Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/00901/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар байр, ... тоотод оршин суух Г-ийн О /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг ... аймаг дахь ШШГГ-445 нээлттэй хорих ангид холбогдох

“Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч ШШГГ-445 дугаар хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэã÷ Г.О нь ø¿¿õýä ãàðãàñàí нэхэмжлэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу миний бие Б.з ББСБ-д ... төгрөг төлөх болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өөрийн өмчлөлийн ... сумын ... багт байрлах элит орон сууцны ... талбайтай орон сууцыг өр төлбөрт битүүмжилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг К.з ХХК-иар гаргуулсан байна. Миний өмч болох ... аймаг ... сум ... баг ... байр ... тоотод байдаг орон сууц нь ... талбайтай бөгөөд 1 м/кв нь 2,400,000 төгрөг өнөөгийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур 178,250,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээтэй миний бие 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр танилцаад ШШГТ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 –д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдлоо тус шүүхэд гаргаж байна. К.з ХХК нь зах зээлийн ханшаас хамаагүй доогуур 100,000,000 төгрөгийн зөрүүтэй миний өмч болох орон сууцыг ямар ч тооцоо судалгаагүйгээр үнэлж намайг хохироож байгаад гомдолтой байна. Зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул ШШГГ-н шийдвэрийг хүчингүй болгуулж дахин үнэлгээ гаргуулах шаардлагатай байна. Иймд гомдлыг хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах боломжоор хангаж өгнө үү.” ãýæýý.

 

Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж байгаа. Гомдлын үндэслэл нь ... аймгийн ... сумын ... баг ... байрны ... тоот ... метр квадрат 3 өрөө миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулж үнэлж байгаа. Энэ хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. 2013 онд би О.С гэх хүнд залилуулж уг хэрэг үүссэн. Одоо тухайн орон сууц нь хоёр 00-ийн өрөөтэй, мастер унтлагын өрөөтэй байрыг К.з ХХК 178.250.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Хавтаст хэргийг 11 хуудаст авагдсан нотлох баримт байгаа. Энэ баримт нь ... аймагт 2021 оны 10 сарын байдлаар орон сууцууд ямар үнэлгээтэй байгаа нь харагдаж байгаа. Энэ баримтаар миний байрны зах зээлийн үнийн дүн 2.400.000 төгрөгөөр үнэлсэн, өчигдрийн байдлаар 2.800.000 төгрөг болж өссөн байна лээ. Зах зээлийн үнэлгээнээс 100.000.000 төгрөгөөр доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Би гомдлоо хуулийн хугацаанд гаргасан.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ...Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр Г-ийн О-аас 47,748,000 төгрөгийг гаргуулж Б.з ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Г.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох ... аймаг ... сумын ... баг ... хороолол ... дугаар байр ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан. Талууд хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21/01 тоот тогтоолоор К.з ХХК-ийг шинжээчээр томилсон. К.з ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 178,250,000 төгрөгөөр тогтоосон талаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын  3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөр авагч Б.з ББСБ-д, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Г.От тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. К.з ХХК-ийн шинжээч Я.Б нь шинжээчийн үнэлгээтэй холбоотой тайлбараа хавсралтаар ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний К.з ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг элэгдэл зэргийг тооцон өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Төлбөрт хураагдсан хөрөнгө болох ... аймаг, ... сумын ... баг ... хороолол ... байр ... тоот нь 2016 оны ашиглалтанд орсон барилга бөгөөд төлбөр төлөгч Г.О нь гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримтад ирүүлсэн орон сууцны зах зээлийн ханш нь 2021 оны 4 дүгээр улирал, 2022 он, 2023 онд тус тус ашиглалтанд орох барилгуудын мэдээлэлийг ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сум дундын 7 дугаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “Б.з” ББСБ, Г.О нар 2015 оны 06 дугаар сарын 10-аас 2015 оны 07 дугаар сарын 25 хүртэл хугацаанд 47,478,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан буюу Г.О 47,478,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот захирамжаар баталгаажуулж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, ... тоот гүйцэтгэх хуудас олгогдсон байна.

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь 2015  оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн  ... тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” .. тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ.

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  ... дугаартай тогтоолоор Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 10 дугаар байр ... тоот ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг битүүмжилж энэ талаар тэмдэглэл үйлдэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч тэмдэглэл үйлдэн, төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохирч хариуг ирүүлнэ үү гэх мэдэгдэлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч Г.О .. орон сууцыг зах зээлийн үнэлгээг гаргуулах зоригоор үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна .. гэж, төлбөр авагч Б.з ББСБ ....170 000 000 төгрөг ” гэж үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 49 дүгээр хуудас/ төлбөр авагч нар шинжээч томилуулах саналтай байснаас талууд үнийг харилцан тохиролцоогүй тул тэмдэглэл үйлдэн,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны  өдрийн 21/01 тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр К.з ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 28-30 дугаар хуудас/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо  эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ .... гэж заасан бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын 2-р заалтад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож ирүүлэхийг даалгасан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 49.4.3-д “Төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж хуульчилсан.

Томилогдсон шинжээч К.з ХХК нь төлбөрт хураагдсан  ... сум ... баг ... хороолол ... байр ... тоот ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай  3 өрөө орон сууцыг  “178,250,000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайланг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргажээ.

Тус үнэлгээний тайланд ... эд хөрөнгийн байршил, давхар, ашиглалтын хугацаа, чанар байдал зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагаар хийсэн  .. гэж дурьдан м.кв-ийн үнэлгээг 1,550,000 төгрөг гэжээ.

Томилогдсон шинжээч К.з ХХК нь төлбөрт хураагдсан ... сум ... баг ... хороолол ... байр ... тоот ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай  3 өрөө орон сууцыг  “178,250,000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлангийн 2,4 т зах зээлийн судалгааг хэрхэн хйисэн талаар дурьдаж ... 2021 онд шинээр баригдаж байгаа орон сууцны м.кв-н талбайн худалдах үнэ 1,800,000 – 2,100,000 төгрөгийн үнэ ханштай. Энэ үнийн өсөлтийг дагаад 1990 оноос өмнө баригдсан хуучин орон сууцны үнэ болон 2015 оноос хойш шинээр баригдсан орон суцны үнэ ханш мөн ойролцоогооор 15-20 хувиар өссөн байна, 2015 оноос хойш шинээр баригдсан орон сууцны м.кв-ийн үнэ 1,400,000-1,700,000 төгрөгийн дундаж ханштай байна, иймд дээрхи 3 өрөө орон сууцны үнэлгээг хийхдээ 2015 оноос хойш шинээр баригдсан орон сууцны м.кв-ийн үнэ ханшийг судалж үзсэний үндсэн дээр зах зээлийн дундаж үнэ ханшаар буюу м.кв талбайн үнэлгээг 1,550,000 төгрөгөөр тооцож үнэлсэн болно ... гэж  тайлагнасныг төлбөр төлөгч Г.О ... м.кв нь 2,400,000 төгрөг, зах зээлийн ханш нь 276,000,000 төгрөг байхад доогуур үнэлсэн, зочны 00 –той, засвар хийсэн, элит байр ... гэж гомдол гарган шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох ... сум ... баг ... хороолол ... байр ... тоот ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай  3 өрөө орон сууцны үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт дурдсанаар даруй 100,000,000 төгрөгөөр илүү байх, м.кв нь 900,000,000 төгрөгөөр илүү байх мөн тухайн орон сууцыг “элит” зэрэглэлийн гэж байгаа боловч “элит” гэдэг нь  орон сууцны нэршил үү, тухайн орон сууцны зэрэглэлийг илэрхийлэх үзүүлэлт үү гэдгийг нотлох баримтыг болон өөрийн  байрны  2  өрөө  орон сууцыг өмчлөгч нь бусдад 190,000,000 төгрөгөөр худалдсан гэх үнийн мэдээлэлийг шүүхэд ирүүлээгүй болно.

Түүний үнэлэгдсэн орон сууцны үнэ давуу байх талаар ирүүлсэн үнийн жагсаалт дахь мэдээлэл нь 2021 оны 4 дүгээр улирлаас 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох орон сууц бөгөөд шүүх хуралдаанд тайлбарлсанаас тухайлбал Иргэн Б.О-ийн барьж буй байрны үнийн мэдээлэл болох 2,400,000 – 2,600,000 төгрөгтэй дүйцэнэ гэж байгаа боловч уг орон суу өөрийнх нь тайлбарласнаар ... хороолол, ... буудлын орчим баригдаж 2-6 өрөөтэй 2021 оны 4 дүгээр, 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох байр тул тухайн м.кв-ын үнэ нь захиалгын үнэ эсэх талаарх мэдээлэлгүй, үнэлэгдсэн орон сууц 2015 онд ашиглалтанд орсон тул дээрхи нотлох баримт хэрэгт ач холбогдолтой хамааралтай биш байна.

Г.О өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан нотлох баримтыг үзлэгийн журмаар  бэхжүүлэн авсан болно. /хэргийн 56 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 14-ний  өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О хариуцагч ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч “К.з” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай буюу ... сум ... баг ... дугаар байр ... тоот ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 178,250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä ìºí õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ò çààñíààð çîõèã÷, ãóðàâäàã÷ ýòãýýä, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймаг дахь Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

                                                     

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                Д.ОЮУНДАРЬ