Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103

 

                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Л.Шинэбаяр,

шүүгдэгч Ү.Батхуяг,

шүүгдэгч Б.Мөнхболд,

шүүгдэгч Г.Эрдэнэхуяг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Шинэбаяр, Дэндэв овогт Үржинбаднагийн Батхуяг, Чулуут овогт Баттогтохын Мөнхболд, Жаргал овогт Ганболдын Эрдэнэхуяг нарт холбогдох эрүүгийн 201626031132 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхант 16 дугаар гудамжны 216 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Шинэбаяр /РД:СЮ88011113/,

 

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, халх, бага боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий, 19 дүгээр гудамжны 363 Б тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Дэндэв овогт Үржинбаднагийн Батхуяг /РД:СВ83083116/,

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 19 дүгээр гудамжны 263 Б тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Чулуут овогт Баттогтохын Мөнхболд /РД:ХГ87083111/,

 

4. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 19 дүгээр гудамжны 263 Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Жаргал овогт Ганболдын Эрдэнэхуяг /РД:СВ88081311/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Шинэбаяр нь Ү.Батхуягтай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн Б.Амарсанаа, П.Хүрэлбаатар, Т.Цэрэнпагма нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн Г.Эрдэнэхуяг, Б.Мөнхболд нартай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скүэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батгэрэл/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Үржинбаднагийн Батхуяг нь Л.Шинэбаяртай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн Б.Амарсанаа, П.Хүрэлбаатар, Т.Цэрэнпагма нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан

 

3. Шүүгдэгч Баттогтохын Мөнхболд нь Л.Шинэбаяр, Г.Эрдэнэхуяг нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скүэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батдэлгэр/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Г.Эрдэнэхуяг нь Л.Шинэбаяр, Б.Мөнхболд нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скүэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батгэрэл/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Л.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Маршал таун хотхоноос Ү.Батхуягтай нийлж дугуй хулгайлсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд  Б.Мөнхболд, Г.Эрдэнэхуяг нартай нийлж дугуй авч явж баригдсан. Б.Мөнхболд маргааш нь над руу баригдчихлаа гэж яриад би авсан дугуйгаа авчирч өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,   

 

2. Шүүгдэгч Ү.Батхуягын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Маршал таун хотхонд өдөр өдөртөө ч юм уу хоёр гурав хоноод цалингаа тавьдаг газарт халтуурын ажил хийж байгаад ажил орой тараад автобусны мөнгө байхгүй байсан болохоор гараад нэг нэг дугуйтай болъё гээд дугуй аваад гарсан. Дугуйг зарах бодол байгаагүй. Өөртөө ашиглах гэж дугуйг авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүгдэгч Б.Мөнхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Тайм Скуэр хотхоны ойролцоо Г.Эрдэнэхуяг, Л.Шинэбаяр нартай явж байгаад автобусны мөнгө байхгүй, явган явж байсан болохоор дугуйтай болоод ажил гэр хоёрын хооронд явбал зүгээр гэж ярилцаад байрны гадна байсан цагаан өнгийн дугуйг бэхэлгээг нь тасалж Г.Эрдэнэхуягт өгч явуулаад дараа нь бас нэг унадаг дугуйны бэхэлгээг тасалж Л.Шинэбаярт өгч явуулчихаад Ривер Гарден хотхон руу очиж өөрөө нэг дугуй авах гэж байгаад үйлдэл дээрээ харуулд нь баригдсан. Тэгээд харуулын өрөөнд байж байгаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа ирж, маргааш нь байцаалт өгч хэргээ хүлээсэн. Тэгээд Г.Эрдэнэхуяг, Л.Шинэбаяр нарыг дуудсан. Би Ривер Гарден хотхоноос баригдсан. Дугуйнуудыг хохирогч нарт биет байдлаар нь хүлээлгэж өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүгдэгч Г.Эрдэнэхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим ажлаа тараад явж байгаад автобус унааны мөнгө байхгүй, гэр хол байдаг болохоор алхаж явах уу, яах уу гэж ярьж байгаад Б.Мөнхболд нэг дугуйны бэхэлгээг тасалж авч өгөхөөр нь гэр лүүгээ унаад явсан. Тэгээд гэр лүүгээ очиж амжаагүй байтал Б.Мөнхболд над руу утсаар залгаад “би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирсэн байна, дугуйгаа аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд би буцаад дугуйгаа аваад Цагдаагийн газарт очсон. 10 сар байцаагдаж явлаа. Өмнө ийм хэрэгт холбогдож байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,  

 

  Эрүүгийн 201626031132 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч С.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:          

“...2016 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхоны 320 дугаартай байрны гадна талын унадаг дугуйн зогсоол дээр би хар ногоон өнгийн Трек унадаг дугуйгаа цоожлоод үлдээсэн байхад цоожийг нь тасдаад аваад явсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Сүүлд 2016 оны 08 дугаар сарын 22-нд унасан санагдаж байна. Харин манай хүүгийн саарал дугуй нь бас тэр өдөр алга болсон байсан.

Би өөрийнхөө дугуйг 2016 оны 06 сард 1.450.000 төгрөгөөр авсан байгаа шинэ дугуй баримт нь байгаа. Хүүгийн дугуйг 2016 оны 06 сард 150.000 төгрөгөөр авсан. Би алдагдсан дугуйгаа 2016 оны 8 сарын 30-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийг хааж өгнө үү гэж хүсмээр байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х, 178х/,

 

2. Хохирогч П.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 07 сарын 28-ны өдрөөс 08 сарын 03-ны өдрийн хооронд би 3, 4 хоног дугуйгаа Хан-Уул дүүргийн Маршал таун хотхоны 108 дугаар байрны гаднах гэрийн шонгоос түгжигчээр түгжиж үлдээсэн. Тэгсэн 2016 оны 08 сарын 03-ны шөнө алга болсон байсан. Тэгээд би дугуйгаа алга болсныг 05-ны өдөр мэдээд Ццагдаад хандсан. Дугуйныхаа загвар маркийг нь мэдэхгүй байна, 29-той дугуйтай байгаа. 2015 онд Нарантуул захаас 375.000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Энэ дугуйг буцааж авмааргүй байна. Харин дугуйныхаа мөнгө болох 350.000 төгрөгийг нэхэмжилж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/,

 

3. Хохирогч Т.Цэрэнпагмагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таунд амьдардаг юм. Тэгээд манай гэрт 2 хүүхдийн маань унадаг дугуй багтдаггүй учир доор гражид байрлуулдаг байсан ба саяханаас хотхоны СӨХ-өөс “гражид битгий унадаг дугуй тавь, гадаа дугуйны зогсоол дээр байрлуулж бай” гэхээр нь гадаа байрлуулдаг болсон юм. Тэгээд манай 2 хүүхэд өөрсдийнхөө дугуйг хотхоны гадна талын зогсоол дээр цоожилж тавиад, хэд хоног хөдөөгүүр явж байгаад 2016 оны 08 дугаар сарын эхээр иртэл нэг том дугуй нь алга болчихсон байсан. Би яг өдөр, хоногийг нь одоо сайн санахгүй байна. Тэгээд хотхоны СӨХ-д мэдэгдсэн.

Цэнхэр өнгөтэй Солонгосын Alton брендийн уулын унадаг дугуй байсан ба энэ дугуйг 2016 оны 06 сард Home Plaza төвөөс шинээр нь 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдагдсан дугуйгаа 2016 оны 09 сарын 22-ны өдөр бүрэн хүлээн авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х, 170х/,

 

4. Хохирогч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Тайм скуэр хотхоны 501-р байрны гадна талын дугуйн зогсоол дээр байсан манай гэрийнхний унаж хэрэглэдэг Wolf нэртэй цагаан өнгийн унадаг дугуй алдагдсан байгаа. Тухайн өдөр манай аав цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан. Би байцаалт өгөхийн өмнө өөрийн унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй,  санал гомдол байхгүй. Шүүх хуралд суух шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 166-167х/,

 

5. Хохирогч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршал таун хотхоны гадна байсан дугуйн зогсоолоос Трек маркийн унадаг дугуй алдагдсан. Тухайн үед манай байрыг хариуцдаг СӨХ-оос Цагдаагийн байгууллагад хандсан байсан. Миний алдсан дугуй 2015 онд Герман улсаас 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан, унаагүй бараг шинээрээ дугуй юм. Би тухайн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад очоод унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авсан тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суух шаардлагагүй..” гэсэн мэдүүлэг /хэргийн 168-169х/,

 

6. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х/,

 

7. Эд зүйлийн үнэлгээний баримтууд /хэргийн 23х, 31х, 40х, 46х, 54х/,

 

8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 30х, 55х, 191х, 238х/,

 

9. Эд зүйл хүлээлгэн өгсөн болон хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хэргийн 164х, 165х, 237х/,

 

10. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 24х, 35х, 41х, 49х/

 

11. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 190х/

 

12. Зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хэргийн 242-243х, 244х/,

 

13. Шүүгдэгч Л.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 08 сарын 03-ны өдөр /Маналсүрэн гэж Батхуягийг гэрийнхэн нь дууддэг нэр/ Батхуяг, Эрдэнэхуяг, Төрболд бид дөрөв Маршал таун хотхоны хашаанд барилгын ажил хийж өгч байгаад орой 21:00 цагийн үед ажил тараад Эрдэнэхуяг, Төрболд хоёр явлаа гээд түрүүлээд явсан. Тэгээд би Батхуягийн хамт гэртээ харихаар Маршал хотхоны байрнууд дундуур явж байхдаа ... байрны голд байсан унадаг дугуйнаас 2 ширхэг дугуйг бэхэлгээнээс нь бахиар салгаж унаад явсан. Тэгээд хотхоны үүдээр гарах гэж байхад Батхуяг байрны хажууд бэхэлгээгүй байсан цагаан өнгийн дугуйг хажуудаа бариад явсан. Тэгээд зам руу орж явж байгаад би Нисэхийн тийшээ явах болохоор ганцаараа салаад явсан. Харин Батхуяг хажуудаа нэг дугуй бариад, нэг дугуйгаа унаад харилаа гээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй хэд хоносон.

Тэгээд дараа нь 2016 оны 08 сарын 23-ны өдөр 20:00 цагийн үед санагдаж байна Мөнхболд, Эрдэнэхуяг бид гурав Маршал тауны баригдаж байгаа барилгуудаас ажил сурахаар очоод ажил хийх газар олдоогүй 3-лаа Маршалын гүүрний хажуу талд Туул голруу очиж усанд орж байгаад 23:00 цагийн үед гэр лүүгээ явж байхдаа Туул голын хажууд байдаг Тайм скуэр хотхоны хашаагаар ороод явж байхад байрнуудын дунд унадаг дугуйн зогсоол дээр зөндөө унадаг дугуй бэхлээд тавьчихсан байхыг хараад бид гурав “унадаг дугуй хулгайлж гэр лүүгээ явъя” гэж ярилцаад зогсоолд байсан цагаан өнгийн унадаг дугуйны бэхэлгээг Мөнхболд бахиар тасалж, Эрдэнэхуягт унуулж явуулсан.

Тэгээд Мөнхболд бид хоёр Тайм скуэр хотхоноос гарч Ривер гарден хотхон руу ороод явж байхад байрнууд дунд дугуйн зогсоол дээр дугуйнууд байсан. Мөнхболд унадаг дугуйнуудаас хар ногоон өнгийн унадаг дугуйны бэхэлгээг бахиар тасалж аваад “намайг унаад яв” гэж хэлэхээр нь би тэр дугуйг нь унаад хашаанаас гараад явсан. Мөнхболд зогсоол дээр байсан цагаан өнгийн унадаг дугуйг авна гээд үлдсэн. Би дугуйгаа унаад шууд гэр лүүгээ харьж амарсан. Тэгээд намайг гэртээ очоод удаагүй байхад Эрдэнэхуяг над руу залгаад “Мөнхболд ХУД-н Цагдаагийн 1-р хэлтэс дээр баригдчихсан байна, чи бид хоёрыг хулгайлсан дугуйгаа аваад хүрээд ир гэж хэлүүлж байна” гэхээр нь тэр шөнөдөө дугуйгаа унаад ХУД-н Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж, хүлээлгэн өгсөн. Тухайн үед Эрдэнэхуяг ирчихсэн дугуйгаа хүлээлгээд өгчихсөн гээд сууж байсан. Тухайн үед автобусны мөнгө байхгүй учраас хулгай хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-87х/,  

 

14. Шүүгдэгч Ү.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 08 сарын сүүлээр би найз Шинэбаярын хамт Маршал таун хотхонд плитаны ажил хийж байгаад ажил оройхон тарсан юм. Тэгээд Шинэбаяр бид хоёр “дугуйтай болох уу” гэж ярилцаад тэр хотхоны хашаанаас дугуй авчихсан юм. Тэгсэн маргааш нь Төрболд, Шинэбаяр нар цагдаад баригдсан байсан. Тэгэхээр нь би өөрийн унаж явсан дугуйгаа аваад Цагдаа дээр очоод хүлээлгэн өгсөн. Манай найз Шинэбаяр тэр хотхонд ажил хийдэг учраас би туслах гэж очсон байсан. Миний авч явсан дугуй цагаан өнгийнх байсан,  маркийг нь мэдэхгүй байна. Би автобусны мөнгөгүй, тэгээд дугуйтай болъё гэсэн бодлоор дугуйг авсан. Гэм буруугаа ойлгож байна, тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хулгайлсан дугуйгаа бүрэн бүтнээр хүлээлгэн өгсөн тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 89-92/,

 

15. Шүүгдэгч Г.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 08 сарын сүүлээр санагдаж байна. Би найз Шинэбаяр, Мөнхболд нарын хамт Номингийн Ривер гарден хотхоны хашаа руу орсон. Тэгээд хашаанд нь байсан нэг цагаан өнгийн унадаг дугуйг нь аваад унаад хаалгаар нь гараад явсан юм. Тэгээд хашаагаар гараад явж байтал Мөнхболд над руу залгаад “ахаа би Цагдаад баригдсан байна, та хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд Хан-Уул дүүргийн Цагдаа дээр авсан дугуйгаа аваад хүрээд ирсэн. Тэгсэн Мөнхболд Цагдаа дээр “унадаг дугуй авах гэж байгаад баригдаад ирсэн” гээд байж байсан.

Мөнхболд эхэлж ороод “нэг унадаг дугуй сул байгаа тэрийг аваад яв” гэхээр нь би унаад гараад явчихсан. Би гэртээ харих унааны мөнгөгүй болчихоод авчихсан. Тэр үед Мөнхболд хотхоны хашаанд үлдээд удаагүй над руу залгаад “Хуягаа би унадаг дугуй хулгайлж байгаад Хан-Уул дүүргийн Цагдаа дээр байна дугуйгаа аваад хүрээд ир” гэхээр нь шууд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж хураалгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгайлсан дугуйгаа хүлээлгэн өгсөн ямар нэгэн хохирол гомдол байхгүй тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 94-97х, 225х/,

 

16. Шүүгдэгч Б.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 08 сарын 23-ны орой 20:00 цагийн үед санагдаж байна. Эрдэнэхуяг, Шинэбаяр бид гурав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний хажууд байрлах Ривер гарден хотхоны Номин барилгын компанид барилгын ажил асуух гэж очоод харуултай нь уулзахад ажил байхгүй байгаа гэж хэлэхээр нь тэндээсээ Ривер гарден хотхоны орон сууцны гадуур явж байхдаа “унах дугуйтай болъё” гэж бодоод нэг байрны гадна байсан цагаан өнгийн дугуйг бэхэлгээг нь тасалж, Эрдэнэхуягт өгч явуулаад, цааш явж нэг байрны урд талд байсан хар ногоон өнгийн унадаг дугуйны бэхэлгээг тасалж, Шинэбаярт өгч явуулаад, хажуу талд нь байсан цагаан өнгийн унадаг дугуйны бэхэлгээг тасалж, дугуйгаа унаад гарахаар явж байгаад хамгаалалтын албаны хүмүүст баригдаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөхдөө Эрдэнэхуяг, Шинэбаяр хоёртой явж байснаа хэлсэн.

Эрдэнэхуягт тухайн үед бахь байсан. Тэр бахиар нь би 3 дугуйны бэхэлгээг тасалж авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед унадаг дугуйгаа эзэнд нь хүлээлгэн өгсөн. Ямар нэгэн гомдол байхгүй тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг манай гэр бүлд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, би гэр бүлээ тэжээх шаардлагатай байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 99-102х, 223х/ баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Энхцэцэг /хэргийн 61х/, Г.Эрдэнэгэрэл /хэргийн 63х/, Ж.Цэрэнпил /хэргийн 64х/, Ш.Бурмаа /хэргийн 65х/, Г.Эрдэнэбулган /хэргийн 66х/ нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 107х, 111х, 135х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 214х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 108-109х, 113х, 136-137х, 139х, 141х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 112х, 206х, 213х, 216х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110х, 115х, 138х, 142х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 114х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 140х/, шүүгдэгч Б.Мөнхболдын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 205х/, шүүгдэгч Ү.Батхуягийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 209х, 210х, 212х/, шүүгдэгч Л.Шинэбаярын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 215х/, шүүгдэгч Г.Эрдэнэхуяг болон түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 217х, 218х/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч Л.Шинэбаяр нь Ү.Батхуягтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос иргэн Б.Амарсанаа, П.Хүрэлбаатар, Т.Цэрэнпагма нарын эд зүйл болох унадаг дугуйнуудыг хулгайлж, хохирогч Б.Амарсанаад 800.000 төгрөгийн, хохирогч П.Хүрэлбаатарт 500.000 төгрөгийн, хохирогч Т.Цэрэнпагмад 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол буюу нийт бусдад 1.650.000 төгрөгийн,   

Мөн давтан үйдлээр Б.Мөнхболд, Г.Эрдэнэхуяг нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скуэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батдэлгэр/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж, хохирогч С.Мөнхдэлгэрт 1.150.000 төгрөгийн, хохирогч Б.Туулд 300.000 төгрөгийн буюу нийт бусдад 1.450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  

 

2. Шүүгдэгч Үржинбаднагийн Батхуяг нь Л.Шинэбаяртай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн Б.Амарсанаа, П.Хүрэлбаатар, Т.Цэрэнпагма нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж, хохирогч Б.Амарсанаад 800.000 төгрөгийн, хохирогч П.Хүрэлбаатарт 500.000 төгрөгийн, хохирогч Т.Цэрэнпагмад 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол буюу нийт бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Баттогтохын Мөнхболд нь Л.Шинэбаяр, Г.Эрдэнэхуяг нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скуэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батдэлгэр/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж,  хохирогч С.Мөнхдэлгэрт 1.150.000 төгрөгийн, хохирогч Б.Туулд 300.000 төгрөгийн буюу нийт бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Г.Эрдэнэхуяг нь Л.Шинэбаяр, Б.Мөнхболд нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тайм Скүэр, Ривер Гарден хотхоны гаднах унадаг дугуй тавьдаг зогсоолоос тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан иргэн С.Мөнхдэлгэр, Б.Туул /Батгэрэл/ нарын эзэмшлийн унадаг дугуйнуудыг хулгайлж, хохирогч С.Мөнхдэлгэрт 1.150.000 төгрөгийн, хохирогч Б.Туулд 300.000 төгрөгийн буюу нийт бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Мөнхдэлгэр /хэргийн 33-34х, 178х/, хохирогч П.Хүрэлбаатар /хэргийн 48х/, хохирогч Т.Цэрэнпагма /хэргийн 57х, 170х/, хохирогч Б.Туул /хэргийн 166-167х/, хохирогч Б.Амарсанаа /хэргийн 168-169х/ нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 23х, 31х, 40х, 46х, 54х/, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 30х, 55х, 191х, 238х/, эд зүйл хүлээлгэн өгсөн болон хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хэргийн 164х, 165х, 237х/ баримтууд, шүүгдэгч Л.Шинэбаяр, Б.Мөнхболд, Г.Эрдэнэхуяг, Ү.Батхуяг нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.  

 

Дээрх хоёр удаагийн хулгайн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 3.100.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарах юм. 

 

Шүүгдэгч Л.Шинэбаяр нь давтан үйлдлээр /2016 оны 08 сарын 03, 2016 оны 08 сарын 23-ны өдөр тус тус/ бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Б.Мөнхболд, Г.Эрдэнэхуяг, Ү.Батхуяг нар нь бусадтай бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж болох бахийг ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд нэр бүхий шүүгдэгч нарыг шууд санаатай, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг, Б.Мөнхболд нар нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 110х, 115х, 138х, 142х/ тогтоогдсон тул тэдгээрийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.   

 

Шүүгдэгч Б.Мөнхболд, Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн болох нь:

 

- хохирогч С.Мөнхдэлгэрийн “...Би алдагдсан дугуйгаа 2016 оны 8 сарын 30-ны өдөр бүрэн хүлээн авсан одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х, 178х/,

 

- хохирогч П.Хүрэлбаатарын “...2017 оны 3 сарын 23-нд дугуйныхаа хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй боллоо...” гэсэн хүсэлт /хэргийн 237х/,

 

- хохирогч Т.Цэрэнпагмагийн “...Би алдагдсан дугуйгаа 2016 оны 9 сарын 22-ны өдөр бүрэн хүлээн авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х, 170х/,

 

- хохирогч Б.Туулын “...Би байцаалт өгөхийн өмнө өөрийн унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 166-167х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 165х/,

 

- хохирогч Б.Амарсанаагийн “...Би ... Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад очоод унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авсан тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суух шаардлагагүй..” гэсэн мэдүүлэг /хэргийн 168-169х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 164х/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг, Б.Мөнхболд нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн нэр бүхий дээрх шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрсдийн өмчлөлд тухайлсан эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

 

“Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон түүний үнэ, ...бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Мөнхболдоос хураасан /Эд зүйл хураан авсан тогтоол, хэргийн 238хх/ цагаан өнгийн унадаг дугуйг улсын орлогод оруулахаар, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл болох 2 ширхэг бахийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу устгахаар тус тус шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг, Б.Мөнхболд нар нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн илэрхийллээр нөхөн төлж барагдуулсан, үйлдсэг хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй хувийн байдал зэргийг тус тус  харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан журмыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.     

 

Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч тус бүрт учирсан хохирлыг ялгаж, салгаж дүгнэлгүйгээр хохирлыг ерөнхий дүнгээр нь нэгтгэн бичсэн зөрчилтэй хэдий ч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, нөгөө талаар шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас дээрх зөрчлийг зөвтгөн залруулж, хохирогч тус бүрт учирсан хохирлын хэмжээг хүн тус бүрээр нь ялгаж тайлбарласан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

                                            

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Шинэбаярыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,  

- Чулуут овогт Баттогтохын Мөнхболд, Дэндэв овогт Үржинбаднагийн Батхуяг, Жаргал овогт Ганболдын Эрдэнэхуяг нарыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Л.Шинэбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  

- Б.Мөнхболд, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Шинэбаярт оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,  Б.Мөнхболд, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нарт тус бүрд нь оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Мөнхболд, Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох унадаг дугуй 1 /нэг/ ширхэгийг улсын орлогод оруулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бахь 2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Л.Шинэбаярт оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн ялтан Б.Мөнхболд, Л.Шинэбаяр, Ү.Батхуягт нарт тус бүрд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Л.Шинэбаярыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, Б.Мөнхболд, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг нь харъяалах Баянзүрх, Хан-Уул  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Мөнхболд, Л.Шинэбаяр, Ү.Батхуяг, Г.Эрдэнэхуяг нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД