Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2021/00952

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/01067/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, *******, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* сум, ******* баг, оршин суух овогт /РД:ТК77110171/-д холбогдох,

"Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцаж, 2013 оны 11 сарын 15-ны өдөр хүү У. төрсөн. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо хамт амьдрахгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Х. нь хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.од холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Х. нар нь 2012 онд танилцаж, гэр бүл болж, 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тэдний дундаас 2013 оны 11 сарын 15-ны өдөр хүү У. төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Х. нь хариу тайлбар гаргаагүй, хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргаагүй, шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч Х.ыг хүү У.ын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг Х.оос тэтгэлэг гаргуулж, хүү У.ыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хүү У. нь эх Д.*******ийн асрамжид байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй, зохигчид маргаагүй тул эхийн асрамжид хэвээр үлдээж байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Х.од шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн хүү У.ын эцэг Х. мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн хүү У.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.оос тэтгэлэг гаргуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,616 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104,616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС