Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/756

 

 

 

 

   2024          08           08                                      2024/ШЦТ/756

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2309017902776 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Б.Н нь 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ____________ хорооны нутаг дэвсгэрт байрлах "М " төрийн бус байгууллагад Реферэнт-хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус байрны түрээслэгч байгууллага болох "К", "Ю" ХХК болон иргэн Т.Б нараас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хоорондох байрны түрээсийн мөнгө болох 54,090.000 төгрөгийг өөрийн “Х” банкны 000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж 28,850.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй өөрийн дансанд үлдээж, хувьдаа авч завшиж "М " төрийн бус 7 байгууллагад 28,850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч  Б.Н  нь 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ____________ хорооны нутаг дэвсгэрт байрлах "М " төрийн бус байгууллагад Реферэнт-хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус байрны түрээслэгч байгууллага болох "К", "Ю " ХХК болон иргэн Т.Б нараас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хоорондох байрны түрээсийн мөнгө болох 54,090.000 төгрөгийг өөрийн “Х” банкны 000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж 28,850.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй өөрийн дансанд үлдээж, хувьдаа авч завшиж "М " төрийн бус 7 байгууллагад 28,850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н ийн дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

Шүүгдэгч Б.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхлээд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Ерөнхий нарын бичгийн даргын референт, Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан. Ерөнхий нарын бичгийн даргын референт гэх ажилд бол тушаалаар орсон. би тушаалаар танилцаж байсан, Захиргаа удирдлагын газрын дарга тушаал гарсан л байх ёстой тушаалаар ажилд орсон. Дээрх аж ахуйн нэгж хувь хүнээс хувийн дансаар мөнгөн хөрөнгө авсан шалтгаан нь манай “М ”-ны данс Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн шалтгаанаас болоод хувь хүний данснаас орлого авах болсон бөгөөд энэ шалтгаанаар түрээсийн нэмэлт өөрчлөлтөөр миний дансаар орлого авах талаар дурдсан. Иймээс би өөрийнхөө “Х” банкны 0000000 дугаартай дансаар орлого авсан. Өөр ямар нэгэн дансаар орлого аваагүй байна. Би К, Фокус нараас яг хэдэн удаа хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Мөн Б гэх хүнээс бол 2023 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд түрээсийн орлого авсан гэж бодож байна. Эдгээр мөнгийг бол би Э-гийн дансаар дамжуулан өгдөг байсан, зарим тохиолдолд мөнгийг нь ашиглачхаад эргүүлэн өгөх тохиолдол ч байгаа. Би энэ аудитын дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлт гаргахад би өөрийн дансны хуулгануудыг гаргаж өгсөн, өөр нэмж өгөх баримт сэлт байхгүй гэдгээ тухайн үед нь хэлж байсан. Би дүгнэлтээ хүлээн зөвшөөрөхгүй байна, яагаад гэдгээ мэдэхгүй байна. Уг дүгнэлт гаргахад ямар ямар санхүүгийн баримт бичиг ашигласан талаар би мэдэж байсан. “Х” банкны 0000000 тоот данс бол миний хувийн данс ганцхан би ашигладаг өөр хүн ашигладаггүй, аудитын дүгнэлтэд тусгагдсан нийт 28 удаагийн үйлдлээр 54.090.000 төгрөгийн түрээсийн орлого авсан нь зөв байна, 25.240.000 төгрөгийг буцаан тушаасан нь ч зөв байхаа би бодож үзээгүй тул сайн мэдэхгүй байна. Би түрээсийн орлогын зарим хэсгийг өөрөө хувьдаа зарцуулж байсан нь үнэн, гэхдээ буцаан өгч байсан шүү дээ. 28.850.000 төгрөгийг дутагдал гарсан талаар бол тухайн үедээ өөрийн өр төлбөрийг төлөх зэргээр хэрэглэсэн байх. Одоо надад дансны хуулгаас өөрөөр нэмж өгөх санхүүгийн баримт бичиг байхгүй. Тийм зүйл болохын хувьд болсон. Энэ талаар ерөнхий нарын бичгийн дарга Б амаар танилцуулж байсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр бол гараагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12/,

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би М нд 2023 оны 03 дугаар сард томилогдож хүртэл ажиллаж байна. Б.Н ийг би урьд нь таньж мэдэхгүй анх ажилд ороод мэддэг болсон, бидний хооронд өглөг, авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Болсон явдлын талаар гэвэл миний урд ажиллаж байсан Б.Н  гэгч нь М ны байрны түрээсийн төлбөрийг хувьдаа завшсан талаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт хохирогч, байгууллагыг төлөөлж иргэний Нэхэмжлэгчээр оролцох шийдвэрийг М ны ерөнхийлөгч Б.С-аас гаргасан бөгөөд үүний дагуу цагдаагийн байгууллагад ирж байна. Б.Н  нь 2021 оны 06 дугаар сард ажилд ороод 2023 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 08 дугаар сард тооцоо нийлсэн актаар ямар нэгэн ер төлбөргүй байсан ч, 2023 оны 04 дүгээр сард өр төлбөр үүссэн талаар мэдсэн. Миний мэдэж байгаагаар одоо үлдэгдэл 25.279 279.999 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Ямар арга замаар завшсан болох завшсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Энэ хэрэгт урьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан Э нь ажил ихтэй байгаа тул манай холбооноос ийм шийдвэр гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/,

 

гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би "М "-нд Нягтлан бодогчийн ажил, албан тушаал эрхэлдэг. Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.Н ийг хэзээнээс хойш "М"-нд ажиллаж байсныг мэдэхгүй, намайг 2022 оны 08 дугаар сард ажилд ороход л _____________ даргаар ажиллаж байсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс ажлаас халагдсан байгаа. Намайг "М н"-нд нягтлан бодогчоор ажиллаж эхлэх үед л Б.Н  нь ________________ газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тус холбооны түрээслэгчдийг хариуцан ажиллаж байсан. Түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээгээ өөрөө хийдэг байсан. Гэтэл 2022 оны сүүлээр манай байгууллагын 300 тоотыг түрээслэгч "К" сургалтын төв нь 2022 оны 12 сарын түрээсээ төлөөгүй, тус байгууллагын салбар "Ф" сургалтын төлбөр нь мөн 2022 оны 09 сараас хойш түрээсээ төлөөгүй зөрчил илэрсэн. Ингээд Б.Н тэй уулзаж "К", "Ф" сургалтын төвүүд яагаад түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа юм бэ гэхэд Б.Н  нь "манай байгууллага НӨАТ-ын баримтаа шивж өгөхгүй бол түрээсээ өгөхгүй гээд байна" гэж хэлсэн. Манай байгууллага татварын асуудалтай, байгууллагын данс хаалттай учир НӨАТ-ын баримтаа шивж болохгүй байсан. Ингээд 2023 он гараад НӨАТ-ын баримтаа шивж болдог болсон. Тэгээд дээрх байгууллагуудаас түрээсийн мөнгөө авахыг шаардах талаар Б.Н д хэлэхэд Б.Н  нь "К” сургалтын төлбөр нь Төрийн сангаас санхүүжилт орж ирэхээр түрээсийн мөнгөө өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь өмнөх саруудаа байя гэхэд одоо сар сарын түрээсээ нэхээд аваад байя гэсний дагуу Н нь над руу сүүлийн түрээсийн мөнгөнүүдийг над руу өгч байсан. Ингээд 2023 оны 04 сарын төлбөрөө авах болоход өгөхгүй удаагаад байсан тул "К" сургалтын төвийн захиралтай уулзаж "танайх өмнөх саруудын төлбөрөө гүйцэт өгөөгүй, одоо 4 сарын төлбөрийг өгөөгүй байна" гэж танилцуулахад "үгүй шүү дээ, манайх сар болгон төлбөрөө өгч яваа, Б.Н ийн данс руу шилжүүлж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь "тэгвэл шилжүүлэг хийсэн баримтуудаа гаргаад өг" гэхэд 2022, 2023 оны төлбөр төлсөн бүх баримтуудаа бидэнд гаргаж өгсөн. Уг баримтаас харахад сар болгон түрээсээ төлсөн байсан... М ны Б.Н ийн мөнгөн удирдлагуудын шийдвэрээр хөрөнгө дутаасан талаар анх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Учир нь намайг анх ажилд орсны дараа тооцоо нийлж үзэхэд ямар нэгэн мөнгөн хөрөнгийн дутагдал байгаагүй. Харин 2023 оны 04 дүгээр сард би амралтаа авсан байсан. Гэтэл мөнгөн хөрөнгө орж ирэхгүй дутаад байхаар нь төлбөр мөнгө орж ирсэн эсэх талаар шалгахад энэ бүхэн тогтоогдсон. Манай байгууллагын байрны 300, 301 тоот 2 өрөөг сарын 6.820.000 төгрөгөөр "К ХХК", 308 дугаартай өрөөг 730.000 төгрөгөөр "Ю " ХХК түрээсэлдэг. Тооцоо хийхэд К ХХК-нь түрээсийн төлбөрт Б.Н ийн “Х” банкны 0000000 дансанд 2022 оны 9 сарын 05-ны өдөр 2.800.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6.820.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.440.000 /20% хөнгөлсөн/, 70 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.850.000, 2.800.000, 170.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр -2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2.800.000, 170.000 төгрөгөөр 2 удаа -2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.850.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2.800.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3.850.000, 170.000 төгрөгөөр 2 удаа 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 3.850.000, -2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2.800.000, 170.000 төгрөгөөр 2 удаа нийт 42.340.000 төгрөгийг "Ю " ХХК-ний түрээсийн төлбөрт Б.Н ийн “Х” банкны 0000000 дансанд -2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр 589.999 төгрөг -2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 730.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 730.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 730.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 730.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 730.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 730.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 730.000 төгрөг нийт 5.699.999 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн холбооны 411 тоот Т.Б нь түрээсийн төлбөрөө мөн Н-ийн “Х” банкны 0000000  дансанд 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1.100.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 24- ний өдөр 1.100.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 650.000 төгрөг, 2023 оны 06 дүгээр сарын 15-нд 1.650.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1.650.000 төгрөг нийт 6.050.000 төгрөгийг шилжүүлсэн харин Б.Н  энэ төлбөрөөс миний “Х” банкны 0000000 дугаартай дансанд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2.970.000 төгрөг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.850.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 15.320.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6.820.000 төгрөгийг бэлнээр кассд тушаасан, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг мөн бэлнээр тушаасан, намайг амарч байх хугацаанд намайг орлон ажиллаж байсан төслийн мэргэжилтэн Б.Э-ийн “Х” банкны 0000000 гэх дансанд 1.100.000 төгрөгийг тус тус тушааж нийт 25.240.000 төгрөгийг түрээсийн мөнгөн хөрөнгийг тушаасан байна.." гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-13, 69-71/,

 

гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2022 оны 11 дүгээр сараас эхлэн "К” ХХК-д нягтлан бодогч, мөн "Ю " ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг, Дээрх 2 нэг бүхий хуулийн этгээдүүд нь 2 тусдаа хуулийн этгээд боловч 2 улаа М ны байрны 300, 301, 308 тоот өрөөнүүдийг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг ба "К" ХХК нь 300, 301 дугаартай тусдаа 2 өрөө, мөн "Ю " ХХК нь 308 дугаартай өрөөг түрээсэлдэг бөгөөд 300, 301 тоот өрөөнүүдийг 1 түрээсийн гэрээгээр түрээсэлдэг юм. Миний хувьд Б.Н ийг таньж мэдэхгүй харж байгаагүй, М ныхныг бол сайн таньж мэдэхгүй ажил хэргийн харьцаагаар ганц нэг уулзаж байсан. "К" ХХК-ийн 300, 301 дугаартай өрөөний түрээсэнд сар бүр тогтмол 6.820.000 төгрөг, "Ю " ХХК-ний түрээсэлж байгаа түрээсийн төлбөрт сар бүр 730.000 төгрөгийн төлбөрийг сардаа багтаагаад төлдөг, өөр ямар нэгэн үйлчилгээ Залуучуудын холбооноос авдаггүй, өөр ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрийг байгууллагын данснаас М ны нарын бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н ийн хувийн дансанд шилжүүлсэн байдаг. Учир нь М  нь татвараас болж байгууллагын дансыг хаалгасан байсан.." гэх мэдүүлэг /1-р хх- ийн 66-67/,

 

гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би " О" ХХК-ий дэргэдэх "А" сургалтын төвийн багшаар ажилладаг, манай сургалтын төв нь М ны байрны 00 тоот өрөөнд түрээслүүлнэ. Анхны түрээсийн гэрээ хийгээгүй. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25-ны өдрийн түрээсийн гэрээгээр Б.Н  гэх хүнийг ажлын байр түрээслэх гэж М н дээр 2023 оны 01 сард анх удаа танилцаж байсан. Өглөг авлага, ес хонзонгийн асуудал байхгүй Байр хайж байгаад түрээсийн түрээсийн олж шууд орчихсон, Анх Б.Н тэй байр түрээсийн талаар ярихад үнэ ханшаа тохироод л 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Түрээсийн өдөр орсон талаар би ч тэр Б.Н  ч тэр яриагүй явсаар 5 дугаар сарыг хүрсэн. Түрээсийн төлбөр Б.Н ийн “Х” банкны 0000000 дансанд 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1.100.00 төгрөг, 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 1.000.000 төгрөг, 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 30 сарын 02-ны өдрийн 03 сарын 02-ны өдрийн 03 сарын 02-ны өдөр оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1.650.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1.650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Одоо ч гэсэн түрээсийн төлбөрийг нягтлан бодогчийн дансанд шилжүүлж байгаа, хэдэн хувь хүний ​​дансанд хийсэн ямар нэгэн зүйл бодсонгүй ээ.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143- 144/,

 

"Т" ХХК-ийн санхүүгийн баримт, Б.Н ийн эзэмшлийн “Х” банкны 0000000 дугаартай дансны гүйлгээ болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн гаргасан дүгнэлтээр "...М " НҮТББ-д ___________ газрын даргаар ажиллаж байсан Б.Н  нь “Х” банкны 00000000 дугаартай данс руу түрээсийн төлбөр "К" ХХК-аас 15 мянган удаа 42,340.0 мянга, Т.Б-аас 5 удаагийн гүйлгээгээр 6,050.0 мянга, "Ю " ХХК-аас 8 удаагийн гүйлгээгээр 5,700.0 үйлдвэрлэл нийт 28 удаа үнэгүй 54,090.000 мянган төгрөгийн  борлуулалтын орлогыг өөрийн данс ашиглан авсан байна. Үүнээс “М ” НҮТББ-д буцаан нягтлан бодогч С.Э-гийн 0000000 тоот данс руу 15,320.0 мянган төгрөг, бэлнээр 8,820.0 мянган төгрөг, төслийн мэргэжилтэн Б.Э 00000000 тоот данс руу 1,100.0 мянган төгрөгийг нийт 25,240.0 мянган төгрөгийг тушаасан байна. Зөрүү 28,850.0 мянган төгрөгийг шилжүүлээгүй Б.Н  нь өөртөө үлдээсэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 165-169/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ______________ хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" төрийн бус байгууллагад Реферэнт-хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус байрны түрээслэгч байгууллага болох "К", "Ю " ХХК болон иргэн Т.Б нараас 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хоорондох байрны түрээсийн мөнгө болох 54,090.000 төгрөгийг өөрийн “Х” банкны 000000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж 28.850.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй өөрийн дансанд үлдээж, хувьдаа авч завшиж "М " төрийн бус 7 байгууллагад 28.850.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Н д 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Н  нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Н  үйлдлийн улмаас хохирогч “М ” НҮТББ-д 28.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н ийг 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь энэ тогтоолоор оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР