Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

 

 

 

                             2024/ШЦТ/171

 

 

 

 

/


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Я.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ягийн Бд холбогдох 2412................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......... аймгийн ......... сумын .........багийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ягийн Б /РД:............./

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед ........... аймгийн ...........сумын ............. багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2412.............. дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Үын мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хангай сумын төвд өөрийн гэрээс 09 цагт албан ажил болох Засаг даргын Тамгын газрын гадна очиж өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ асааж туслах ажилтан Өын гэрт очиж ажлын хувцсаа сольж өмсөөд байж байтал Өын хашааны гадна талд тээврийн хэрэгсэл ирсэн дуут дохио өгөөд байсан. Тэгсэн чинь гаднаас Ө орж ирээд надад Я.Б чамайг дуудаад байна гэж хэлэхээр нь би аягатай байсан цайгаа ууж дуусгаад Б.Өын хамт гэрээс гараад хашааны үүдэнд очтол Я.Б тээврийн хэрэгсэлтэй ирсэн зогсож байсан. Тэгээд бид хоёрыг харснаа та 2 яасан их дуудуулдаг пизда нар вэ гэж хэлээд Б.Өыг өлбийсөн пизда минь гэж хэлээд дайраад байхаар нь Я.Б бид 2 чамайг яасан юм бэ гэж хэлтэл пизда минь үхсэн тугал ачмаар байна гэж хэлэхээр нь Б.Ө бид 2 танай хогийг ачсан, үхсэн тугал ачихгүй гэж хэлээд өөрийн тээврийн хэрэгсэлд суух гэж явтал Б миний өмсөж явсан куртикний араас татаад чи ямар овоо пизда вэ гэж хэлээд баруун гараараа миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж аваад хөлөөрөө гуя хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би урдаас нь бариад автал хажуу талаас Ө салгасан. Тэгсэн чинь Б тээврийн хэрэгслээ жолоодоод яваад өгөхөөр нь би эхнэр Цыг дуудаад эмнэлэг орж үзүүлтэл миний баруун нүдний доод хэсэг язарсан байна гээд 2 оёдол тавьсан. ...би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хангай сумын төвд өөрийн гэрээс 10 цагт гараад Засаг даргын Тамгын газрын гадаа очиж жолооч Ө.Үын хамт хог ачдаг тээврийн хэрэгслийг асаагаад манай гэрт очиж ажлын хувцсаа сольж өмсөөд Ө.Ү манай гэрт, би гэрийн хашааны гадаа зогсож байтал Я.Б тээврийн хэрэгсэлтэй ирж зогсоод Ө.Үыг дууд гэхээр нь би өөрийн гэртээ ороод чамайг Я.Б дуудаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө.Ү аягатай байсан цайгаа ууж дуусгаад надтай хамт манай гэрээс гараад хашааны үүдэнд очтол Я.Б бид хоёрыг харснаа та хоёр яасан их дуудуулдаг пизда нар вэ гэж хэлээд над руу өлбийсөн пизда минь гэж хэлээд дайраад байсан чинь Я.Б Ө.Ү, бид хоёр чамайг яасан юм гэж хэлтэл пизда минь үхсэн тугал ачмаар байна гэж хэлэхээр нь Ө.Ү, бид хоёр танай хогийг ачсан, үхсэн тугал ачихгүй гэж хэлээд Ө.Ү явах гээд өөрийн тээврийн хэрэгсэл рүү эргээд явтал Я.Б нь Ө.Үын өмсөж байсан куртикны араас нь татаад чи ямар овоо пизда вэ гэж хэлээд баруун гараараа Ө.Үын нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж аваад хөлөөрөө гуя хэсэг рүү өшиглөөд байхаар нь би дундуур нь орж салгасан юм. Тэгсэн чинь Я.Б тээврийн хэрэгслээ жолоодоод яваад өгсөн. Харин Ө.Ү эхнэр Ж.Цыг дуудаад хамт эмнэлэг орж үзүүлтэл Ө.Үын баруун нүдний доод хэсэг язарсан байна гэж хэлээд гэмтсэн хэсэгт нь 2 оёдол тавьсан. Ө.Ү, Я.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын мэдүүлсэн: “...Манай нөхөр Ө.Ү нь Хангай сумын Засаг даргын тамгын газрын хот тохижилт хариуцсан жолооч ажил хийдэг юм. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт албан ажил дээрээ очоод өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ асаагаад туслах Б.Өын гэрт очоод ажлын хувцсаа өмсөж байтал Я.Б ирээд намайг зодчихлоо, толгой хэсгээс цус гараад байна гэж хэлээд дуудахаар нь би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Дэлгэрэнгүй хороололд очтол Ө.Үын баруун нүдний доод хэсгээс нь цус гараад байхаар нь Эрүүл мэндийн төв орж үзүүлтэл гэмтсэн хэсэгт нь 2 оёдол тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн: “...Тэгээд би машинд утсаар яриад байж байтал Я.Б нь Ө.Үтай барьцалдаад авахаар нь би сууж явсан тээврийн хэрэгслээс буугаад салгасан чинь Ө.Үын хацар хэсгээс нь цус гарч, халцарсан байсан. Харин Я.Б шүд хэсэг нь цус болсон байсан. Тэгээд Я.Б тээврийн хэрэгслээ жолоодоод би хажууд нь суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Ө.Ү нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 74.767 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100.............. тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Я.Б мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би Үад одоогийн байдлаар хохирол барагдуулаагүй байгаа. Би Үад учирсан бодит хохирлыг баримтыг үндэслэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ө.Үын биед баруун зовхи, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 78-79 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Ү нь бусдад нүүрэн тус газартаа цохиулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай хамтарсан, бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Шүүгдэгч Я.Бэс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 74,767 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд оруулах, мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол зэргийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутаг дэвсгэрт хохирогчтой маргалдаж, хохирогч Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дэрээ огт маргадаггүй, харин Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсандаа гэмшиж  байдаг. Иймд шүүгдэгч Я.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь 3,000,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж нэхэмжилж байгаа боловч эдгээр нь баримтаар тогтоогдоогүй. Мөн хэргийн материалд гаргаж өгсөн баримтууд нь үндэслэлгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтууд байсан. Иймд хэрэгт авагдсан 239,000 төгрөгийн шатахууны баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Мөн шатахууны 50,000 төгрөгийн баримтыг давхардуулж өгсөн байсан учир нэг баримтыг нь мөн нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлнө, харин сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харьцах чадваргүй болсон, өөрийн хувийн зан чанар нь сөргөөр өөрчлөгдсөн, амьдралын чанар буурсан, үүнийхээ улмаас сэтгэцийн эмнэлэгт хэвтэх зэрэг сэтгэцийн эмгэгтэй болохыг сэтгэцэд учирсан хор уршиг гэж үзнэ. Үын тухайд эмнэлэгт хэвтэж оёдол тавиулснаас өөрөөр эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй, одоогоороо ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа. Гэмт хэргийн улмаас энэ хүний сэтгэцэд өөрчлөлт орсон зүйл байхгүй гэж харж байгаа.  Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг 1-5 хүртэл түвшинд үнэлэх бөгөөд 2 дугаар түвшингээр үнэлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож олгохоор байгаа. Миний хувьд шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол нь хор уршгийн 1 дүгээр зэрэгт ч хамаарахгүй хэмжээний байна уу гэж харж байгаа. Ийм учраас сэтгэцэд учирсан хор уршиг тогтоогдохгүй гэж үзэж байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулсан дээрээ маргахгүй байна...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Үын мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хангай сумын төвд өөрийн гэрээс 09 цагт албан ажил болох Засаг даргын Тамгын газрын гадна очиж өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ асааж туслах ажилтан Өын гэрт очиж ажлын хувцсаа сольж өмсөөд байж байтал Өын хашааны гадна талд тээврийн хэрэгсэл ирсэн дуут дохио өгөөд байсан. Тэгсэн чинь гаднаас Ө орж ирээд надад Я.Б чамайг дуудаад байна гэж хэлэхээр нь би аягатай байсан цайгаа ууж дуусгаад Б.Өын хамт гэрээс гараад хашааны үүдэнд очтол Я.Б тээврийн хэрэгсэлтэй ирсэн зогсож байсан. Тэгээд бид хоёрыг харснаа та 2 яасан их дуудуулдаг пизда нар вэ гэж хэлээд Б.Өыг өлбийсөн пизда минь гэж хэлээд дайраад байхаар нь Я.Б бид 2 чамайг яасан юм бэ гэж хэлтэл пизда минь үхсэн тугал ачмаар байна гэж хэлэхээр нь Б.Ө бид 2 танай хогийг ачсан, үхсэн тугал ачихгүй гэж хэлээд өөрийн тээврийн хэрэгсэлд суух гэж явтал Б миний өмсөж явсан куртикний араас татаад чи ямар овоо пизда вэ гэж хэлээд баруун гараараа миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж аваад хөлөөрөө гуя хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би урдаас нь бариад автал хажуу талаас Ө салгасан. Тэгсэн чинь Б тээврийн хэрэгслээ жолоодоод яваад өгөхөөр нь би эхнэр Цыг дуудаад эмнэлэг орж үзүүлтэл миний баруун нүдний доод хэсэг язарсан байна гээд 2 оёдол тавьсан. ...би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Архангай аймгийн Хангай сумын төвд өөрийн гэрээс 10 цагт гараад Засаг даргын Тамгын газрын гадаа очиж жолооч Ө.Үын хамт хог ачдаг тээврийн хэрэгслийг асаагаад манай гэрт очиж ажлын хувцсаа сольж өмсөөд Ө.Ү манай гэрт, би гэрийн хашааны гадаа зогсож байтал Я.Б тээврийн хэрэгсэлтэй ирж зогсоод Ө.Үыг дууд гэхээр нь би өөрийн гэртээ ороод чамайг Я.Б дуудаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө.Ү аягатай байсан цайгаа ууж дуусгаад надтай хамт манай гэрээс гараад хашааны үүдэнд очтол Я.Б бид хоёрыг харснаа та хоёр яасан их дуудуулдаг пизда нар вэ гэж хэлээд над руу өлбийсөн пизда минь гэж хэлээд дайраад байсан чинь Я.Б Ө.Ү, бид хоёр чамайг яасан юм гэж хэлтэл пизда минь үхсэн тугал ачмаар байна гэж хэлэхээр нь Ө.Ү, бид хоёр танай хогийг ачсан, үхсэн тугал ачихгүй гэж хэлээд Ө.Ү явах гээд өөрийн тээврийн хэрэгсэл рүү эргээд явтал Я.Б нь Ө.Үын өмсөж байсан куртикны араас нь татаад чи ямар овоо пизда вэ гэж хэлээд баруун гараараа Ө.Үын нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж аваад хөлөөрөө гуя хэсэг рүү өшиглөөд байхаар нь би дундуур нь орж салгасан юм. Тэгсэн чинь Я.Б тээврийн хэрэгслээ жолоодоод яваад өгсөн. Харин Ө.Ү эхнэр Ж.Цыг дуудаад хамт эмнэлэг орж үзүүлтэл Ө.Үын баруун нүдний доод хэсэг язарсан байна гэж хэлээд гэмтсэн хэсэгт нь 2 оёдол тавьсан. Ө.Ү, Я.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын мэдүүлсэн: “...Манай нөхөр Ө.Ү нь Хангай сумын Засаг даргын тамгын газрын хот тохижилт хариуцсан жолооч ажил хийдэг юм. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт албан ажил дээрээ очоод өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ асаагаад туслах Б.Өын гэрт очоод ажлын хувцсаа өмсөж байтал Я.Б ирээд намайг зодчихлоо, толгой хэсгээс цус гараад байна гэж хэлээд дуудахаар нь би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Дэлгэрэнгүй хороололд очтол Ө.Үын баруун нүдний доод хэсгээс нь цус гараад байхаар нь Эрүүл мэндийн төв орж үзүүлтэл гэмтсэн хэсэгт нь 2 оёдол тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн: “...Тэгээд би машинд утсаар яриад байж байтал Я.Б нь Ө.Үтай барьцалдаад авахаар нь би сууж явсан тээврийн хэрэгслээс буугаад салгасан чинь Ө.Үын хацар хэсгээс нь цус гарч, халцарсан байсан. Харин Я.Б шүд хэсэг нь цус болсон байсан. Тэгээд Я.Б тээврийн хэрэгслээ жолоодоод би хажууд нь суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Ө.Ү нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 74.767 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Я.Б мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би Үад одоогийн байдлаар хохирол барагдуулаагүй байгаа. Би Үад учирсан бодит хохирлыг баримтыг үндэслэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

хохирогч Ө.Үын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Я.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Я.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Я.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Б гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 40-43 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Ө.Ү нь хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогчоос хэрэгт 397,300 төгрөгийн баримт гаргасан бөгөөд  гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эрүүл мэндийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шатахууны зардалд нийт 394,300 төгрөгийг гаргуулахаар, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй 3000  төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжлэлээс баримтгүй 2,602,700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.

Хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч Ө.Ү хүлээн зөвшөөрснийг үндэслэн шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.

Гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын сарын 09-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Я.Бэс 3,694,300 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг Түмэнсант хороолол 2-205 тоотод оршин суух Б овогт Ө Үад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 3000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтгүй 2,602,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

Хохирогч Ө.Ү нь гэмт хэргийн улмаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас 74,767 төгрөг төлөгдсөн байна.

Хохирогч Ө.Үын эмнэлгийн тусламж авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 74,767 төгрөгийг шүүгдэгч Я.Бэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100............... тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол, хор уршгийн төлбөр нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгч Я.Б нь хохирогчид учирсан хохирол 3,694,300 төгрөг, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 74767 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр хүснэгтээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй талаар гаргасан дүгнэлтийг дараах байдлаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Үүнд: Шүүгдэгч Я.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан маягтын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан
“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийнзэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэмт
хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан.

 

Мөн журмын 2 дугаар хавсралтад хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох бөгөөд шинжлүүлэгч өөрийн сэтгэл зүйн байдлыг муугаар харуулах гэсэн оролдлого, бие хүний онцлог, аргачлалын итгэгдэх чанарын үзүүлэлтүүд зэргээс хамааран зэрэглэл буурч тогтоогдож болохоор тайлбарласанаас дүгнэхэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжлүүлэгч буюу хохирогч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжилгээний байгууллагаар хийлгэхээр тодорхойлсон байна.

 

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэх боломжгүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Я.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэм буруу дэрээ маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тухайд гэм буруу дээрээ маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн биеийн байдлыг тухайд эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Я.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Ягийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.      

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Я.Бэс 3,694,300 /гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг Түмэнсант хороолол 2-205 тоотод оршин суух Б овогт Ө Ү РД:/............/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 3000 /гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2,602,700 /хоёр сая зургаан зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Я.Бэс 74,767 /далан дөрвөн мянга долоон зуун жаран долоон/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100................тоот дансанд олгосугай.

6. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР