, найз нь болох Б болон О эгч нарын хамт уучхаад би дахиад 0,75 литрийн 1 шил Агар архи аваад манай гэрт ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 17 цагийн орчимд гэнэт хамтран амьдрагч А.Бы хуучин эхнэр болох Урнаа “танай гэрт ингэж хөөгдөж, туугдаж байхгүй, хүн дуудаж авчирчхаад гэнэт л дарамталлаа” гэж хэлсэн бөгөөд А.Быг хөөе чи бос гэж байгаад л явчихсан. Тэгтэл удалгүй манай хамтран амьдрагч А.Б босож ирэхээр нь бие засах гэж байгаа юм байна гэж бодож байтал шууд намайг үсдэж аваад ор руу түлхээд намайг үсдээд авахаар нь О эгч А.Бд хандаж “хүүе ээ чи болохгүй шүү дээ” гэж хэлээд надаас салгасан бөгөөд тэрний дараа намайг цохисон уу? Өшиглөсөн үү гэдгийг мэдэж чадаагүй /би тухайн үед нэлээн халамцуу байсан/. Тэгэхээр нь О эгчид хандаж “Та А.Быг бариад саатуулж бай, би гараадахъя” гэж хэлээд шууд зугтаад цагдаад хэлсэн... 2020 оны намар манай охин Мыг манай хамтран амьдрагч А.Б согтуудаа цээж рүү нь өшиглөөд өвчүүг нь хугалчихсан байсан. Тэгээд л тэрнээс хойш охин М болон хүү Ц нарыг сургуулийн дотуур байранд байрлуулж, сургуульд сургадаг болчихсон. Хэрвээ А.Б архи дарс уугаад байдаггүй. миний охиныг хайрладаг байсан бол миний хажууд өсөж торних байсан юм. Энэ бүхэн нь А.Б архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, архи уухаараа намайг зодож, элдэвлэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байснаас болоод ийм байдалд хүрсэн. ...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай хамтран амьдрагч А.Б нь гаднаас Б, М нартай хамт согтуу орж ирсэн. Тэгээд Б, М нартай 1 шил 0,75 литрийн Хараа архи уучхаад ойролцоогоор 20 орчим минут унтаж байгаад сэрсэн. Босоод ирэхээр нь би А.Быг цай уух уу гэж асуугаад цай хийж өгөөд байж байтал М манай гэрт тамхи асаасан чинь А.Б Мс тамхи асуусан чинь байхгүй, дуусчихсан, наадахаасаа авахгүй юу гээд над руу хэлэхээр нь би ямар тамхи татдаг биш, надад юу гэж байдаг юм бэ гэж хэлсэн чинь А.Б “чамд яахаараа тамхи байдаггүй юм бэ, янхан минь, гичий минь, ал минь” гээд хараагаад доромжилсон. Алаа худалдаж мөнгө олж ирэхгүй яасан юм, тэгж мөнгө олж ирчхээд одоо мөнгө нь дуусахаар ахиж явж алаа худалдах уу” гээд доромжлоод байхаар нь А.Бд хандаж “чи одоо юу гээд байгаа юм, өчигдөр чи намайг доромжилж хэрүүл хийгээд унтуулаагүй биз дээ” гэсэн чинь “арчаагүйдээ чи эхийгээ үхүүлээ биз дээ, зайл алаа” гээд хөөгөөд эхэлсэн. Би больчих юм болов уу гэж бодоод хүлээгээд тэвчээд суугаад байсан чинь улам элдэвлээд “алаа худалдаж явахаас өөр юугаараа чи мөнгө олж ирэх юм, янхан минь, гичий минь, ал минь” гээд доромжлохоор нь би тэсгэл алдаад явж хэсгийн байцаагчид мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 21-22, 111-р тал/,

          Гэрч Г.Гийн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 17 цаг 43 минутад ... дугаарын утаснаас Ө.Н нь “Нөхөр архи уучихсан намайг зодчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Би дуудлагын дагуу очих гээд явж байтал Ө.Н нь гадаа гудамжинд уйлчихсан явж байсан бөгөөд уулзахад нүд рүүгээ цохиулсан гээд нүд нь хавдчихсан байдалтай байсан. ...Аймгийн цагдаагийн газар луу явж байх үедээ А.Боос яагаад маргалдах болсон, ямар шалтгаанаар Ө.Нн биед халдсан талаар асууж тодруулахад “уур хүрээд байхаар нь өшиглөчихсөн” гэж хэлж байсан... А.Б нь хууль ёсны баталгаагүй хамтран амьдрагч болох Ө.Н гэх эмэгтэйг байнгын дарамт шахалтад байлгаж хэл амаар доромжилдог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Ө.Н нь манай өрөөнд айж сандарсан байдалтай орж ирсэн. Тэгээд манай нөхөр согтуу босож ирчхээд хэл амаар доромжилж гэрээс хөөж туугаад байна гэсэн. Тэгэхээр нь гэрт нь яваад очиход А.Б нь эхнэртээ гэрийнхээ хаалгыг тайлахгүй байсан. Тэгээд би хаалгаа тайл гэж хэлсэн чинь хаалгаа тайлсан. Тэгээд би яагаад эхнэрээ хэл амаар доромжлоод байна вэ гэж асууж тодруулахад ахиж миний хажууд эхнэрээ ал, банзал гэж хараалаар хэлэхээр нь би за явъя гэхэд явахгүй гэж надтай зууралдсан. ...Цагдаа руу ирэх замдаа эхнэрээ гарч ирж байгаад ална гэх үг үйлдэл хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 113-р тал/,

          Гэрч Ц.Оийн “...удалгүй гаднаас А.Бы хуучин эхнэр нь болох У, Б нар орж ирсэн бөгөөд Ө.Н ахиад 0,75 литрийн Агар нэртэй архи 2,5 литрийн пиво авч ирээд А.Б, Ө.Н, У, Б бид нар хувааж ууцгаасан. Бид нар архи ууж байгаад би Ут хандаж “чи А.Бтой хамт амьдарч байхдаа их ярвагар байж билээ, одоо бол их аятайхан болжээ” гэж хэлсэн чинь Уранчимэг А.Бд хандаж “намайг ярвагар байсан гэж байна” гээд татаж чангааж байгаад Бийн хамт гэрээс нь гараад явчихсан. Тэгтэл А.Б гэрийнхээ хойд талын орон дээр хэвтэж байгаад босож ирээд Ө.Нг орны хөлд сууж байхад нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Би гэрийнх нь зүүн орон дээр сууж байсан бөгөөд А.Быг татаад авсан чинь Ө.Н гэрээсээ гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, 3.4. Гэрч Уийн “... Бид хоёр очихдоо 0,5 литрийн Хараа архитай очсон бөгөөд Оюунаа эгч, А.Б, Ө.Н бид нар хувааж уусан. Тэгэхэд О эгч надад хандаж “Чи хэзээ ийм болчихсон юм, ярвак юм байсан чинь” гэж хэлэхээр нь би явлаа, та нартай нийлэхгүй юм байна гээд махаа ч аваагүй Бийн хамт гараад явсан... Тэгтэл 2-3 хоногийн дараа Ө.Нтэй ярих гээд залгасан чинь би Шандад байна гэж хэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 27-нд архи уучихсан байхад та нарыг хөөлөө гээд намайг зодчихсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

           Гэрч М.Бийн “...бид нар 0,5 литрийн архийг хувааж уугаад байж байгаад би Ө.Нгээс нөгөө хонины мах чинь яасан бэ гэж хэлсэн чинь Ө.Н “манай хүн согтуу байна, маргааш ирээд авчих” гэж хэлэхээр нь Утэй гарах гэж байхад А.Б нэлээн согтчихсон байсан бөгөөд “Ална шүү пяздаануудаа” гэж хэлсэн. Тэгтэл Ө.Н бид нараас санаа зовсон бололтой “манай хүн ингээд байдаг юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

           Гэрч Ч.Бийн “...А.Бы хувьд өөрийн хамтран амьдрагч Ө.Нн биед халдсан үйлдэлдээ харамсдаггүй, элдэв янзаар нь доромжилсондоо гэмшдэггүй, хамтарсан багийн гишүүдийг үл тоосон байдалтай байдаг иргэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/,

          Гэрч Н.Мын “... Би Дорноговь аймаг Сайншанд сум Зүүнбаян 5 дугаар багийн засаг даргын ажлын албаны нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А.Б нь эхнэр Ө. Ө.Нн толгойнд хаалганы түлхүүрээр цохиж гэмтээсэн байсан. Тухайн үед Ө.Н эмнэлэгт очоод оёдол тавиулсан байсан бөгөөд очиж уулзах гэтэл Зүүнбаянгийн эмнэлгээс гараад явчихсан байсан /тухайн үедээ холбогдож чадаагүй/. Тэгэхээр нь маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамтарсан багаар гэрт нь очиж уулзахад А.Б. Ө.Н нар гэртээ байж байсан. А.Боос ямар шалтгааны улмаас хамтран амьдрагч Ө. Ө.Нг зодсон талаар асуухад согтуудаа маргалдаж байгаад ийм зүйл болчихсон байна, та нар намайг цагдаад өгч байгаагүй биш дахиад явуулахгүй юу, намайг байхгүй байх хооронд гэр орны байж байгаа байдал нь муу байна гэж хэлж байхаар нь ахиж ийм зүйл болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэн шалгуулж хуулийн дагуу хариуцлага тооцуулах талаар хэлж сануулсан. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ө.Н нь хүүхэд болох Галбаатар /1 настай/ хүүхдээ дагуулчихсан гудамж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд хэсгийн байцаагч Ганхуягийн хамт очиход “Баагий намайг гэрээсээ хөөсөн, боосон” гэж хэлж байсан бөгөөд гэрт нь очиход А.Б гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь Ө.Нг гэр рүү нь дагуулаад явах гэтэл явахгүй гээд байсан бөгөөд өөрийнхөө нас барсан ахыгаа амьд мэтээр яриад намайг дуудаад байна гэж хэлсэн. Тэгтэл А.Б жижигхэн саарал өнгийн суудлын авто машинтай ирсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгэхээр нь А.Боос яагаад эхнэрээ гэрээсээ хөөсөн юм бэ гэж асуухад Ө.Нг согтуудаа элдэв юм яриад хэрүүл хийгээд байхаар нь хөөчихсөн гэж хэлж байсан. Тэгээд А.Б архи уугаагүй байсан болохоор нь Галбаатар /1 настай/ хүүхдийг нь өгч явуулаад, Ө.Нг хэсгийн байцаагч Ганхуяг дагуулаад явсан. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.Б, Ө.Н нар хөдөөнөөс ирээд Ц.Он гэрт очиж архи ууцгаасан. Тухайн үедээ Б нь хамтран амьдрагч Ө.Нгээ хэл амаар доромжилж зүүн гарын булчингийнх нь дотор талыг нь базаж хөхрүүлсэн байсан. Өөрөөр Ө.Нг зодож ил харагдах гэмтэл учруулаагүй байсан. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ө.Н, А.Б нарын талаар хамтарсан багаар хуралдаж нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ зэргийг хийж гүйцэтгэн хэсгийн байцаагч Ганхуягт хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулсан. 11 сар баривчлах шийтгэл хүлээсэн/. Дараа нь 2023 оны 12 дугааp сарын 27-ны өдөр А.Б баривчилгаанаас гарч ирснийхээ дараа архи уугаад хамтран амьдрагч Ө. Ө.Нг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

            Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/025 дугаартай “...1.Ө.Нн биед тархи доргилт. баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

          Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний материал /хх-ийн 124-149,176-246-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл байдаг.

 

           Шүүгдэгч А.Бы 2023 оны 09 дүгээр сарын 23, 11 дүгээр сарын 02, 12 дугаар сарын 27, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч Ө.Нг хэл амаар доромжилж, удаа дараа зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаагаас гадна 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үснээс зулгаан нүүрэн тус газар нь өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Ө.Нн биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангасан байна гэж үзэв.

 

          Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн,

            -Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Шүүгдэгч А.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч А.Бы үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ өөртөө дүгнэлт хийж чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Бы нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар  Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, уг ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж тус тус шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн,

            -Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

           Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Бд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР